Бидний тухай
Багш ажилтан
“Тавантолгой түлш” ХХК 2024 оны эхний хагаст өөрийн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн болох Сайжруулсан шахмал түлшний чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний дагуу МУИС, ИТС-ийн Хими биологийн инженерчлэлийн тэнхмийн Дэд профессор Ц.Төгсөөтэй Захиалгат туршилт, судалгааны ажил хийлгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Захиалгат туршилт судалгааны ажлаар одоогийн түүхий эдээр хэрэглэж байгаа Таван толгойн ордын мидлингтэй төстэй, эсвэл илүү шинж чанартай нүүрсний дээжийг судлаж тогтоох, хөвүүлэн баяжуулах аргаар чанарыг сайжруулах талын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусган ажиллаж байна.
In the first half of 2024, "Tavantolgoi Tulsh" LLC is working on a comprehensive plan to improve the quality of its plant's product, Improved briquettes. According to this plan, a contract has been signed with Tugsuu Tserendorj, who is Associate Professor of the Department of Chemical and Biological Engineering of School of Engineering and Technology, NUM, to conduct custom experiments and research. It is included in the contract to study coal samples with characteristics similar to or better than the middling of Tavantolgol coal deposit and improve the quality by flotation method.
Түлхүүр үгс:“Түшигт зам гоолд” ХХК нь хөдөө орон нутагт зам барих, засвар үйлчилгээ явуулдаг компани бөгөөд олон тооны хүнд машин механизм ажиллуулдаг онцлогтой компани юм. Уг компаний хүнд машин механизмаас жилд дунджаар 0.8 тонн ашигласан тос, тосолгооны материал гардаг байна. Энэхүү тос, тосолгооны материалын хаягдал 4 тонн орчим хуримтлагдсан байгаа юм байна. Ашигласан тос, тосолгооны материалыг дахин ашиглах боломж байгаа эсэх, ямар аргаар дахин ашиглаж болох тал дээр туршилт судалгаа хийх шаардлагатай байна.
"Tushigt Zam Goold" LLC is a company that builds and maintains roads in rural areas and operates a large number of heavy machinery. On average, 0.8 tons of used oil and lubricants are released from the company's heavy machinery per year. About 4 tons of waste oil and lubricants have accumulated. There is a need to conduct research on the possibility of reusing used oil and lubricants and how they can be reused.
Түлхүүр үгс:Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаасаа ангижран эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх гол гарц нь дотоодын түүхий эдийг боловсруулан моторын түлш гарган авч ашиглах явдал юм. Нүүрс, шатах занараас гарган авсан уламжлалт бус түүхий тос нь ердийн тостой харьцуулбал нөөцийн хувьд хавьгүй их хэмжээтэй байж болох ч чанарын хувьд ихээхэн тааруу байдаг нь тэдгээрийг хэрэглэх боломжийг хязгаарлаж байна. Ялангуяа азот, хүхэр, хүчилтөрөгчит нэгдлүүдийн өндөр агуулга нь шууд нэрлэгийн бүтээгдэхүүний чанарт ихээхэн сөрөг нөлөөтэй. Эдгээр түүхий эдийг гетеро-атомт нэгдлүүдээс урьдчилан цэвэрлэх, дараа нь өндөр идэвхит катализатор, реактор ашиглан устөрөгчийн боловсруулалтад оруулж стандартын дизель түлш гаргах технологийн үндэс боловсруулах шаардлагатай байна. Энэ төрлийн судалгаа манай улсад өмнө хийгдээгүй тул газрын тосны судалгааны салбарт гидроболовсруулалтын техник, технологи хөгжих үндэс суурь болно. Судалгааны хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Багануур, Шивээ-овоо, Тавантолгойн ордуудын нүүрсний дээжийг пиролизын аргаар задлан шингэн давирхай гаргаж тэдгээрийн физик-химийн болон технологийн шинж чанарыг судална. Нүүрсний давирхайг фракцлан нэрж дизелийн түлшний дунд фракцийг гарган авч элементийн ба химийн найрлага, GC, GC-MC, FT-IR болон бусад багажит шинжилгээний аргуудаар нарийвчлан тогтооно. Дизелийн фракцуудын гетероатомт нэгдлүүдийг хүчлийн экстракц, комплекс үүсгэх, сонгомол шингээлт г.м. физик-химийн аргаар ялган судлана. Гетероатомт нэгдлүүдээс цэвэрлэсэн дизелийн фракцуудыг устөрөгчит боловсруулалтанд оруулан Евро-5 стандартын буюу 10ppm –ээс бага хүхэр агуулсан дизелийн фракц гарган авах боломжийг судлан технологийн горим тогтооно.
For Mongolia, It is important to reduce its dependence on imported oil products and develop the production of liquid fuels from own resources. Although coal and oil shale have abundant reserves compared with conventional oil, the synthetic oil produced from them have very poor qualities. Especially contents of hetero-atoms such as N, S, O are very high in synthetic oils and make the oil processing more difficult. Therefore, the study on separation of hetero-atoms from synthetic oil and further hydro-treatment of cleaned oil is very interesting and important. While hydro-treatment technology has not been studied in Mongolia, this study will greatly contribute in the development of technology for processing of synthetic fuels. Purpose of this research project is to study the hydro-treatment of liquids obtained from coal of important deposits in Mongolia. Coals from Baganuur, Shivee ovoo and Tavantolgoi will be pyrolysed and physic-chemical study will be performed on pyrolysis liquids. Liquids will be distilled and middle distillates will be analysed by GC/FID, GC/MS FTIR elemental analysis. Also analysis of hydrocarbons and heteroatom compounds will be done. Hetero-atomic compounds, especially nitrogen compounds will be extracted by acid/base extraction, selective adsorption and complex formation. Cleaned middle distillates will be hydro-treated in order to obtain clean diesel oil with sulfur contents below 10ppm, which would be compatible with Euro diesel 5 standard fuels.
Түлхүүр үгс:Дэлхийн хэмжээнд нефтийн нөөц багасаж, хөнгөн нефть бүтээгдэхүүний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, ялангуяа биомасс, хүнсэнд хэрэглэгддэггүй хаягдал тосыг ашиглан биогаз, биотүлш, биодизель гарган авах явдал сүүлийн арваад жилийн хугацаанд асар хурдацтай хөгжиж байна. Үйлдвэрийн болон ахуйн хаягдлаас хуримтлагдах биомассыг ашиглан экологид ээлтэй энергийн шинэ эх үүсвэр бий болгох нь практикт чухал ач холбогдолтой. Манай оронд хүнсний үйлдвэрүүдээс гарч буй хаягдал тос, спирт, шаарын хуримтлал ихээр бий болж тэдгээрийг ашиглаж чадахгүй байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед техникийн тос цуглуулж, савангийн үйлдвэрт нийлүүлдэг байсан бол одоо тэр систем байхгүй болсон. Ийм хаягдал өөх, тосыг ашиглан биодизель гарган авах нь нефть бүтээгдэхүүний хэрэглээгээ зуун хувь гадаадаас авдаг манай орны эдийн засагт чухал ач холбогдолтой. Гэтэл энэ чиглэлийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл байхгүй, судалгаа шинжилгээний ажил эхлэл төдий байна. АНУ, Европын зарим орнуудад ургамлын тос, амьтны тосноос биодизель гаргах арга боловсрогдон гарч ирснээр түүнийг дизель түлштэй 20% хүртэл хэмжээгээр хольж хэрэглэхийг зөвшөөрдөг болсон. Харин Япон улсад хүнсэнд хэрэглэгддэггүй тос, үйлдвэрийн хаягдал, биомассыг химийн аргаар боловсруулж түлш шатахуун байдлаар хэрэглэх талын судалгаа сүүлийн хэдхэн жилийн дотор эрчимтэй хийгдэж байна. Биомассыг исгэх, дахин эфиржүүлэх, карбоксилгүйжүүлэх, пиролизод оруулах зэргээр биогаз, биодизель, биотүлш зэрэг түлш шатахууны зориулалтаар хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг гарган авдаг байна. Эдгээр химийн процессуудад хөнгөнцагааны исэл, нүүрстөрөгч, цеолит зэрэг нүх сүвэрхэг бүтэцтэй материалууд дээр суулгасан металл катализаторуудыг өргөн хэрэглэдэг. Катализаторын талст бүтэц (XRD), гадаргуугийн талбай, металлын агуулга зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж, химийн идэвхитэй нь холбосон судалгааг явуулах шаардлага урган гарч ирдэг. Судалгааны энэ хэсэг дээр “Хатуу биеийн физик” судалгааны багтай хамтран ажиллана
This research reported on the successfully production of biodiesel by transesterification of used vegetable oil. The process included two-steps. Firstly, the free acid value of selected oils was reduced by methanol in the presence of sulfuric acid catalyst. Secondly, the product prepared from the first process was carried out esterification with an alkali catalyst. The optimal condition for transesterification reaction of used vegetable oil has been determined, that the molar ratio of oil/methanol/catalyst was 1:6:1/40, the sodium hydroxide catalyst and the methanol were best, the reaction temperature was 60oC, the reaction time was 60 minutes, after the running of series experiment. The mixed products from prepared biodiesel (10 %,vol, 15 %,vol, 20 %,vol) and diesel fuel were consisted in MNS 216-2006 standard for diesel fuel.
Манай орны парафинлаг, хүнд нефтийн атмосфер үлдэгдлийг гидрокрекинг процессоор боловсруулж хөнгөн нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ хүхэргүйжүүлэх процессыг хамтатган явуулах 2 үүрэг бүхий катализаторыг эх орны түүхий эд болох байгалийн цеолитыг тулгуурлан гарган авах шаардлагатай байна. Эх орны баялаг болсон байгалийн цеолитыг ашиглан гидрокрекингийн катализатор гарган авч, Тамсагбулагийн ордын нефтийн атмосфер үлдэгдэлд анхлан туршихаараа энэ ажлын шинэлэг тал нь оршино. Уг төслийн хэрэгжүүлснээр дараах үр дүнг гаргана. • Байгалийн цеолитыг ашиглан гидрокрекингийн катализатор гарган авах арга зүйг боловсруулна. • Гарган авсан катализаторийн крекинг урвалын болон гидрохүхэргүйжүүлэх урвалын идэвхийг бусад оронд хэрэглэж буй үйлдвэрийн катализатортай харьцуулан дүгнэлт өгнө. • Манай орны нефтийн хоёрдогч шатны боловсруулалтын чиглэлийг тогтооход хувь нэмэр оруулна.
However the government of Mongolia had noticed own reserves of crude oil to worldwide in 2010, but all of petroleum products for demand are being importing from abroad. Therefore present urgent problem is to construct petroleum refinery in our country. The goal of this research project was to give fundamental conclusion for draw a direction of refining for Mongolian crude oil on the bases of the comparison study on cracking processes for atmospheric residue of our and other countries crude oils. To reach this goal, the following objectives were aimed: To prepare catalyst from natural zeolite for hydrocracking process of petroleum derived atmospheric residue. To conclude and compare the activity for cracking and hydrodesulfurization reactions between the commercial catalyst and prepared zeolite catalyst.
Түлхүүр үгс: