Бидний тухай
Багш ажилтан
Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, цөлжилт, бэлчээрийн мал аж ахуй, ой, хээрийн түймэр, орчны бохирдол зэргээс шалтгаалан ургамлан нөмрөг болон ойн эзлэх талбай багассаар байгаа өнөө үед цөлжилтийг бууруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийх, ойжуулах болон хот суурин газрын ногоон байгууламжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өргөтгөх туршилт, судалгааны ажил зайлшгүй чухал шаардлагатай байна. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүний үйл ажиллагаа болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын бохирдол ихэсэж, хотын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах хэмжээнд байна. Агаарын бохирдлыг бий болгодог бодисуудын нэгдүгээрт нүүрсхүчлийн хий орох бөгөөд түүний агаарт байх хэмжээг бууруулагч цорын ганц амьд организм бол ногоон ургамал юм. Ийм ч учраас хүмүүс хотын агаарын бохирдол, дуу чимээг багасгах зорилгоор гудамж, талбай цэцэрлэгт хүрээлэнгүүдэд олон зүйлийн мод, сөөг ургамлуудыг тарьдаг. Гэсэн хэдий ч тэдгээр тарьж буй ургамлууд нь агаарын бохирдлыг хэрхэн тэсвэрлэдэг талаарх экофизиологийн чиглэлийн судалгааны ажил бусад оронд нэлээд хийгддэг боловч манай орны хувьд ховор хомс байна. Тиймээс бид агаарын бохирдлын индикатор болгон ашиглах боломжтой, агаарын бохирдолд хамгийн тэсвэртэй, амьдрах чадвартай сайтай, хотын ногоон байгууламжийг өргөтгөхөд илүү ашиглах боломжтой ургамлуудыг илрүүлэх зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ ажил нь хотын ногоон байгууламжийг шинжлэх ухааны үндэлэлтэйгээр өргөтгөх чиглэлд практикийн чухал ач холбогдолтой бөгөөд орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан өндөр түвшинд хийгдэх боломжтой юм. Түүнчлэн энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримлал-2030”-ийн 2.3.3-т тусгасан “...Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална” гэсэн заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал гэдгийг онцолж, 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачилга гаргаснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлуудын хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм.
In recent years in Mongolia, vegetation and forest area are continuously declining due to combined effect of global warming, desertification, pastoralism, forest and steppe fires, and mining impacts. There is an urgent need for systematic research works and activities to reduce desertification rate and improving the effective mining rehabilitation, afforestation, and to expand urban green spaces. Ulaanbaatar, Mongolia's capital, faces significant air particulate matter pollution due to anthropogenic sources and harsh weather conditions, posing serious health risks to its. Carbon dioxide is the first of the substances that create air pollution, and the only living organism that reduces its amount in the air is green plants. For this reason, people plant many species of trees and shrubs in streets and parks to reduce urban air pollution and noise. However, research in the field of ecophysiology on how these planted plants tolerate air pollution is carried out in other countries, but it is rare in our country. Therefore, we plan to conduct this research with the aim of discovering plants that can be used as indicators of air pollution, are most resistant to air pollution, have good viability, and can be used more for the expansion of urban green spaces. This work is of practical importance in the direction of expanding urban green spaces with scientific emphasis, and it can be done at a high level using modern tools and equipment. Furthermore, the implementation of this project is a very beneficial to maintain the sustainability of ecosystem services” in Concept 2.3.3 of “Sustainable Development Concept of Mongolia-2030” and the President’s promise announced in the 76th session of the UN General Assembly that until 2030, Mongolia will take the initiative to plant a billion trees within the framework of the “Billion Tree” national program. The Mongolian president noted that the most effective way to reduce climate change and desertification is to plant trees. Therefore, the findings of our project will be a great contribution to reach the national missions above. As well as the project result will be beneficial for the development of economy, society, science, and cognition.
Түлхүүр үгс:Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, цөлжилт, бэлчээрийн мал аж ахуй, ой, хээрийн түймэр, орчны бохирдол зэргээс шалтгаалан ургамлан нөмрөг болон ойн эзлэх талбай багассаар байгаа өнөө үед цөлжилтийг бууруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийх, ойжуулах болон хот суурин газрын ногоон байгууламжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өргөтгөх туршилт, судалгааны ажил зайлшгүй чухал шаардлагатай байна. Иймээс бид экологийн болон эмийн ач холбогдолтой модлог ургамлуудыг эдийн өсгөврөөр их хэмжээгээр үржүүлэх арга, зөвлөмж боловсруулах, болон ойн экосистемд чухал үүрэгтэй, эмчилгээ гоо сайхны ач холбогдолтой хавтаг навчит хусыг биотехнологийн аргаар in vitro нөхцөлд улирал харгалзахгүй богино хугацаанд гарган авч, хүлэмж болон гадаад талбайд шилжүүлэн ургуулж, тэдгээрийн абиотик (ган, давс, хүнд металл, бохирдол) стресс орчинд дасан зохицож тэсвэрлэх чадварын физиологи, биохимийн үзүүлэлтүүдийг харьцуулан тодорхойлох зорилго тавьсан. Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх нь экологи, эдийн засгийн хувьд ач холбогдолтой мод, сөөг ургамлыг их хэмжээгээр тарьж үржүүлэх зөвлөмжийг боловсруулахын зэрэгцээ хамтарсан төсөлт ажлыг хэрэгжүүлсэнээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримлал-2030”-ийн 2.3.3-т тусгасан “...Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална” гэсэн заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачилга гаргасан. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлуудын хэрэгжилтэнд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм.
In recent years in Mongolia, vegetation and forest area are continuously declining due to combined effect of global warming, desertification, pastoralism, forest and steppe fires, and mining impacts. There is an urgent need for systematic research works and activities to reduce desertification rate and improving the effective mining rehabilitation, afforestation, and to expand urban green spaces. In the proposed project, we are aiming to develop a tissue culture technique to extract woody plants, which has significant ecological and economical importances. The tissue culture technique is a very effective because it is able to operate any season, and able to transplante them to greenhouses and outdoor areas. Within the project, systematic investigations of tolerances for abiotic stresses such as drought, salt and toxic metals will be performed based on the changes of physiological and biochemical parameters in the artificial stressful environments. Through the proposed work, we will develop the method and the recommendations for large-scale planting of ecologically and economically important woody plant using tissue culture technique. Furthermore, the implementation of this joint project is a very beneficial to reach the the mission of “... Protect the natural environment and biodiversity, and maintain the sustainability of ecosystem services” in Concept 2.3.3 of “Sustainable Development Concept of Mongolia-2030” and the President’s promise announced in the 76th session of the UN General Assembly that until 2030, Mongolia will take the initiative to plant a billion trees within the framework of the “Billion Tree” national program. The Mongolian president noted that the most effective way to reduce climate change and desertification is to plant trees. Therefore, the findings of our project will be a great contribution to reach the national missions above. As well as the project result will be beneficial for the development of economy, society, science and cognition.
Түлхүүр үгс: