Бидний тухай
Багш ажилтан
"Монгол Улс дахь парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд дараах хэрэглээний судалгааг хийхийг зорьж байна. Үүнд: Нэгдүгээрт: Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох "Парламент" түүний хянан шалгах эрх мэдлийн мөн чанар, зорилго, хүрээ, хязгаарыг судлан гаргаж ирэх зорилгыг агуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон 2021 онд Улсын Их Хурлаас батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг удирдлага болгоно. Энэ төрийн эрх мэдэл хуваарилалтад хэрхэн нөлөөлөх тухай эрх зүй, улс төр болон нийтийн удирдлагын талаас хавсран судлах юм. Хоёрдугаарт: Энэхүү төлөөллийн, хууль тогтоох хянан шалгах эрх мэдлийг гадаад оронд хэрхэн тусгасан, Үндсэн хуулийн зохицуулалт болон сайн туршлагыг харьцуулан судлан гаргаж ирэх юм. Ингэж харьцуулалтын аргыг хэрэглэсэнээр бид хаана явж байна, цаашид хаашаа явах чиг үүргийг тодорхойлох юм. Гуравдугаарт: Улсын Их Хурлын хянан шалгах эрх мэдлийн тулгамдсан асуудал болох бусад эрх мэдлийн хянан шалгах эрх мэдлээс юугаараа онцлог ялгаатай, давхардлыг арилгах, Парламент нь ард түмний хяналт болохын хувьд Засгийн газрын үйл ажиллагааг бодитой хянаж чадах эсэх, хяналт шалгалтын зорилго, хэлбэр нь тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байгаа эсэх, оновчтой болгох шаардлага тулгарч байна. Дөрөвдүгээрт: Дээрхи тулгамдсан асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах уу?, гадаад орны сайн туршлагыг гарган харьцуулан оновчтой болгох эсхүл нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх зэргээр шийдвэрлэхийг зорьж байна. Тавдугаарт: Ингэж шийдвэрлэхдээ хянан шалгах эрх мэдлийн чиг хандлагыг шинээр гаргаж ирэх, Улсын Их Хурлын хяналт, шалгалт болон дэлхий нийтийн парламентынхяналтын чиг хандлага хаашаа явж байгаа, Олон улсын парламентын холбооны судалгаа зэргийг анхааран авч үзнэ.
“Strengthening Parliamentary oversight in Mongolia” This study aimed to examine challenges, solutions, and future approach of Parliamentary oversight. This study was conducted within the following five frameworks. First, the study aimed to investigate the essence, goals, frameworks, and limitation of Parliamentary oversight. The investigation was based on the first law on Parliamentary oversight in Mongolia, officially approved by the Mongolian Parliament in 2021. Additionally, the investigation was instigated regarding how the first law on Parliamentary oversight in Mongolia would influence the three separations of state power as well as public administration. Second, the study was conducted with the aim of how Parliament’s power of representing the electorate, making laws, and overseeing the government was legalized in foreign countries, complied with their constitutions, and compared best practices of Parliament’s power. As a result, it would be easier to identify the current practice as well as the future direction of Parliamentary power in Mongolia. Third, the study aimed to observe how different Parliamentary oversight is from Parliamentary other powers, whether or not Parliament oversight is sufficient enough for overseeing the government, and whether or not goals and types of Parliamentary oversight are sufficient enough for solving the challenges of Parliamentary oversight. Fourth, the study discussed options for solving challenges faced with Parliamentary oversight. This included: Should an amendment to the law on Parliamentary oversight in Mongolia be required? Should the adoption of best practices of Parliamentary oversight in foreign countries be required, next will be published? Fifth, the study emphasized the need for a new approach to Parliamentary oversight, the future direction of Parliament as well as Parliamentary oversight, and studies of the Inter-Parliamentary Union.
Түлхүүр үгс:2020 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал нь улс орнуудын нийгэм, эдийн засаг, улс төрд гүнзгий нөлөөлж байна. Ялангуяа, үндэсний сонгуулиуд товлогдсон хугацаанаас хойшлогдох, зохион байгуулалтыг онцгой дэг журмын хүрээнд хийх, тэрхүү онцгой дэг журмаас шалтгаалан сонгууль зохион байгуулахад янз бүрийн хүндрэл бэрхшээл, сорилт тулгамдаж байна. Түүнчлэн сонгогчдын оролцоонд энэ нь нөлөөлж байна. Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Ардчилал судлалын төв нь 1) цар тахлын үед зохион байгуулагдсан янз бүрийн түвшний (Ерөнхийлөгчийн, Парламентын, орон нутгийн) сонгуулийн зохион байгуулалтын онцлог, бэрхшээл, сорилтууд, сонгогчдын оролцооны асуудлыг зарим улсуудын жишээн дээр нарийвчлан судлах, 2) Монгол Улсад 2020 онд цар тахлын үеийн дэглэмийн дор зохион байгуулагдсан сонгуулиудын (6-р сард болсон УИХ-ын сонгууль, 10-р сард болсон орон нутгийн сонгууль) зохион байгуулалттай харьцуулан судлах, 3) 2021 онд зохион байгуулагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд анхаарах асуудлын талаар товч зөвлөмж гаргах зорилгоор энэхүү судалгааг хийсэн болно. Судалгааны хамрах хүрээ нь: - Цар тахлын үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, сонгогчдын оролцоо: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр - Цар тахлын үеийн Парламентын сонгуулийн зохион байгуулалт, сонгогчдын оролцоо: 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон БНСУ-ын 21 дэх удаагийн хууль тогтоох байгууллагын сонгуулийн жишээн дээр - Цар тахлын үе дэх орон нутгийн сонгуулийн зохион байгуулалт, сонгогчдын оролцоо: ХБНГУ-ын Хамбург мужийн сонгуулийн жишээн дээр
The global outbreaks of COVID-19 since the beginning of 2020 having been a deep impact on world countries’ society, economics and politics. In particular, there have been various difficulties and challenges in delaying national elections otherwise conducting elections under the special circumstances and frameworks of special procedures. It also affects voter turnout. The Center for Democracy Studies of the National University of Mongolia is proposing this research in order to conduct following studies: 1) to study specifics, challenges of conducting election and voter turnout at different levels (Presidential, Parliamentary, and local) during the COVID-19 pandemic; 2) to compare the 2020 Mongolia’s parliamentary and local election managing to those other elections which held held under the pandemic regime; and 3) to study and make recommendations on necessary regulations of conducting election and its voter turnout of the 2021 Presidential elections in Mongolia. The Center for Democracy Studies of the National University of Mongolia is proposing this research in order to conduct following studies: 1) to study specifics, challenges of conducting election and voter turnout at different levels (Presidential, Parliamentary, and local) during the COVID-19 pandemic; 2) to compare the 2020 Mongolia’s parliamentary and local election managing to those other elections which held held under the pandemic regime; and 3) to study and make recommendations on necessary regulations of conducting election and its voter turnout of the 2021 Presidential elections in Mongolia.
Түлхүүр үгс:Улс төрийн шинжлэх ухааны нэр томъёоны тайлбар толь бичгийг 2015 онд Монгол улсын шадар сайд хийж байсан одоогийн Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ивээл дор эхлүүлж 2020 онд дуусгасан.Толь бичиг зохиох ажлын багт МУИС, Удирдлагын Академи, ШУА-н Философийн хүрээлэн, ШУТИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр Их сургуулийн багш, судлаач эрдэмтэд оролцож байна. Ажлыг үр дүнтэй, бүтээмжтэй гүйцэтгэхийн тулд дараах зохион байгуулалтаар ажиллана.
The Encyclopedia of Political Science provides an essential, authoritative guide to the state of political science at the start of the 21st century and for decades to come, making it an invaluable resource for a global readership, including researchers, students, citizens, and policy makers.
Түлхүүр үгс: