Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлийн зорилгын хүрээнд Хүмүүн капитал, компетенцэд суурилсан ХНМ, хүний нөөцийн хөгжлийн стратеги, суралцагч байгууллага, байгууллагын сургалт, сургалтын стратеги, сургалтын хэрэгцээг тодорхойлох аргууд, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалтын үнэлгээ хийх аргачлал, хувь хүний сургалт ба Е-сургалт, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулах (PDP), удирдлагын хөгжил, каръер хөгжил ба төлөвлөлт хийх үндсэн сэдвүүдийг багтаасан ойлголтуудыг өгнө.
Хүний нөөцийн хөгжлийн орчин үеийн хандлага нь “Хүн төвтэй хөгжил, мэдлэгт суурилсан хүний нөөц” зэрэг үгсээр томъёологдон хүнийг хөгжүүлэх тухай үзэл баримтлалд тулгуурлан ажилтанд оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Иймд ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь хүний нөөцийг системтэй сургаж, хөгжүүлэх замаар ажилтны цогц ур чадварыг бий болгож ашиглах явдал нь хүний нөөцийн хөгжлийн гол үр дүн байдаг. Энэ үр дүнд хүрэхийн тулд хүмүүн капитал, цогц чадварын тухай ойлголт, суралцагч байгууллаг ба сургалт, сургалт хөгжлийн стратеги, удирдлагын хөгжлийн талаарх үндсэн ойлголтуудыг нарийвчлан судалж хүний нөөцийг хэрхэн хөгжүүлэх онол, арга зүйд суралцана.
Боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежментийн ялгаа, орчин үеийн хүний нөөцийн менежментийн ойлголтууд хийгээд үндсэн чиг үүрэг болох хүний нөөциийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонголт, хүний нөөцөд үзүүлэх дэмжлэг туслалцаа, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааны зарим ойлголтууд багтана.
Орчин үеийн хүний нөөцийн менежментийн ерөнхий ойлголт, шинэ хандлагыг судлахын зэрэгцээ Хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүд, боловсруулах баримт бичгүүдийн талаарх үндсэн ойлголтуудыг онолын хүрээнд судалж, практик дадал эзэмшүүлэх зорилготой.
Хөдөлмөрийн сэтгэл судлалын үндэс, хөдөлмөр ба хүний нөөцийн хөгжил, ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны дотоод мөн чанар, мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн анализ хийх аргууд, мэргэжилд сэтгэл зүйн хувьд тэнцэх тухай болон бие хүний хөдөлмөрт хандах хандлага, баг, бүлгийн сэтгэл зүй, хөдөлмөрийн ёс зүй, стрессийг удирдах зэрэг хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд ажилтны сэтгэл зүйн асуудлыг ойлгох, мэдрэх, удирдахад шаардлагатай ойлголтуудыг багтааж үзнэ.
Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.
Тус хичээлийн зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментэд хамаарагдах сэдвүүд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн үндсэн асуудал, аюулгүй ажиллагааны хяналт, зааварчилгаа, сургалт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүйн техникийн үндэс, хөдөлмөрийн аюулгүй байдал ба хүмүүсийн сэтгэхүйн нөлөөлөл, хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, МУ-д мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх төрийн хууль эрх зүйн бодлого, хууль тогтоомжийн талаарх ойлголтууд багтана.
Ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд байгууллагын аль ч шатны менежер, удирдах ажилтнуудад зайлшгүй шаардлагатай асуудлууд тулгардаг ба ялангуяа ХАБЭА-н менежментийн хүрээнд хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахаас гадна хүний нөөцийг дэмжиж туслах, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд чиглэсэн үйл ажиллагааны талаар мэргэшүүлэхэд чиглэгдэнэ.
Эхний удирдтгал “Гүйцэтгэлийг үнэлэх ба сайжруулах”гэсэн хэсэгт гүйцэтгэлийн үнэлгээ, үр ашигтай үнэлгээний хөтөлбөр, гүйцэтгэлийн стандартууд болон үнэлээчдийн хувилбаруудын талаар мэдлэг олгоно. “Гүйцэтгэлийн үнэлгээний аргууд” гэсэн хэсэгт оюутнууд ажлын гүйцэтгэлийн үнэлгээний төрөл бүрийн аргууд, үнэлгээний ярилцлагын хэлбэрүүд, үнэлгээг оношлох болон сайжруулах талаар суралцана. Харин “Шагнал урамшуулал болон хөнгөлөлтийг удирдах” гэсэн III хэсэгт шагнал урамшуулал ба хөнгөлөлт, стратегийн шагнал урамшуулал ба хөнгөлөлтийн төлөвлөлт, ажлын үнэлгээний систем, шагнал урамшуулал ба суурь цалингийн бүтэц, цалингийн системийн төрлүүд болон хөнгөлөлтийн талаарх засгийн газрын зохицуулалтын хүрээнд мэдлэг, ур чадвар олгоно.
Байгууллагын гүйцэтгэл болон цалин урамшууллын удирдлагын талаар онол болоод практикийн гүнзгийрүүлсэн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх.
Бизнесийн сэтгэл судлалын судлагдахуун, зорилт, ач холбогдол, судалгааны арга, бизнес эрхлэгчдийн сэтгэл зүйн хэв шинж, өрсөлдөөн түүний хэлбэрүүд, бизнесийн харилцаан дахь удирдлагын сэтгэл зүй, мөнгөтэй харилцах сэтгэл зүй, хэрэглэгчийн сэтгэл зүйн талын асуудлыг хамарна.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан бизнесийн сэтгэл зүй, түүний хөгжлийн түүх, бизнесийн үйл ажиллагааны нийгэм сэтгэл зүйн үндэс, бие хүний сэтгэц, зан үйлийн хувийн өвөрмөц онцлог, сэтгэл зүйн үндсийн талаар онол арга зүйн мэдлэг эзэмшинэ.