МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: INTEGRATED STUDY ON FACTORS AFFECTING UNIVERSITY CHOICE AND PROFESSION CHOICE AND ADMISSION TIMING OPTIMAL PLANNING
Бүртгэлийн дугаар: P2024-4690
Санхүүжүүлэгч: NUM
Мөнгөн дүн: 5.0 сая ₮
Хугацаа: 2023.12.14 - 2024.05.14
Захиалагч: NUM
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Олон улсад хэрэглэж буй онолын болон практик шалгууруудыг судлан үзсэний дараа сургуулийн байршил, сурч боловсроход таатай сургалтын орчин, сургуулийн нэр хүнд, сургууль болон элсэлтийн талаарх мэдээллийн найдвартай байдлыг сургууль сонголтод нөлөөлөгч 4 хэмжигдэхүүн болгон энэхүү судалгаанд авч үзсэн. Мэргэжил сонголтыг тодорхойлогч хүчин зүйлсийг нөлөөлөгчид, хувь хүний сонирхол, санхүүгийн нөөц, хувь хүний ур чадвар болон ирээдүйн карьерын боломж гэсэн 5 хэмжигдэхүүнд хувааж үзсэн. Монгол Улсын Их Сургуулийн нийт 18140 суралцагдаас 2005 суралцагчдыг түүвэрлэж уг судалгааг гүйцэтгэв. Энэхүү судалгаанд Их дээд сургууль сонголт болон мэргэжил сонголтод нөлөөлж буй хүчин зүйлийн нөлөөллийг эмпирик судалгааны арга аргачлалыг ашигласан тодорхойлсон.

Abstract

After studying the theoretical and practical criteria used internationally, school location, learning environment conducive to learning, school reputation, reliability of information about school and enrollment were considered in this study as 4 dimensions influencing school choice. Determinants of career choice were divided into 5 dimensions: influencers, personal interests, financial resources, personal skills and future career opportunities. The survey was conducted by sampling 2005 students from a total of 18140 students of the University of Mongolia. In this study, the impact of factors affecting university choice and career choice was determined using empirical research methods.

Түлхүүр үгс:
их-сургуул
мэргэжил-сонголт
Их-сургууль-сонголтод-нөлөөлөх-хүчин-зүйлс
Хөтөлбөр-сонголт
Англи нэр: Analyzing and modeling UBTZ's operational characters of transportations using mathematical and statistical analysis methods
Бүртгэлийн дугаар: P2021-4101
Санхүүжүүлэгч: "Улаанбаатар Төсөр Зам" ХНН
Мөнгөн дүн: 4.5 сая ₮
Хугацаа: 2020.10.31 - 2020.12.30
Захиалагч: "Улаанбаатар Төсөр Зам" ХНН
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

“УБТЗ” ХНН болон МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш нарын хамтын ажиллагааны хүрээнд “УБТЗ” ХНН-ийн ажлын ерөнхий үзүүлэлт болон зардал, орлогын түүхэн өгөгдлүүдэд статистик шинжилгээ хийж боловсруулан дүгнэлт гаргах гэрээ байгуулсан. “УБТЗ” ХНН -ийн үйл ажиллагааны тээвэрлэлтийн үзүүлэлтүүдэд математик, статистикийн шинжилгээний аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийх, загварчлал гаргах төслийн ажлын хүрээнд ажлын даалгаврыг дараах байдлаар гаргасан. Төслийн ажлын даалгавар: 1 Индексийн шинжилгээ /Index analysis/ Үзүүлэлтийг цаг орон зай, хугацаатай зэрэгцүүлэн хувийн индекс, ерөнхий индексийг тооцно. Динамик индексийг тогтмол болон хувьсах жинтэйгээр тооцно. 2 Бүтцийн шинжилгээ /Structure analysis/ Өртгийн гадаад, дотоод өөрчлөлтүүдэд өөрийн үндсэн шинж чанараа хадгалж байгаа эсэхийг тогтоож, хүчин зүйлсийн уялдаа холбооны хүчин зүйлсийг цогцоор нь тайлбарлана. 3 Дисперсийн шинжилгээ /Variance analysis/ Үзүүлэлтүүдийн тархалтын бүлэг доторх дисперс, бүлгийн дундаж дисперс, бүлэг хоорондын дисперсийг тогтоож тайлбарлана. 4 Ковариацын шинжилгээ /Covariance analysis/ Детерминацийн коэффициент, вариацын коэффициент, корреляцийн коэффициентуудыг тооцож хамаарлын учир шалтгааныг олно, эрэмбэлнэ. 5 Статистик тооцоолол хийх загварчлал Model of the statistical analysis Дээрх шинжилгээнүүдийн дэлгэрэнгүй тайлбар, ерөнхий дүн шинжилгээ, түүний тайлбар, гаргалгаа болон хамаарлын тооцооллын томьёо (хийх алхмууд), томьёоны дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж өгнө. 6 Төмөр замын ажлын ерөнхий үзүүлэлтүүдэд динамик шинжилгээ хийх Dynamical statistics in mean indicators Үзүүлэлтүүдийн динамик эгнээг ашиглан судалж буй үзэгдлийн хандлагын шинжилгээ хийж тэгшитгэлээр илэрхийлснээр дараа үеүдийн чиг хандлагыг урьдчилан прогнозчлох боломжтой. Динамик эгнээний тоон утгын өөрчлөлт, график дүрслэлийг хослуулан үзүүлнэ. 7 Зардал орлогыг тооцох аргачлалд дүн шинжилгээ хийж дүгнэлт бичнэ.

Abstract

Within the framework of cooperation between UBTZ and teachers of the Department of Applied Mathematics of the National University of Mongolia, an agreement was signed to analyze the general performance of UBTZ and historical data on costs and revenues. Within the framework of the project to analyze and model the transportation parameters of UBTZ's operations using mathematical and statistical analysis methods, the terms of reference were issued as follows. Project assignment: 1 Index analysis The index and the general index are calculated in parallel with the time, space and time. The dynamic index is calculated with constant and variable weights. 2 Structure analysis Determine whether the external and internal changes in cost retain their basic properties and explain the factors in a comprehensive way. 3 Variance analysis Identify and explain the variance within the distribution group, the mean variance of the group, and the variance between groups. 4 Covariance analysis Calculate the coefficients of determination, the coefficients of variation, and the correlation coefficients to find and rank the causes of the correlations. 5 Modeling of statistical calculations Model of the statistical analysis Provides a detailed description of the above analyzes, general analysis, its interpretation, derivation and correlation calculation formulas (steps), a detailed explanation of the formula. 6 Dynamic statistics in mean indicators Dynamic statistics in mean indicators It is possible to predict the trends of the next generation by analyzing the trends of the studied phenomena using the dynamic series of indicators and expressing them in equations. A combination of changes in the numerical value of the dynamic row and a graphical representation are shown. 7 Analyze the methodology for estimating costs and revenues and write a conclusion.

Түлхүүр үгс:
математик-загвар
статистик
модел
Англи нэр: Optimal Control Approach to Inventory Problem
Бүртгэлийн дугаар: P2017-2373
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 20.0 сая ₮
Хугацаа: 2017.04.30 - 2018.04.09
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар олон үет их хэмжээний бараа материалын хадгалалт, зарцуулалт, эрэлтийн динамик загваруудыг авч үзэх болно. Мөн хязгаарлагдмал болон хязгаарлагдаагүй дундаж зардлын асуудлуудын аль алиныг нь ч хамруулж тооцоолох ёстой бөгөөд гол үр дүн нь оновчтой шийдийг олох асуудалд хүргэдэг. Үүний тулд бодлогыг бодох алгоритм зохиох тодорхой үеүүдэд таамаглал дэвшүүлэх түүнийг батлах юм. Судалгааны ажлын гол үр дүн бол судлаачдын сүүлийн үед хийсэн ажлын үр дүнгүүд дээр суурилан үндсэн загваруудын өргөтгөлийг томьёолох, үүнтэй холбоотой өгүүлбэрүүд дэвшүүлж батлах явдал юм.

Abstract

This research considers the multi-period lot-sizing problem with stationary demands in the initial few periods and possibly dynamic demands in the subsequent problem. Both the average cost and the discounted cost problems are considered. Also, both finite and infinite-horizon problems are considered. The results presented in this section include properties of optimal solutions for these problems, efficient algorithms for solving these, and the forecast horizon property. Most of the results in the research are based on the research done by the authors of this research last times decades and basic models before and extend models, proof its.

Түлхүүр үгс:
Inventory-problem
Optimal-control
cost-minimization
working-capital




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар