Бидний тухай
Багш ажилтан
Манай улсын ууган их сургууль МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байна. МУИС нь анхдагчийн хувьд үндэсний дээд боловсролтой судлаач эрдэмтэд, багш, эмч нар, техникийн дээд боловсролтой төрөл бүрийн инженер бэлтгэх өргөн хүрээтэй тогтолцоог бий болгон өөрөөсөө олон их, дээд сургууль салбарлуулан төрүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд харилцаа холбооны үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ажлыг 55 жилийн өмнө эхлүүлэн 1967 онд МУИС-ийн физикийн ангиас радио-физик мэргэжлээр анхны 7 оюутан төгсгөсөн. Тус төгсөгчид нь Холбооны яаманд хуваарилагдаж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон ажилласан юм. Цаашид хөтөлбөрөө улам өргөжүүлэн МУИС нь радио, радио-физик, радио-электроникийн чиглэлээр инженер бэлтгэж байв. Улмаар техник технологийн хөгжлийн хурдцыг даган электроникийн мэргэжилтэн дагнан бэлтгэх онцгой шаардлага гарсныг үндэслэн 1990 онд МУИС-ийн электроникийн ангийг нээн 1994 онд анхны төгсөлтийг хийжээ. Өнөөдөр сургалтын хөтөлбөрүүд нь улам өргөжсөөр МУИС нь компьютерын сүлжээ, сүлжээний технологи, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэсээр байна.
Радио хугарлын илтгэгч нь радио долгионы тархалт болон радио системийн төлөвлөлтөд чухал параметр болдог. Энэ судалгааны ажлаар газрын гадаргуу орчмын радио хугарлын илтгэгчийн улирлын явцын загварыг Улаанбаатар хотын хувьд Гауссын функцийг ашиглан гаргасан. Бид радио хугарлын илтгэгчийн улирлын явцын загварыг сонгоход үндсэн хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, загвар нь улирлын явцын ерөнхий шинж төрхтэй таарах ёстой. Хоёрдугаарт, загвар нь цөөн параметртэй байх ёстой. Ингэснээр загвар энгийн бөгөөд тооцоолол хялбар болно. Энэ үндсэн шаардлагуудаас гадна статистик хэмжүүрийг тохирох загвар сонгохдоо ашигласан. Үр дүнд нь есөн параметртэй Гауссын функцийг сонгож загварчилсан. Ингэж загварчилснаар тухайн жилийн аль ч өдрийн радио хугарлын илтгэгчийн утгыг таамаглах боломжтой болсон.