Бидний тухай
Багш ажилтан
Abstract The outcome of the teaching and learning depends on the teaching methodology, experience, communication, learning environment, and material base, as well as the motivation, effort, learning method, and the mental capacity of the learner. In this article, we aimed to study students’ learning technique and their learning process and to identify the problems we face in learning. The study was conducted by 112 students in the field of Business of NUM, Erdenet School. The results were analyzed using SPSS 20.0 statistical software. In addition to the general student information, the survey questionnaire was developed in the context of the learning process, maturity, and difficulty in their learning. It examines the level of student achievement, program, achievement, and gender differences.
Татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөх систем бүхий манай улсын хувьд татвар төлөгч татварын хуулиар хүлээсэн үүргээ нарийн сайн мэддэг байх хэрэгтэй. Учир нь татвар төлөгчийн татварын талаарх мэдлэг нь татварын хуулийг хэрэгжүүлэх хандлагад эерэг болон сөрөг байдлаар нөлөөлдөг байна. Энэхүү судалгаа нь Орхон аймгийн хувиараа бизнес эрхлэгч 330 иргэдээс түүвэр судалгааны аргаар татварын мэдлэг болон мэдээлэл авч буй эх сурвалжийг тодорхойлж, мэдлэг нь татварын хуулийг хэрэгжүүлэх хандлагатай хэрхэн холбогдож байгааг тодорхойлсон. Мэдээллийн боловсруулалт, статистик шинжилгээнд SPSS программыг ашигласан. Судалгаанд хамрагдсан хувиараа бизнес эрхлэгчийн татварын талаарх дундаж мэдлэг 71 хувь байсан ба татвар төлөгчийн татварын мэдлэг сайн байх нь татварын талаарх эерэг хандлагыг бий болгодог. Харин үнэлгээний үр дүнгээс харахад Орхон аймгийн хувиараа бизнес эрхлэгч иргэд татварын талаар ямар нэгэн мэдлэггүй байхад татварын хандлага эерэг болох магадлал 45% бол татварын талаарх мэдлэг 1 хувиар өсөхөд татварын эерэг хандлагатай болох магадлал 0.12-иар нэмэгдэж байна. Эндээс харахад татварын хандлагад мэдлэгийн үзүүлж байгаа нөлөө бага буюу татварын хандлага бусад олон хүчин зүйлсээс хамаардаг байна. Нөгөө талаар татварын талаарх төгс мэдлэгтэй хүн татвараас зайлсхийх бодолтой байдаг байна.
Банкны салбарын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь чанаргүй зээлийн байдаг. Банкны зээлийн эрсдэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. МУ-ын нийт зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн хэмжээний өсөлтийг даган өсөх хандлагатай ба чанаргүй зээлийн дийлэнх хувийг ААНБ тэр дундаа уул уурхайн салбаруудад олгосон зээл эзэлж байна. Иргэдийн зээлийн дийлэнх хувийг орон сууц, цалин тэтгэврийн зээл, хувийн хэвшлийн зээлийн дийлэнх хувийг боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарууд эзэлж байна. Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй хямрал нь боловсруулах салбарт илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа учир цаашдаа боловсруулах салбарт олгосон зээлийн эргэн төлөлт дээр анхаарч ажиллах нь зүйтэй юм. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээг таамаглаж үзэхэд энэхүү хямрал хэвээрээ үргэлжибэл богино хугацаанд зээлийн эрсдэл өсөөд иргэн буурахаар байна. Оны сүүл гэхэд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 11.35% болж ялимгүй буурах хандлагатай.
Монгол өрхийн хэрэглээ, ахиу хэрэглээг тодорхойлох, нөлөөлөх хүчин зүйлийг Ж.М.Кейнсийн хэрэглээний функц ашиглан үнэлэхийг зорьсон.
Орхон аймагт бизнес эрхэлэгч 330 иргэнээс түүвэрлэн авсан ба мэдээллийн боловсруулалт, статистик шинжилгээнд SPSS программыг ашиглав. Судалгаанд хамрагдсан иргэдийн 9 хувь нь татварын хуулийг зөвшөөрдөг, 51% нь нийцтэй, 37 хувь нь нийцгүй, 3 хувь нь татварыг огт зөвшөөрдөггүй байна. Энэ нь судалгаанд хамрагдсан иргэдийн 40 хувьд нь хуулийн хэрэгжилтийг хангуулах хүчтэй арга хэрэгсэл хэрэгтэй гэсэн үг юм. Мөн судалгаагаар хувь хүний нийгмийн бусад гишүүд татвараас зайлсхийдэг гэсэн бодол нь татварын сөрөг хандлага бий болгодог. Татварын албаны үйл ажиллагаа болон засгийн газраас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гэх мэт үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь татвар төлөгчдийн татвар төлөх хандлагыг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарсан.