МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: LING607
Багц цаг: 3

Товч агуулга

Хүн төрөлхтний хэл, түүний хөгжлийн үе шатыг эртний үеэс өнөөг хүртэлх хугацааг хамруулан Хэл шинжлэлийн өмнөх үе, Эртний улсуудад бичиг үсэг бий болсон нь, Өрнийн хэл шинжлэлийн уламжлал, Дорнын хэл шинжлэлийн уламжлал, дэлхийн томоохон шашнууд бичиг үсэг дэлгэрэхэд нөлөөлсөн нь, Арабын хэл шинжлэл, Төвд хэлзүйн уламжлал, Хэл шинжлэл бие даасан шинжлэх ухаан болж төлөвшсөн нь, бүх нийтийн Пор роял хэлзүй, түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үе, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэлүүд, Европын структурализм, Америк хэл шинжлэлийн дэг, орчин цагийн хэл шинжлэлийн чиг хандлага зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд үзэж судална.

Зорилго

Энэхүү хичээлээр хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтөн хэлийг судалсан түүхэн үечлэл, хэл шинжлэлийн салбар ухаан болон бие даан хөгжиж ирсэн үе шат, өнөөгийн чиг хандлага зэрэгт хамаарах онолын мэдлэгт тулгуурлан хам болон цуваа цагийн үүднээс хэл шинжлэлийн бүхий л салбарт судалгаа хийх чадвар эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: LING707
Багц цаг: 2

Товч агуулга

Хүн төрөлхтний хэл, түүний хөгжлийн үе шатыг эртний үеэс өнөөг хүртэлх хугацааг хамруулан Хэл шинжлэлийн өмнөх үе, Эртний улсуудад бичиг үсэг бий болсон нь, Өрнийн хэл шинжлэлийн уламжлал, Дорнын хэл шинжлэлийн уламжлал, дэлхийн томоохон шашнууд бичиг үсэг дэлгэрэхэд нөлөөлсөн нь, Арабын хэл шинжлэл, Төвд хэлзүйн уламжлал, Хэл шинжлэл бие даасан шинжлэх ухаан болж төлөвшсөн нь, Бүх нийтийн Пор роял хэлзүй, Түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үе/19-р зуун, Хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэлүүд /19-р зуун, Европын структурализм /20-р зуун, Америк хэл шинжлэлийн дэг, орчин цагийн хэл шинжлэлийн чиг хандлага зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд судална.

Зорилго

Дэлхийн шилдэг сургуулиудын хөтөлбөрт багтдаг хүмүүнлэгийн салбарын төрөлх хэл, гадаад хэлний салбарын бүхий түвшний суралцагсдын судлах онолын үндсэн хичээлийн нэг. Энэ хичээлээр хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтөн хэлийг судалсан түүхэн үечлэлтэй танилцах боломжийг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK302
Багц цаг: 3

Товч агуулга

Турк хэлний бусдаар үйлдүүлэх хэв, бусдын эрхэнд үйлдэгдэх хэв, үйлдэлцэх хэв, хэвийн дагаварууд угсарч орох хэлний зүй тогтолууд, хүсэх төлөв хийгээд болзох төлөв, “шаардагдах” төлөвийн олон төрөл, үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүн гишүүнийг “тодосгох, хамтрах, онцлох” байдлаар илэрхийлэх үг хэллэгүүдийн хэрэглээ зэргийг үзнэ. Турк хэлний үйл үгийг хувилгах нөхцөлийг ерөнхийд нь төгсгөх ба холбох нөхцөл хэмээн үндсэн 2 бүлэг болгон үзэж байна. Төгсгөх нөхцөл болох цагийн нөхцөл(Zaman ekleri), үйл үгийн төлөв(Kipleri)-үүд, холбох нөхцөл болох дайвар-үйл үгийн нөхцөл(Zarf-fiil ekleri), тэмдэг-үйл үгийн нөхцөл(Sıfat-fiil ekleri)-үүд болон хэвийн нөхцөл(Çatılar)-үүдийг тусгайлан үзэх болно. Нийгэм-улс төр, түүх-соёл, урлаг-уран сайхан, шинжлэх ухаан зэрэг харилцааны гол гол орчинд хурдан биш удаан тогтуун ярианд ойлголцож түүнд хэрэглэгдэх үгийн баялагтай болох, харилцаанд ашиглаж сурах, өөрийн сонирхлын дагуу өөрийн үзэл бодол, өөрийн дадлага, туршилтын ажлын тухай тэмдэглэл бичих, ямар нэгэн зарлал, мэдэгдэлд бичгээр хариу өгөх, нэмэлт мэдээлэл хүсэх, захидалдаа өөрийн мэдрэмж, жаргал, зовлонгоо илэрхийлэх, өөрийн намтар зэргийг бичихэд хэрэглэх хэлзүйн дүрмийг үзэж судална.

Зорилго

Орчин цагийн турк хэл нь эдүгээ 80 гаруй сая хүн хэлэлцдэг дэлхийн томоохон хэлүүдийн нэг юм. Харин монгол түрэг хэл нь нэг язгуурын хэл учраас монгол оюутнуудад суралцахад, мөн энэхүү хоёр хэлийг харьцуулан судлахад ихээхэн дөхөмтэй байдаг. Тиймээс тус судлагдахууны зорилго нь хэлний төвшнийг зөв тодорхойлон, европын хэл сургалтын технологийн алхамуудыг ашиглан түрк хэлний хэлзүйн бүтцийг хэрэглээнийх нь орчинд эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK201
Багц цаг: 3

Товч агуулга

Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Турк хэлний зүй 1 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: турк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ. Энгийн, өдөр тутмын харилцааг сонсож ойлгох, эхийн хүрээнд үндсэн гол мэдээллийг олж чадах, богино харилцаанд асуултанд хариулж, өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асуух, бусдын хүсэлтэнд зөвшөөрөх хийгээд үгүйсгэх хариу өгөхөд хэрэглэх үндсэн хэлзүйн дүрмийг үзэж судална.

Зорилго

Тус хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг эзэмшүүлж тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа (гэр бүл, ойр дотныхон, мөн амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK305
Багц цаг: 3

Товч агуулга

Унших бичих дадал 3 хичээлийн агуулгад орчин цагийн турк хэлний нийлмэл цагийн нөхцлүүд болон туслах үгсийн хэрэглээг эх, зохион бичлэг бичих болон тодорхой нэгэн сэдвээрх эхийг уншиж ойлгох, эх хэлнээ орчуулахад ашиглах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий эх, дасгал ажлууд багтана. Тухайлбал: Аялалын тэмдэглэл хөтлөх, домог үлгэр, баяр ёслол, ардын урлагийн талаар тайлбар хийх, сэтгэл ханамжийн захиа, амьдралын хэв маяг, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвийн дагуу бичвэр уншиж бичих. Түгээмэл сэдвээр хувийн туршлагаасаа хуваалцан, амьдралын хэв маяг, цаг хугацааны тухай ойлголт, эрчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хосын харилцаа, сурах үйл, цаг агаар, уур амьсгал, байгал орчны асуудал, биеэ авч явах байдал, амьдралын мөчлөг, үе шат, цагаачлалын талаархи сэдвийг хамрах ба эдгээрийн тухай бичвэрийг ойлгон утга санааг эргүүлэн бичих, энэ асуудлаар бичгээр өөрийгөө илэрхийлэх, амьдралын зорилго, зан төлөв, соёлын ялгаатай аливаа нөхцөл байдал, зөрчлийг ялган таньж, тодорхойлон томъёолох, сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлж сурах, өдөр тутамд буюу нийгмийн амьдралд тулгарах түгээмэл нөхцөлд (ажил дээр, банк, цагдаагийн газар) тулгарах асуудал, ажлын байран дээр гарах ослыг тодорхойлон, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх аргыг бичгээр санал болгох, Туркийн боловсролын тогтолцоо, түүхэн үйл явдал, үйлдвэрлэлийн бүс нутгийн хөгжлийн түүхийн мэдлэгтэй болох.

Зорилго

Турк хэлний ахисан дунд шатны түвшний бичвэр уншиж ойлгох, алдаагүй бичих. Мөн турк хэлний хэлзүйн А2 түвшний мэдлэг бататгах, бусад хичээлээр эзэмшсэн идэвхтэй хэрэглээ бүхий B1 түвшний үгийн санг бататгах, хэлний орчин бүрдүүлж туркээр ярьж ойлгох чадвартай болох, Туркийн соёл, урлаг, зан заншлын талаар ерөнхий мэдлэгтэй болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK312
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK422
Багц цаг: 3

Товч агуулга

Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд турк хэлээр орчуулга хийх юм. Турк, монгол айлчлал, хурал, цуглаан, олон улсын байгууллага, гэрээ хэлэлцээр, эрдэм шинжилгээ, судалгааны утга агуулга бүхий мэдээлэлийг хоёр хэлнээ харилцан орчуулах явдал юм.

Зорилго

Хэдийгээр монгол түрэг угсаатнууд түүхийн урт удаан хугацааны туршид нэгэн газар нутагт оршин байсан боловч эдүгээ утга зохиол, түүх бичлэг, албан бичгийн уламжлал зэрэг зүйлс ихээхэн ялгаатай болжээ. Иймд түрэг монгол албан бичгийн утгыг оноох, утгачлах, дүйцүүлэх, хадмал орчуулга хийх онол, дадал эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK100
Багц цаг: 3

Товч агуулга

Түрк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд түрк хэлний гарал, үүсэл, төрөл хэлүүдийн холбоо хамаарал, монгол, түрэг хэлний түүхэн хөгжил, хувьсал, үсэг бичгийн онцлог, авианы бүтэц, үгийн бүтэц хийгээд ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, үйл үгийн үндсэн цаг болох одоо, ирээдүй, өнгөрсөн цагийн нөхцөл, тэдгээрийн авианы зохицол зэргийг үзэж судална.

Зорилго

Хичээлийн гол зорилго нь дэлхийн олон хэлүүдтэй харьцуулан авч үзэхэд түрк хэлний онцлог шинж, гарал үүсэл, үсэгзүйн тогтолцоо, авианзүйн онцлог, авианы зохицол хийгээд үгийн бүтцийн үндсэн шинж, өгүүлбэрийн ерөнхий зохион байгуулалтыг таниулахад чиглэнэ. Энэхүү хичээл нь монгол хэлтэй гарал язгуур нэг, залгамал хэв шинжит хэл болох түрк хэлийг гүнзгийрүүлэн судлах, төрөл олон хэлүүдийг харьцуулан авч үзэх, цаашлаад Алтай хэл шинжлэлийн судалгаа шинжилгээ хийхэд үндсэн суурь мэдлэгийг олгох ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK251
Багц цаг: 3

Товч агуулга

Түрк хэл 1 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүйн төвшинөөс эхлэн үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Үүнд: түрк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, биеийн төлөөний нэр, тэмдэг нэр, түүний давуу, эрчимжүүлсэн зэрэгүүд, тооны нэр, түүний ангилалууд, үйл үгийн одоо, өнгөрсөн цаг, захирах, хүсэх төлөвүүдийг тухайлан авч үзнэ.

Зорилго

Түрк хэл 1 хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг эзэмшүүлж тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа(гэр бүл, ойр дотныхон, амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: LANG613
Багц цаг: 3

Товч агуулга

Түрэг угсаатны уламжлалт соёл, зан заншил, орчин үеийн хөгжлийн явцад хувиран өөрчлөгдсөн нийгэм соёлын онцлог байдал, түүнд туссан өрнийн соёлын нөлөө, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ураг төрлийн холбоо хэлхээ, зүйр цэцэн үг, хэлц үг, цаг үеийн асуудалтай холбоотой сэдвээр бичвэр уншиж ойлгосны дараа сэдвийн дагуу зохион бичлэг бичих, асуудал дэвшүүлэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, түүнийгээ хамгаалах зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэх, зохих даалгавруудыг гүйцэтгэнэ.

Зорилго

Түрк хэлний ахисан төвшиний түрк хэлний мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ цаашид түрэг хэл шинжлэл, орон судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх суурийг тавина. Сурч боловсрох, мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, сэдлийг буй болгож бие даан хөгжих арга барил эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: LANG605
Багц цаг: 3

Товч агуулга

Түрэг угсаатны уламжлалт соёл, зан заншил, орчин үеийн хөгжлийн явцад хувиран өөрчлөгдсөн нийгэм соёлын онцлог байдал, түүнд туссан өрнийн соёлын нөлөө, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ураг төрлийн холбоо хэлхээ, зүйр цэцэн үг, хэлц үг, цаг үеийн асуудалтай холбоотой сэдвээр бичвэр уншиж ойлгосны дараа сэдвийн дагуу зохион бичлэг бичих, асуудал дэвшүүлэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, түүнийгээ хамгаалах зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэх, зохих даалгавруудыг гүйцэтгэнэ.

Зорилго

Түрк хэлний ахисан түвшиний түрк хэлний мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ цаашид түрэг хэл шинжлэл, орон судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх суурийг тавина. Сурч боловсрох, мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, сэдлийг буй болгож бие даан хөгжих арга барил эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN100
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TURK415
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд Алтай овгийн хэлтэн болох Монгол, Түрэг хоёр угсаатан хоорондын хэл-соёлын харилцаа, угсаатны бүлгүүд бүрэлдэн тогтсон байдал, салбар аман аялгуудын онцлог, харилцан нөлөөлсөн байдал, үсэг бичгийн уламжлал, бичгийн дурсгалууд, монгол нутаг дахь руни бичгийн дурсгалууд, тэдгээрийн хэл, түүх, соёл, уран зохиолын үнэ цэн, ач холбогдол, үндэстний соёлын бүрэлдэхүүнд багтах өвөрмөц онцлог бүхий үг хэллэг гэх мэт сэдэвт хамаарах сүүлийн үеийн судалгаатай танилцах замаар ахисан төвшиний мэдлэг эзэмшүүлэхийн хамт тухайн хоёр угсаатны түүх, соёл, аман болон бичгийн уран зохиолын эх материалтай танилцана.

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь Алтайн овгийн томоохон хоёр хэл болох монгол, түрэг хэлтэн ард түмний угсаатны бүлгүүд, хэл аялгууны онцлог, бичгийн дурсгалын хэл-соёлын үнэ цэнэ, ач холбогдолыг харьцуулан авч үзэх явдал болно. Үүний тул хэл, түүх, соёл, угсаатан судлалын салбар дундын судалгаа шинжилгээ хийх арга барилд суралцах ач холбогдолтой болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар