Бидний тухай
Багш ажилтан
Цар тахлын нөхцөл байдал нь дижитал шилжилтийг хурдасгаж, цахим хэрэглээ хүний амьдралын бүх салбарт нэвтэрсэн нь түүнээс хамаарах хамаарлыг улам бүр гүнзгийрүүлсэн. Өмнө нь компьютер тоглоомын эрсдлийг судлаачид анхааруулж байсан бол цар тахлын дараа тоглоомын хамаарал өссөн үзүүлэлттэй байгаад дэлхий нийт онцгой анхаарч ДЭМБ-аас уг эмгэгийг өвчний олон улсын ангилалд оруулан (6C51 Gaming disorder) тусгайлан судлах болсон. Иймд бид өсвөр насны хүүхдүүдийг төлөөлүүлэн ЕБС-ийн 8 – 12-р ангийн сурагчдаас цар тахлын өмнөх компьютер тоглоомын хамаарлын түвшинг цар тахлын дараах судалгааны үр дүнтэй харьцуулан судалсан. Ийнхүү харьцуулахад цар тахлын дараа компьютер тоглоомын хамаарлын эрсдэл өссөн дүнтэй байна.
Өсвөр насны хүүхдийн хэвийн хөгжил, нийгэмшихүйд нөлөөлдөг чухал орчин бол гэр бүл юм. Ялангуяа гэр бүлийн харилцааны эерэг уур амьсгал, орчны тав тухтай байдал нь хүүхдийн хэвийн хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл болдог. Иймд бид гэр бүл дэхь эцэг эхийн хоорондын харилцаа, хүүхэд, эцэг эхийн харилцааны уур амьсгал, гэр бүлийн орчны тав тухтай байдалд өсвөр насныхны сэтгэл ханамж болон эцэг эхийн харилцааны асуудлаар бусдаас зөвлөгөө авах хэрэгцээг судлах зорилгоор асуулга боловсруулан судалгаа авсан. 12-18 насны хүүхдүүдээс авсан судалгаагаар эцэг эхийн харилцаа болон эцэг эх, хүүхдийн харилцаанд 60 гаруй хувь нь сэтгэл ханамжтай байгаа бол 15 хувь нь сэтгэл ханамжгүй байна гэсэн ерөнхий үр дүн гарсан. Мөн эцэг эхтэйгээ амьдардаггүй, эсвэл эцэг эх нь салсан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл ханамж харьцангуй бага байгаа нь судалгаагаар гарч ирсэн.
Сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээ ихсэж буй өнөө цагт цэцэрлэгийн хүртээмж бага байгаагаас гадна багшийн ачаалал хэт ихсэж байгаа нь Монгол улсын хэмжээнд шаардлагатай мэргэжлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэхэд хүргэжээ. Иймээс бид багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бие хүний шинж болон хандлага ажлын байранд ажиллаж буй багш нарын үнэлгээгээр ямар түвшинд байгааг судлах зорилгоор хангайн болон төвийн бүсийн багш нараас цахим асуулга авч үр дүнг боловсруулсан. Судалгааны үр дүнд хөтөлбөрийг сайжруулахад анхаарах асуудлыг тодорхойлсон болно.
Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институциудын боловсролын чанар нь улс орны хөгжилд шууд нөлөөлдөг. Ихэнх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, илтгэл, тайланд дээд боловсролын үйлчилгээний чанар, ач холбогдлыг нь чухалчилж харуулсан байдаг бөгөөд үйлчилгээний чанар ба оюутны сэтгэл ханамжийн хоорондын уялдаа холбооны талаар маргаантай байсаар байна. Нэг талаар сэтгэл ханамжийн түвшин нь хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний чанараас логик хамааралтай байдаг, нөгөө талаар ихэнх судалгааны ажилд оюутнуудын сэтгэл ханамж ба тэдний үнэнч байдлын хоорондын уялдааг тодорхойлсон байдаг. Энэхүү судалгааны ажлаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэж товчлох) оюутнуудын сэтгэл ханамжид үйлчилгээний чанар хэрхэн нөлөөлдгийг тодорхойлохыг зорилоо. Үйлчилгээний чанар, оюутны сэтгэл ханамжийг SERVQUAL аргыг ашиглан тодорхойлж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд (Орчин нөхцөл, Баталгаат байдал, Найдвартай байдал, Үүрэг хариуцлага, Анхаарал халамж ) нь оюутны сэтгэл ханамжид хэрхэн нөлөө үзүүлдгийг эконометрикийн шинжилгээний арга зүй ашиглан тодорхойлсон. Судалгааны мэдээллийг Орхон аймгийн 3 их, дээд сургууль, 2 МСҮТ-ийн 295 оюутнуудаас цуглуулан авч шинжилгээндээ ашигласан. Шинжилгээний үр дүнгээс үзвэл үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрүүд нь оюутны сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг буюу шууд хамааралтай, түүнчлэн эдгээрээс хамгийн чухал нөлөөтэй хэмжүүр нь анхаарал халамжийн хүчин зүйлс байна.
Motivation is one of the most important factors affecting students learning English successfully. The current study aimed to discover undergraduate students’ motivation orientation. Moreover, it has purpose to find out the difference between motivation level among students from various majors and factors affecting English learning motivation of students at National University of Mongolia, Erdenet School. The researchers employed mixed methods of quantitative and qualitative analysis to calculate the data collected by 33-item questionnaire from 159 undergraduate students and focus group interviews among 14 students majoring in language and education and 16 students from finance and economics areas at NUM, Erdenet School in 2019-2020 academic year. The findings showed the participants had high instrumental and integrative orientations towards English learning. Furthermore, the students majoring the finance and economics had higher motivation levels as opposed to those students majoring in language and education, due to language demand in finance and economic fields. The students were demotivated by external factors including teachers’ and peer-learners’ attitude, and internal factors to learn English as a foreign language. Mongolian students have high need of esteem, which is considered one important factor affecting their motivation towards learning English.
This study attempts to examine the relationship between service quality dimensions and overall service quality (tangibility, assurance, reliability, responsiveness and empathy) and students satisfaction. Furthermore, this study is also examine critical factors in service quality dimensions (tangibility, assurance, reliability, responsiveness and empathy) that contributes most to the satisfaction of the students. This study was conducted using a set of questionnaire to 295 bachelor degree students from two public, one private higher education institutions, and vocational education students from two professional technical schools. The study will provide results from empirical test of these relationships. The empirical results of this study can provide support for the Parasuraman’s SERVQUAL (1985), which related to the factors contributing to students’ satisfaction.
A decline in number of credit hours of English courses for English-majoring students at National University of Mongolia is forcing teachers and students to focus on how to learn English more effectively and what factors would affect that process within credit hours allowed at the university. However, the English teaching class hours in Mongolian secondary schools have been increasing for the last few years, due to the interest in learning English as a foreign language, and resulting in a growth in the demand for English teachers. This study has a goal to investigate into motivation of English-majoring students towards learning English and the factors affecting them to be demotivated. Twenty students studying English as a major at National University of Mongolia, Erdenet School completed the research questionnaire which intended to discover English learning motivation through 12 items and attended focus group interview with 5 questions to find internal and external demotivating factors in 2019-2020 academic year. The students had instrumental orientation and demonstrated a strong desire to learn English. Furthermore, they were demotivated by their teachers’ and classmates’ attitudes and living conditions. The researchers suggested some recommendations based on the study findings.