МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Нямхүү, Б.Уламбаяр, А.Батдаваа
"Сургуулийн өмнөх боловсролын багшийн эрэлт хэрэгцээ ба төгсөгчдийн мэдлэг, чадвар хандлагын үнэлгээнд хийсэн зүн шинжилгээ " МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 14, no. 566, pp. 333-341, 2022-5-1

https://www.facebook.com/groups/1176151259196044

Хураангуй

Сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээ ихсэж буй өнөө цагт цэцэрлэгийн хүртээмж бага байгаагаас гадна багшийн ачаалал хэт ихсэж байгаа нь Монгол улсын хэмжээнд шаардлагатай мэргэжлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэхэд хүргэжээ. Иймээс бид багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бие хүний шинж болон хандлага ажлын байранд ажиллаж буй багш нарын үнэлгээгээр ямар түвшинд байгааг судлах зорилгоор хангайн болон төвийн бүсийн багш нараас цахим асуулга авч үр дүнг боловсруулсан. Судалгааны үр дүнд хөтөлбөрийг сайжруулахад анхаарах асуудлыг тодорхойлсон болно.

Зохиогч(ид): Ц.Нямхүү
""Том- хэмжээ илэрхийлэх монгол, орос сэтгэлгээний тухайд" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 14 , no. 566, pp. 305-312, 2022-5-1

https://www.facebook.com/groups/1176151259196044

Хураангуй

Амьдралын сайн муу, сайхан муухайг үнэлж, том жижиг, өндөр намыг дэнсэлж өөрийн арга ухаанаар хэмжиж үнэлэхдээ юмс үзэгдлийн аль нэг шинжийг нөгөө зүйлтэй жишин харьцуулах, зүйрлэх сэтгэлгээ бол хүн төрөлхтний өдөр тутмын үйл ажиллагаа юм. Сэтгэлгээний энэхүү илэрхийлэл буюу зүйрлэл нь хүний танин мэдэх, сэтгэх үйлийн үр дүн бөгөөд үндэстэн бүрийн ахуй орчин, байгаль дэлхий, аж амьдрал, зан заншил, соёл түүхийн ялгаанаас шалтгаалан өөр өөр байдаг билээ. Үүнтэй холбоотойгоор энэхүү ажлаар “том” хэмжээг илэрхийлэх сэтгэлгээ, зүйрлэх аргыг монгол хэлний “нэр үг +чинээ, шиг”, орос хэлний “огромный как....”нэгжийн жишээгээр, уран зохиолын жишээ баримтаар харуулахыг зорьсон болно.

Зохиогч(ид): Ц.Нямхүү, Б.Нарантунгалаг
"Использование электронного учебника "УСПЕХ+" А1 на практических занятиях по РКИ в дистанционном обучении" Русский язык за рубежом, vol. 3/2021, no. 286, pp. 73-79, 2021-7-1

http://journal.pushkin.institute/?s=%D0%9D%D1%8F%D0%BC%D1%85%D1%83+%D0%A6%D1%8D%D0%BD%D0%B3%D1%8D%D0%BB

Хураангуй

В статье описываются вопросы использования электронного учебника Успех+ А1, используемого студентами и преподавателями института Эрдэнэта Монгольского госуниверситета на практических занятиях РКИ. Авторы рассматривают преимущества использования настоящего интерактивного курса в ДО, также выполнение систем упражнений в электронном учебнике в качестве как и аудиторных, так и внеаудиторных работ с целью формирования языковых компетенций.

Зохиогч(ид): Ц.Нямхүү
"Монгол хэлний хараалын үг хэллэгийн утга, бүтэц хийгээд орос хэлнээ орчуулагдсан байдал" МУИС Эрдэнэт сургууль эрдэм шинжилгээний бичиг, vol. ISSN-2709-8524, no. №13(545), pp. 130-137, 2021-3-28

https://www.facebook.com/groups/1176151259196044

Хураангуй

Монгол хэлний хараалын үг хэллэгийг Л.Түдэвийн "Нүүдэл суудал" романы жишээгээр судлан утгаар ангилж, хараалын үг хэллэгийг бүтэх ёс, бүтээцтэй түгээмэл хэрэглэгддэг дагаврыг илрүүлсэн. Түүнчлэн орос хэлнээ орчуулагдсан байдалд судалгаа хийсэн болно.

Зохиогч(ид): Ц.Нямхүү
"Хэмт үг танихуй, сэтгэлгээний баримт болох нь” (монгол, орос үлгэрийн жишээгээр) " Гадаад хэл соёл судлал, vol. ISSN:2306-3904, no. №528 (24) , pp. 70-76, 2020-6-1

https://www.facebook.com/%D0%93%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%85%D1%8D%D0%BB-%D1%81%D0%BE%D1%91%D0%BB-%D1%81%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%BB-%D0%AD%D0%A8%D0%91-1760569207594244

Хураангуй

Ард түмэн болгон амьдрал ахуйн аливаа зүйлийг тоолох, хэмжих, тоймлох баримжаалах бас тодорхойлох өвөрмөц нарийн арга ухаан, уламжлал, сэтгэлгээний онцлогтой бөгөөд үүнийгээ илэрхийлэх арвин баялаг үгийн сантай байдаг. Шинжлэх ухааны нэр томьёог хэрэглэхээс өмнө ард түмний ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн энэхүү арвин баялаг үгийн сан нь үндэсний соёл, сэтгэлгээг илэрхийлэх танихуйн хэл шинжлэлийн судлагдахуун, үндэстний онцлогт үг болохын хувьд хэл судлаачдын сонирхолыг татсан төдийгүй, заавал судалж танин мэдэх шаардлагатай судлагдахуун мөн билээ. Энэхүү ажлаараа хэмт үг танихуй, сэтгэлгээний баримт мөн болохыг монгол, орос үлгэрийн жишээ баримтаар нотлон харуулахыг зорьсон болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар