Бидний тухай
Багш ажилтан
Хэл эзэмших онолын үндсийг бихевиоризм, танихуй, конструктивист чиг хандлагад тулгуурлан тайлбарлана. Хэл эзэмшихүйд нөлөөлдөг гол хүчин зүйлийг биологи, сэтгэл зүй, нийгэм соёл, хэлшинжлэлийн талаас авч үзэхийн зэрэгцээ эх ба хоёр дахь хэл эзэмшихүйн онцлог шинж, ижил ба ялгаатай талыг тодорхой хэлний жишээ баримтаар баяжуулан заана. Мөн хэл эзэмшихтэй холбоотой төрөлх чанарт тулгуурласан болон танин мэдэхүйн загвар, далд ба ил мэдлэгийн загвар, нийгмийн конструктивист загварын талаар тодорхой ойлголт, мэдлэг олгоно. Сурах сургах үйлийн талаар цогц мэдлэг олгож, сурахуйд нөлөөлдөг хувь хүний хүчин зүйлийг тодруулж авч үзнэ
Энэ хичээлээр эх хэл болон гадаад хэл эзэмших онол аргазүйтэй танилцаж, тодорхой хэлний баримтанд тулгуурлан ажиглалт дүгнэлт хийх замаар хүний хэлний мөн чанар, онцлог шинж, хэл эзэмших аргазүйд суралцана

Солонгосын уран зохиолыг эртний үеэс Гурван улсын үе, Корё, Жусон улсын эхэн ба сүүл үе, нэн шинэ үе болон орчин үеийн уран зохиол буюу Японы дарлалын үеийн 1920-40 он, чөлөөлөлтийн дараах үе 1950-60 он, аж үйлдвэржүүлэлтийн үе 1970-80 оны уран зохиол хэмээн ангилан авч үзнэ. Тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, нийгэм соёлын онцлог, уран зохиолын урсгал чиглэлийн талаар эхэлж үзсэний дараа яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын төрөл зүйл дагуу гол төлөөлөгчид, бүтээлийн дээжээс үзнэ. Шилдэг бүтээлийн дээжийг эхээр нь уншиж ойлгохын зэрэгцээ тухайн бүтээлийн монгол орчуулгатай танилцана.
Солонгосын сонгодог болон орчин үеийн уран зохиолын талаар цэгцтэй мэдлэг олгож, солонгос хэл уран зохиол, солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавьж өгнө. Түүхэн тойм, тухайн цаг үеийн нөхцөл байдал, уран зохиолын олон чиглэл урсгалын талаар тайлбарлаж уран зохиолын шүүмж судлалын үндсэн ойлголттой болно. Солонгосын уран зохиолын түүх, үе үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгч, гол бүтээлтэй танилцаж, зохиолыг эх хэлээр нь уншиж ойлгосноор, солонгос үндэстний хэл сэтгэлгээ, нийгэм соёл, уран зохиолын онцлогийг мэдээд зогсохгүй солонгосын уран зохиолыг дэлхийн болон монголын уран зохиолтой харьцуулан дүгнэлт хийж сурах ач холбогдолтой.
Энэ хичээлээр Солонгосын угсаатны зүйн судалгааны ололт амжилт, өнөөгийн байдал, судалгааны тулгамдсан асуудлын талаар ерөнхий, цэгцтэй мэдлэгтэй болно. Түүнчлэн угсаатны зүйн харьцуулсан судалгаанд тулгуурлан солонгос үндэстний ийм өвөрмөц соёл, уламжлал, зан заншил бүрэлдэн бий болоход Монгол, Хятад, Манж зэрэг Зүүн Азийн бусад үндэстний үзүүлсэн нөлөө, тэдгээрийн угсаа соёлын хэлхээ холбоо, харилцан хамаарлын талаар тодорхой ойлголт өгнө.
Солонгосчуудын уламжлалт амьдралын хэв маяг, зан үйл, ёс заншил, шүтлэг бишрэл, идээ ундаа, орон сууц, хувцас чимэглэл зэрэг угсаатны зүйн үндсэн асуудлаар явуулсан судалгааны тойм, өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудын талаар системтэй мэдлэг олгоход уг хичээлийн зорилго оршино. Солонгосын угсаатны зүйн судалгааны бүтээлүүдтэй (солонгос, англи хэлээрх) танилцах, судалгаанд ашиглах чадвар, дадал, Солонгос-Монгол харьцуулсан угсаатны зүйн чиглэлээр судалгаа явуулах онол, аргазүйг эзэмшүүлэхэд уг хичээлийн гол ач холбогдол оршиж байна.
БНСУ-ын орчин үеийн улс төрийн тогтолцооны үндэс, түүхэн тойм болон төрийн эрх мэдлийн хуваарилалтанд тулгуурлан Солонгос нийгэм соёл, уламжлал шинжлэл, иргэний ухамсар төлөвшлийг тайлбарлана. Засаглалын хэлбэрийг хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалын бүтэц зохион байгуулалт, эрх үүрэг, үйл ажиллагааны хүрээнд дэлгэрүүлнэ үзнэ. Тэр дундаа ерөнхийлөгчийн засаглал, гүйцэтгэл засаглалын онцлогийг Монгол улсын засаглалын хэлбэртэй харьцуулан үзнэ. Үндсэн хууль, Засгийн газрын хуулинд төрийн эрх мэдэлтний эрх үүргийг хэрхэн тусгасан талаар нарийвчлан үзнэ. Бүх шатны сонгууль, тухайлбал ерөнхийлөгч, их хурал, орон нутгийн сонгуулийн ерөнхий зарчим, үйл ажиллагаа, түүхэн тоймыг авч үзэхийн зэрэгцээ улс төрийн нам эвсэл, иргэний нийгмийн байгууллын үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болно. БНСУ-ын гадаад харилцаанд чухал байр суурь эзэлдэг улс гүрний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг хөндөж ярилцана.
БНСУ-ын улс төрийн үндэс, төрийн эрх барих дээд байгууллага, эрх мэдэл хуваарилалтын тогтолцоо хийгээд бүх шатны сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, эвсэл, гадаад харилцааны талаар харьцуулсан улс төр судлалын арга зүйд үндэслэн мэдлэг, чадвар, дадал эзэмшихийн зэрэгцээ холбогдох агуулгаар өөрийн санаа бодлыг илэрхийлж сурна.