МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG702
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үе ба маркетингийн үзэл баримтлал. Маркетингийн хүрээ тэлэн өргөжиж буй бодит үйл явц. Хэрэглэгчид төвлөрсөн маркетингийн концепц. Хэрэглэгчид төвлөрсөн бизнесийг зайлшгүй бий болгох нийгмийн шаардлага. Маркетингийн стратегиуд. Компаниудын ялгаатай стратеги хэрэгжүүлэх шаардлага. Маркетингийн судалгаа, түүний хэрэгцээ шаардлага. Байгууллагын гурван түвшний маркетингийн төлөвлөлтийн арга зүй, ялгаа. Зах зээлийн таамаглал хийх арга зүй. Өрсөлдөөний судалгааны аргууд. Хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлийнхэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт,бүтээгдэхүүний хоногшилтын стратегиуд. Бүтээгдэхүүн, үйлчилгээний концепц, брэндийн бодлого. Бүтээгдэхүүний үнийн шийдвэр гаргалт. Хуваарилалтын сувгийн орчин үеийн хандлагууд. Нэгдмэл маркетингийн харилцаа холбоо. Идэвхижүүлэлтийн үр дүнг хэмжих арга зүй. Маркетингийн албанысонголт ба зах зээл баримжаалсан компани бий болгох стратегиуд. Маркетингийн удирдлагын хэрэгжилт, үнэлэлт ба хяналт.

Зорилго

Байгууллагын бүх түвшинд маркетингийн орчин нөхцөлд тохирсон бодлого дэвшүүлж хэрэгжүүлэх стратегийг оновчтой тодорхойлоход тухайн хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд дараах конпетенц буюу чадамжийг магистрт эзэмшүүлнэ. Академик компетенц: • Маркетингийн онолын шилдэг бүтээлүүдийн орчин үеийн ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Маркетингийн удирдлагын дээд, дунд түвшний нөхцөл байдалд тохирсон бодлогуудыг судалгаанд үндэслэн тодорхойлох, хэрэгжүүлэх оновчтой стратегиудыг сонгох чадвар • Байгууллагын ерөнхий стратегийг хангахуйц зорилтот зах зээлийг оновчтой сонгох, үнэлэх чадвар • Бизнесийн нарийн төвөгтэй, мэдээллээр хомс өнөөгийн бодит орчинд зорилтот зах зээлд тохирсон маркетингийн хольцын шийдвэр гаргах чадвар г.м. Судалгааны компетенц: • Зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсансудалгааанализхийх чадвар • Байгууллагын нөхцөл байдлын болон тоон, чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар • Өрсөлдөгчийн судалгааны арга зүй эзэмшин ашиглах чадвар Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх болон харилцааны чадвар эзэмших • Маркетингийн аливаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олох

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG302
Багц цаг: 3

Товч агуулга

Шинэ зууны маркетингийн хандлага; маркетингийн орчин, стратегийн болон удирдлага зохион байгуулалтын харилцан хамааралтай өөрчлөлт; байгууллагын ерөнхий төлөвлөгөө болон бизнес нэгж, бүтээгдэхүүний маркетингийн төлөвлөгөөний бүтэц, агуулга, хэлбэрүүд; боломжит зах зээлийн урьдчилсан таамаглалын эдийнзасаг, статистикийн аргууд, тэдгээрийн давуу ба сул талууд, мөн зах зээлийн өрсөлдөөнийг судлах аргуудыг судлана. Хэрэглэгчийн зах зээлийн хэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт, хоногшуулалтын онол, арга зүйн мэдлэгийг олгох нь маркетингийн удирдлага хичээлийн чухал хэсэг байна. Мөн зах зээлийн хэсэгчлэлийн шийдвэрт тохирсон бүтээгдэхүүн, брэндийн бодлого, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүд, бүтээгдэхүүний сав боодол болон үнийн шийдвэр гаргалт, хуваарилалтын сувгийн тактик, идэвхжүүлэлтийн шийд зэрэг маркетингийн хольцын асуудлуудыг хэрхэн төлөвлөхийг цогцоор нь авч үзнэ.

Зорилго

Маркетингийн удирдлага хичээлийг судалснаар бизнесийн болон бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг маркетингаар удирдах талаар мэдлэг, дадал, ур чадварыг оюутанд эзэмшүүлж, маркетингийн аливаа үйл явцыг судлах, төлөвлөх, гүйцэтгэх, хянах дадлага олгоход оршино. Энэхүү хичээлийг судалснаар маркетингийн удирдлагын шийдвэр гаргах арга барилд сургах, бизнесийн байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх арга барил олгох, маркетингийн удирдлагын стратегийн болон тактикийн бодлого, шийдвэр гаргахад сургах, багаар ажиллах чадварыг тус тус олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG307
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр орчин үеийн маркетингийн мэдээллийн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болох дотоод мэдээллийн систем, гадаад мэдээллийн систем, маркетингийн судалгааны систем, мэдээлэл боловсруулах системийн талаархи ойлголтууд, чиг хандлагуудыг авч үзнэ. Түүнчилэн маркетингийн судалгааг хэрхэн явуулах, судалгааны үйл явц болох судалгааны асуудал ба судалгааны зорилтуудыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийх, үр дүнг гаргах, үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах зэргийг судлахын зэрэгцээ маркетингийн бүтээмжийг хэрхэн хэмжих аргуудыг авч үзнэ.

Зорилго

Байгууллагын шийдвэр гаргах үндэс болсон маркетингийн судалгааны онол арга зүйг зохих түвшинд эзэмшүүлж, судалгааны үр дүнг маркетингийн удирдлагын оновчтой шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвар олгоход оршино. Маркетингийн судалгаа хичээлийг судлах нь судалгааны арга зүйг зөв эзэмшиж, удирдлагын хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөв тодорхойлох, маркетингийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахад тус дөхөм болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG414
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгыг бүхэлд нь гурван хэсэгт хуваан судлана. Хичээлийн эхний хэсэгт брэндийн талаархи онолын үндсэн ойлголтууд болохбрэнд гэж юу болох, барааны таних тэмдэг ба брэнд хоорондын ялгаатай шинжүүд, ач холбогдол, байгууллагад болон зах зээлийн хэрэглэгчдэд брэндийн гүйцэтгэх үүрэг, брэнд эквитийг хэрхэн бий болгох, эквитийг хэрхэн хэмжих зэрэг асуудлуудыг авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт үнэ цэнэ бүхий брэндийг бүтээх ба түүнийг зах зээлд хэрхэн хоногшуулахтухай гүнзгийрүүлэн үзэх бол гурав дахь хэсэгт брэндийн үнэ цэнийг удаан хугацааны туршид хадгалах болон хөгжүүлэх брэндийн удирдлагын асуудлыг судлах болно.

Зорилго

Брэндийн удирдлага хичээлийн үндсэн зорилго нь оюутанд брэнд ба брэнджүүлэлтийн талаархи үндсэн ойлголтуудыг өгөхөөс гадна үнэ цэнэ бүхий брэндийг хэрхэн бүтээх, урт хугацааны туршид брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн брэндийн удирдлагын концепц болон орчин үеийн арга ухаанаас суралцуулан ойлгуулахад оршино. Өнөө үед зарим байгууллага компанийн хамгийн үнэ цэнэ бүхий хөрөнгө нь тэдний эзэмшилд байх брэнд юм. Брэнд гэдэг нь нэг талаас өрсөлдөөн бүхий зах зээлд бараа үйлчилгээг өрсөлдөгчийнхөөс ялгаж өгч буй хүчин зүйлсийн нэгдэл, нөгөө талаас байгууллага компанийн зүгээс хэрэглэгчдэд өгч буй амлалт, түүний хэрэгжилтийн баталгаа болох тул маркетингийн ухаанд брэндийн удирдагын асуудал нь онцгой байр суурийг эзэлдэг.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар