Бидний тухай
Багш ажилтан
“Ярианы хэл” буюу аман хэлэхүйн төрөл зүйлийг хэрэглээний хэл шинжлэлийн талаас нарийвчлан судлах шаардлага гарч байна. Улмаар сургалтанд ашиглаж болохуйц төрөл зүйлийг тогтоож, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгад багтаах байдлаар оюутан суралцагчдын ярих чадварыг хөгжүүлэх боломжтой юм. Ялангуяа, орчин үеийн хүмүүсийн зайлшгүй сурч дадах ур чадварын нэг болсон “Нийтэд зориулсан яриа” /Public speaking/, мөн албан болон албан бус яриаг энэ чиглэлийн хичээлийн суралцахуйн зорилго, зорилттой уялдуулан хэрхэн заан сургах талаар энд өгүүллээ.
Бид эсээний нэгэн төрөлд хамаарах номын тэмдэглэл, уран зохиолын задлал, урлаг уран сайхны шүүмж зэрэг бичвэрийг Монгол улсын болоод бусад улсын боловсролын тогтолцоо, сургалтын агуулгад хэрхэн багтааж ирсэн тухай голчлон өгүүллээ. Ялангуяа, манай сургалтын агуулга, сурах бичигт багтаах төдий явж ирсэн номын тэмдэглэл хэмээх бичвэрт цаашид хэрхэн бичих тодорхой стандарт, аргачлал тогтоож, анги түвшин бүрд судалдаг болох нь чухал юм. Мөн энэ төрлийн бичвэрийг тогтмол бичсэнээр суралцагчдын ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон унших бичих, тунгаан бодох /critical tinking/, асуудлыг шийдвэрлэх чадвар сайжирдаг тухай өгүүллээ. Эцэст нь, уг бичвэрийг Төрөгдөл /Book report/ хэмээн нэрлэх санал дэвшүүлэв.
Эсээ бичиж сурснаар оюутан суралцагчид судалгаа шинжилгээний ажил бичих суурь мэдлэгтэй болохоос гадна асуудлыг тунгаан бодож /critical thinking/ шийдвэрлэх, бодол санаагаа зөв, ойлгомжтой илэрхийлэх ур чадвар эзэмшдэг. Гэхдээ ямар төрлийн эсээг бичиж сурах буюу сургалтын агуулгад ямар эсээг багтаах вэ гэдэг нь илүү чухал болоод байна. Иймд ЕБС болон их дээд сургуулийн сургалтын агуулгад дөрвөн төрлийн эсээг заавал багтаах ёстой гэсэн санааг зохиогч уул өгүүлэлдээ дэвшүүлжээ.
Зохиогч уг өгүүлэлдээ, хүн аливаа зүйлийг бичихэд сэтгэц танин мэдэхүйн ямар үйл ажиллагаа явагддаг болон хүний бичсэн зүйл /Product writing/-ийг задлах, алдаа мадгийг засахаас илүүтэй бичих үйл явц /Process writing/-ын талаас судлан шинжлэх, улмаар оюутан суралцагчдад энэ талын мэдлэг чадварыг эзэмшүүлэх нь чухал юм. Мөн хэлбичгийн багш нар орчин үеийн бичих ур чадварын талаарх онол судалгаа, шаардлага, зөвлөмжтэй байнга танилцаж, оюутан суралцагчдыг бүгдийг бичгийн хүмүүс (эрдэмтэн, судлаач), зохиолч болгох маягийн заах арга барилаа өөрчлөх ёстой. Ингэснээр, дүн оноо авах гэсэн биш “Би бичих чадвар эзэмших ёстой”, “Бичих чадвартай болох нь надад маш чухал” гэсэн чин сэтгэл, үзэл хандлагатай оюутан суралцагчийг буй болгох нь нэн тэргүүний зорилт юм. Ийм үзэл хандлагатай оюутан суралцагчид бүгд бичих чадварыг сайн эзэмшиж чадна гэсэн санааг дэвшүүлжээ.
Хоёрдогч хэл, соёлыг эзэмшихүй” (Second language and culturalacquisition) хэмээх ойлголт нь сүүлийн үед судалгааны шинэ чиг хандлага болж байгааучраас монгол хэлийг хоёрдогч хэл болгон суралцагчдад монгол орны байгаль, ахуй, түүх,соёлын мэдлэг олгохоос илүүтэй нүүдлийн ахуй амьдралын мөн чанар, монгол үндэстнийсэтгэлгээний өвөрмөц онцлог, ялгаа, соёлын утга учир/код/-ыг агуулж байдаг хэлнийболон хэлний бус хэрэглэгдэхүүнийг заан сургах, тэдэнтэй соёл хоорондын харилцанхамаарлын (intercultural communication) түвшинд хамтран ажиллах нь нэн чухал болохыгуг өгүүлэлд онцлон тэмдэглэжээ.
Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалж хөгжүүлэх үйлсэд МУИС-ийн оруулсан хувь нэмэр их билээ. Өнөөгийн төр засгаас монгол хэлийг хоёрдогчхэл болгон заан сургах ажлыг ихээхэн дэмжиж, УИХ-аар баталсан Алсын хараа-2050хөгжлийн хөтөлбөрт тодорхой заалтууд тусгасан нь маш чухал бөгөөд бидний өмнөхэлийг “заах сургах” арга зүйгээс “эзэмших, сурах” үйлд илүү анхаарч, хандлага, арга зүй,хөтөлбөр төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлага тулгарч байна. Цаашид Монгол орныгсонирхох, монгол хэлийг сурах хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа энэ үед монголхэлний сургалтын бие даасан төв байгуулахын чухлыг өгүүлжээ.