МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Construction sector market policy research
Бүртгэлийн дугаар: P2026-5185
Санхүүжүүлэгч: Монополын эсрэг газар
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2025.09.30 - 2025.12.18
Захиалагч: Монополын эсрэг газар
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол Улсын Их Сургууль (цаашид МУИС гэх) болон Монополын эсрэг газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Барилгын салбарын зах зээлийн бодлогын судалгаа” төсөлт ажлыг МУИС-ийн багш, судлаачдын баг нь 2025 оны 9-12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэв. Монополын эсрэг газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний Зорилт 2-т “Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг хялбарчлан, салбаруудын болон хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ” гэсэн зорилтын 2.2-т “Зах зээлийн бодлогын судалгааг хийж арга хэмжээ авах” гэсэн ажлын хүрээнд Барилгын салбарын зах зээлийн бодлогын судалгааг хийж, дүгнэлт, зөвлөмж гаргалаа. Энэхүү ажлын үндсэн зорилго нь барилгын салбарын зах зээлийн төлөв байдлыг судлах, нэвтрэх саадыг тодорхойлох, өрсөлдөөний нөхцөл байдал, орчныг үнэлэх, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох, бодлогын зөвлөмж гаргахад оршино. Судалгааны ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:  Монгол улсын нийгэм, эдийн засагт барилгын салбарын эзлэх байр суурийн талаар статистикийн тоон баримт материалыг нэгтгэн тодорхойлох;  Барилга угсралтын зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаар тоон мэдээллийг нэгтгэн харьцуулах;  Барилгын салбарын төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэн дүгнэх;  Салбарт нэвтрэх саад, тэдгээрт нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлсийг тодорхойлох;  Барилгын материалын импортын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дотоодын үйлдвэрлэлийг судалж, барилгын материалын нийт зах зээлийг тооцоолох;  Орон сууцны үнэ бүрдэлт, өртөг, ашиг болон үнэд нөлөөлж буй макро, микро хүчин зүйлсийг эдийн засгийн шинжилгээний арга болон машин сургалтын аргуудыг ашиглан тодорхойлсон.

Abstract

The Memorandum of Cooperation between the National University of Mongolia and the Antimonopoly Authority was signed by the parties. Within the framework of the memorandum, the two organizations will develop a partnership and work together in the areas of joint research, training, and human resource development. The National University of Mongolia (NUM) research team successfully completed their Construction Sector Market Policy Research between September and December 2025. The Antimonopoly Authority's construction market research seeks to streamline regulations and foster fair competition. The study evaluates market concentration, entry barriers, and price drivers to present policy recommendations. The research framework completed the following core tasks. These include:  Summarizing and determining statistical data on the position of the construction sector in the society and economy of Mongolia;  To summarize and compare quantitative data on the current state of the construction market;  To summarize and evaluate the policies, legal regulations, and projects pursued by the government in the construction sector;  To identify barriers to entry in the sector and the external and internal factors affecting them;  To analyze quantitative data on imports of construction materials, study domestic production, and estimate the total market for construction materials;  To identify macro and micro factors affecting housing prices, costs, profits, and prices using economic analysis methods and machine learning methods.

Түлхүүр үгс:
бодлогын-судалгаа
барилгын-салбар
зах-зээлийн-судалгаа




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар