МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: A research on examining the current state of the capital market and regulatory environment in international comparison, identifying the issues and challenges investors face when participating in the capital market, and determining future trends
Бүртгэлийн дугаар: P2026-5157
Санхүүжүүлэгч: Санхүүгийн зохицуулах хороо
Мөнгөн дүн: 18.0 сая ₮
Хугацаа: 2025.10.08 - 2025.12.25
Захиалагч: Санхүүгийн зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү судалгаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн (ХЗЗ) өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын туршлагатай харьцуулан хөгжлийн түвшинг тодорхойлох, мөн иргэдийн зах зээлд оролцоход нөлөөлж буй хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох зорилготой. Судалгааг онолын болон эмпирик шинжилгээ, асуулгын арга зүйд тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд санал асуулгыг нийт 610 оролцогчоос авч нэгтгэсэн. Судалгааны нэгдүгээр хэсгийн хүрээнд Монголын ХЗЗ-ийн хөгжлийн түвшинг ижил түвшний улс орнуудтай харьцуулан үнэлэхэд харьцангуй доогуур түвшинд байгааг харуулсан. Зах зээлийн хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь (ЗЗҮ/ДНБ) сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдаж байгаа ч олон улсын дундажтай харьцуулахад хангалтгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч бодлогын шинэчлэл, бүтээгдэхүүний төрөлжилт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа нь Монголын ХЗЗ нь цаашид хөгжих боломж бүхий зах зээл болох нь тодорхойлогдсон. Эмпирик шинжилгээний үр дүнгээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Үүнд арилжааны идэвхи, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, инфляци, санхүүгийн гүнзгийрэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөнгөний бодлого, хууль эрх зүйн хэрэгжилт, өмчлөх эрхийн хамгаалалт, засгийн газрын үйлчилгээний үр ашиг зэрэг үзүүлэлтүүд статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байна. Үүнээс дүгнэхэд ХЗЗ-ийн хөгжилд зөвхөн зохицуулалтын шинэчлэл хангалтгүй бөгөөд макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх нь мөн чухал байгаа нь харагдсан. Зохицуулалтын орчны хувьд Монгол Улс “Төв банк +1” загварыг хэрэгжүүлж байгаа нь ижил түвшний зарим улсуудтай төстэй бөгөөд өнөөгийн нөхцөлд тохирсон бүтэц гэж үзэгдэж байна. Гэвч цаашид хөгжлийн дараагийн шатанд хүрэхэд “хоёр оргил”-ын загварт шилжих боломжтой. Олон улсын туршлагаас харахад эрх зүйн орчин нь зах зээлийн гүнзгийрэлт, хөрвөх чадвар, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангахад чухал үүрэгтэй тул Монгол Улс энэхүү чиглэлд институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль дүрмийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн үүсмэл үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, зан төлөвийн хяналтын механизм нэвтрүүлэх нь дараагийн шатны зохицуулалтын шинэчлэл байх боломжтой. Судалгааны хоёрдугаар хэсэгт хөрөнгө оруулагчдын зан төлөв, оролцоо болон зах зээлд оролцохгүй байгаа шалтгаануудыг тодорхойлсон. Оролцогчдын 64.6 хувь нь ХЗЗ-д оролцдог бол 35.4 хувь нь оролцдоггүй гэж хариулсан. Судалгааны үр дүнгээс харахад Монголын ХЗЗ-д институцийн суурь бүрдсэн хэдий ч оролцогчдын идэвх, зах зээлийн гүнзгийрэлт, хөрвөх чадварын хувьд сул талууд байсаар байна. Хөрөнгө оруулагчдын зан төлөв, шийдвэр гаргалт нь эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, зах зээлийн бүтэцтэй шууд хамааралтай байна. Хэдийгээр хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрх зүйн орчин суурь түвшинд бүрдсэн ч түүний хэрэгжилт сул, хяналт хангалтгүй байгаа нь зах зээлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид институцийн эрсдэлийг өндөр үнэлж, болгоомжтой, идэвх султай зан төлөв илэрч байна. Мөн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй, хөрвөх чадвар сул байгаа нь хөрөнгө оруулагчдын багцын төрөлжилтийг хязгаарлаж, эрсдэлийг тараах боломжийг багасгаж байна. Энэ нөхцөл нь богино хугацааны ашиг хөөх, зах зээлээс түр хугацаанд гарах зэрэг зан төлөвийг бий болгож, урт хугацааны хөрөнгө оруулалтын соёлыг сулруулж байна. Санхүүгийн боловсролын түвшин хангалтгүй байгаа нь мөн томоохон асуудал болж байна. Мэдлэг дутмаг байдал нь зан төлөвийн гажуудлуудыг нэмэгдүүлж, тухайлбал loss aversion, anchoring, regret зэрэг сэтгэлзүйн нөлөөллүүд хөрөнгө оруулалтын шийдвэрт сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Иймд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь зөвхөн нэмэлт арга хэмжээ бус, хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлогын гол хэсэг байх шаардлагатай. Харин ХЗЗ-д оролцдоггүй иргэдийн хувьд гол саад бэрхшээлүүд нь санхүүгийн боломжийн хязгаарлалт, мэдлэгийн дутагдал, эрсдэлийн талаарх сөрөг хандлага, мэдээллийн дутмаг байдал зэрэг юм. Мөн ихэнх иргэд банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэрэг уламжлалт хэрэгслүүдийг илүүд үзэж байгаа нь хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар сул байгааг илтгэнэ. Логистик болон пробит регрессийн үр дүнгээр ХЗЗ-д оролцох магадлалд орлого, орлогын тогтвортой байдал, санхүүгийн мэдлэг, оршин суугаа газар зэрэг хүчин зүйлс чухал нөлөөтэй байна. Өндөр орлоготой, мэдээлэл сайтай, хот суурин газарт амьдардаг иргэдийн оролцоо илүү өндөр байна. Судалгааны үр дүнгээс Монгол Улсын ХЗЗ-ийн хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлага боловч дангаар хангалтгүй. Үүний зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдал, бүтээгдэхүүний төрөлжилт, зах зээлийн хөрвөх чадвар, институцийн чадавх, хөрөнгө оруулагчдын боловсрол, итгэлийг цогцоор нь бэхжүүлэх шаардлагатай. Эдгээр чиглэлд уялдаа холбоотой бодлогын шинэчлэл хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн урт хугацааны тогтвортой хөгжил хангагдах боломжтой юм.

Abstract

The main purpose of this study is to analyze the current state of Mongolia’s capital market (CM), compare its development level with international practices, and identify the factors influencing citizens’ participation in the market as well as the challenges they face. The research is based on theoretical and empirical analysis, along with a survey conducted among a total of 610 respondents. In the first part of the study, Mongolia’s capital market development was evaluated in comparison with countries at a similar level, revealing that it remains relatively underdeveloped. The key indicator of market development—the ratio of market capitalization to GDP—has shown an upward trend in recent years; however, it remains below the international average. Nevertheless, progress has been made in policy reforms, product diversification, and efforts to increase participation, indicating that Mongolia’s capital market has strong potential for future growth. Empirical results identified several significant factors influencing capital market development, including trading activity, economic growth, GDP per capita, inflation, financial deepening, foreign direct investment, monetary policy, rule of law, protection of property rights, and government effectiveness. These findings suggest that regulatory reforms alone are insufficient and that a stable macroeconomic environment is equally critical for market development. Regarding the regulatory framework, Mongolia follows a “Central Bank +1” model, which is similar to that of some comparable countries and is considered appropriate at the current stage of development. However, there is potential to transition to a “Twin Peaks” model as the market advances. International experience shows that a strong legal framework plays a crucial role in enhancing market depth, liquidity, transparency, and fair competition. Therefore, Mongolia needs to strengthen institutional capacity and improve enforcement of laws and regulations. Additionally, developing a legal environment for derivatives markets and introducing behavioral supervision mechanisms could be part of the next phase of regulatory reform. The second part of the study examined investor behavior, participation, and the reasons for non-participation in the capital market. Among respondents, 64.6% reported participating in the market, while 35.4% did not. The findings indicate that although an institutional foundation for the capital market has been established in Mongolia, challenges remain in terms of participation, market depth, and liquidity. Investor behavior and decision-making are closely linked to the legal environment, transparency of information, and market structure. Although a basic legal framework for investor protection exists, weak enforcement and insufficient oversight undermine investor confidence. As a result, investors tend to perceive institutional risks as high, leading to cautious and less active behavior. Furthermore, the limited range of financial products and low market liquidity restrict investors’ ability to diversify their portfolios and manage risk effectively. This situation encourages short-term profit-seeking behavior and occasional withdrawal from the market, thereby weakening the development of a long-term investment culture. In addition, insufficient financial literacy has emerged as a major issue. A lack of knowledge increases behavioral biases, such as loss aversion, anchoring, and regret, which negatively affect investment decisions. Therefore, improving financial literacy should be considered an integral component of investor protection policies. For individuals who do not participate in the capital market, the main barriers include limited financial capacity, lack of knowledge, negative attitudes toward risk, and insufficient access to information. Most citizens prefer traditional, relatively low-risk investment options such as bank deposits and real estate, indicating the relatively weak competitiveness of the capital market. Logistic and probit regression analyses show that factors such as income level, income stability, financial literacy, and place of residence significantly influence the likelihood of participation in the capital market. Individuals with higher and more stable incomes, better financial knowledge, and those living in urban areas are more likely to participate. Overall, the study concludes that establishing a legal framework is necessary but not sufficient for the development of Mongolia’s capital market. It must be complemented by macroeconomic stability, product diversification, improved liquidity, stronger institutional capacity, and enhanced investor education and confidence. Coordinated and consistent policy reforms in these areas would help increase investor participation and support the long-term sustainable development of the capital market.

Түлхүүр үгс:
Хөрөнгийн-зах-зээл
Олон-улсын-практик
Хөрөнгийн-зах-зээлийн-хөгжлийн-индикатор
Ложистик-регресс
Пробит-регресс
GMM-үнэлгээ
Зан-төлөвийн-гажилт




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар