Бидний тухай
Багш ажилтан
Төслийн баг нь Бахрейн Улсын Галф Их сургууль (The Gulf university)-аас 4 дэх удаагаа зохион байгуулж буй “Дижитал медиа, хиймэл оюун ухаан болон Метаверс” сэдэвт олон улсын хурал нь 2024 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд танхим-онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан. Төслийн баг нь хурлын 2 дах өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр дараах сэдэвт илтгэлүүдийг онлайнаар хэлэлцүүлсэн. Үүнд: 1. “Хиймэл оюун ухаанд суурилсан виртуал хүүхдийг оролцуулсан хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентод холбогдох эрх зүйн асуудлууд” Өгүүллийн товч агуулга: Энэ оны 7-р сард Internet Watch Foundation(IWF) тайланд дурдсанаар, дарк веб дээр хуваалцсан 3,512 AIG-CSAM(AI-Generated Child Sexual Abuse Material) зурагны 90% нь бодит хүүхдийн эсрэг гэмт хэрэгт тооцогдохуйц бодитой байсан байна. Мөн AI порнографийн үйлчилгээ нь контентыг энгийн оролдлогоор хурдан бүтээж, дэлхий даяар түгээх боломжийг олгож байгаа нь технологийн саадыг бууруулж байгаа бөгөөд энэ нь хүүхдийг хамгаалахад чиглэсэн улс орнуудын хууль тогтоомжийн хүрээнд урьд өмнө байгаагүй сорилтыг авч ирж байна. Энэхүү өгүүлэлд үг хэлэх эрх чөлөө, виртуал хүүхдүүдийг оролцуулсан AIG-CSAM-ийн тохиолдолд эрүүгийн хуулийг хэрэглэх боломж, мөн хил дамнасан харьяаллын асуудлуудыг авч үзсэн болно. АНУ, Япон, Австрали, Өмнөд Солонгосын хууль тогтоомжийн харьцуулсан шинжилгээгээр эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон хэрхэн тулгамдаж буй асуудлыг даван туулахыг оролдож байгааг судалсан болно. Мөн энэ өгүүлэлд нийтийн ашиг сонирхол болон үг хэлэх эрх чөлөөг тэнцвэртэй зохицуулсан орчин үеийн дэлхийн зохицуулалтын арга барил шаардлагатай байгааг онцолсон. Үүний үр дүнд виртуал хүүхдүүдтэй холбоотой AIG-CSAM-тэй холбоотой гэмт хэргийг зохицуулах шинэ хууль тогтоомж боловсруулах, хил дамнасан хуулийн хэрэгжилтийн механизмыг бэхжүүлэх, олон улсын стандартыг бий болгохыг санал болгосон. 2.“Mетаверс орчинд үүсэж буй маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллын асуудлууд” Метаверс нь харилцан уялдаатай, байнгын 3D виртуал орчноос бүрддэг бөгөөд бие биетэйгээ нэгдэж, байнга хувьсан өөрчлөгддөг виртуал бодит байдлыг бий болгодог. Pew Research Centre-ийн судалгаагаар технологийн мэргэжилтнүүдийн 54% нь идэвхтэй хөгжиж буй технологи болох метаверс нь 2040 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч, дэлхийн метаверсийн зах зээл 2023-2024 онуудад 94.1 тэрбум ам.долларт хүрэх талаар таамаглал дэвшүүлж, эдийн засгийн ач холбогдолтой байдлыг онцолж байна. Нөгөөтээгүүр, инновацын энэхүү шинэ хэлбэр нь хүний хувийн халдашгүй байдлыг алдагдуулах, виртуал орчинд гэмт хэрэг үйлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг зөрчих томоохон сорилтуудыг нийгэмд үүсгэдэг. Үүний нэг тод жишээ нь аккаунтад хандах эрхийг хууль бусаар олж авах үйлдэл буюу хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр метаверс аккаунтад нэвтэрч виртуал хөрөнгийг захиран зарцуулах аюулыг үүсгэж байна.Одоо цагт метаверс аккаунтад нэвтрэх эрхийг хууль бусаар олж авсантай холбоотой маргааныг шийдвэрлэхэд шүүхийн харьяаллыг тогтоох нь тулгамдсан асуудал болжээ. Иймд өгүүллийн хүрээнд аккаунтад нэвтрэх эрхийг хууль бусаар олж авах үйлдэлд холбогдох маргааныг шийдвэрлэх хууль болон шүүхийн сонгож буй байдал болон платформын хүлээх үүрэг хариуцлагын талаар судлах замаар шүүхийн харьяаллыг сонгоход анхаарах хүчин зүйлсийг тодорхойлсон болно.
The project team participated in the **4th International Conference on Digital Media, Artificial Intelligence, and the Metaverse**, organized by **The Gulf University in Bahrain**, which took place on **October 30-31, 2024**, in a hybrid format (in-person and online). On the **second day of the conference, October 31, 2024**, the project team presented the following papers online: 1. Legal Issues Related to AI-Based Virtual Children Involved in Child Sexual Abuse Material (CSAM). In July, according to the Report of Internet Watch Foundation (IWF), 90% of 3512 AIG-CSAM images which are shared on dark web were realistic enough to be assessed under the same law as real CSAM. Also, AI pornography services are lowering existing technological barriers by allowing content to be generated quickly with simple inputs and disseminated around the world. This poses an unprecedented challenge to existing legal frameworks, which are designed to protect real children for each country. This paper examines the complex issues of freedom of speech, the applicability of criminal law principles to AIG-CSAM involving virtual children and cross-border jurisdictional challenges. Through a comparative analysis of the legal systems of the United States, Japan, Australia, and South Korea, we examine the how each country is addressing these issues and attempting to solve the gaps in regulation. Also, the paper emphasizes the need for a modern global regulatory approach that balances public policy and freedom of expression. As a result, we recommend the development of new legal frameworks for crimes related to AIG-CSAM involving virtual children in addition to existing laws, strengthening cross-border enforcement mechanisms, and the development of international standards. 2. Jurisdictional Challenges in Resolving Disputes in the Metaverse Environment. A metaverse consists of an interconnected, persistent 3D virtual environment that has many users integrating with the real world and with each other in order to create an ever-evolving virtual reality. In the metaverse, the perception of reality extends rooting on novelty technologies such as augmented reality and blockchain. According to the Pew Research Centre’s latest research, 54% of technology experts believe metaverse, as an actively developing technology, could reach its full potential by 2040 and the global metaverse market is estimated to reach $94.1 billion in 2023, with projections suggesting it could exceed $1 trillion by 2030. Conversely, with this new form of integration, comes significant privacy and data protection challenges such as cyberbullying, human dignity, digital fraud, money-laundering and others. One of them is “Account Takeover”, a type of digital fraud where the perpetrator gains unauthorized access to the user's account, resulting in stealth of personal information, fraudulent transactions or any other use of the account for hostile intentions. However, when such issues arise and disputes take place, the preliminary action would be defining jurisdiction. This article examines the existing privacy and data protection challenges and disputes emerging from the metaverse, with a specific emphasis on account takeover. By doing so, the article aims to detangle the jurisdictional issues regarding metaverse disputes and platform’s role in it.
Түлхүүр үгс: