Бидний тухай
Багш ажилтан
Удирдтгал хичээл, эрт үе, гурван улсын үүсэл хөгжил, нийгэм соёл, өмнөд умард улс буюу Шилла Боохайгийн үүсэл хөгжил, соёл, Шилла мөхөж хожуу гурван улс бий болсон тухай, түүний нэгтгэсэн Коройөгийн нийгэм улс төрийн хөгжил, эхэн үеийн соёлын хөгжил, Монголын ноёрхолд орсон тухай, Чосөнъ-ий вант улсын үүсэл хөгжил, соёл, БНСУ-ын орчин үеийн түүхийг судлана.
Солонгосын түүхийн талаар цэгцтэй мэдлэг олгож, цааш ахисан түвшинд Солонгос орон судлал, Солонгосын түүхээр нарийн мэргэших үндсийг тавьж өгнө. Солонгосын түүхийг гуйвуулсан болон түүхэн маргаантай асуудал, тухайлбал, газар нутгийн маргаантай асуудал, Хятад төвт түүхийг үзэх үзэл, түүхийг үзэх колоничлолын үзэл зэргийн талаар мэдлэг олгоно.
Энэ хичээлийг судалснаар солонгос угсаатан бүрэлдсэн үйл явц, солонгос, монголчуудын угсаа гарлын хэлхээ холбооны талаарх шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, солонгосчуудын Зүүн Азийн түүхэнд эзлэх байр суурь, ялангуяа Монгол угсааны нүүдэлчин угсаатан, тэдний байгуулсан төр улсуудтай тогтоосон харилцааны түүх, хэл, соёлын харилцан нөлөөлөл зэрэг асуудлын талаар ерөнхий, цэгцтэй мэдлэгтэй болно. Түүнчлэн Монгол-Солонгосын түүхэн харилцаанд Хятад, Зүрчид зэрэг Зүүн Азийн бусад үндэстний үзүүлсэн нөлөөний талаар тодорхой ойлголттой болно.
Монгол-Солонгосын харилцааны түүхийг эрт үеэс эдүгээ хүртэл бүс нутгийн түүхийн хүрээнд цогц байдлаар авч үзэн, мэдлэг олгох зорилготой. Монгол, Солонгос хоёр орны түүхийн хэлхээ холбоо, хэл, соёлын харилцан нөлөөлөл зэрэг үндсэн судлагдахууны талаар ерөнхий ойлголттой болгож, Солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавина.
Ханз бичгийн дунд түвшний ахисан шатны мэдлэг эзэмшүүлнэ. Мөн солонгос хэлний ханзны мэдлэгийн түвшин тогтоох шалтгалтын 3, 4-р түвшний нийт 240 ширхэг ханз үсгийг эзэмшүүлнэ. Улс төр, эдийн засаг, нийгэм, хууль эрхзүй, олон улсын харилцаа, анагаах ухаан, ажил мэргэжил, сэтгэлзүйн ухаантай холбоотой ханз үгийн хэрэглээ, солонгос ханз үсгээр хольж бичсэн бичвэрийг уншиж ойлгох, найруулах бичих чадвар суулгана. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 500-600шинэ үгийн сангийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.
Солонгос хэлний үгийн сан, ханзны суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын дунд түвшний 3, 4-р шатны хэмжээнд эзэмшүүлнэ. Дээд түвшний солонгос хэл эзэмших суурийг тавихын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.
Түлхүүр ханзыг зохих төвшинд эзэмшин, толь бичгээс ханз хайж олох чадвартай болно. Солонгос хэлний ханзны шалтгалтын 5-р зэргийн түвшинд 8, 7, 6, 5-р түвшний нийт 500 ханзны дүрс, дуудлага, утгыг эзэмшинэ. Солонгосын орчин үеийн соёл, их сургуулийн амьдрал, зуны амралт, хаврын баяр, тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой бичвэрийн дагуу ханз, шинэ үг, ханз хэлц үг сурна. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 800-1000 үгийн сангийн мэдлэгтэй болж яриандаа хэрэглэж сурна.
Солонгос хэлний үгийн сан, ханзны суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын дунд шатны 5-р түвшний хэмжээнд эзэмшүүлнэ. Дээд түвшний солонгос хэл эзэмших суурийг тавихын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.
Ханз үсгийн үүсэл гарал, бүтэх зарчим, зүй тогтлын талаар тодорхой ойлголттой болно. Солонгос хэлний ханзны шалтгалтын 6-р зэргийн түвшинд 8, 7, 6-р түвшний нийт 300 ханзны дүрс, дуудлага, утгыг эзэмшинэ. Үнэлэмж, амралт чөлөөт цаг, нийтийн соёл, нийгмийн асуудал, хэлэлцүүлэг, интернет, телевизор, эдийн засаг, утсаар ярих, хоол, ажил мэргэжилтэй холбоотой ханз, шинэ үг, хэлц үг сурна. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 600-800 үгийн сангийн мэдлэгтэй болж, яриандаа хэрэглэж сурна.
Солонгос хэлний үгийн сан, ханзны суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын дунд шатны 1-р түвшний хэмжээнд эзэмшүүлнэ. Дээд түвшний солонгос хэл эзэмших суурийг тавихын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.
Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүнийг зөв ойлгож, зөв орчуулсан эсэхээс судалгааны ажлын ач холбогдол, үнэ цэнэ ихээхэн хамаардаг. Шинжлэх ухаан хийгээд нийгэмд үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх эсэх нь тухайн хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалтай шууд холбоотой. Тиймээс гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүн судлал нь тухайн хэлийг эзэмшсэн чадвараас гадна орчуулагч, судлаачийн ёс зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгддэг. Үүний учир, гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын үндсэн ойлголт, судалгааны онцлог, аргазүй, зарчим нь энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.
Тухайн гадаад хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүнтэй танилцах, орчуулах, судлах мөн зарим шинэ, шинэлэг мэдээ, сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай онол аргазүйн мэдлэг, дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын онцлог, аргазүйн талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг олгож буй нь уг хичээлийн гол ач холбогдол болно.
Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүнийг зөв ойлгож, зөв орчуулсан эсэхээс судалгааны ажлын ач холбогдол, үнэ цэнэ ихээхэн хамаардаг. Шинжлэх ухаан хийгээд нийгэмд үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх эсэх нь тухайн хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалтай шууд холбоотой. Тиймээс гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүн судлал нь тухайн хэлийг эзэмшсэн чадвараас гадна орчуулагч, судлаачийн ёс зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгддэг. Үүний учир, гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын үндсэн ойлголт, судалгааны онцлог, аргазүй, зарчим нь энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.
Тухайн гадаад хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүнтэй танилцах, орчуулах, судлах мөн зарим шинэ, шинэлэг мэдээ, сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай онол аргазүйн мэдлэг, дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын онцлог, аргазүйн талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг олгож буй нь уг хичээлийн гол ач холбогдол болно. Тус хичээлийг судалснаар түүхэн болон уран зохиолын мөн бичгийн сурвалжийн тухай гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, сурвалж бичиг, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ялгах, ангилах, судлах, орчуулж ойлгох арга замд суралцсанаараа өөрийн эх хэлээрх сурвалжуудыг харьцуулах чадварыг суулгадаг чухал ач холбогдолтой юм.