МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEM323
Багц цаг: 3

Товч агуулга

Аж үйлдвэрлэл, технологийн эрчимтэй хөгжлийн үндэс болсон энерги-эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг зөв зохистой, үр ашигтай хангах аргууд, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан энерги болгон хувиргах, энергийг хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай, аюулгүй бөгөөд эдийн засгийн үр ашигтай гарган авах, үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх аргуудын талаар судална.

Зорилго

Хүн төрөлхтний үндсэн хэрэгцээ болох хоол хүнс, орон сууц, гэрэлтүүлэг, зөөх тээвэрлэх болон харилцаа холбоо тогтоох зэрэгт, мөн үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэхэд энерги голлох үүрэгтэй. Иймд өнөө үеийн тулгамдсан асуудлуудын тэргүүнд энергийг тогтвортой эх үүсвэрээс, хүрээлэн буй орчин, хүн амьтны эрүүл мэндэд хор хөнөөлгүй арга замаар найдвартай хангах асуудал ордог. Энэ хичээлийн гол зорилго нь байгалийн нөөц баялаг, эх үүсвэрийг үр ашигтай, зөв зохистой энерги болгон хувиргах, үйлдвэрлэх, ашиглахад хэрэглэгддэг орчин үеийн аргууд, энергийн төрлүүд, тэдгээрийн хэрэглээний талаарх мэдлэг эзэмшүүлэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE710
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE706
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС,Дс,ИБУТ
Индекс: OGPT202
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN603
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN602
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ENGI102
Багц цаг: 3

Товч агуулга

21-р зуунд технологи, инженерчлэлийн гүйцэтгэх үүрэг нийгэмд асар их болсон. Технологи эерэг нөлөөтэй ч мөн зарим нөхцөлд сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим үр дагаврыг бид урьдчилан таамаглах, мэдэх боломжтой байхад заримыг нь тааварлашгүй юм. Энэхүү хичээлээр бид технологи, нийгмийн харилцаа холбоог судалж, технологийн үүсэл, тэдгээрийг хэрхэн ашиглаж, илүү сайн, сайхан ирээдүй бий болгохын тулд хэрхэн шинэчлэгдэж байгаа, үүнтэй холбоотой ёс зүйн асуудал үүсэж байгааг тусгаж орно. Технологи, шинжлэх ухаан, инженерчлэл нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөө. Засаглал ба технологи, технологийн хөгжлийн явцад хүний, амжилтын үнэ цэнэ, шинэ технологийн үзүүлэх нөлөө зэргийг тусгасан ба мөн шинжлэх ухаан технологийн хамаарал инженерчлэлийн жишээнүүд, кейсүүдийн хамт тусгасан.

Зорилго

Энэхүү хичээлээр технологи, шинжлэх ухаан, инженерчлэлийн ач холбогдол, түүний эерэг болон сөрөг нөлөө, технологийн хөгжилтэй холбоотой үүсэх ёс зүйн хэм хэмжээ, урьдчилан сэргийлэх, ирээдүйн технологитой холбоотой бидний гаргах шийдвэр юунд үндэслэгдэж байх талаар мэдэж, хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: MTRL405
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн гол зорилго нь метал материалын физик, химийн шинж чанар, тэдгээрийн бүтцийн талаар үндсэн ойлголтыг өгөх. Хайлш үүсгэх аргууд, зохион байгуулалт, микробүтцийн шинж чанарууд инженерийн талаар мэдлэгийг өгөх болно. Мөн түүнчлэн металын харилцан хамаарал тухайн материалаас хамаарсан өөрчлөлтүүдийг тусгахаас гадна термодинамикийн үүднээс тайлбарлах, металын шинж чанар бүтцийн талаар мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ACHE403
Багц цаг: 3

Товч агуулга

Байгалийн нөөц баялгаас нийлмэл бүтэцтэй нэгдлүүд болон материал гарган авах, үйлдвэрлэх процесс нь олон тооны катализын процесс, катализын урвалуудын дүнд хэрэгждэг. Аж үйлдвэрийн катализын технологийн хичээлээр байгалийн нөөц, түүхий эдийг хувиргах процесст хэрэглэгдэж буй катализаторын сонгомол шинж чанар, идэвхийг хянах, катализаторын идэвхийг бууруулдаг хордуулалт, бөөгнөрөлт, механик задралыг боломжит хэмжээгээр бууруулах, катализаторыг нөхөн сэргээж, дахин ашиглах боломжийг дээшлүүлэх, дулаан болон масс шилжилтэд зохицсон реакторын системийг бий болгох аргуудын талаар судална

Зорилго

Аж үйлдвэрт түгээмэл хэрэглэгддэг катализын процессийн шинж чанар, каталитик урвалын хурд төрлүүд, тэдгээрт ашиглагддаг катализаторын бүтэц, шинж чанар, идэвх болон тэдгээрийг тодорхойлдог аргууд, катализаторын хэрэглээний талаарх мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: RMET304
Багц цаг: 3

Товч агуулга

Элсэн чулуулгаар бүрхэгдсэн бага агуулгатай ураны ордоос ураныг уусган олборлоход ашиглагдаж буй газар доор уусган олборлох технологийн талаарх үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Технологийн уусмалын найрлага, хүдрийн бүтэц, геологийн тархац, байршлын талаар болон ураны ордуудын онцлог, бүтцийн талаарх үндсэн мэдлэг эзэмшинэ. Ураны уусган баяжуулах технологийн ажиллах зарчмын талаарх ойлголтыг өгөх зорилготой хичээл юм.

Зорилго

Газар доор уусган олборлох технологи хичээлийг судалснаар нь уул уурхайн салбарт, тэр дундаа байгалийн эрдсийн нөөцөөс ураныг уусган олборлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид ажиллах боловсон хүчинд нэн чухал юм. Газар доор уусган олборлох технологи нь уламжлалт ил болон далд аргаар ураныг хүдрийг олборлох аргатай харьцуулахад орон нутгийн байгаль орчныг эвдүүлдэггүй, шинэлэг технологитой, байгаль орчинд ээлтэй арга технологи юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар