МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Criteria for Classifying Judicial Discipline and Ethics, and Measures to Prevent Violations
Бүртгэлийн дугаар: P2025-4942
Санхүүжүүлэгч: Шүүхийн сахилгын хороо
Мөнгөн дүн: 15.0 сая ₮
Хугацаа: 2024.10.27 - 2025.02.28
Захиалагч: Шүүхийн сахилгын хороо
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Шүүгчийн гүйцэтгэвэл зохих албан үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан тул түүнийг дагалдан өндөр түвшний нийгмийн баталгаа шаардлагатай ч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд холбогдуулан тодорхой хязгаарлалт тавигдана. Энэхүү хязгаарлалт, хориглолтод шүүгчийн албан үүргийн хүрээнд баримтлах сахилгын хэм хэмжээ (judicial discipline)-ээс гадна нийтлэг байдлаар яригдах ёс зүйн хэм хэмжээ (judicial ethic) хамаарна. Харин үр дагаврын хувьд сахилга баттай холбоотой хэм хэмжээний хүрээнд “сахилгын зөрчил”, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд “ёс зүйн зөрчил” нэр томьёо түгээмэл байдлаар хэрэглэгддэг. Шүүгчийн “сахилгын хэм хэмжээ” нь шүүгчийн баримталбал зохих “наад захын хэм хэмжээний нийлбэр цогц” бол ёс зүйн хэм хэмжээ нь мэргэжлийн болон нийгмийн харилцаанд оролцохдоо удирдлага болгох ёс суртахуун, нийтлэг шаардлагын нийлбэр цогц хэмээн ойлгож болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд дүн шинжилгээ хийх замаар дээр дурдсан аль хэм хэмжээ болохыг тодорхойлохын зэрэгцээ тухай зохицуулалтын хэрэглээний тулгамдсан асуудлыг тодорхойлоход энэ судалгаа чиглэсэн болно.

Abstract

Түлхүүр үгс:
шүүгч
шүүгчийн-сахилын-зөрчил
шүүгчийн-ёс-зүйн-зөрчил
шүүгчийн-сахилгын-хэм-хэмжээ
Шүүгчийн-ёс-зүйн-хэм-хэмжээ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар