МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Ж.Баярмаа, G.Byamba-Yondon, T.Semjid, K.Otgonbayar, T.Urjinlkham
"Comparision study of morpho-physiological and biochemical properties of Betula platyphylla Sukaczev", International conference on Plant Science 2024, Монгол, 2024-5-31, vol. 1, pp. 1

Хураангуй

Birch is one of the main forest plants used in urban greening, the leaves, buds, branches, and sap of which have long been used in traditional medicine. To determine the adaptivity of cultivated birch, we compared some morphological, physiological, and biochemical properties of wild and cultivated birch (Betula platyphylla Sukaczev.). The experiment was carried out in the Botanical Garden, which is located in Bayarzurkh district of Ulaanbaatar and in the Mungun Mort Sum of Tuv aimag, Mongolia in July 2023. The dry and wet mass of leaves of wild and cultivated birch are similar, but the length, width, total area, and thickness of the leaves of a wild plant are higher. The maximum and minimum values of water potential (Ѱmaх, Ѱmin) were higher in wild plants, the average value of water potential and the value of water potential at zero turgor were close. Actual water, absolute water and relative water contents were higher in wild plants, whereas water deficit was higher in cultivated plants. Chlorophyll fluorescence parameters that determine photosynthetic activity, such as optimal quantum yield (QY) and fluorescence decrease ratio (Rfd), had the same pattern of dynamics during the day, but QY and Rfd parameters were higher in wild birch compared to cultivated. The content of chlorophyll a, chlorophyll b and total chlorophyll were higher in wild plants, while total carotenoid content and chlorophyll a and b ratio (Cha/Chb) were relatively higher in cultivated plants. In wild and cultivated birch, the chlorophyll index and total chlorophyll values showed a direct correlation and wild plants showed a brighter green color. The content of important biochemical indicators such as proline in wild plants was 3 times higher than in cultivated ones, and the content of malondialdehyde was 2,5 times higher in cultivated plants. According to the results of morphological, physiological, and biochemical studies, cultivated B. platyphylla is less adapted to the urban environment.

Зохиогч(ид): Д.Өсөхжаргал, Б.Баяржаргал, Ц.Соёл-Эрдэнэ, Ш.Оюунгэрэл
"Хүнцэлийн бохирдлыг in vitro нөхцөлд Хавтаг навчит хус (Betula platyphylla Sukaczev.)-аар бууруулах туршилт судалгаа. ", Хүрээлэн буй орчин 2023, 2024-5-10, vol. 1, pp. 38

Хураангуй

Байгалийн болон хүний үйл ажиллагаа, үйлдвэр, уул уурхай эрчимтэй хөгжсөн өнөө үед хөрсний хүнд металлын бохирдол нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, бохирдсон газрыг нөхөн сэргээхэд ургамлыг ашигладаг. Бидний судалгааны ажлын зорилго нь ганд мэдрэмтгий, хүйтэнд тэсвэртэй, экологийн янз бүрийн нөхцөлд ургах чадвартай, экологи-эдийн засгийн өндөр ач холбогдолтой Хавтаг навчит хусыг биотехнологийн аргаар гарган авч, in vitro нөхцөлд хүнцэлийн бохирдлыг бууруулах туршилт судалгааг гүйцэтгэж, цаашид уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах замаар хүрээлэн буй орчны хүнд металлын бохирдлыг саармагжуулахад оршино. Бид Хавтаг навчит хусны үрийг in vitro нөхцөлд соёолуулан ариун цухуйц гарган авч, уг цухуйцаас үе зайдмын эксплант авч нахиа нөхөн төлжүүлж, олшруулах туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв. Нахиа нөхөн төлжүүлэхдээ ялгаатай концентрацитай BAP болон NAA гормонуудыг дангаар агуулсан WPM (woody plant medium) тэжээлийн орчинд туршсан бөгөөд судалгааны үр дүнд нахиа нөхөн төлжилт 0.5 мг/л BAP агуулсан WPM тэжээлийн орчинд хамгийн өндөр буюу бусад хувилбараас статистикийн хувьд ялгаатай байв (p<0.05). Харин үндэс нөхөн төлжүүлэхэд НЦХ гормоны нөлөөг туршсан туршилтын үр дүнд хувилбар хооронд статистикийн хувьд ялгаа илрээгүй (p>0.05). Хүнцэлийн бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд in vitro орчинд гарган авсан 45 хоногтой бичил ургамлыг 0.058, 0.232, 0.464 болон 0.928 мМ концентрацитай хүнцэлээр бохирдуулсан WPM тэжээлийн орчинд субкультур хийн, 25±2°С-т 16 цаг гэрэлтэй, 8 цаг харанхуй нөхцөлд 90 хоног ургуулан туршив. Ялгаатай концентрацитай хүнцэлээр бохирдуулсан тэжээлийн орчинд ургуулсан ургамлуудад элементийн анализ хийсэн судалгааны үр дүнд Хавтаг навчит хус нь хүнцэлийг бохирлыг шингээх чадвартай болохыг судалгааны эхний үр дүнгүүд харуулаад байна.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, H.Yim
". Antimicrobial activity of some selected plants of Mongolia" Mongolian Journal of Biological Sciences, vol. 21 , no. 2, pp. 3-13, 2023-12-29

https://biotaxa.org./mjbs

Хураангуй

The main goal of our study was to evaluate the antimicrobial activity of 70 plant samples of 69 species belonging to 55 genera, and 26 families collected from Mongolia in August 2010-2011. A disk diffusion assay was performed to evaluate the antimicrobial activity of compounds qualitatively. In our study, there were 32 plant samples with anti-Staphylococcus aureus activity, 8 samples with anti-Escherichia coli activity, but there was no plant with anti-Candida albicans activity. The average value of inhibition zone of S. aureus was 16.06±5.14 mm, with very strong inhibition zones (24-28 mm) n=3 (Rosa acicularis Lindl., Saussurea amara (L.) DC., Pyrola incarnata (DC.) Freyn.); strong inhibition zones (18-22 mm), n=8 (Sedum aizoon L., Veronica incana L., Lappula intermedia (Ldb.) M. Pop., Phlomis tuberosea L., Dracocephalium foetidium Bunge., Rumex acetosa L., Iris lactea Pall., Schizonepeta multifida (L.) Briq.); moderate inhibition zones (12-16 mm), n=14 (Vaccinum vitisidea L., Hedysarum inundatum Turcz., Sanguisorba officinalis L., Thalichtrum foetidium L., T. simplex L., T. minus L., Galium verum L., Plantago major L., Thymus gobicus Tschern., Rheum undulatum L., Stellera chamaejasme L., Dasiphora fruticosa (L.) Rydb., Leonurus sibiricus L., Potentilla bifurca L.); weak inhibition zones (10-11 mm), n=7 (Campanula glomerata L., Geum aleppicum Jacq., Potentilla anserina L., Polygonum aviculare L., Galatella dahurica DC., Artemisia frigida Willd., Chamaenerion angustifolium (L.) Scop.). The average value of inhibition zone of E. coli was 12.75±2.38 mm and 8 plant samples (Saussurea amara (L.) DC., Geum aleppicum Jacq., Rosa acicularis Lindl., Chamaenerion angustifolium (L.) Scop., Allium mongolicum Rgl., Veronica incana L., Thymus gobicus Tschern., Potentilla bifurca L.) were with anti-Escherichia coli activities. This result showed that many species of plant samples have a strong antibacterial activity, which means that these plants must be the natural compound source and should be further explored for the isolation and characterization of bioactive molecules.

Зохиогч(ид): Ц.Үржинлхам, Т.Алтанзаяа, Д.Өсөхжаргал, Ш.Оюунгэрэл
". In vitro-оос ex vitro-д шилжүүлсэн болон үрээр тарьж ургуулсан орос махирс (lycium ruthenicum murr.)-ын ган тэсвэрийн харьцуулсан судалгаа.", Хүрээлэн буй орчин 2023, 2023-11-29, vol. 1, pp. 19-20

Хураангуй

Экологи, эдийн засгийн ач холбогдолтой L.ruthenicum-ыг уламжлалт аргаар үрээр тарьж ургуулсан болон орчин үеийн биотехнологийн эдийн өсгөврийн аргаар гарган авсан ургамлуудын аль нь илүү ганд тэсвэртэйг илрүүлэх зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. In vitro-с ex vitro-д шилжүүлсэн болон үрээр тарьсан L.ruthenicum-д морфологи, функциональ зарим шинж, усны горимын үзүүлэлт, пигментийн агууламж, хлорофиллын флуоресценцийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Гангийн стресс өгөхөд аль аль хувилбарын 10% ПЭГ-ээр үйлчилсэн ургамлуудад навчны урт, талбайн хэмжээ нь хяналтын ургамалтай адил нэмэгдэж, навчны зузаан, усны горимын үзүүлэлтүүд, нийт хлорофиллын агууламж, хлорофиллын флуоресценцийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт нь хяналтын ургамлуудтай ойролцоо байсан нь L.ruthenicum 10% ПЭГ-ийг тэсвэрлэж чадах бөгөөд физиологийн үйл ажиллагаа нь хэвийн байгааг харуулсан. 20% болон 40% ПЭГ-ийн нөлөөнд физиологийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, харьцангуй усжилтын хэмжээ тэдгээрийн аль алинд нь буурсан хэдий ч in vitro-с ex vitro-д шилжүүлсэн ургамалд 62.11% байхад үрээр тарьсан ургамалд 54% болж 8.11%-иар илүү буурч, усны хомсдолын хэмжээ тэдгээрийн аль алинд өссөн хэдий ч in vitro-с ex vitro-д шилжүүлсэн ургамалд 37.89% байхад үрээр тарьсан ургамал 50% хүрсэн нь үрээр тарьсан ургамал нь илүү их стресст өртсөнийг харуулж байна. Харин нийт каротиноидын агууламж тэдгээрийн аль алинд нь бага зэргийн гангийн нөлөөгөөр ихсэх боловч гангийн нөлөө ихэсэхэд буурч, нийт хлорофиллын агууламж in vitro-с ex vitro-д шилжүүлсэн ургамалд гангийн нөлөөгөөр тасралтгүй ихэсч байхад, үрээр тарьж ургуулсан ургамалд нийт каротиноидын өөрчлөлтийн адил зүй тогтол илэрч байсан. Харин хлорофиллын флуоресценцийн үзүүлэлтүүд (QY, Rfd)-ээр in vitro-с ex vitro-д шилжүүлсэн ургамал илүү их стрессд өртсөнийг харуулсан. In vitro-с ex vitro-д шилжүүлсэн болон үрээр тарьж ургуулсан L.ruthenicum-ийн аль аль нь ялгаагүй 10% ПЭГ-ийн нөлөөг маш сайн тэсвэрлэж, 20% ПЭГ-ээр үйлчлэхэд физиологийн үйл ажиллагаа буурсан ч сэргэж ургаж чадсан буюу тэсвэрлэн амьдарсан. Харин 40% ПЭГ-ийн нөлөөг тэдгээрийн аль аль нь тэсвэрлэх чадаагүй. Иймээс цөлжилтийг бууруулах, нөхөн сэргээлтэд ашиглах, эмийн түүхий эд болгон ашиглах зорилгоор энэхүү ургамлыг тарихдаа орчин үеийн биотехнологийн болон уламжлалт үрээр тарих аль аль аргыг хэрэглэж боломжтой, ганд тэсвэртэй ургамлын нэг болохыг харуулж байна.

Зохиогч(ид): Б.Баяржаргал, Д.Өсөхжаргал, Р.Сондор, У.Хишигсүрэн, З.Ундрал, Б.Тэмүүжин, Ш.Оюунгэрэл, Ц.Соёл-Эрдэнэ
"Хавтаг навчит хус (Betula platyphylla Sukaczev.)-ыг in vitro нөхцөлд үржүүлэхэд ургамлын гормонуудын нөлөө", Хүрэлтогоот 2023, 2023-11-11, vol. 1, pp. 10

Хураангуй

Манай улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих аяныг орон даяар эхлүүлсэн. Иймд бид Хавтаг навчит хусыг биотехнологийн аргаар үржүүлэхэд ургамлын өсөлтийн зарим гормонуудын нөлөөг илрүүлэх зорилго тавин ажиллаа. Бид үе зайдмын эксплант авч, дөрвөн өөр концентрацитай BAP болон NAA гормонуудыг дангаар агуулсан WPM (woody plant medium) тэжээлийн орчинд туршив. Судалгааны үр дүнд нахиа нөхөн төлжилт 0.5 мг/л BAP агуулсан WPM тэжээлийн орчинд хамгийн өндөр буюу бусад хувилбараас статистикийн хувьд ялгаатай байв (p<0.05). Харин үндэс нөхөн төлжүүлэхэд НЦХ гормоны нөлөөг туршсан туршилтын үр дүнд хувилбар хооронд статистикийн хувьд ялгаа илрээгүй (p>0.05).

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, B.Sarnai, R.Sondor, T.Urjinlkham, Ц.Соёл-Эрдэнэ, Д.Өсөхжаргал
"Neuralization of copper and arsenic pollution by Lycium ruthenicum Murr. ", Environmental Science and technology., Монгол, 2023-8-10, vol. 1, pp. 148

Хураангуй

Industrial and mining wastes have caused heavy metal pollution in recent years and negatively affected the ecosystem and human health. This research aims to determine the ability to tolerate certain heavy metal pollution of Lycium ruthenicum Murr., which grows widely in Mongolia’s Gobi and steppe regions. 30-day-old plants grown in vitro were transplanted to 1 mg/L kinetin and ½ MS medium containing different concentrations of copper and arsenic and cultured for 90 days at 25±2°C under 16 hours of light and 8 hours of darkness. The morphological characters and elemental concentrations were analyzed for 90-day-old plants grown with different concentrations of 0.3 mM, 0.4 mM, 0.5 mM, 0.6 mM of copper and 0.058 mM, 0.464 mM, and 0.928 mM of arsenic in vitro and compared with those of control plant grows without copper and arsenic. Results showed that some morphological parameters of L. ruthenicum grown in copper and arsenic-containing in vitro environments were statistically different (p<0.05) compared to control plants. For example, copper and arsenic concentration is negatively correlated to leaf width (r=-0.7), leaf area (r=-0.5), and leaf thickness (r=-0.8). Copper and arsenic concentrations positively correlated to dry biomass (r=0.5) and height plant (r=0.5). The copper content of L. ruthenicum was 2.37 µg/g in control plants, 2.63 µg/g, 3.12 µg/g, and 2.64 μg/g in plants grown in vitro containing 0.4 mM, 0.5 mM, 0.6 mM copper, respectively. Arsenic content in L. ruthenicum was 0.29 μg/g in the control plant, while 0.94 μg/g, 10.2 μg/g and 7.93 μg/g for in vitro plants containing 0.058 mM, 0.464 mM, and 0.928 mM arsenic, respectively.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, K.Otgonbayar, N.Khandmaa, G.Byamba-Yondon, B.Badam, T.Urjinlkham, Р.Золжаргал, Ц.Соёл-Эрдэнэ
"Physiological and biochemical responses of Spiraea media F. Schmidt to urban stress", Environmental Science and technology., Монгол, 2023-8-10, vol. 1, pp. 149

Хураангуй

Ulaanbaatar, the capital city of Mongolia, is subject to high air particular matter pollution episodes during winter and dust storm events in spring and autumn that severely impact the health of the exposed population. This study was performed around Ulaanbaatar in the summer of 2021. Spiraea media F. Schmidt's pollution tolerance in urban areas has been identified using physiological and biochemical parameters (water regime parameters, pigment content, ascorbic acid content, pH value). As a result, the pH of S. media was 5.2-5.7 in unpolluted (control) site and 4.84-5.83 in polluted (urban) sites. The average relative water content of S. media was the same (83%) for urban and control sites and is related to surviving and adapting to polluted stress areas. The pigments (chlorophyll a, chlorophyll b, total carotenoids) and water content (real and absolute) are higher in control (unpolluted) environment, while the water deficit and ascorbic acid are higher in contaminated environments. The chlorophyll content of S. media in polluted sites is lower by 4.14–37.8% monthly than in the unpolluted control site. The ascorbic acid content of S. media was 1.4-1.84 mg% in the unpolluted site and 2.22-2.63 mg% in the polluted site during the vegetation period, respectively. It indicates that ascorbic acid helps more than other parameters to adapt to urban environmental pollution. The results revealed that a single parameter is insufficient to determine plant’s pollution tolerance. S. media is tolerant to pollution and can be planted in contaminated areas along urban roads.

Зохиогч(ид): C.Dulamsuren, B.Gurbazar, Ш.Оюунгэрэл, N.Renate, G.Tobias
"Non-structural carbohydrate concentrations in contrasting dry and wet years in early- and late-successional boreal forest trees" Trees, vol. 37, pp. 1315–1332, 2023-7-9

https://link.springer.com/article/10.1007/s00468-023-02420-6

Хураангуй

An increasing area of boreal forests is currently switching from temperature to drought limitation. It is not sufficiently known how the trees’ non-structural carbohydrate (NSC) pools are affected by alternating dry and wet phases in drought-prone boreal forests and how NSC concentrations are related to growth responses. In the southern boreal forests of Mongolia, NSC concentrations (including soluble sugars and starch) were determined enzymatically in the stemwood of two tree species during a drought year (2017) that was preceded by another drought in 2015 and two subsequent wet years (2018/19). Betula platyphylla as a broadleaved pioneer tree showed reduced radial stem increment in the drought year and rapidly increasing growth in the following wet years. It had low concentrations of NSC and of soluble sugars in particular, suggesting that most assimilate were invested into growth in this early successional tree. Larix sibirica as a late-successional conifer also showed reduced growth in the drought year, but lagged reductions in NSC concentrations and less pronounced growth releases than birch in 2018/19, suggesting a longer aftereffect of the drought than in birch. Larch maintained much higher NSC concentrations throughout the three studied growing seasons, including the drought episode in 2017. The NSC pool in larch was primarily formed by soluble sugars in sapwood and heartwood. In contrast to birch, larch showed a high allocation priority for assimilates in soluble sugars before investment in biomass, which explains the aftereffect of the drought on both growth and NSC. We conclude that the high soluble sugar concentrations in larch are a key determinant of the extreme drought and cold tolerance of L. sibirica and, therefore, growth has lower allocation priority for carbon compared to birch.

Зохиогч(ид): K.Otgonbayar, Ш.Оюунгэрэл, Ц.Соёл-Эрдэнэ
"A Comparative Study of Air Pollution Tolerance Index of Pinus sylvestris L. Growing in Different pollution environments Ulaanbaatar city", ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл, 2023-2-7, vol. 1, pp. 11

Хураангуй

In recent years, to expand the green space of Ulaanbaatar city, pine tree (Pinus sylvestris L.) has been transplanted from the natural forest in large quantities, and it is important to scientifically determine whether this plant is able to adapt to the stressful city conditions. As well as the research result will be beneficial for the development of economy, science, and cognition. The APTI values are 7.19±0.45 in Pinus sylvestris L. growing under natural conditions, in transplanted pine trees in Ulaanbaatar city APTI values were 7.59±0.69 particularly around 5 & 6 bus stops, 8.00±0.83 in the 1st micro district, 8.24±0.24 in the Botanical Garden, 8.28±0.20 around the NUM, 8.40±0.18 in the Yarmag, 8.56±0.58 in the 13th micro district, and 9.67±0.24 in the West Crossroads. The APTI in P. sylvestris is less than 16 (1 <APTI <16, indicating that it is a sensitive plant to air pollution. Also, the increasing rate of APTI in P. sylvestris in different environments of Ulaanbaatar city ranges between 5.56-34.49%, which demonstrates that air pollution is present Ulaanbaatar even in the summer month of July.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Ж.Баярмаа, K.Otgonbayar
"Air Pollution Tolerance Indices of Selected Plants around Ulaanbaatar City", ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл, 2023-2-7, vol. 1, pp. 10

Хураангуй

Air pollution is one of the severe problems world facing today, and can be defined as the human introduction of chemicals, particulate matter or biological materials into the atmosphere that cause harm or discomfort to humans or other living organism, or damage the environment. This study examined the air pollution tolerance index (APTI) of six plant species (two trees and four herbs) from Ulaanbaatar city (experimental site-ES) and unpolluted area (control site-CS).Total chlorophyll content increases in Orostachys spinosa, Chenopodium album and Larix sibirica and decreases in Picea obovata, Taraxacum officinale and Plantago depressa in experimental site (ES) in comparison with control site (CS). Ascorbic acid increased in C. album and L. sibirica and decreased in P. obovata, O. spinosa, T. officinale and was stable in P. depressa in ES in comparison with CS. Most plants except O.spinosa and L. sibirica have lower pH in ES compared with CS. All six plants have higher relative water content in ES compared with CS. Our result showed that in APTI of studied plants increase from CS to ES showing improvement in tolerance of species to pollution stress. However, in this study all six species showed APTI values less than 16 (1 <APTI <16) which are designated as sensitivity range. The percentage changes of the APTI values were different for studied species of plants: P. obovata (1.85%) > O. spinosa L. (2.58%)  T. officinale (2.58%) >, P. depressa (7.01%) > C. album (8.59%) > L. sibirica (12.89%).

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Р.Золжаргал, Б.Уянга, С.Мөнх-Очир, А.Пүрэвжал, Т.Энхдөл
"ЛАГИЙН БОРДООГ ХӨРС САЙЖРУУЛАГЧ БОЛГОН АШИГЛАСНААР УРГАМЛЫН УРГАЛТАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ: АРВАЙН ЖИШЭЭН ДЭЭР", Хотжилт ба хүрээлэн буй орчин, 2022-12-7, vol. 1, pp. 40

Хураангуй

Ахуйн цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа лаг нь органик бодис, азот, фосфор болон бусад эрдэс бодисын агууламж өндөртэй учир боловсруулалтад оруулж хөрсний шинж чанарыг сайжруулах бордоо болгон ашиглах сайн чанарын түүхий эд болдог. Иймээс бид 2019 оны 7-р сард Биокомбинатын бохир ус цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан гарган авсан компост бордоо нь ургамлын ургалтад хэрхэн нөлөөлж, хөрс сайжруулагч болгон ашиглах боломжтой эсэхийг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний тулд 2020 оны 6-р сарын 26-наас 9-р сарын 26-ны хооронд Төв аймгийн Архуст сумын тариалангийн талбайд Винер сортын арвай (Hordeum distichum var. Nutans. Schubl.)-г лагийн компост бордоотой болон бордоогүй хөрсөнд тариалж, ургамлын морфологи (ургамлын өндөр, навчны урт, өргөн, талбай, зузаан, аспект, харьцангуй талбай), физиологи (хлорофиллийн флуоресценц)-ийн зарим үзүүлэлтүүд болон биологийн ургац бүтээмж, хөрсний элементүүдийн агууламж, тэдгээрээс ямар элементүүд ургал эрхтнүүдэд шингээгдэн зөөвөрлөгдсөнийг тодорхойлон харьцуулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд арвайн физиологийн үйл ажиллагаа лагийн компост бордоотой болон бордоогүй аль ч нөхцөлд хэвийн сайн (QY (оптималь квант гарц) = 0.768±0.00, Rfd (флуоресценцийн багасалтын харьцаа) = 3.46±0.09) бөгөөд морфологийн зарим үзүүлэлтүүд (навчны талбай, ургамлын өндөр) бордоотой нөхцөлд ургаж буй арвайд илүү байсан нь эцсийн ургац бүтээмж өндөр байхад нөлөөлсөн. Тухайлбал арвайн биологийн ургац лагийн бордоотой нөхцөлд 124 ц/га, бордоогүй нөхцөлд 86 ц/га буюу бордоотой нөхцөлд 38 ц/га-аар илүү байгаа нь лагийн компост бордоог ашиглан ургацыг 44%-иар нэмэгдүүлэх боломжтойг харуулсан. Мөн түүнчлэн лагийн компост бордоонд агуулагдах хүнд металл (Cr, Ni, Co, As, Pb)-ууд арвайн зөвхөн (57.3-81.1%) үндсээр шингээгдээд бусад эрхтэнүүдэд шилжин зөөвөрлөгдөөгүй байгаа нь арвайн газрын дээд хэсгийг малын тэжээлд, үрийг хүнсэнд ашиглахад чанарын ямар ч сөрөг нөлөөгүй хөрс сайжруулагч болохыг нотлон харуулсан.

Зохиогч(ид): Д.Өсөхжаргал, B.Sarnai, R.Sondor, Ц.Үржинлхам, Ц.Соёл-Эрдэнэ, Ш.Оюунгэрэл
"In vitro орчинд Lycium ruthenicum Murr. (Орос махирс)-ын хүнд металл (зэс)-ын тэсвэрийн судалгаа", Хүрээлэн буй орчин Үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2022-11-30, vol. 1, pp. 16

Хураангуй

Lycium ruthenicum Murr. (Орос махирс)-ын жимсийг эрт дээр үеэс олон улс оронд эмийн түүхий эд болгон хэрэглэж ирсэн бөгөөд Хятад болон Турк улсад халуун бууруулах, тайвшруулах, хоол боловсруулах, дархлааг дэмжих эм бэлдмэлийн түүхий эд болгон ашигладаг бөгөөд түүний жимсний фитохимийн судалгаа нэлээд хийгдсэн хэдий ч биотехнологи болон тэсвэржилтийн морфо-физиологийн чиглэлийн судалгаа төдийлөн хийгдээгүй. Хүнд металлын нэг төлөөлөгч болох зэс нь монгол орны уул уурхайн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүнийг олборлох, үйлдвэрлэх, ашигт эрдэсүүдийг ялган авах явцад хөрсөнд тархдаг. Түүнчлэн зэс нь органик нэгдэлтэй урвалд орж хөрсийг хүчиллэгжүүлэн шинж чанарыг нь алдагдуулж, хүний биед амьсгалын замаар болон арьсаар дамжин тархи, ходоод, элэг, бөөрийг гэмтээдэг. Иймээс бид экологи, эдийн ач холбогдол бүхий L. ruthenicum нь in vitro орчинд зэсийн бохирдолд хэр зэрэг тэсвэртэйг морфологи, физиологийн зарим үзүүлэлтүүдээр илрүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. L. ruthenicum-ын in vitro орчинд өсгөвөрлөсөн 30 хоногтой бичил ургамлыг 300 µм, 600 µм, 900 µм, 1200 µм зэсийн сульфат, 250 µм кинетин болон ½ МС бүхий тэжээлийн орчинд шилжүүлэн 28±2°С-т 16 цаг гэрэлтэй, 8 цаг харанхуй нөхцөлд өсгөвөрлөсөн. Субкультур хийснээс хойш 20 хоногийн дараа хяналтын буюу зэсийн сульфат агуулаагүй болон 300 µм концентрацитай тэжээлийн орчинд L. ruthenicum-ын ургалт нь хэвийн сайн байсан боловч харин зэсийн сульфатын 600 µм, 900 µм, 1200 µм концентраци бүхий тэжээлийн орчин дахь бичил ургамал шарлаж, тэсвэрлэн амьдрах чадваргүй болохыг энэхүү ургамлын морфологи, физиологийн зарим үзүүлэлт нотлон харууллаа.

Зохиогч(ид): G.Munguntsetseg, U.Bilguun, Ц.Соёл-Эрдэнэ, P.Orgodol, Ш.Оюунгэрэл, Z.Burmaa, Н.Сонинхишиг, C.Ayushsuren, T.Munkherdene, G.Ganbileg, E.Jargaldalai
"Environmental Assessment of Freshwater Lake Ereen in Great Lake Depression of Mongolia", The 8th International Conference on Water Resource and Environment, Хятад, 2022-11-1, vol. 1, pp. 23-30

Хураангуй

Ereen lake is one of the lakes in the Great Lakes depression which is seen as a major freshwater basin 30 of Mongolia and contains important wetlands of Central Asia. Due to climate change and construction of Taishir hydroelectric power plant, changes in discharge of Zavkhan river occurred and therefore the adjacent lakes including Ereen lake were negatively impacted for the recent decade. This paper aims to define pollution types and levels in Ereen lake based on water quality, chemical composition of lake sludge, soil, aquatic and shore plants, inhabitants, and planktons. pH of the lake was 8.4±0.4 (n=34) and temperature was 22.1±1.5 (n=24). Dissolved oxygen was in the range of 2.9-12.4 mg/dm3 (saturation level: 34.8-139.8%). Sulphate and chloride were prevailing in anion composition and sodium-potassium were dominating in cation composition. Ammonium concentration was in the range of 1.4-3.6 mg NH4 + /L which was higher than the limit of MNS 4586:1998 (Mongolian standard for aquatic ecosystem). Lake bottom is fully covered by aquatic plants Phragmites communis and Myriophyllum sibiricum. Organic carbon content in bottom sediment samples was 0.07-1.24%, amount of potentially mobile phosphorus was -3.28-3.48 mg/100g, potassium 6 mg/100g, Ca: Mg ratio was 7-14 meq/100g and therefore nutrient availability was moderate. Ten species of rotifer (Polyarthra longiremis, Asplanchna priodonta, Brachionus quadridentatus, B. urseus, Keratella quadrata, K. cochlearis, Testudinella patina, Filinia longiseta, Lecane luna, L. cornuta, L. bula, L. rotunda, Euchlanus dilatata, Trichotria pocillum) and two species of water flea (Bosmina longirostris, Ceriodaphina quadrangula) lived in Ereen lake were obtained and which indicated lake water was organically polluted. Moreover, 22 species of 19 genus were discovered from algae samples. Results of algae identification show that eutrophication was taking place. Overall, based on the results, Ereen lake is highly polluted by heat and organic pollution and therefore subsequent changes in plant and lake inhabitants occurred as well as drop in fish population and increase in aquatic plants. These findings indicate that effective ways to remediate water pollution shall be sought urgently. Keywords: Environmental assessment of lake, water quality, baseline study of lake.

Зохиогч(ид): Ж.Баярмаа, Ш.Оюунгэрэл, T.Urjinlkham, Р.Золжаргал
"Улаанбаатар орчмын өргөст нохойн хошууны (Rosa acicularis Lindl.) физиологи, биохимийн зарим үзүүлэлтийн улирлын хөдлөл зүйн харьцуулсан судалгаа", Биологи, Биотехнологи -80 жил, 2022-10-3, vol. 1, pp. 37

Хураангуй

Хот суурин газрын экологи нь биеэ даасан өвөрмөц орчин болдог бөгөөд үүнд дасан зохицон ургах чадвартай ургамлуудын зэрэгцээ тэсвэр муутай ургамлууд ч байдаг. Гадны орнуудад хот суурин газрын хөрс болон агаарын бохирдол ихтэй нөхцөлийг тэсвэрлэн амьдрах чадвартай ургамлын физиологи, биохимийн онцлогийг илрүүлэх, улмаар хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэд ашиглах туршилт судалгааны ажил нэлээд хийгддэг бол эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд энэхүү судалгаа ховор байгаа нь хот суурин газрын бохирдол нэмэгдэж байгаа өнөө үед зайлшгүй шаардлагатай судалгааны чиглэл болоод байна. Иймээс бид эм, хүнс, гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой өргөст нохойн хошуу (Rosa acicularis Lindl.) нь Улаанбаатар хотын бохирдлын стресс бүхий нөхцөлд хэр зэрэг дасан зохицож ургах чадвартайг илрүүлэх зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Хотын дотор болон гадна буюу бохирдлын ялгаатай орчинд ургаж буй R.acicularis-ийн физиологи, биохимийн зарим үзүүлэлтүүд болох бодит болон үнэмлэхүй усжилт, усны хомсдол, харьцангуй усжилт, уусдаг уураг, хлорофилл “a”, хлорофилл “b”, каротин, аскорбины хүчил болон пролин, малондиальдегид, каталаза, пероксидаза, полифенолоксидаза, супероксиддисмутазын идэвхийг вегетацийн хугацааны туршид тодорхойлон харьцуулсанаар R. acicularis-ийн орчны бохирдол, стресс орчныг тэсвэрлэх чадварт үнэлгээ өгсөн. Судалгааны үр дүнгээс үзэхэд хотын гадна болон хотын орчинд ургасан R.acicularis-ийн физиологи, биохимийн эдгээр үзүүлэлтүүдийн улиралын хөдлөл зүйн өөрчлөлт ижилхэн байгаа нь аль ч нөхцөлд физиологийн үйл ажиллагаа хэвийн идэвхтэйг харуулж байна. Түүнчлэн R.acicularis-ийн бодит усжилт, үнэмлэхүй болон харьцангуй усжилт, уусдаг уураг, хлорофилл “а” болон “b”, каталаза, полифенолоксидаза, пероксидазын идэвх хотын нөхцөлд харьцангуй бага, харин усны хомсдол, пролин, каротин, аскорбины хүчил, малондиальдегид, супероксиддисмутазын идэвх зэрэг үзүүлэлтүүд бохирдолгүй буюу хотын гаднах орчныхоос харьцангуй их байгаа нь хотын бохирдолтой стресс нөхцөлд дасан зохицон ургахад эдгээр үзүүлэлтүүд нөлөөлж байгааг харууллаа. Бидний тодорхойлсон физиологи, биохимийн дээрх үзүүлэлтүүдээр R. acicularis нь хотын ногоон байгууламжийг өргөтгөх зорилгоор зам дагуу болон цэцэрлэгт хүрээлэнд ургуулахад тохиромжтой, дасан зохицох чадвартай ургамал болохыг тодорхойлов.

Зохиогч(ид): Г.Бямба-Ёндон, K.Otgonbayar, Ш.Оюунгэрэл
"Улаанбаатар хот орчмын зарим ургамлын усны горимын харьцуулсан судалгаа", Биологи, Биотехнологи -80 жил, 2022-10-3, vol. 1, pp. 66

Хураангуй

Улаанбаатар хотын ногоон байгууламжид тарималжуулж байгаа зарим зүйл мод, сөөг болон ургаж буй зарим өвслөг ургамлын агаарын бохирдлыг тэсвэрлэх физиологи, биохимийн судалгаа явуулж, орчны бохирдлыг тэсвэрлэх болон бохирдлыг бууруулах шинж чанартай зүйл (сорт)-ийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илрүүлэн тогтоох зорилгын хүрээнд агаарын бохирдолын тэсвэржилтийн индекс (AБТИ буюу)-ийг тогтооход ашиглагддаг харьцангуй усжилт болон усны горимын бусад үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны үр дүнгээс танилцуулж байна. Улаанбаатар хотын ойр орчим ургаж буй Сибирь шинэс (Larix sibirica Ledeb.), Эгэл нарс (Pinus silvestris L.), Өргөст нохойн хошуу (Rosa acicularis), Дунд тавилган (Spiraea media), Хавтаг навчит хус (Betula platyphylla Sucakz), Тарваган хайлаас (Ulmjus pumila L.), Лавр навчит улиас (Populus laurifolia Ldb.), Эмийн багваахай (Taraxacum offi cinale Wigg.), Тавансалаа (Plantago major) зэрэг 9 зүйл ургамлын усны горимын харьцуулсан судалгааг 2021 оны 6-9 саруудад 10 цэгт хийсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд Улаанбаатар хотод ургаж буй ургамлуудын бодит усжилт нь тухайн ургамлын зүйл, хэмжилтийн хугацаа, туршилтын талбай ба тэдгээрийн харьцаанаас шууд хамааралтай (F=3.586 ; p<0.001; η2 = .037), үнэмлэхүй усжилт нь мөн тэдгээрийн харьцаанаас шууд хамааралтай (F=8.242 ; p<0.001; η2 = .082) байсан.

Зохиогч(ид): K.Otgonbayar, Ж.Баярмаа, Ш.Оюунгэрэл
"Зарим модлог ургамлын навчны аскорбины хүчлийн агууламжид бохирдлын үзүүлэх нөлөө", Биологи, Биотехнологи -80 жил, 2022-10-3, vol. 1, pp. 57

Хураангуй

Хот суурин газрын ногоон байгууламжийн ургамлууд бохирдлыг хэрхэн тэсвэрлэж байгааг физиологи, биохимийн хэд хэдэн үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд тэдгээрийн нэг чухал үзүүлэлт нь ургамлын аскорбины хүчлийн агууламж юм. Иймээс бид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн зарим модлог ургамал бохирдлыг хэрхэн тэсвэрлэж байгааг аскорбины хүчлийн агууламжийн өөрчлөлтөөр үнэлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний тулд Улаанбаатар хотын зам дагуух буюу бохирдолтой орчин болон Гачууртын Шар хоолойн ам буюу хотын гаднах бохирдолгүй орчинд ургах Larix sibirica Ldb., Padus asiatica Kom., Picea obovata Ldb., Spiraea media F. Schmidt., Armeniaca sibirica Lam., Rosa acicularis Lindl., Salix tenufolia L., Potentilla fruticosa L. зэрэг ургамлын навчны аскорбины хүчлийн агууламжийг тодорхойлон харьцуулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд аскорбины хүчлийн агууламжийн өөрчлөлт L. sibirica (бохирдолгүйд 0,1050 мг/г, бохирдолтойд 0,0956 мг/г), P. obovata (бохирдолгүйд 0,0401мг/г, бохирдолтойд 0,0265мг/г)-д харьцангуй бага, P. asiatica (бохирдолгүйд 0,0169 мг/г, бохирдолтойд 0,0223 мг/г), S. media (бохирдолгүйд 0,0128мг/г, бохирдолтойд 0,0183), A. sibirica (бохирдолгүйд 0,0120 мг/г, бохирдолтойд 0,0334 мг/г), S. tenufolia (бохирдолгүйд 0,0152 мг/г, бохирдолтойд 0,0179 мг/г), P. fruticosa (бохирдолгүйд 0,0139 мг/г, бохирдолтойд 0,0256 мг/г)-д дунд зэрэг, R. acicularis (бохирдолгүйд 0,0163 мг/г, бохирдолтойд 0,0138 м/г), U. pumila (бохирдолгүйд 0,0176 мг/г, бохирдолтойд 0,0434 мг/г)-д хамгийн их байна. Бохирдолтой болон бохирдолгүй орчны аскорбины хүчлийн агууламжийн өөрчлөлт L. sibirica, P. obovata зэрэгт хамгийн бага буюу бохирдолд харьцангуй тэсвэртэй байгааг, харин U. pumila-д хамгийн их өөрчлөлттэй буюу бохирдолтой хотын нөхцөлд аскорбины хүчлийг агууламж илүү их байж бохирдолыг тэсвэрлэн амьдардагийг тус тус харуулж байна. Судалгаанд хамрагдсан ургамлуудын аскорбины хүчлийн агууламж бохирдолтой болон бохирдолгүй орчинд ялгаатай (t(124)=3.5; P<0.001) байгааг тогтоов.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Ё.Им
"Antimicrobial activity of some plants in Mongolia", Биологи, Биотехнологи -80 жил, 2022-10-3, vol. 1, pp. 33

Хураангуй

Many organisms live adapting the extreme climate conditions of Mongolia, and mostly are used for food and medicinal or healing purposes. However, few studies have been performed on the activities of these organisms, and hardly any on the importance of studying the screening for antimicrobial activities. The goal of our study was to evaluate the antimicrobial activity of 70 plant samples of 69 species belonging to 55 genera, and 26 families collected from Mongolia in August 2010-2011. A disk diffusion assay was performed to evaluate the antimicrobial activity of compounds qualitatively. In our study, there were 32 plant samples with anti-Staphylococcus aureus activity, 8 samples with anti-Escherichia coli activity and there was not any plant sample with anti-Candida albicans activity. The average value of inhibition zone of Staphylococcus aureus was 16.06±5.14 mm, with very strong inhibition zones (24-28 mm) n=3 (Rosa acicularis Lindl., Saussurea amara (L.) DC., Pyrola incarnata (DC.) Freyn.); strong inhibition zones (18-22mm), n=8 (Sedum aizoon L., Veronica incana L., Lappula intermedia (Ldb.) M. Pop., Phlomis tuberosea L., Dracocephalium foetidium Bunge., Rumex acetosa L., Iris lactea Pall., Schizonepeta multifi da (L.) Briq.); moderate inhibition zones (12-16 mm), n=14 (Vaccinum vitis-idea L., Hedysarum inundatum Turcz., Sanguisorba offi cinalis L., Thalichtrum foetidium L., T. simplex L., T. minus L., Galium verum L., Plantago major L., Thymus gobicus Tschern., Rheum undulatum L., Stellera chamaejasme L., Dasiphora fruticosa (L.) Rydb., Leonurus sibiricus L., Potentilla bifurca L.); weak inhibition zones (10-11 mm), n=7 (Campanula glomerata L., Geum aleppicum Jacq., Potentilla anserina L., Polygonum aviculare L., Galatella dahurica DC., Artemisia frigida Willd., Chamaenerion angustifolium (L.) Scop.). The average value of inhibition zone of Escherichia coli was 12.75±2.38 mm and 8 plant samples (Saussurea amara (L.) DC., Geum aleppicum Jacq., Rosa acicularis Lindl., Chamaenerion angustifolium (L.) Scop., Allium mongolicum Rgl., Veronica incana L., Thymus gobicus Tschern., Potentilla bifurca L.) were with anti-Escherichia coli activity. This result showed that many species of plant samples have the strong antibacterial activity, which means that these plants must be the natural compound source and should be further explored for the isolation and characterization of bioactive molecules.

Зохиогч(ид): Б.Лянхуа, Г.Бямба-Ёндон, Ш.Оюунгэрэл
"Зарим зүйл модны СО2 шингээлтийн судалгаа " Монголын ботаникийн сэтгүүл, vol. 4, no. 30, pp. 87-95, 2022-4-20

https://www.mongoliajol.info/index.php/MJB/article/view/2586

Хураангуй

Хотын ногоон байгууламжид нүүрстөрөгчийн хийг (СО2) шингээхчадвар өндөртэй, физиологийн дасан зохицолт сайтай модыг сонгон тарих нь экологиболон эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм. Бид судалгаагаараа хотын төвийнногоон байгууламж болон хяналт болгож хотын ногoон бүсийн ойгоос, Хавтагнавчитхус (Betula platyphylla Sukacz.), Сибирь шинэс (Larix sibirica Ldb.), Азийн монос (Padusasiatica Kom.), Ойн нарс (Pinus sylvestris L.), Лаврнавчит улиас (Populus laurifolia Ldb.),Мажаар голтбор (Syringa josikaea J.Jacq. ex Rchb.) зэрэг 6 зүйл, Чингэлтэй дүүргийн Зүрхуулын ойгоос 3 зүйл (Larix sibirica Ldb., Pinus sylvestris L., Betula platyphylla Sukacz.)модыг сонгон агаарын СО2 -ийн шингээлтийн эрчмийг тодорхойлсон. Модны СО2-ийншингээлтийн эрчмийг “Qubit System-ийн S151” хэт улаан туяаны багажаар хэмжиж,өгөгдлийг LabPro төхөөрөмжөөс Loggerpro программруу хувирган дамжуулж, ХАСТ8ба JMP5 программууд ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Нарны цацрагийнхэмжээ буюу физиологийн идэвхит цацрагийг (Photosynthesis Activate Radiation-PAR)“U116” люксметрээр хэмжсэн. Судалгааны үр дүнд СО2-ийн шингээлтийн өдрийн явцялгаатай 2 орчинд бүх ургамалд ижилхэн хөдлөлзүй үзүүлсэн. Үүнд: өглөөний 6-10цагуудад шингээлтийн эрчим их (-28,61 ммоль/м2*сек ̴ -56,03 ммоль/м2*сек), өдрийн12 цагаас эхлэн буурч өдөр агаарын температур болон нарны цацрагийн хэмжээ хамгийних (14293,67 Bт/м2; 260С) үед буюу 13-14 цагт СО2-ийн шингээлт хамгийн бага (-37,01ммоль/м2*сек ̴ -8,88 ммоль/м2*сек), үдээс хойш 16 цагаас агаарын температур, нарныцацрагийн хэмжээ багасах (3651,67 Вт/м2; 18,50C) үед СО2-ийн шингээлт ахин өссөн(-45,22 ммоль/м2*сек ̴ -16.61 ммоль/м2*сек) хөдлөлзүйг харуулж байна. Харин хотынтөвийн ногоон байгууламж болон хотын ногоон бүсийн ой гэсэн ялгаатай орчинд ургажбайгаа ижил 3 зүйлийн модны СО2-ийн шингээлтийг харьцуулахад 2 өөр орчин дахьLarix sibirica (Prob tlarix=0,0004), Betula platyphylla (Prob tbetula=0,0037) зүйлүүдийнСО2-ийн шингээлт нь хоорондоо статистик ялгаатай байна. Тухайлбал хотын төвийнногоон байгууламжид ургаж байгаа Larix sibirica, Betula platyphylla нь СО2-ийг илүүшингээсэн нь тухайн орчиндоо дасан зохицсоныг харуулж байна. Харин Pinus sylvestris-ийн хувьд 2 өөр орчинд СО2-ийн шингээлтэнд мэдэгдэхүйц ялгаа гараагүй (PDF) Study of CO2 adsorption in selected tree species. Available from: https://www.researchgate.net/publication/369496732_Study_of_CO2_adsorption_in_selected_tree_species [accessed May 11 2023].

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Ж.Баярмаа, K.Otgonbayar
"Air Pollution Tolerance Indices of Selected Plants around Ulaanbaatar City, Mongolia" Mongolian Journal of Biological Sciences, vol. 20, no. 1, pp. 41-48, 2022-4-20

https://biotaxa.org./mjbs

Хураангуй

This study examined the air pollution tolerance index (APTI) of six plant species (two trees and four herbs) from Ulaanbaatar city (polluted site) and unpolluted area (control site). APTI values for Orostachys spinosa (L.) C. A. Mey., Larix sibirica Ldb., Picea obovate Ldb., Plantago depressa Willd., Chenopodium album L., and Taraxacum officinale Wigg. from unpolluted region were 9.35, 8.44, 9.29, 8.72, 7.98, and 8.13 and for plants from polluted region were 9.58, 9.5, 9.41, 9.33, 8.66 and 8.35 respectively. These results show that in cases where APTI increases from the control site to the polluted site, the species tolerance to pollution stress improves. However, all six species studied here had APTI values of less than 16 in both locations, which classifies them as pollution sensitive plants, although they differed from each other by the percentage of increase in APTI between sites. The result showed an order of tolerance with P. obovata (1.85%) > O. spinosa (2.58%) ≥ T. officinale (2.58%) > P. depressa (7.01%) > C. album (8.59%) > L. sibirica (12.89%). Therefore, such species as L. sibirica, P. depressa, C. album are more sensitive compared with other species, and we can use them as bioindicators of air pollution stress. P. obovata, O. spinosa, T. officinale are relatively more tolerant compared with other species.

Зохиогч(ид): Ж.Баярмаа, D.Purev, Ш.Оюунгэрэл, G.Munguntsooj, K.Otgonbayar
"Estimation of some non-enzymatic antioxidants in leaves of Betula platyphylla Sukacz. and Larix sibirica Ledeb. " Mongolian Journal of Biological Sciences, vol. 20, no. 1, pp. 29-34, 2022-2-20

https://biotaxa.org./mjbs

Хураангуй

The study of plant stress tolerance in Mongolia is based on the estimation of morphological and physiological parameters without taking into consideration plant enzyme activity and non-enzymatic antioxidant contents. The latter parameters are more sensitive to various environmental stresses, and their accurate estimation would provide a means to monitor plant health and indirectly determine stress response. This paper presents our study of non-enzymatic antioxidants as chlorophylls (Chl a and Chl b), total carotenoids (TC), ascorbic acid, proline and malondialdehyde, a biomarker of oxidative stress in leaves of two plant species grown in urban and natural environments during the vegetation period. The results indicate that there was a signifi cant decrease in pigments ratio (Chl a : Chl b and TC : (Chl а + Chl в)), and an increase in proline and malondialdehyde contents in urban plants.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл
"Biological Activity of Saussurea amara (L.) DC." Erforschung biologischer ressourcen der Mongolei, vol. 14, pp. 379-384, 2021-12-15

https://digitalcommons.unl.edu/biolmongol/

Хураангуй

The medicinal application of specific plants over the long period in traditional medicine, suggests the presence of biologically active substances in those plant species. Saussurea amara (L.) DC. is a wild plant with a high feeding value because of its high protein content, vitamins, and minerals. S. amara is used in the traditional Mongolian medicine for the treatment of hepato-biliary disorders. The goal of this study was to evaluate the antioxidant and antimicrobial activities of S. amara. The antioxidant capacity of a methanol extract of plants was evaluated by analyzing its DPPH free-radical scavenging activity and reducing power and determination of total phenolic compounds. In the experiment of DPPH, the IC50 for the commercial standard BHA was 4.4±0.41 μg/ml. S. amara has a weak antioxidant activity by DPPH, FRAP and TPC respectively that, the IC50 value was 346 ± 6.03 μg/ml, 12.90 ± 0.42 μg equivalent to 1 μg BHT and 49.03 ± 0.81μg equivalent to 1 μg pyrocatechol. Antimicrobial assays of the test extract were performed on three clinical microorganisms, including Gram-positive (Staphylococcus aureus KCTC 3881), Gram-negative (Escherichia coli KCTC 1039) bacteria and one fungus (Candida albicans KCTC 7965). S. amara has two antibacterial (S. aureus, E. coli) activities. S. amara has two antibacterial (Staphylococcus aureus, E. coli) activities by the DCM fraction with an inhibition zone of S. aureus of 38 ± 0.2 mm, and that of E. coli was 14 ± 0.1 mm. The water fraction of S. amara did not show not any antibacterial effect. The results implicate, that S. amara has a relatively high antibacterial activity and that continuative studies on its natural compounds would be promising.

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Х.Отгонбаяр, Ж.Баярмаа, Б.Уянга, Ц.Үржинлхам, Н.Хандмаа
"ЗАРИМ МОДЛОГ УРГАМЛЫН ПИГМЕНТИЙН АГУУЛАМЖИД АГААРЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ", Хүрээлэн буй орчин Үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2021-9-9, vol. 2021, pp. х.14-15

Хураангуй

Хот суурин газрын ногоон байгууламжийн ургамлууд агаарын бохирдлыг хэрхэн тэсвэрлэж байгааг физиологийн хэд хэдэн үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд тэдгээрийн нэг чухал үзүүлэлт нь ургамлын пигментүүдийн агууламж юм. Иймээс бид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн зарим модлог ургамал агаарын бохирдлыг хэрхэн тэсвэрлэж байгааг пигментүүдийн агууламжийн өөрчлөлтөөр үнэлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын зам дагуух буюу агаарын бохирдолтой орчин болон Гачууртын шар хоолойн ам орчим буюу агаарын бохирдолгүй орчинд ургах Larix sibirica Ldb., Salix tenuifolia Turcz., Padus asiatica Kom., Ulmus pumila L. зэрэг ургамлын навчны хлорофилл а, хлорофилл b болон нийт каротиноидын агууламжийг тодорхойлон харьцуулсан. Судалгааны үр дүнд Ulmus pumila-д хлорофилл а (бохирдолгүй-0.31мкг/г, бохирдолтой-0.27мкг/г), хлорофилл b (бохирдолгүй-0.09мкг/г, бохирдолтой-0.07мкг/г), нийт хлорофилл (бохирдолгүй- 0.40мкг/г, бохирдолтой-0.34мкг/г) болон каротиноидын агууламж (бохирдолгүй- 0.09 мкг/г, бохирдолтой-0.08 мкг/г)-ийн өөрчлөлт хамгийн бага байна. Padus asiatica-д хлорофилл а (бохирдолгүй-0.38мкг/г, бохирдолтой-0.30мкг/г), хлорофилл b (бохирдолгүй-0.12мкг/г, бохирдолтой-0.10мкг/г), нийт хлорофилл (бохирдолгүй-0.50мкг/г, бохирдолтой-0.40мкг/г) болон каротиноидын агууламж (хяналт-0.11мкг/г, бохирдолтой-0.07мкг/г)-ийн өөрчлөлт дунд зэрэг байна. Larix sibirica-д хлорофилл а (бохирдолгүй-0.37мкг/г, бохирдолтой-0.31мкг/г), хлорофилл b (бохирдолгүй-0.17мкг/г, бохирдолтой-0.12мкг/г), нийт хлорофилл (бохирдолгүй-0.54мкг/г, бохирдолтой-0.43мкг/г) болон каротиноидын агууламж (бохирдолгүй-0.09мкг/г, бохирдолтой-0.09мкг/г)-ийн өөрчлөлт дунд зэрэг байна. Salix tenuifolia-д хлорофилл а (бохирдолгүй-0.59мкг/г, бохирдолтой-0.40мкг/г), хлорофилл b (бохирдолгүй-0.21мкг/г, бохирдолтой-0.12мкг/г), нийт хлорофилл (бохирдолгүй-0.80мкг/г, бохирдолтой-0.52мкг/г) болон каротиноидын агууламж (хяналт-0.15мкг/г, бохирдолтой-0.10мкг/г)-ийн өөрчлөлт хамгийн их байна. “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ХУРАЛ Салбар хуралдаан: 1. Агаарын бохирдол ба шийдэл 15 Судалгааны үр дүнгээс үзэхэд навчны пигментүүдийн агууламж агаарын бохирдолтой орчинд бохирдолгүй орчныхтой харьцуулахад бүх ургамалд буурсан үзүүлэлттэй байсан. Агаарын бохирдолтой болон бохирдолгүй орчны пигментүүдийн агууламжийн өөрчлөлт Salix tenuifolia-д хамгийн их буюу агаарын бохирдолд харьцангуй тэсвэр багатай, Larix sibirica, Padus asiatica-д дунд зэрэг, Ulmus pumila-д хамгийн бага буюу агаарын бохирдолд харьцангуй тэсвэртэй байна. Тиймээс хот суурин газрын ногоон байгууламжийг өргөтгөх зорилгоор Ulmus pumila-г ашиглахад хамгийн тохиромжтой ургамал болохыг харуулж байна. Түлхүүр үг: навч, хлорофилл, каротиноид, агаарын бохирдол

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Г.Бямба-Ёндон, Р.Золжаргал, Д.Өлзийбаяр
"Улаанбаатар хотод шилжүүлэн суулгасан эгэл нарс (PINUS SYLVESTRIS L.)-ны амьдрах чадвар", Хүрээлэн буй орчин Үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2021-9-9, vol. 2021, pp. 12-13

Хураангуй

УЛААНБААТАР ХОТОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ЭГЭЛ НАРС (PINUS SYLVESTRIS L.)-НЫ АМЬДРАХ ЧАДВАР Ш.Оюунгэрэл1*, Г.Бямба-Ёндон2, Р.Золжаргал3, Б.Уянга4, Д.Өлзийбаяр5 1,3,4 Монгол Улсын Их Сургууль, Биологийн Тэнхим 2Шинжлэх Ухааны Академи, Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн, Ургамлын Стресс Физиологийн Лаборатори, 5Монголын Байгаль Oрчны Мэргэжилтэнүүдийн холбоо ТББ *oyungerel@num.edu.mn Хураангуй Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар орчны нөхцөлийг сайжруулах, ногоон байгууламжиийг өргөтгөх зорилгоор Эгэл нарс (Pinus sylvestris L.)-ыг байгалийн ойгоос их хэмжээгээр шилжүүлэн суулгаж байгаа бөгөөд энэхүү ургамал хотын стресс нөхцөлд дасан зохицож ургах чадвартай эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох нь экологи, эдийн засаг, танин мэдэхүйн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс бид байгалийн ойгоос шилжүүлэн суулгасан нарс нь Улаанбаатар хотын нөхцөлд дасан зохицон амьдрах чадвартай эсэхийг илрүүлэх, түүний физиологийн үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх зорилгоор байгалийн болон шилжүүлэн суулгасан нарсны усны потенциал, усны горимын үзүүлэлтүүдийн өдрийн явц, хлорофилл “a” хлорофилл “b”-ийн тус бүрийн агууламж, тэдгээрийн харьцаа (Cha:Chb) болон нийт хлорофиллийн агууламж, агаарын бохирдлын тэсвэржилтийн индекс (АБТИ) зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлон харьцуулсан. Судалгааны үр дүнд усны потенциалын үзүүлэлт байгалийн нарсанд өндөр, өдрийн явцад орчны нөхцөлөөс ихээхэн хамаарч хэлбэлзэх зүй тогтол тод илэрч, физиологийн үйл ажиллагаа нь идэвхтэй, хэвийн байна. Харин шилжүүлэн суулгасан нарсны усны потенциал бага, өдрийн явцад орчны нөхцлөөс хамаарч хэлбэлзэх зүй тогтол сул буюу физиологийн үйл ажиллагаа нь суларч, доройтсоныг харуулж байна. Түүнчлэн транспирацийн эрчмийн өдрийн явцад хэлбэлзэх зүй тогтол нь байгалийн нарсанд илүү тод илэрч (R2=0.71-0.91), усан солилцооны физиологийн үйл ажиллагаа идэвхтэй байхад шилжүүлэн суулгасан нарсанд маш бага (R2=0.13) буюу физиологийн үйл ажиллагаа сул байгааг нотлон харуулсан. Байгалийн ойгоос шилжүүлэн суулгасан нарс хотын орчны стресст өртсөний улмаас нийт хлорофиллийн агууламж нь байгалийн нарсныхаас хоёр дахин бага болж, стресс нөхцөлийг даван туулахын тулд хлорофилл ”а”-ийн агууламж нь хлорофилл ”b”–ээсээ их болсон. Харин байгалийн нарсны хлорофилл ”b”-ийн агууламж хлорофилл ”а”-аас илүү их бөгөөд нийт хлорофиллийн агууламж шилжүүлэн суулгасан нарсныхаас илүү их учраас физиологийн үйл ажиллагаа нь хэвийн, идэвхтэйг харуулж байна. АБТИ-ийн үзүүлэлт байгалийн нарсанд 7.93±0.23, шилжүүлсэн суулгасан нарсанд “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ХУРАЛ Салбар хуралдаан: 1. Агаарын бохирдол ба шийдэл 13 8.33±0.25 бөгөөд АБТИ-ийн ихэсэлтийн хувь 5.04 байгаа нь Улаанбаатар хотын агаар бохирдолтойг харуулж байна. Байгалийн ойгоос хотын нөхцөлд шилжүүлэн суулгасан эгэл нарсны амьдрах чадвар сул байгаа учраас хотын ногоон байгууламжид ашиглах нь тохиромжгүй юм. Түлхүүр үг: усны потенциал, хлорофилл, агаарын бохирдлын тэсвэржилтийн индекс

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Б.Уянга
"УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН СИБИРЬ ГАЦУУР (PICEA OBOVATA LEDEB.)-ЫН АГААРЫН БОХИРДЛЫН ТЭСВЭРЖИЛТИЙН ИНДЕКСИЙН ХӨДЛӨЛ ЗҮЙ ", Хүрээлэн буй орчин Үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2021-9-9, vol. 2021, pp. 49-50

Хураангуй

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчны бохирдол ялангуяа агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдлыг бий болгодог томоохон хүчин зүйлийн нэгдүгээрт нүүрсхүчлийн хий орох бөгөөд түүнийг бууруулагч цорын ганц амьд организм бол ногоон ургамал юм. Хот суурин газрын агаарын бохирдуулагч нэгдлүүдэд тэсвэртэй, бохирдолтой орчинд амьдрах чадвар сайтай, үзэмжтэй ургамлын зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгож, цэцэрлэгжүүлэлтэд түлхүү хэрэглэх нь экологи, эдийн засаг, танин мэдэхүйн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс хотын ногоон байгууламжид өргөнөөр ашигладаг мөнх ногоон ургамал болох сибирь гацуур (Picea obobata Ledeb.) нь агаарын бохирдолтой стресс нөхцөлд хэрхэн дасан зохицон амьдарч, агаарын бохирдолд хэр зэрэг тэсвэртэйг төдийгүй түүний физиологи биохимийн үзүүлэлтүүдээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг илрүүлэх боломжтой эсэхийг илрүүлэх зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний тулд Улаанбаатар хотын дотор (агаарын бохирдолтой) болон хотын гадна (агаарын бохирдол багатай) ургаж буй сибирь гацуурын харьцангуй усжилт, рН, аскорбины хүчил, нийт хлорофиллийн агууламж зэрэг физиологи, биохимийн үзүүлэлтүүдээр нь агаарын бохирдлын тэсвэржилтийн индекс (АБТИ)-ийг харьцуулан тодорхойлсон. Судалгааны үр дүнд Сибирь гацуурын АБТИ-ийн утга аль ч нөхцөлд намраас өвлийн улиралд шилжихэд ихэсч, харин өвлөөс хаврын улиралд шилжихэд буурах зүй тогтол хотын гаднах гацууранд арай сул (R2=0.87) илэрч, харин хотын доторх гацууранд маш сайн (R2=0.91) илэрсэн. Энэхүү өөрчлөлт нь Улаанбаатар хотын агаарын температуртай эсрэг, агаарын бохирдлын үзүүлэлтүүдтэй шууд хамааралтай байгаа нь орчны стресс нөхцлүүдийг тэсвэрлэн өнгөрүүлж байгаа ургамлын хариу үйлдлийг харуулж байна. Түүнчлэн сибирь гацуурыг Улаанбаатар хотын агаарын бохирдлын индикатор ургамал болгон ашиглах боломжтой бөгөөд намар, өвөл, хаврын саруудад гацуурын АБТИ-ийн ихэсэлтийн хувь дундажаар 2.82% байгаа нь Улаанбаатар хот байнгын агаарын бохирдолтой байдгийг нотлон харуулж байна. Түлхүүр үг: агаарын бохирдол, тэсвэржилтийн индекс

Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл
"Stern Plant biology XIY edition Chapter 9. Water relation, Chapter 10. Plant metabolism", 2021-5-12
Зохиогч(ид): Ш.Оюунгэрэл, Д.Болормаа, С.Нансалмаа, Д.Ундармаа
"Study of the wheat biotic stress" Mongolian Journal of Physics, vol. 5, no. 5, pp. pp. 83-87, 2019-2-4

http://icns2018.ac.mn/?page_id=18

Хураангуй

The current study was conducted between Jan 1st of 2017 and Jul 30th of 2018, focusing on 8 sorts of wheat (Triticum aestivum) commonly planted in Mongolia. Alternaria alternata (syn. A.tenius) fungus which causes black points in seed was isolated from infected seeds and grown on PDA media at 250C for 7 days. Spore suspensions ( 104 and 4) were prepared from the pure culture and inoculated into leaf of the wheat. After the inoculation, the wheats were examined on day 7, 14 and 21. The leaf area, disease and aspect ratio were measured by leaf area meter (v2.3), chlorophyll index was measured by SPAD, and adaptation to Ft, QY light and dark phase was analyzed by FluorPen. As well as, seed borne disease was studied and correlation was calculated.

Зохиогч(ид): Ж.Баярмаа, Ш.Оюунгэрэл, Т.Алтанзаяа
"Улаанбаатар хот орчмын зарим ургамлын агаарын бохирдлын тэсвэржилтийн судалгаа", Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь, Монгол, 2017-12-11, vol. 1, pp. 295-298

Хураангуй

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой болон хотоос гадна агаарын бохирдолгүй орчны аль алинд нь ургаж байгаа ижил зүйлүүд болох Piceaobovatа Ledeb., Larixsibirica L., BetulaplatyphyllaSukacz.,PlantagodepressaWilld., Chenopodium album L., TaraxacumofficinaleWigg.Зэрэг ургамалд харьцуулан тодорхойлсон. Агаарын бохирдлын тэсвэржилтийн индекс (АБТИ)-ийг навчинд агуулагдах хлорофилл, харьцангуй усжилт болон аскорбины хүчлийн агууламж, навчны рН зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлон тооцоолж олсон. Судалгааны үр дүнгээс үзэхэдLarixsibirica,Plantagodepressa, Chenopodiumalbumзэргийгагаарын бохирдлын индикатор болгон ашиглах боломжтойг, харин Betulaplatyphylla, Piceaobovata, Taraxacumofficinale зэрэг зүйлүүд нь агаарын бохирдолд бусдаас харьцангуй тэсвэртэйг илрүүллээ.Энэхүү туршилт, судалгааны ажил нь хотын ногоон байгууламжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өргөтгөж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд практикийн чухал ач холбогдолтой учраас цаашид үргэлжлүүлэн хийх шаардлагатай

Зохиогч(ид): Ж.Баярмаа, Ш.Оюунгэрэл, T.Altanzaya
"УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ЗАРИМ УРГАМЛЫН АГААРЫН БОХИРДЛЫН ТЭСВРЖИЛТИЙН СУДАЛАА", НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НУТАГ ДЭВСГЭРИЙН ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ NATURAL CONDITION AND TERRITORIAL LOCATION ASPECTS INFLUENCING IN SOCIO-ECONOMIC DEVELOPMENT, Монгол, 2017-1-11, vol. 1, pp. 295-298

Хураангуй

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой орчинд ургаж байгаа болон Улаанбаатар хотоос гаднах агаарын бохирдолгүй орчны аль алинд нь ургаж байгаа Picea obovatа Ledeb., Larix sibirica L., Betula platyphylla Sukacz., Plantago depressa Willd., Chenopodium album L., Taraxacum officinale Wigg. зэрэг ургамлуудад агаарын бохирдлын тэсвэржилтийн индекс (АБТИ)-ийг харьцуулан тодорхойлсон. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдолтой орчинд ургаж байгаа ургамлуудын АБТИ-ийн үзүүлэлт хотын гаднах агаарын бохирдолгүй орчинд ургаж байгаа ургамлынхаас ямагт илүү буюу агаарын бохирдолтой стресс орчинд ургаж байгааг илрүүлсэн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар