Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсын нутаг дэвсгэрээс эртний түрэгийн түүхэнд холбогдох руни бичгээрх дурсгал болон тамга тэмдэг, хадны зураг сүүлийн үеийн судалгааны үр дүнд цөөнгүй илэрсээр байна. Харьцангуй эрт үе буюу 1970-1980-аад онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан хээрийн хайгуул судалгааны ажлын хүрээнд нэлээдгүй дурсгалыг олж илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байдаг. Энэхүү судалгаа шинжилгээ нэгэн үе тасалдах байдалтай байсан бол 2000 оноос хойш дахин сэргэж руни бичгийн дурсгалуудыг шинээр олж илрүүлэх, судалгааны эргэлтэнд оруулж мэдээлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар баримтжуулах ажил хийж гүйцэтгэж байна. Сүүлийн үеийн судалгаа нь Монгол улсын Төвийн зарим аймаг болон баруун бүсийн нутаг дэвсгэр дэх бичгийн дурсгалуудыг голлон хамарч буй бөгөөд үүнд дурсгалуудын орших газрын хол ойр, бартаа саад, авто замд холбогдсэн эсэх нь ихээхэн нөлөөлж байна. Төвийн бүсд хамаарах Архангай, Өвөрхангай аймгийн нутаг дахь бичгийн дурсгалууд харьцангуй их судлагдсан байдаг бол хил залгаа зарим аймгийн нутагт хайгуул судалгаа харьцангуй бага хийгджээ. Тухайлбал, Булган аймагт руни бичгийн 3 дурсгал бүртгэгдсэн нь цөм 1980 оноос өмнө олж илрүүлэн судалгааны эргэлтэнд орсон хэдий ч дахин нягтлан судалсан судалгаа үгүй байна. Түүнчлэн байршлын хувьд зах хязгаарт орших, дурсгал байх газрын бартаа саад зэргээс шалтгаалан Хөвсгөл аймагт хамаарах руни бичгийн дурсгалуудын судалгаа туйлын хомс байгаа билээ. Энэхүү судалгааны төслийн гол зорилго нь Төвийн бүс нутаг, ялангуяа Булган, Төв аймаг болон бүсчилсэн судалгаанд тэр бүр хамрагдах боломжгүй Хөвсгөл аймгийн нутагт буй руни бичиг, тамганы цогц судалгаа хийж, холбогдох он цаг, ямар овог аймагт хамаарах дурсгал болохыг тогтоох, хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал, холбогдох бусад мэдээ мэдээллийг цогц байдлаар бүртгэн нэгтгэхэд оршино. Жил бүр хүрээгээ тэлж буй уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, зарим үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Тиймээс Монголын Төвийн бүс нутаг дахь руни бичгийн дурсгалыг тамганы хамт цогц байдлаар авч үзэх, улмаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй судлах судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн бэлтгэх нь энэхүү судалгааны төсөл гүйцэтгэх үндэслэл болно.
Thanks to the exploration in recent years, numbers of written monuments and stamps dated back to the Ancient Turkic, have been discovered in the Central of Mongolia. Due to some limited locations of the monuments for the previous studies in merely Töv, Bulgan and Khövsgöl provinces in this region, their neighbour provinces can be said to have, unfortunately, been neglected as the resources of the monument sites. Consequently, this project aims to do some comprehensive studies on the runic inscriptions and stamps in Töv, Bulgan and Khövsgöl provinces; to describe which periods they were dated back to and which tribes they were related to; to create a complete file comprising copies, photos and videos; and to completely record their locations, landscapes and other data. And also the scientific backgrounds of this project are to study the runic inscriptions and stamps found in the Central region of Mongolia in comprehensive ways, and to prepare some source materials which will be used for further systematic studies. Physically, damaged monuments by mining and extraction; gradual erosion by the sun or wind in hundreds years; and broken characters and stamps in some or whole parts, and scientifically, incomplete studies on the monuments affected by their distant locations from any settled areas; and roadblocks, are another reason for this project.
Түлхүүр үгс: