МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Э.Жавхлан, Х.Адъяацогт
"Хүний хөгжилд чиглэсэн орон нутгийн төсвийн зардлын үр ашгийн шинжилгээ" Мөнгө санхүү, vol. №01(15), pp. 8, 2024-5-14

https://bs.num.edu.mn/departments/finance-department/

Хураангуй

Улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай зарцуулж, төсвийн оночвтой бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдол, үр дүн нь эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайхан байдал, эрүүл мэнд ба боловсролын салбарт гарсан үр дүн, иргэдийн амьдралд гарсан чанарын өөрчлөлтөөр хэмжигддэг. Энэхүү өгүүллээр орон нутгийн төсвийн зардлын хүний хөгжилд үзүүлж буй нөлөөллийг үр ашгийн шинжилгээний параметрийн бус DEA (DEA – Data Envelopment Analysis) аргыг ашиглан Хангайн бүсийн аймгуудын жишээн дээр тооцсон ба орон нутгийн төсвийн зардлын үр ашиггүй байдлыг бууруулах боломж байгааг судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлээ.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Н.Баянтөр
"Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэл, түүний үр нөлөө" Мөнгө санхүү, vol. №01(15), pp. 6, 2024-5-14

https://bs.num.edu.mn/departments/finance-department/

Хураангуй

Төрийн худалдан авах ажиллагааг зохицуулалдаг гол хууль болох Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлээр тусгагдсан тендер шалгаруулалтад зарцуулагдах хугацааг бууруулах, тендер шалгаруулалтыг цахим системээр зохион байгуулах, захиалагч сонирхогч этгээд, оролцогчидтой харилцахад энгийн хялбар, түргэн шуурхай байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг зохион байгуулахад ашиг сонирхлын зөрчилгүй байх, хариуцлагыг сайжруулах зохицуулалтууд, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж төрийн худалдан авах ажиллагаанд гарч буй үр нөлөөг тодорхойллоо.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Х.Адъяацогт
"ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГТ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" Мөнгө санхүү, vol. №01 (13), pp. 1-13, 2023-5-15

https://bs.num.edu.mn/sanhuugiin-tenhim/

Хураангуй

Арилжааны банк нь санхүүгийн системийн гол субъект болохоос гадна санхүүгийн зах зээл дээрх зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, харилцагчдын итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн зах зээлийн нэг чухал институци билээ. Энэхүү судалгааны ажлаар орон нутгийн эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлохыг зорьсон. Монгол улсын аймгуудын эдийн засгийн хэмжээ ба чадавхийг илэрхийлэгч үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг сонгон авч, түүнд арилжааны банктай холбоотой хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг тодорхойллоо. Эмпирик шинжилгээнд 21 аймгийн 2006-2022 он хүртэлх тоон өгөгдлийг жилийн давтамжтайгаар, үнэлгээг Панел өгөгдлийн шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл аймгуудын эдийн засагт арилжааны банкуудын гүйцэтгэх үүрэг өндөр байдаг бөгөөд хувийн хэвшлийн санхүүжилтийн гол эх үүсвэр болж, эдийн засгийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Т.Ууганбаяр, М.Сайхнаа
"ӨРХИЙН САНХҮҮГИЙН ИНДЕКС, ТҮҮНИЙ ШИЛЖИХ МАГАДЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ (Орхон аймгийн жишээн дээр)" Бизнес ба инноваци, vol. Vol. 9 No. 1 (2023), pp. 44-68, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4969/4136

Хураангуй

Дэлхийн улс орнууд урт хугацааны тогтвортой эдийн засагт хүрэхийн тулд аливаа улсын өрхийн амьжиргааны түвшин, ядуурлын түвшин, хүний хөгжлийн индекс, аз жаргалын индекс, өрхийн санхүүгийн байдал зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулан, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд олон улсын судлаачид 1965 оноос хойш өрхийн санхүүгийн тогтвортой байдал, сайн сайхан байдал, эмзэг байдлыг индекс зэрэг олон аргачлалыг хөгжүүлэн судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. Үүний дотроос 2011 оноос Их Британи улсын Бристолын Их Сургуулиас өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх Household financial wellness index аргачлалыг хөгжүүлэн, Өмнөд африкийн жишээн дээр тасралтгүй 10 гаран жил судалгаа хийж, зөвлөмж боловсруулсан байна. Бид Орхон аймгийн жишээн дээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг индексийн аргаар тодорхойлон, индекс шилжих магадлалыг ложит загвараар үнэллээ. Судалгааны үр дүнгээс харвал Орхон аймгийн өрхүүдийн 3.5% нь санхүүгийн нөхцөл байдал сайн, 50.75% нь санхүүгийн байдал тогтвортой, 40.5% нь санхүүгийн байдал тогтворгүй, 5.25% нь хямарсан бөгөөд эдгээр өрхүүдийн санхүүгийн байдал тогтворгүй болох эрсдэл өндөртэй, хямарсан өрхүүд сайжрах магадлал бага байна. Тиймээс цаашдаа өрхүүдийн санхүүгийн байдлыг тогтвортой, найдвартай болгох замаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахын тулд төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулах, богино, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үр дүнгээс харагдлаа.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Э.Жавхлан, П.Оюунбилэг
"Макро эдийн засагт үзүүлж буй уул уурхайн компаниудын үнэ шилжилтийн нөлөө" Мөнгө санхүү, vol. 13, pp. 25-37, 2023-5-10

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

2017 оноос эхлэн Монгол улсад үнэ шилжилтийн ойлголт дэлгэрч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан ЭЗХАХБ-ын Үнэ шилжилтийн талаарх зөвлөмж”-н шинэчлэгдсэн найруулгын дагуу үнэ шилжилтийн стандартыг дотоод хуулинд авч хэрэгжүүлж байна. Харин 2020 оноос эхлэн Монголд аж ахуйн нэгж (ААН)-үүд үнэ шилжилтийн тайлан гаргах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор үнэ шилжилт хийсэн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үр дүнтэй холбоотойгоор уул уурхайн компаниудын үнэ шилжилттэй холбоотой асуудлыг судалж, үнэ шилжүүлгэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломж, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолж дүгнэлт гарган судаллаа.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Н.Баянтөр, Н.Цэрэнсамбуу
"ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА" Мөнгө санхүү, vol. №02 (12), pp. 81-95, 2022-12-2

https://bs.num.edu.mn/sanhuugiin-tenhim/

Хураангуй

Төр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний эрх ашгийг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах зэрэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Фридманы мөнгөний онолоор төсвийн хөрөнгө нь түүнийг захиран зарцуулж буй төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, ёс зүйгээс хууль, тогтоомжийн хэрэгжилт, төсвийн оновчтой зарцуулалт ихээхэн хамаарч байдаг гэж үздэг. Түүнчлэн мэдээллийн эрин зуун хэмээн нэрлэгдэж буй 21 дүгээр зуунд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан хүний ажил, хөдөлмөрийг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хүнд суртлыг багасгах, зардлыг бууруулах гэх мэт олон эерэг үр дүнгүүд гарч байна. Иймд худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглан хүний оролцоог бууруулах замаар төсвийн үргүй зардлыг багасгах, авлига, ашиг сонирхлоос сэргийлэх боломжийг бүрдүүлэхээр худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлээд 10 жил болж байна. Энэ хугацаанд зөвхөн урилгыг зарлан мэдээлэлдэг байснаас эхлээд тендерийн үнэлгээнд хиймэл оюун ухааныг ашиглахуйц болтлоо хөгжиж байна.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Х.Адъяацогт, Д.Ундармаа
"Монгол Улсын төсвийн алдагдал ба дотоодын нийт бүтээгдэхүүний хамаарлын шинжилгээ" Мөнгө санхүү, vol. 11, no. 2022№1, pp. 11, 2022-5-17

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын төсвийн алдагдал болон дотоодын нийт бүтээгдэхүүний хоорондын хамаарлыг судалсан. Судалгааны ажилд энгийн хамгийн бага квадратын арга, хугацааны цуваа тогтвортой өсөхийг шалгадаг өргөтгөсөн Дики-Фуллер(ADF), Филлип Перрон(PP)-ний нэгж язгуурын тест, Йохансен(Johansen)-ний коинтегрэшн тестийг ашигласан бөгөөд Монгол улсын төсвийн алдагдал ба дотоодын нийт бүтээгдэхүүний хамаарлыг Вектор алдаа залруулах загвар ашиглан шалгасан. Шинжилгээнээс үзвэл Монгол улсын төсвийн алдагдал болон дотоодын нийт бүтээгдэхүүний хооронд урт хугацааны эерэг хамаарал байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын төсвийн алдагдал ба дотоодын нийт бүтээгдэхүүний хооронд эерэг, статистикийн хувьд ач холбогдол бүхий хамааралтай буюу төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нэгжээр өсөхөд 1 ба 2 улирлын дараа дотоодын нийт бүтээгдэхүүн харгалзан 0.21% ба 0.24%-иар өсдөг байна. Судалгааны ажлын үр дүнгээс Засгийн газар, бодлого боловсруулагчид болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгчид нь төсөв, мөнгөний бодлогыг оновчтой хослуулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтой болох нь харагдаж байна.

Зохиогч(ид): Н.Баянтөр, Д.Одбилэг, Э.Жавхлан, М.Цэвэлмаа
"Макро эдийн засгийн тодорхойгүй байдлын компанийн санхүүгийн хөшүүрэгт үзүүлэх нөлөө" Мөнгө санхүү, vol. 11, pp. 2022 №01, 2022-5-17

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын асуудлууд зэрэг макро эдийн засгийн тодорхойгүй байдал манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Компанийн удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь макро эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлахаас гадна компанийн насжилт, жинлэсэн дундаж өртөг болон харилцагч талуудын ашиг сонирхол зэрэг олон хүчин зүйлсэд нийцүүлэн хамгийн оновчтой санхүүжилтийн эх үүсвэрийг сонгох шаардлагатай байдаг. Иймд Монгол улсын хувьцаат компаниудын санхүүгийн хөшүүрэг, капиталын бүтцийн шийдвэр гаргалтад макро эдийн засгийн тодорхойгүй байдлын үзүүлэх нөлөөг шинжлэн үр дүнг олон улсын жишигт харьцуулах замаар үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьлоо. Санхүүгийн хөшүүрэг нь зөвхөн тодорхой бус байдлаас хамаарахгүй тул бусад хүчин зүйлс болох хөрвөх чадвар, үр ашигт байдал болоод эдийн засгийн өнгөрсөн болоод одоогийн нөхцөл байдал зэргийг хамруулан авч үзэж шинжлэн дүгнэлт гаргасан болно.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Д.Ундармаа, Т.Ууганбаяр
"Төгсөгчийн сэтгэл ханамжийн судалгаа" Эрдэм шинжилгээний бичиг, vol. 14, pp. 13, 2022-5-2

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Стратегийн төлөвлөгөө (2020-2024)-нд “Сургах ба сурах үйл явцыг үндэсний тэргүүлэх түвшинд хүргэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөтөлбөр болон хичээлийн агуулгыг ажил олгогч болон бусад оролцогч талуудын оролцоотойгоор тогтмол сайжруулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд тус сургуулийг “Санхүү” хөтөлбөрөөр төгссөн төгсөгчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авч, тэдгээрийн мэдлэг, ур чадвар, ажил эрхлэлт, карьер өсөлтийн байдал болон сэтгэл ханамжийн судалгааг ECSI загвараар боловсруулан авч, олон хүчин зүйлийн регрессийн загвараар нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсрууллаа.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Т.Ууганбаяр, Т.Мөнхзаяа
"КОВИД-19 ЦАР ТАХЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ" Мөнгө санхүү, vol. 2021 №01(9), pp. 40-55, 2021-5-25

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Ковид-19 цар тахлын нийтийн хөдөлгөөний бууруулах, бүтээгдэхүүний эрэлтийг шилжүүлж буй шинж нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулах төлөвтэй байна. Энэ шинж байдал нь нэг улсад бус дэлхий нийтээр ижилхэн ба бизнесийн үйл ажиллагааг хумих замаар эдийн засгийг хямралд оруулж байна. Тиймээс бид, энэхүү судалгаагаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлохыг зорьсон. Судалгааны үр дүнгээс харахад бизнес эрхлэгчдэд үүсэж буй хүндрэлийг даван туулахад татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох нь бодит дэмжлэг болно гэж бизнес эрхлэгчид үзжээ.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Х.Адъяацогт, Б.Уламбаяр
"ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИД БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ" Бизнес ба инноваци, vol. 2021, pp. 130-143, 2021-5-25

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институциудын боловсролын чанар нь улс орны хөгжилд шууд нөлөөлдөг. Ихэнх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, илтгэл, тайланд дээд боловсролын үйлчилгээний чанар, ач холбогдлыг нь чухалчилж харуулсан байдаг бөгөөд үйлчилгээний чанар ба оюутны сэтгэл ханамжийн хоорондын уялдаа холбооны талаар маргаантай байсаар байна. Нэг талаар сэтгэл ханамжийн түвшин нь хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний чанараас логик хамааралтай байдаг, нөгөө талаар ихэнх судалгааны ажилд оюутнуудын сэтгэл ханамж ба тэдний үнэнч байдлын хоорондын уялдааг тодорхойлсон байдаг. Энэхүү судалгааны ажлаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэж товчлох) оюутнуудын сэтгэл ханамжид үйлчилгээний чанар хэрхэн нөлөөлдгийг тодорхойлохыг зорилоо. Үйлчилгээний чанар, оюутны сэтгэл ханамжийг SERVQUAL аргыг ашиглан тодорхойлж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд (Орчин нөхцөл, Баталгаат байдал, Найдвартай байдал, Үүрэг хариуцлага, Анхаарал халамж ) нь оюутны сэтгэл ханамжид хэрхэн нөлөө үзүүлдгийг эконометрикийн шинжилгээний арга зүй ашиглан тодорхойлсон. Судалгааны мэдээллийг Орхон аймгийн 3 их, дээд сургууль, 2 МСҮТ-ийн 295 оюутнуудаас цуглуулан авч шинжилгээндээ ашигласан. Шинжилгээний үр дүнгээс үзвэл үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд нь оюутны сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг буюу шууд хамааралтай, түүнчлэн эдгээрээс хамгийн чухал нөлөөтэй хэмжүүр нь анхаарал халамжийн хүчин зүйлс байна.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Д.Оюу-Эрдэнэ, Э.Жавхлан
"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ КОББ-ДУГЛАСЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ФУНКЦААР ҮНЭЛЭХ НЬ", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 1, pp. 20

Хураангуй

Аливаа нэг улсын хөгжлийн түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлогоор хэмждэг. Нэг хүнд ногдох орлого нь маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал, тухайн жилийн эдийн засгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээ, тухайн улсад шинээр төрсөн хүүхэд болон нас барсан хүний тоо, мөн, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, валютын ханш, хүүний түвшин, улс төрийн байдал зэрэг олон зүйлээс хамаарч байдаг. Тиймээс эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар эрт дээр үеэс судлаачдын анхаарлын төвд байж, олон төрлийн судалгааны ажил хийгдсэн байдаг. Тэр дундаа хүмүүн капиталыг зайлшгүй чухал хүчин зүйл болох боловсролоор төлөөлүүлэн авч үзсэн эдийн засагчдын хийсэн ажлууд үр дүнтэй гарсан байдаг. Гэхдээ эдийн засагт үзүүлж буй нөлөө нь ялгаатай байдаг. Тухайлбал: Mankiw, Romer, Weil (1992), Levine ба Renelt (1992), Barro (1991) зэрэг эрдэмтдийн хийсэн ажлуудаар хүмүүн капитал нь эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэйгээр гарч байсан бол Pritchett (1997), Islam (1995), Caselli, Esquivel, Lefort (1996) нарын хийсэн ажиллагааны үр дүн сөрөг гарсан. Эдийн засгийн өсөлтөнд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг бол боловсрол байдаг. Тиймдээ ч дэлхийн олон орон боловсролын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд өсгөх, тогтвортой барьж байх бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна. Манай улын хувьд боловсролын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа нь эдийн засгийн өсөлтийг тэр бүр боловсролоор дамжуулан дэмжиж чадахгүй байх эрсдэл байж болзошгүй юм. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа эдийн засгийг хөдөлгөгч хүч болох хүний хүчин зүйлээс хамааруулж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлохыг зорьсон. Үүнийг Кобб-Дугласын үйлдвэрийн функцаар үнэлэж болох юм.

Зохиогч(ид): Л.Буяндулам, Т.Ууганбаяр, Э.Жавхлан
"МОНГОЛ ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 1, pp. 1-9

Хураангуй

Монгол өрхийн хэрэглээ, ахиу хэрэглээг тодорхойлох, нөлөөлөх хүчин зүйлийг Ж.М.Кейнсийн хэрэглээний функц ашиглан үнэлэхийг зорьсон.

Зохиогч(ид): Э.Жавхлан
"Төсвийн алдагдлыг бууруулж, алдагдалгүй төсөвт шилжих боломжийг тодорхойлох нь" Мөнгө санхүү, vol. 02 (6), pp. 73-84, 2019-12-6

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Төсвийн алдагдлын өнөөгийн байдал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох төсвийн орлогын тогтворгүй байдал, засгийн газрын өрийн төсвийн алдагдалд хэрхэн нөлөөлж буйг судалж дүгнэлт өгсөн. Мөн хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг түргэн хугацаанд цогц бодлогоор шийдвэрлэж байж алдагдалгүй төсөвт шилжих боломж байгааг тодорхойлсон болно.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Д.Намжил
"МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫН БҮТЦИЙН СУДАЛГАА, ЧИГ ХАНДЛАГА", Татварын багц хуулийн шинэчлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дүн, 2019-11-28, vol. 02 (5), pp. 24-30

Хураангуй

Татвар нь нийгмийн бүх тогтолцооны хувьд төгс шийдэгдэж чадаагүй маргаан дагуулсан асуудлын байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл татварын орлогын оновчтой бүтцийг тодорхойлж, загварчилах шаардлага байсаар байна. Тиймээс өөрийн орны татварын бүтцийн судалгааг 1991-2018 онд хийж татварын оновчтой бүтцийг багц сонголтын онолоор шинжлэн тооцооллоо. Тооцооллоос харахад аж ахуй нэгж, хувь хүний орлогын албан татвар нийт татварын орлогод эзлэх хувь хэмжээ буурах төлөвлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татвар өсөх хандлагатай байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар