МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN313
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, урьдчилан сэргийлэх аргыг судлана. Мөн эрсдэлийн үнэлгээний түгээмэл загвар болон хөгжилтэй орны нөхцөлд зохиосон санхүүгийн эрсдэлийн үнэлгээний загварыг өөрийн орны нөхцөлд турших, загвар зохиох аргачлалыг судлана. Санхүүгийн эрсдэлийн үнэлгээний VAR, САРМ загвар, багц сонголтын онол, Rickmetrics зарим аргын онолын үндсийг судлаж өөрийн орны бодит тоон өгөгдөл ашиглан симплексарга, матрицаар тооцох аргачлалыг судлана. Түүнчлэн, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, онол, арга зүйн үндсийг судлана. Байгууллагын болон үйлдвэрийн газрын эрсдэлийн ангилал, санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн загвар зохиох аргыг авч үзнэ.

Зорилго

Эрсдэлийн удирдлага хичээлийн зорилго нь эрсдэлийн удирдлагын онол арга зүйг судлах, аж ахуйн нэгжийн болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах аргыг эзэмших, аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд үндэслэн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох арга зүйг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN316
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь оюутнуудад хөрөнгө оруулалтын үүрэг, хөрөнгө оруулалтын хийх зах зээлүүд, тэдгээрийн онцлог, үйл ажиллагаа, оролцогчид, ашиглагддаг хэрэгслүүдийн талаарх онолын мэдлэгийг олгоно. Түүнчлэн, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тухай мэдээллийг ямар эх сурвалжаас авах, хөрөнгө оруулалтын стратегийг хэрхэн боловсруулах, уг стратегийн дагуу хувьцаа, бонд болон үүсмэл үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх мөн хамтын санд хөрөнгөө байршуулахадучрах эрсдэл болон хүртэх өгөөжийг тооцоолох аргуудыг танилцуулж, хөрөнгө оруулагчийн эрсдлийг бууруулахын тулд Марковичийн оновчтой багц сонголтын онолыг заах болно.

Зорилго

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх зах зээлээ зөв сонгон санхүүгийн ямар хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл бага, өгөөж өндөртэй болохыг шинжилгээ хийж, тооцоололд үндэслэн бодитой дүгнэлт гаргаж сургахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN709
Багц цаг: 2

Товч агуулга

Уг хичээл нь оюутнуудад хөгжлийн санхүү, хөгжиж буй улсуудад үзүүлдэг эдийн засгийн тусламжийн онолын талаарх суурь ойлголтуудыг өгөхийн зэрэгцээ хөгжлийн санхүүгийн оролцогч талууд, тэдгээрийн үүрэг роль, улсуудын хөгжлийн санхүүжилтийн хэрэгцээ, эх үүсвэрүүдийн талаар танилцуулж, өрийн санхүүжилтийн удирдлагыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Манайхтай ижил төстэй хөгжиж буй улсуудын санхүүгийн хөгжлийн бодлогуудыг судалж эдгээр улсуудын санхүүгийн институциуд, хөгжлийн банкны үүрэг, ач холбогдол, гадны санхүүжилтийн үр ашгийг бодит судалгаа, кэйс дээр үндэслэн заана. Мөн олон улсын түвшинд нэлээд яригдах болсон төр-хувийн хэвшлийн онолын үзэл баримтлал, улс орнуудын хэрэгжүүлж буй ялгаатай хэлбэрүүд, шилдэг туршлагуудын талаарх мэдлэгийг олгож, өөрийн улсын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг дэвшүүлнэ. Микро түвшинд хувийн хэвшлийн гол массыг бүрдүүлэгч жижиг дунд бизнесийг дэмжих талаар бичил санхүүгийн гүйцэтгэх үүрэг, улс орнуудын тэргүүн туршлагууд, тулгарч буй асуудлуудтай танилцаж Монголын бичил санхүүгийн өнөөгийн байдал, жижиг дунд бизнесийн санхүүжилтын хэрэгцээг санхүүгийн дотоод гадаад эх үүсвэрээр хэрхэн хангаж байгаа, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг гол бэрхшээлийг сүүлийн үеийн судалгаануудад тулгуурлан авч үзнэ.

Зорилго

Хөгжлийн санхүү хичээлийн зорилго нь улс орнуудын хөгжлийн асуудал, санхүүжилтийн эх үүсвэрүүд, арга замууд, тэдгээрийн онцлогийг судалж, өөрийн улсын хөгжлийн загварт тохируулан хэрхэн зөв зүйтэй сонгон ашиглах, хөгжлийн санхүүгийн тулгамдсан асуудлууд болох төр-хувийн хэвшлийн түншлэл, бичил санхүүгийн олон улсын болон үндэсний туршлагыг танилцуулахад орших ба эдгээрийн хүрээнд суралцагсдаар дүн шинжилгээ хийлгэн тодорхой онол практикийн мэдлэг, ур чадар эзэмшүүлэх ач холбогдолтой. Энэ хичээлийн хүрээнд дараах компетенцүүдийг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN617
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн загварын талаарх суурь ойлголт, түүний хэрэглээ, бодлого шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар, санхүүгийн загвар дахь эконометрик арга зүй, түүний хэрэглээ, динамик загвар, түүнд үндэслэсэн борлуулалтын таамаглал, түүнийг санхүүд хэрэглэх боломж, дампуурлын загвар, түүнийг хэрэглэх нөхцөл, эх үүсвэрийн өртгийн загварчлал (компанийн үнэлгээг тодорхойлох аргууд), багцын онолын загварчлах, түүний эмпирик тооцооллын талаар авч үзнэ.

Зорилго

Санхүүгийн удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх арга аргачлал, тооцооллын загваруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, удирдлагын оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх практик мэдлэгүүдийг олж авна. Бизнесийн стратеги дахь санхүүгийн бодлогын хэрэгжилтийг үр ашигтай байлгах чиглэлд удирдлагын үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн үнэ цэнийг өсгөхөд нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN615
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN620
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь олон улсын санхүүгийн онол, практикийн мэдлэг олгож, төлбөрийн тэнцэл, валютын ханш, олон улсын санхүүгийн систем, олон улсын санхүүгийн бодлогын харилцан хамаарлыг гадаад валютын зах зээлийн үйл ажиллагаа, бодит ба нэрлэсэн ханш, төлбөрийн тэнцлийн мэдрэмжийн болон шингээлтийн хандлага, нээлттэй эдийн засгийн макро эдийн засгийн бодлого, төлбөрийн тэнцлийн монетар загвар, валютын зах зээлийн оролцогчид, урсгал тэнцлийн алдагдал, валютын ханшийн дамжих нөлөө, IS-LM-BP загвар, худалдан авах чадварын тэнцвэрийн онол, багцын балансын загвар, овершүүтингийн загвар, хүүний тэнцвэрийн загвар, синтез загвар, валютын ханшийн богино, урт хугацааны өөрчлөлтийн эмпирик шинжилгээ, валютын сангийн үйл ажиллагаа, валютын ханшийн дэглэмүүдийн онцлог, ханшийн хямрал, долларжилт, евробонд болон евродэвсгэртийн зах зээл, олон улсын эдийн засгийн бодлогын харилцан хамаарал, валютын үүсмэл хэрэгслийн зах зээл гэсэн сэдвүүдээр судална.

Зорилго

Энэхүү хичээл нь олон улсын санхүүгийн үндсэн болон ахисан түвшний онол, загваруудыг судлах замаар валютын ханш, төлбөрийн тэнцэл, олон улсын хөрөнгийн урсгалын динамикийг онол ба практикийн хувьд шинжлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг олгоно. Хичээл нь уламжлалт болон орчин үеийн олон улсын санхүүгийн онолуудыг харьцуулан авч үзэх бөгөөд эдгээрийг бодит өгөгдөл, эмпирик нотолгоотой холбон үнэлэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ. Үүнд төлбөрийн тэнцлийн динамикийг тайлбарлах мэдрэмжийн болон шингээлтийн хандлага, монетар загвар, нээлттэй эдийн засгийн орчин үеийн загвар, валютын ханшийн динамикийг тайлбарлах худалдан авах чадварын тэнцвэр, багцын балансын загвар, овершүүтингийн загвар болон синтез загваруудыг хэрэглэн шинжилгээ хийх ур чадварт суралцана. Мөн олон улсын санхүүгийн системийн хүрээнд валютын сангийн үйл ажиллагаа, евробонд болон евродэвсгэртийн зах зээл, Тобины валютын татвар, олон улсын санхүүгийн бодлогын харилцан хамаарал, валютын үүсмэл хэрэгслийн зах зээл, санхүүгийн хямрал зэрэг практик сэдвүүдийг судална. Хичээл нь оюутнуудад олон улсын санхүүгийн зах зээл, бодлогын орчны өөрчлөлт, санхүүгийн хямралын шалтгаан ба үр дагаврыг системтэйгээр шинжлэх мэдлэг олгож, ахисан түвшний судалгааны өгүүлэл унших, тайлбарлах, бие даасан судалгааны санааг тоон өгөгдөл дээр турших ур чадварыг хөгжүүлж, онол, практикийг холбосон гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болж, олон улсын санхүүгийн асуудлыг аналитик түвшинд задлан шинжлэх мэдлэг, чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN431
Багц цаг: 3

Товч агуулга

Мөнгөний онол, тэдгээрийн агуулга Мөнгөний захын тэнцвэр, мөнгөний эрэлт ба нийлүүлэлт. Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт. Инфляци, түүний ангилал, мөнгөний бодлого, сангийн бодлогын уялдаа холбоо. кейнсын хэрэглээний функц, хөрөнгө оруулалт, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс. IS-LM муруй. Кейнсын дамжуулах механизм, мөнгөний нейтраль болон супернейтраль онол. мөнгө зээлийн бодлогын зорилго, арга хэрэгсэл. Эдийн засгийн унатын үеийн ба өсөлтийн үеийн мөнгө зээлийн бодлого. Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө, төсвийн бодлого, мөнгөний бодлогын харилцан үйлчлэл төлбөрийн тэнцэл, валютын орох гарах урсгал, ханшийн бодлого, МУ-ын төрийн мөнгө зээлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар судлана.

Зорилго

Санхүүгийн ерөнхий мэдлэгийг төлөвшүүлэн, эдийн засгийн онолын болон мэргэжлийн холбогдох хичээлийн суурийг бэхжүүлэх, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад мөнгөний бодлогын оролцоо, түүнийг бэхжүүлэх, хянах, зохицуулах онолын мэдлэг эзэмшүүлэх, цаашид тухайн чиглэлээр ажиллах мэрэгшлийн суурь мэдлэг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN571
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар