Бидний тухай
Багш ажилтан
Ургамалд явагддаг амьдралын үзэгдлүүд: ургамлын эсийн үйл ажиллагааны онцлог ба түүний зохицуулга; ургамалд шаардагдах усны хэрэгцээ ба зарцуулалт, усалгааны горим, усны дутагдалд дасан зохицох шинж; ургамлын нүүрстөрөгчийн хооллолт, фотосинтезийн үндсэн зүй тогтлууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, ургац бүрэлдэхэд фотосинтезийн үүрэг; эс эдэд явагдах бодис энергийн солилцоо солилцоо ба амьсгалах үзэгдэл; ургамал хөрснөөс ус, эрдэс бодисыг ашиглах ба бордоо хэрэглэх физиологийн үндэс; ургамлын өсөлт хөгжилтийн үндсэн үе шатууд, хөдөлгөөн, тэдгээрийн механизм, фитогормонууд ба өсөлтийг саатуулагч бодисууд, ургамал гадаад орчны зохимжгүй нөхцлийг тэсвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар, ургамлын өөрийгөө хамгаалах хоёрдогч метаболизм, ургамлын физиологийн ололт амжилтыг ургамлын аж ахуйн практикт ашиглах арга замууд.
Óðãàìëûí ýñ, ýä, ýðõòýí, áèåä ÿâàãääàã äîòîîä íàðèéí ¿çýãäýë ïðîöåññóóäûí ìºí ÷àíàðûã òàíèí ìýäýæ, îíîëûí ìýäëýãèéã ýçýìøèí, òýäãýýðèéí îëîëò àìæèëòûã óðãàìàë òàðüæ óðãóóëàõ ïðàêòèê ¿éë àæèëëàãààíä õýðýãëýõýä îðøèíî.
Биологийн хичээл нь амьдралын түүхэн хөгжил, амьд организмын бүтэц, үйл ажиллагаа, харилцан хамаарал ба хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг шинжлэх ухааны өргөн хүрээг хамаарах хичээл юм.Тиймээс хичээлийг асуулт хариулт, харилцан ярилцах, таамаглал дэвшүүлэх, туршилт, ажиглалт хийх зэрэг аргуудтай хослуулан заах шаардлагатай байдаг. Биологийн хичээлийг үр өгөөжтэй болгоход сургалтын аюулгүй байдлыг хангасан туршилт, хээрийн ажиглалт нэн чухал. Энэ нь сурагчдад шинжлэх ухааны онолын болон практик мэдлэгийг олгодог тул биологийн хичээлийг заах багшийн эзэмших зайлшгүй чухал хичээл юм.
Биологийн хичээлээр дамжуулан сурагчид амьд ертөнцийн түүх, олон янз байдал, ач холбогдлын талаар мэдлэгтэй болохоос гадна байгальд ээлтэй зөв хүн болж төлөвшдөг. Уг хичээлийг олон улсын түвшинд дүйцэхүйц чанартай явуулахын тулд сүүлийн үеийн туршилт, үзүүлэнг багш хэрхэн бэлтгэх аргазүй, онолын мэдлэгийг оюутнуудад түгээх шаардлагатай байна.
Биологийн хичээлээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын идэвхтэй оролцоог хэрхэн хангах, суралцагчдыг нэгдмэл зорилготой хичээлд оролцоход багш хэрхэн сайн туслагч байх, ангид итгэл нөхөрлөлийн уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, бодит амьдралтай яаж холбох, суралцагчдыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хэрхэн нэгдүүлэх зэрэг үйлийг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцааны соёлын асуудлыг хөндөнө. Хичээлээр ялгаатай байдлыг хэрэгжүүлэх чадварт суралцана. Биологийн хичээлийн хувьд учир шалтгаан, харилцан хамааарал, хүүхдийн өмнөх төсөөлөл, өмнөх мэдлэг ба мэдлэг бүтээх үйл ажиллагаа, суралцагчид хэл, соёл, үндэс угсааг үл харгалзан хамтран харилцаж биологид суралцах, биологийг сурахад гадаад хүчин сэдэл, хүчин зүйлсээс илүүтэй дотоод хүчин зүйл өөрийн хариуцлага чухал гэдгийг онцлон судлана. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх үйлийг удирдах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх болон хичээлийн төрөл хэлбэр бүрт тохирох хичээлийн аргыг судлана.
Биологийн боловсролын шинэ стандарт, хөтөлбөр, орчин үеийн биологийн дидактик, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал онол, арга зүй, концепцыг баримтлан 10-12-р ангийн биологийн хичээл ямар байвал суралцагчдын дур сонирхолыг илүү татах, улмаар тэднийг хөгжүүлэх хэрхэн арга барилд сургана. Биологийн багшийн сурган хүмүүжүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. Биологийн сургалтын онол арга, арга зүй хичээлээр үзсэн дидактикийн онолын үндсийг биологийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлд нийгмийн хөгжил- боловсролын шинэчлэл- киррикюлимийн хөгжил- багш мэргэжилтний ур чадварын өөрчлөлт гэсэн уяалдаа холбоонд биологийн хичээл гэсэн ухагдахууны агуулгыг хөндөж биологийн хичээлийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг орчин цагийн байгалийн ухаан, тухайлбал биологи дидактикийн онолын үндэстэй танилцана. Биологийн сургалтын онол, арга зүйн хичээлийн агуулга нь биологийн багшийн ангид орох мэргэжлийн бусад хичээлүүд дээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.
Их сургуулиар бэлтгэгдэж байгаа багш мэргэжилтний мэргэжлийн гол хичээл нь “Мэргэжлийн дидактик”-ийн хичээл байдаг. Биологийн сургалтын онол, арга зүйн хичээлийн зорилго нь биологи дидактикийн орчин цагийн онолын үндэстэй танилцаж улмаар сургуулийн бодит амьдралд биологийн хичээлийг явуулах практик үйл ажиллагаанд суурь болох шинжлэх ухааны үндэслэлтэй баримжааг оюутнуудад олгоход оршино. Биологийн дидактикт биологийг сурах болон багшлах үйл ажиллагааг биологи, сурган, суралцахуйн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр авч үздэг. Ахлах сургуульд заагддаг биологийн хичээл нь ерөнхий боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг монголын дунд боловсролын шинэчлэл, улмаар дэлхий түвшинд явагдаж буй бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, сургалтын чанарын асуудалтай холбон авч үзнэ.
Энэхүү хичээл нь амьтныг нөхөн сэргээхийн тулд сэргээн нутагшуулах, сэлгэн байршуулах, аж ахуйн нөлөөнд өртсөн экологийн системийн ургамлан нөмрөгийг сэргээх, улмаар амьтны бүлгэмдлийг сэргээх үндсэн арга, мониторинг, үр дүнг тооцох зэрэг бүлэг сэдвийг хамарна.
Биологийн нөөц ашигласнаар үүсэх экосистемийн доройтол, эвдрэлийг нөхөн сэргээх биологийн ухааны онолын үндэслэлийг оюутанд ойлгуулах, улмаар онолын мэдлэгийг семинарын хичээлээр баталгаажуулан баяжуулах арга замаар мэдлэг олгох зорилготой. Нөхөн сэргээлтийн хичээлээр олж авсан мэдлэг чадвараа амьдралд ашиглах, бие даан, эсвэл хамтлагаар гүйцэтгэх арга замаар байгалийн нөөцийг хамгаалах нь бидний хичээлийн болоод ажлын ач холбогдол оршино.
Амьтан таних тодорхойлох, тэжээх, үржүүлэх, өсгөж бойжуулах, арчлах, нутагшуулах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх аргууд, ургамлын зүйл ба ургамлан бүлгэмдэл индикатор болох, ургамлаар эмчлэх, нөхөн сэргээлтэд ургамлыг ашиглах, байгалийн болон таримал ургамал ургуулах, арчлах агротехник, ашигт ургамлууд
Бакалаврын шатны сургалтаар олж авсан онолын мэдлэг, дадлага, туршлагыг практикт хэрэглэх чадварыг биологийн багшийн мэргэжлээр магистрантурт суралцагч оюутнуудад эзэмшүүлэх, тэдэнд бие дааж амьтны төрөл зүйлийг таньж тодорхойлох, амьтан тэжээх үржүүлэх, өсгөх, арчлах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх, байгалийн бүс бүслүүр, өвөрмөц амьдрах орчны илтгүүр болдог ургамлын зүйл, ургамлан бүлгэмдлийг таньж мэдэх, орчны доройтлыг ургамлаар тодорхойлох, бохирдсон доройтсон орчныг ургамлаар эмчлэх, нөхөн сэргээх, ашигт ургамлуудыг амьдрал ахуйдаа хэрэглэх, чимэглэлийн болон байгалийн ургамлыг тарьж ургуулах зэрэг практик хэрэглээний мэдлэг, чадвар, дадал олгох