Бидний тухай
Багш ажилтан
In Mongolia, combined with the dry and windy climate during spring and autumn, the exposed sediment of mine tailings pond becomes an additional source of anthropogenic windblown dust and poses potential threats to the surrounding environment and human health. In this study, we reported on our first attempt to derive the spatiotemporal distribution of dust originating from the tailings pond of the Erdenet mine using a combination of ground-based in-situ measurements and Himawari-8 geostationary satellite remote sensing. Temporal evolution of the dust plume visualized by the RGB imagery corresponded well with the in-situ particle concentration measured on the ground. Under relatively cloud-free conditions, the dust RGB imagery from Himawari-8 clearly showed the spatial extent of the white dust plume originating from the tailings pond, in the range of 2,040-2,748 km2. Therefore, the dust RGB imagery by Himawari-8 is demonstrated to be sensitive enough to resolve the highly localized anthropogenic dust, even from a point source as small as the tailings pond, and is effective in studying susceptible areas subject to associated heavy metal deposition and contamination.
Орчин үеийн шинжлэх ухаан технологийн хөгжил, дэвшил нь нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол зэрэг олон салбарт хурдацтай нэвтэрч, харилцаа холбоо, ажил эрхлэлт, үйлдвэрлэл, сургалтын процесст шинэ техник, технологи, онлайн сургалтын үйлчилгээг ашиглах хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна. Багш, оюутны суралчах үйлийн хүрээнд уламжлалт танхимын сургалт болон шинээр ашиглагдах болсон цахим сургалтын онцлог давуу болон сул талуудыг тоймлон судалж энэхүү өгүүллийг бичлээ. Цар тахал, халдварт өвчин гарсан өнөө үед сургалтын үйл ажиллагаанд цахим сургалтыг түлхүү ашиглах болсноор багш болон суралцагчдын хооронд шинээр тулгамдаж буй асуудлууд, сурлагын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судлан цаашид сайжруулах боломжийг судлахыг зорилоо.
Сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээ ихсэж буй өнөө цагт цэцэрлэгийн хүртээмж бага байгаагаас гадна багшийн ачаалал хэт ихсэж байгаа нь Монгол улсын хэмжээнд шаардлагатай мэргэжлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэхэд хүргэжээ. Иймээс бид багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бие хүний шинж болон хандлага ажлын байранд ажиллаж буй багш нарын үнэлгээгээр ямар түвшинд байгааг судлах зорилгоор хангайн болон төвийн бүсийн багш нараас цахим асуулга авч үр дүнг боловсруулсан. Судалгааны үр дүнд хөтөлбөрийг сайжруулахад анхаарах асуудлыг тодорхойлсон болно.
The Erdenet mine is one of the biggest copper-molybdenum mining and processing factories in the world. During the dry seasons of spring and autumn, white dust dispersion from the mine tailing pond has harmed the surrounding environment. This study conducted qualitative research on the spatio-temporal distribution of white dust using in-situ observation and, processing of Dust RGB image from Japanese Himawari-8 geostationary satellite. We considered two dust outbreak events on the 6th and 11th of November 2020. Particle measurement results and Himawari data were presented via the time interval of 10 min. As a result, PM2.5 mass concentration on 6th and 11th November reached 170 and 371 μg/m3 at their highest value, respectively, during the dust outbreak. The number concentrations of PM15-150 exceeded 10 million and 117.2 million number/m3 on the 6th and 11th of November, respectively. The results of fine and coarse particles measurement were the same fluctuation patterns. The Dust RGB image was capable of monitoring the tracking of local scale mining dust dispersion. As for the 6th of November, white dust covered circa 2654 km2 area traveling up 110 km. While on the 11th of November, white dust dispersed circa 2360 km2 area with a distance up to 100 km.
Бизнесийн байгууллагын гол зорилгыг ашиг олох гэж тодорхойлдог байсан үе одоо аль хэдийнэ ард хоцорсон байна. Өнөө үед ямар ч зорилгоор үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагуудын гол зорилго нь өөрсдийн байгууллагын дүр төрх, бараа үйлчилгээ, үзэл санааг нийт хэрэглэгчдэд эерэг байдлаар хүргэх, байнгын, насан туршийн холбоо бүхий харилцагч, хэрэглэгчидтэй үр ашигтай харилцаа холбоо тогтоож, түүнийгээ байнга хөгжүүлэн, дэмжиж, сайжруулж байхыг эрмэлздэг болсон байна. Иймд байгууллагууд, хэрэглэгчдийн зан төлвийг нарийвчлан судалж, тэдний шийдвэр гаргах үйл явцын үе шатууд, тэдний шийдвэрт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тогтоон, өөрсдийн маркетингийн хөтөлбөр, стратегиудыг боловсруулахад харгалзан үзэж тусгах шаардлагатай гэдгийг аль хэдийнэ ойлгон энэ чиглэлийн судалгааг өргөнөөр хийх болсон байна. Монгол хэрэглэгчид ч өөрсдийн уламжлал, үндэсний онцлогоос шалтгаалаад дэлхийн бусад улс орны хэрэглэгчдээс ялгаатай зан төлөвтэй ч өнөөгийн глобалчлалын нөхцөлд дэлхийн хэрэглээ ч мөн глобал шинжтэй болж байгаа ба энэ тохиолдолд Монгол хэрэглэгчдийн сонголт хийж буй онцлогийг харгалзан компаниуд стратеги бодлогоо тодорхойлох хэрэгтэй юм.
Энэхүү судалгааны ажилд монотон биш вариац тэнцэтгэл бишийг глобаль оптимизацийн бодлого хэлбэртэйгээр шинээр томъёолох, улмаар глобаль оновчлолын аргуудын тусламжтайгаар бодох аргуудын талаар авч үзлээ. Зарим нэг энгийн нөхцлүүд тавигдсан үед шинээр үүсэж буй бодлогын зорилгын функц нь Липшицийн нөхцлийг хангадаг гэдгийг батлан харуулсан бөгөөд салаа мөчрийн аргыг Липшицийн функцийн хувьд хэрэглэх боломжтойг үзүүллээ. Вариац тэнцэтгэл бишийн бодлого нь оптимизацийн хамгийн өргөн ангийн бодлогуудын нэг бөгөөд инженер, эдийн засаг, технологийн маш олон загварууд нь вариацын тэнцэтгэл биш хэлбэртэйгээр тавигддаг. Вариац тэнцэтгэл бишийг бодох аргуудын дийлэнхи нь анхны бодлогыг өөр бусад ангийн бодлогууд руу хөрвүүлж шинээр томъёолох санаан дээр тулгуурладаг. Энэхүү шинээр томъёолох процессийг зааг функц байгуулах гэж нэрлэдэг