Бидний тухай
Багш ажилтан
Шүрэнцэцэг Бира, Лхагвацэнд Цэвэлмаа, Должинсүрэн Шийрэвдамба, Ану Батбаяр Хураангуй: Энэхүү судалгаа нь бизнесийн байгууллагын ажил олгогчид шинэ төгсөгчдөөс ямар ур чадваруудыг шаарддаг болохыг тодорхойлно. Ингэснээрээ ажил олгогчдын шаарддаг ур чадваруудыг төгсөх курсийн оюутнуудад ойлгуулж таниулах бөгөөд, тэд өөрт дутмаг байгаа ур чадваруудаа хөгжүүлэн, ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэх бололцоогоо нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ судалгаагаар “М” ИС-ийн 4 тэнхимийн (Менежментийн тэнхим-121, Маркетингийн тэнхим-104 , Санхүүгийн тэнхим-184, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим- 139, ) төгсөх курсийн нийт 548 оюутнуудын хатуу болон зөөлөн ур чадваруудыг хэмжсэн. Мөн “ C” группийн нийт 30 байгууллагаас үйл ажиллагааны чиглэлээр нь хуваан авч үзсэний дагуу 4 байгууллагыг сонгон авч 31 хүний нөөцийн менежерүүдийг ажил олгогчдын төлөөлөл болгон үзэж шинэ төгсөгчдөд ажлын байранд шаардагддаг мэдлэг, ур чадвар тэдгээрийн зөрүүг тодорхойлох судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд “М” сургуулийн төгсөх курсийн оюутнууд хатуу ур чадварууд хангалттай хэмжээнд эзэмшээгүй байна. Хатуу ур чадвар дотроо гадаад хэлний мэдлэг, судалгаа шинжилгээ хийх, болон Microsoft-н программууд дээр ажиллах чадвар дутмаг гэж нэг талаас оюутнууд өөрсдийгөө үнэлсэн бол нөгөө талаас ажил олгогчид мөн адил үнэлсэн байна. Харин зөөлөн ур чадварын хувьд харилцаа, дасан зохицох болон ажлын ёс зүй зэргийг оюутнууд ажлын байран дээр хангалттай хэмжээнд эзэмшсэн гэж үзсэн бол ажил олгогч талаас багаар болон бие даан ажиллах, хариуцлагатай байх, харилцааны зэрэг зөөлөн ур чадваруудыг эзэмшсэн байхыг “М” сургуулийн оюутан төгсөгчдөөс хүлээдэг болох нь харагдлаа.
Суралцагч байгууллага болж хөгжихөд ёс зүйн асуудлууд хамгийн чухал асуудлын нэг юм. Энэхүү асуудлыг бодлогын хувьд шийдвэрлэхэд хамгийн энгийнээс буюу хувь хүний хариуцлагын түвшингээс эхлэх нь зүйтэй гэдгийг судалгааны үр дүнгүүдээс харагддаг. Суралцагч байгууллага болж хөгжихөд ёс зүйн соёлыг төлөвшүүлэхтэй холбоотой суралцах үйл ажиллагааг хэрхэн авч үзэж байгааг судлахдаа WOS болон Scopus-ийн индекстэй сэтгүүлүүдээс судлагдсан байдлын судалгааг хийсэн. Судлагдсан байдлаас авч үзвэл суралцагч байгууллагын ёс зүйн соёлын талаар нэлээд судлагдсан боловч суралцах үйл ажиллагаатай ёс зүйн соёлыг холбож авч үзсэн судалгаа ховор байна. Энэ нь цаашид судлаачдад тухайн чиглэлээр нарийвчлан судалгаа хийх боломж болж бүрдэж байгаа юм. Эрдэмтдийн судалгаануудад үндэслэн суралцах системээр дамжуулан ёс зүйн соёлыг төлөвшүүлэхдээ байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон тодорхой загвар, арга зүй боловсруулахыг зорьлоо.
Maintaining and improving the quality of nursing care is a critical issue in the healthcare system, and the shortage of healthcare workers is a significant challenge faced by many countries worldwide. The shortage of healthcare workers can have a severe impact on the healthcare system, leading to decreased quality of care, increased patient wait times, and lower patient satisfaction. It can also lead to higher rates of burnout and stress, low job satisfaction, and intention to leave their job among healthcare workers who are overworked and have limited resources. The current study aims to explore the correlations between job burnout, job satisfaction, and intention to leave. The survey employed random sampling to gather data from employees of a private hospital in Ulaanbaatar. A total of 217 employees participated in the study, and for verification and testing the proposed hypothesis in the study, we conducted various statistical analyses inclusive of factor analysis, reliability analysis, correlation analysis, and structural equation models (SEMs). The study's findings revealed a significant negative effect of job burnout on healthcare workers' job satisfaction, as well as a positive effect on their intention to leave their current position. Furthermore, the study findings indicate that there is a negative relationship between job satisfaction and employee's intention to leave their jobs. In other words, a decrease in job satisfaction correlates with an increase in the likelihood of employees seeking alternative employment opportunities. Additionally, the results revealed that job satisfaction plays a mediating role in the connection between job burnout and the intention to leave. Our study highlights the negative impact of job burnout on job satisfaction and its positive impact on the intention to leave. Additionally, it emphasizes the important mediating role of job satisfaction in this relationship. These findings provide empirical evidence for the importance of addressing job burnout and promoting job satisfaction to reduce the intention to leave among employees in clinics.
In today's business landscape, organizations place significant emphasis on implementing Total Quality Management (TQM) principles. Enterprises actively strive to adopt the Integrated Management System Standard (ISO 9001) and other related standards to become quality-focused entities. These initiatives aim to establish robust quality management systems that promote consistency, efficiency, and continuous improvement throughout the organization. Currently, the global adoption of the ISO series of standards is widespread, with over 1.4 million organizations worldwide having implemented these standards. Furthermore, there has been a notable increase in the number of businesses in our country participating in the introduction program of the integrated management system and integrating the ISO standards into their operations. While organizations deserve commendation for making substantial investments in quality improvement, they often tend to overlook the importance of measuring and analyzing the outcomes of these efforts. In this study, we utilized the PAF model for cost of quality (COQ) analysis and VOP (Vector optimization) methods, which are suitable for studying cost optimization problems. According to the findings of the cost analysis in this study, it is suggested that placing a higher emphasis on minimizing loss costs (both internal and external) within the organization is of significant practical importance, rather than solely focusing on optimizing quality costs and minimizing the total cost of quality. This approach allows the management of the organization to focus on keeping the costs of internal and external quality losses as low as possible. By doing so, they can effectively control and reduce nonconformities in operations, revise them, and actively seek opportunities to minimize rejection costs. Furthermore, setting quantitative targets can help reduce rejection costs. Additionally, this approach has a significant effect on reducing the risk of losing customer trust, market share, sales opportunities, and reputation in the external business environment due to nonconformities (product rejections).
Overwork is a prominent contributor to workplace stress, job burnout, and turnover in contemporary times. Additionally, it adversely affects workers' emotional and physical health, increasing the likelihood of burnout, accidents, lowered job satisfaction, and subpar job performance. The purpose of this study was to investigate how nurses' workloads in hospitals affected their feelings of burnout and their intentions to quit. Employing random sampling, the study was carried out among the staff of a private hospital in Ulaanbaatar. The NASA Task Load Index (NASA-TLX), created by NASA's Ames Research Centre in 2008, was used in the study to evaluate workload levels. The Bergen Burnout Inventory (BBI), created by Feldt et al. in 2014, was used by the researchers to quantify burnout. To capture participants' intent to leave their current jobs, the study also included a measure of intention to leave work created by Hasselhorn et al. in 2003. The statistical studies for the study included factor analysis, reliability analysis, correlation analysis, and structural equation models (SEMs), and data from 129 nurses were obtained. The study's conclusions showed that nurses' workload had a favourable relationship with job burnout and a favourable effect on their intention to leave their current position. Furthermore, higher job burnout was a factor in nurses' increased intention to quit their jobs. The study also found that the association between workload and intention to leave was moderated by job burnout.
XXI зууны бизнесийн өрсөлдөөнд компаниуд чадвартай хүний нөөцөөрөө өрсөлдөх төдийгүй тэдний оролцоог чухалчлан авч үздэг болсон. Ажилтны мэдлэг, чадвараас гадна ажилтны идэвх оролцоо, хүчин чармайлт, туршлага, санаачилга, тухайн байгууллагад оруулж буй тэдний хувь нэмрийг байгууллагын үйл ажиллагаа, үр дүнд чухал нөлөөтэй гэж үздэг. Онолын судалгааны үр дүнд гадаадын эрдэмтэн, судлаачдын ажилтны идэвх оролцоонд нөлөөлөх хамгийн чухал 13 хүчин зүйлсийг судалгааны давтамжаар нь тодорхойллоо. Энэхүү судалгааны ажлаар ажилтны идэвх оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон дээрх нийтлэг хүчин зүйлсүүдэд тулгуурлан судалгааны объект “Чингис Хаан зочид буудал”-ын ажилтны идэвх оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөллийг илүү шинжлэхийг зорьсон. Судалгааны загварыг Ирландын судлаач (Joshna Jaya Chandra, 2019)-ийн “Ажилтны идэвх оролцоо ба байгууллагын гүйцэтгэл” загварын зан төлвийн 4 хүчин зүйлст тулгуурлан онолын судалгааны үр дүнд гарсан нийтлэг 5 хүчин зүйлийг сонгон, нийт 9 хүчин зүйлсийн нөлөөллийг судлахаар сонгон авсан болно.
21-зууны байгууллагын өөрчлөлт, хөгжлийг тодорхойлоход нөлөөлдөг гол хүчин зүйл бол байгууллагын соёл, соёлын үнэлгээний асуудал юм. Соёл хэмээх хийсвэр хирнээ үр дүн, зан төлөвөөр бодитой илэрч байдаг ухагдахууны мөн чанар, үр нөлөөг ойлгох, үйл ажиллагаандаа ашиглах , удирдах нь менежерүүдийн эзэмших зайлшгүй ур чадваруудын нэг болж байна. Соёл нь тухайн байгууллагын ажиллагчдын үзэл санаа, зан төлөвийг чиглүүлж, хязгаарлаж байдгаараа үл үзэгдэх хүчтэй хэрэгсэл болж байдаг. Байгууллагын соёлыг үнэлэх, хэмжих нь одоогийн байгаа соёлын түвшин, нөхцөл байдлаа мэдэх төдийгүй соёлын өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлж хүчтэй эерэг соёлыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Байгууллага хэдий чинээ соёлын түвшин өндөр байна харилцагчид, түншүүд төдий чинээ итгэж байгууллагын эрсдэлийг бууруулж ашиг тусаа үзүүлж байдаг. Онол, арга зүйн судалгааны үр дүнд ОХУ, АНУ, Японы эрдэмтдийн байгууллагын соёлын судалгааны арга зүйг харьцуулан судалсны үндсэн дээр байгууллагын соёлыг үнэлэхэд зан төлвийн судалгааны тест/сорилын аргыг ашиглах хандлагатай нь харагдаж байна. Ялангуяа соёлын түвшинг үнэлэх явдал тогтсон соёлтой, урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан компанийн хувьд ажиллагчдын зан төлөв талаас ямар түвшинд байгааг үнэлэхэд илүү тохироц сайтай юм. Иймээс судлагдсан байдлын судалгаа, практик хэрэглээний онол, арга зүйд үндэслэн Оросын эрдэмтэн Т.О .Соломанидина, И. Д. Ладанова нарын арга зүйг удирдамж болгон судаллаа. Энэ нь байгууллагын соёлын түвшний үр дүнг нь шууд тодорхойлох практик ач холбогдолтой билээ. Даатгалын салбарын томоохон төлөөлөл “Монгол Даатгал” компанийн ажиллагчдаас санамсаргүй түүврийн аргаар судалгааг авч тус байгууллагын соёл ямар түвшинд байгааг үнэлж үр дүнг боловсруулахыг зорьлоо. Манай улсын бизнесийн байгууллагууд өрсөлдөх чадвараа сайжруулахад, ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарын хувьд байгууллагын соёлыг төлөвшүүлэх замаар үйлчилгээний чанарыг дээшлүүлж хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад анхаарч ажиллаж байна. Иймд судалгааны объект компанийн соёлын түвшинг үнэлэх замаар цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлохын тулд хийсэн судалгаа болно.
Ажиллагчдын оролцооны тухай орчин үеийн чиг хандлага нь компанийн үйл явц эсвэл бодлогын аль нь ажиллагчдыг урамшуулахад тусалдаг төдийгүй байгууллагууд 21-р зууны ажиллах хүчний өөрчлөгдөж буй хэрэгцээнд хэрхэн дасан зохицохоо тодорхойлж байна. Жилээс жилд байгууллагуудын сорилт үргэлжилсээр эдийн засаг сэргэж байгаа нь ажил олгогчид, ажиллагчдын аль алинд илүү их боломжийг бий болгож байгаа юм. Ажиллагчдын оролцооны талаарх мэдээллийг судалснаар ажил олгогчид өөрсдийн ажиллах хүчинд эерэгээр нөлөөлж, улмаар ажиллагчдаа идэвхтэй байлгадаг оролцооны гол хөдөлгөгч хүчинд анхаарал хандуулах болж байна. Судалгаа нь удиртгал, ажиллагчдын оролцооны тухай орчин үеийн чиг хандлага, ажилтны оролцоо, ажиллагчдыг татан оролцуулах талаарх эрдэмтдийн онол, үзэл баримтлал, судлагдсан байдал, оролцооны загварууд, оролцооны хэмжүүрүүд, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү судалгааг хийхэд баримт бичгийн аргыг түлхүү ашиглан гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, ном бүтээлээс ишлэл авч бичсэн. Судлагдсан байдлын судалгааг хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн VOS Viewer судалгааны програмыг ашигласан болно.
Манай улсын тээврийн салбар нь сүүлийн жилүүдэд улсын нийт эдийн засаг болоод ДНБ-ны нэлээд хувийг эзэлж буй томоохон салбарын нэг болоод байна. Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй глобал орчинд тээврийн салбарын гүйцэтгэлийн менежмент, түүний хэмжилтийн асуудал нь бодлогын түвшний чухал асуудлын нэг юм. Салбарын түвшинд, гүйцэтгэлийн менежментийн чиглэлд анхааран тоо мэдээлэлд тулгуурласан гүйцэтгэлийн хэмжилт хийж, үр дүнг сайжруулах, хадгалан бэхжүүлэх нь үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх үндэс юм. Манай улсын тээврийн салбарын гүйцэтгэлийг нийт тээсэн ачаа, зорчигч тээвэр, орлого зэрэг үндсэн үзүүлэлтээр үнэлэн гаргасан байдаг нь бусад улс орны тээврийн салбарын гүйцэтгэлийн менежмент, гүйцэтгэлийн хэмжилт үнэлгээ хэрхэн хийгдэж байгааг судлах үндэслэл болсон. Энэхүү судалгаагаар тээврийн салбарын гүйцэтгэлийн үзүүлэлтийг эрдэмтдийн дэвшүүлсэн үзэл баримтлал болоод бусад хөгжингүй орнуудын туршлагын хүрээнд судалж, харьцуулан дүгнэлт хийж, цаашид тээврийн салбарын гүйцэтгэлийг үнэлэх шинжүүрийг гарган, хэмжилт хийж судалгааны үр дүнг тоймлон танилцууллаа.
Энэхүү өгүүллийн зорилго нь ажиллагчдыг сургах, хөгжүүлэх хөтөлбөр, түүний үр өгөөжийн талаарх онол, үзэл баримтлал, арга хандлагын талаар танилцуулахад оршино. Ажиллагчдын сургалт, хөгжлийн хөтөлбөрийн бүтэц, элементүүдийг судлан улмаар ажилтан болон байгууллагад ямар эерэг үр дүн гарч болохыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Өрсөлдөөнд давуу талыг олж авахыг эрмэлздэг байгууллагуудын хувьд хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Ажилтнууд байгууллагын үнэ цэнэтэй нөөц бөгөөд байгууллагын амжилт ажиллагчдын гүйцэтгэлээс ихээхэн хамаардаг. Тиймээс байгууллагууд хүний нөөцийн сургах, хөгжүүлэх хөтөлбөрт ихээхэн хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэн. Үүнээс гадна сургалтын хөтөлбөрт ажиллагчдын мэдлэг, туршлага, ур чадварыг чухалчлан тусгаж хэрэгжүүлэх нь компаниудад дэмжлэг болдог. Хөгжлийн хөтөлбөрийн үр дүн, ажиллагчид, байгууллагад үзүүлэх нөлөөллийн талаар судлаачид олон талаас нь авч үзэж судалж байгаа явдал юм. Онол, арга зүйн судалгаагаар хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүн, үнэлгээ нь байгууллага, ажилтнуудад хэрхэн үр өгөөжийг бий болгож байгаа болон арга хандлагуудын талаарх гадаадын эрдэмтэд судлаачдын үзэл баримтлал, судалгаанд тулгуурласан болно.
Tourism is definitely one of the sectors seriously affected by the Covid-19 pandemic. According to the study of Chamber of Commerce and Industry, Mongolia, 90% of businesses in tourism sector affected by the pandemic (MNCCI, 2020). Due to the pandemic employees’ income decreased sharply or became impoverished and immediately changed their life style, well-being and mental health. By the second quarter of the 2020, 300 companies out of 450 tour operators provided services for the tourists visiting Mongolia fully closed their operations. This paper analyses the impact of work stress on the organizational commitment in the tourism sector during the unprecedented changes related to the Covid-19 pandemic. Numerous tests are used to verify the proposed hypothesis, such as factor analysis, reliability analysis, correlation analysis and PLS analysis. The results of the survey show that the work stress caused by Covid-19 pandemic has a negative impact on organizational commitment among surveyed employees.
One of the severely affected business sectors from COVID 19 pandemic is tourism sector. Globally practiced lockdown measures made tourism, hospitality and civil aviation businesses considering diverse approaches dealing with an exceptional circumstances such shut down operations, and in solvency which made thousands of their employees working for reduced hours with partial pay or taking unpaid holiday (Fernandes, 2020). According to the study of Chamber of Commerce and Industry, Mongolia, 90% of businesses in tourism sector affected by the pandemic (MNCCI, 2020). Due to the pandemic employees’ income decreased sharply or became impoverished and immediately changed their life style, well-being and mental health. By the second quarter of the 2020, 300 companies out of 450 tour operators provided services for the tourists visiting Mongolia fully closed their operations. The purpose of the study is examining how the stress potentially may affect their employee’s attitude and commitment to the organization or lose the trust in their organization, and finding alternative solutions to overcome the situation they face in the meantime
Abstract: This study aims to find out what are the main factors affecting the purchase of dairy products when consumers purchase dairy products. We intend to empirically verify the priorities by conducting a survey of experts and customers. Research method : AHP analysis ( Analytic Hierarchy Process) technique was applied to analyze the priority of the selection factors that affect the purchase of dairy products. By researching related literature on dairy product purchasing behavior and quality , four major factors were derived : product factor, marketing factor, quality and social factor. In addition, as detailed factors for product factors, ingredient, taste, aroma, country of origin, and processing methods are used. As detailed factors for marketing, advertising, brand, packaging , price and expiration date are used. Hygiene and certification are used as detailed factors for quality factors. Recommendation and traditions are used as social factors. For the derived factors, a survey was conducted for experts and customers, respectively, and after AHP analysis was conducted , the gap between the two groups was analyzed. Research results: Looking at the gap between the two groups of dairy product quality selection factors, the gap between brands was the largest , followed by hygiene. In addiction, it was found that the customer group had greater demands for certification, recommendation , and tradition than the expert group. Looking at the results of the marketing factors, it can be seen that the expert group needs to continuously improve the packaging , brand and shelf life of dairy products. On the other hand, the customer group did not have a large demand for advertisement and price, so the expert group decided that the reason for this result should be investigated detail. Looking at the results of the product factors, experts judged detailed factors on the qualitative characteristics of the product, such as ingredients, taste, and aroma, as important factors, but the customer group did not. Implications of the study: In this study, the perception of the quality selection factors of milk and dairy products was analyzed in two groups. It is expected that it can contribute to the development of related industries in the future by revealing the importance of the selection factors based on the analysis results.
Байгууллагуудад тулгарч байдаг нэг асуудал бол чадварлаг ажиллах хүчний хомсдлоос гадна хүн ам зүйн байнгын өөрчлөлт ба тэдгээр чадварлаг ажиллах хүчний дунд ажлын байрны шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр байна . Байгууллагын амжилт нь ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, авьяас чадвар, хөгжил, тогтвор суурьшилт зэргээс ихээхэн шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд нэлээд түгээмэл хэрэглэгдэх болсон нэгэн ойлголт бол “Ажил олгогчийн брэнд” гэж нэрлэгдэх ур чадвартай ажилтнуудыг татах, тогтоон барих тухай хандлага юм. Энэ нь ирээдүйн ажилтнуудын хувьд ажил олгогчийн сонголт нь болох, түүнчлэн байгууллага одоогийн ажиллагчдаа хадгалж үлдэхэд хөдөлмөрийн зах зээл дээр өөрсдийгөө танилцуулах явцад тусалдаг, брэнд ажил олгогч болоход чиглэдэг үйл ажиллагаа билээ. Энэ чиглэлээр гадаадын их дээд сургууль, бизнесийн байгууллагуудад өргөн хүрээтэй судлагдсаар байгаа хэдий ч манай улсын хувьд байгууллагууд өөрсдийн дотоод ажил олгогчийн брэндээ л үнэлэхэд анхаарах хандлагатай байна. Их дээд сургууль төгсөгч оюутнууд, тэр дундаа MУИС-Бизнесийн сургуулийг төгсөж буй оюутнууд ажил олгогчийн брэндийн ямар хүчин зүйлст илүү анхаарч ач холбогдол өгч байгаа, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судлах зорилготой. MУИС-Бизнесийн сургуульд нийт 4-р түвшний 684 оюутан суралцаж байна. Санамсаргүй түүврийн аргаар 148 оюутнаас судалгааг авч үр дүнг тодорхойлсон. Нэр хүнд, шударга үнэлгээ, ажил амьдралын тэнцвэр, байгууллагын соёл-ажлын орчин, ажил үүрэг, сургалт хөгжил, нийгмийн хариуцлага зэрэг хүчин зүйлүүд нь ажил олгогчийн брэндийг тодорхойлох найдвартай хүчин зүйлс болно гэж таамаглал дэвшүүлсэн нь батлагдсан болно. Mөн хүйс, суралцах хөтөлбөрийн харъяалагдах тэнхим болон цалингийн хүлээлтээс хамааран ажил олгогчийн брэндийн зарим хүчин зүйлсийг үнэлэх үнэлэмж ялгаатай гарлаа.
Сүүлийн жилүүдэд байгууллагын соёл, соёлын үнэлгээний талаар нэлээд хүчтэй яригдаж энэ талаар судалгаанууд өргөн хүрээтэй хийгдэх боллоо. Практик дээр байгууллагын соёлд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг, эсрэгээрээ байгууллагын соёл ч өөрөө зарим хүчин зүйлст нөлөөлдөг болохыг судалсан судалгааны бүтээлүүд гарч эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсаар байна. Гэвч ажлын стресс, сэтгэл ханамж,ажилтны идэвхи оролцоо, хувь хүний зан төлөв гэх мэт харилцаатай холбоотой байгууллагын соёлын асуудлууд бүрэн судлагдаагүй тодорхой орон зай байсаар байна. Байгууллага нь тодорхой соёлын орчин дахь хувь хүмүүс, тэдгээрийн харилцаан дээр тогтож байдгийн хувьд өөрийн гэсэн соёлыг бүрдүүлж энэ нь түүний үйл ажиллагаанд эргээд хүчтэй нөлөөллийг үзүүлж байдаг . Менежерүүд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ажиллагчдын ялгаатай нөхцөл байдалд гаргаж буй зан төлвийг ойлгох шаардлагатай. Энэ нь зарим хүчин зүйлсийн түүнд нөлөөлөх байдлыг судлах тухай асуудал юм. Олон улсын түвшинд байгууллагын соёл, стрессийн хамаарлын талаарх судалгаа цөөнгүй хийгдсэн байдаг ч манай улсын хувьд энэ талын уялдаа холбоо бүхий судалгаа, ялангуяа байгууллагын соёлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бага хийгдсэн байдаг тул онол, арга зүйн хувьд судлах шаардлага үүссэн. Тус онол, арга зүйн судалгаагаар байгууллагын соёлд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн нөлөөллийг авч үзэхдээ түлхүү ажлын стрессийн нөлөөллийг судлахыг зорьлоо.
Ажилтны идэвх, оролцоо нь байгууллагад өрсөлдөх давуу талыг бий болгох, үйл ажиллагааны өсөлт, үнэнч үйлчлүүлэгчдэд чухал нөлөө үзүүлж байна. Энэ сэдвийн хүрээнд ажилтны оролцоо гэж чухам юуг хэлэх, ажилтны оролцоонд ямар хүчин зүйлс нөлөөлөх, ажилтны оролцоо нь байгууллага, хүний нөөцийн менежментэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа, шинжилгээ хийгдсээр байна. Тус судалгааны сэдвийн хүрээнд гадаадын эрдэмтдээс Малайз, Ирланд, Энэтхэг, Пакистан улсын эрдэмтэн, судлаачдын 12 судалгааны ажилд авч үзсэн хүчин зүйлсийг судлахад давхардсан тоогоор 74, давхардаагүй тоогоор нийт 54 хүчин зүйл ажилтны оролцоонд нөлөөлдөг гэсэн онолын судалгааны үр дүн гарсан. Онолын судалгааны үр дүнд эдгээрээс хамгийн чухал нөлөө бүхий меритократ, залгамж халааны төлөвлөгөө, шугаман менежертэй харилцах харилцаа, ажил олгогчийн брэнд, сургалт ба хөгжил, манлайлал, цалин урамшуулал, ажил амьдралын тэнцвэрт байдал, эрүүл ахуй ба аюулгүй байдал гэсэн нийт 9 хүчин зүйлийг нарийвчлан авч судалсан болно.
Компаниуд “Суралцагч байгууллага” болон хөгжих нь байгууллагын өөрчлөлт, хөгжлийн шинэ хандлага бөгөөд сурч хөгжих үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн энэ үед мэдлэгийг удирдах гол арга зам нь суралцагч байгууллагын хөгжил гэж эрдэмтэд үздэг. Мэдлэгийн менежмент нь хүний мэдлэг, туршлага, чадваруудыг ашиглан сургаж хөгжүүлэн бусдад шилжүүлэх үйл ажиллагаа юм. Иймээс байгууллагаараа суралцах үйл ажиллагааг улам дэмжиж, ажиллагчид төдийгүй удирдах ажилтнууд шинэ арга, дадал чадварт суралцах сонирхол, хүчин чармайлтыг бий болгох замаар тасралтгүй сургалт, хөгжлийн үнэ цэнийг ойлгуулах явдал туйлын чухалд тооцогдож байна. Суралцагч байгууллагын хөгжил байгууллагын үр дүнг чухалчилж ажилтнуудад оюуны хөрөнгө оруулалтыг хийх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр компаниуд хүний нөөцдөө оюуны хөрөнгө оруулалт хийх замаар хөгжлийг бий болгох арга замыг мэдэж байдаг ч суралцагч байгууллагын ач холбогдлыг төдийлөн ойлгож практикт хэрэгжүүлэх тал дээр дутмаг байгаа нь үйл ажиллагаанаас харагддаг. Энэхүү илтгэлээр мөн хоёрдогч эх үүсвэрийн судалгаа хийж гадаадын суралцагч компаниудын туршлагыг судлан дэлхийн шилдэг 6 компанийг суралцагчийн нийтлэг 10 шинж дээр тулгуурлан харьцуулан судаллаа. Мөн Наран Групп, Номин Холдинг компаниудын зорилго, зорилтыг суралцагч байгууллагын шалгуураар шинжиллээ. Монголын шилдэг компаниар сүүлийн 3 жилд дараалан шалгарсан худалдааны томоохон Номин Холдинг компанийг дэлхийн шилдэг худалдааны компани Walmart-ийн нийтлэг шинжүүдэд харьцуулан шинжилгээ хийж ижил төстэй болон ялгаатай шинжүүд байгаа эсэхийг судлахыг зорьсон. Судалгаа эцэст суралцагчийн нийтлэг шалгуур, үзүүлэлтийн ач холбогдлыг индексийг экспертийн үнэлгээгээр тодорхойлсон нь онол, арга зүйн судалгаа, практик туршлагын уялдаа холбоог судлахад чухал ач холбогдолтой гэж үзсэн.