Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлтйн агуулга хоёр үндсэн хэсэгтэй. Харьцуулсан иргэний эрх зүйн хичээлээр иргэнлэг эрх зүйн болон нийтлэг эрх зүйн улс орнууд болох өөр өөр эрх зүйн тогтолцоо хоорондын ижил төсөөтэй болон ялгаатай эрх зүйн үзэл баримтлал, ойлголт, ухагдахууныг харьцуулан судлана. Ийнхүү эрх зүйг харьцуулан судлахдаа өөр өөр тогтолцоон дахь зарчим, үзэл баримтлалыг тодруулан, түүхэн нөхцөл байдлыг тогтолцоо бүрийн хөгжлийн үе шаттай илүү уялдуулан ойлгох замаар эрх зүйн зохицуулалтын агуулгыг ойлгох, аливаа тогтолцооны практикт тогтсон сул болон давуу талыг гаргах замаар хичээлийг явуулна. Дэлхийн бусад улс орны иргэний эрх зүйн хөгжлийн нийтлэг жишиг болон орчин үеийн чиг хандлагыг харьцуулан судалж үндэсний иргэний эрх зүйн хөгжлийг тодорхойлох мөн Монгол улсын иргэний эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг бусад улсын Иргэний хууль болон бусад дагалдах салбар хуулийн концепц, зарчим, суурь ойлголтыг уялдуулан харьцуулж, гадаад элемент оролцсон иргэний эрх зүйн хэрэг маргаанд холбогдох эрх зүйн эх сурвалжийг сонгож хэрэглэх, иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн хувьд оролцох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
Орчин үеийн иргэний эрх зүйн хөгжлийн нийтлэг жишиг болон хөгжлийн чиг хандлагыг харьцуулан судалж үндэсний иргэний эрх зүйн хөгжлийг тодорхойлох мөнМонгол улсын иргэний эрх зүйн зохицуулалтыг бусад гадаад улсын Иргэний хууль болон бусад дагалдах салбархуулийн шинэчлэлт, концепц,хөгжлйин чиг хандлагыгхарьцуулан судалж,мэдлэг чадварыг эзэмшүүлнэ. Мөн хувийн эрх зүйн салбараар мэдлэгээ гүнзгийрүүлэх, шинэ арга барилыг эзэмшүүлэх, иргэний эрх зүйн суурь ойлголт, ухагдахуун, үндсэн зарчмуудыг харьцуулсан эрх зүйн аналитик аргаар судлах дадал суулгахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Хүний нийгмийн үүсэл хөгжлийн түүхэн үйл явцын салшгүй нэгэн үзэгдэл болох уламжилж ирсэн өв залгамжлал, түүний шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын агуулга, хэлбэр болон өв залгамжлалын лэрх зүйн хэм хэмжээг практикт хэрэглэж эзэмшихэд оршино.
Өв залгамжлалын эрх зүйн онол, арга зүйн үндэс, өв залгамжлалын эрх зүйн харилцаа, түүний бүтэц /элемент/, субъект, объект, агуулга, өвлүүлөгчийн давуу эрх, өвлөх эрх үүсэх газар, цаг хугацаа, хууль ёсны ба гэрээслэлээр өвлөх, өв хүлээн авах журам, өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах, хадгалах, хамгаалах, гадаад зарим улсын өв залгамжлалын хууль тогтоомжийг өөрийн улсын хуультай харьцуулан судлах болно.