Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсын анхдугаар үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан боловсруулсан 1926 оны анхны иргэний хууль батлагдсанаас эдүгээ хүртэлх үеийн өв залгамжлалын харилцааг 1952, 1963, 1994, 2002 оны Иргэний хуулиар зохицуулж ирсэн. Уг хугацаанд нийгэм, эдийн засаг, өмчийн харилцаа үндсээрээ өөрчлөгдсөн ч түүнийг дагалдан өөрчлөгдвөл зохих эрх зүйн зохицуулалтад дорвитой өөрчлөлт ороогүй нь дээр Орчин үеийн нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалан өмчийн харилцаа нарийн төвөгтэй болохын хэрээр өмчийн төрөл, хэлбэр холилдох явцад үүссэн өмчлөлийн зүйлс, хөрөнгийн нэгдлийг өвлүүлэх харилцааг өнөөгийн эрх зүйгээр цаашид зохицуулах бодит боломжгүй. Өвлөх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон “үндсэн” эрх болохын хувьд энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг цаашид улам нарийвчлан боловсронгуй болгох шаардлага нь гэрээслэлийн хэлбэр, агуулгад тавигдах шаардлага, иргэн, нотариатын хуулийн хэм хэмжээний зөрчил, нотариатгүй баг, сумын засаг дарга болон хуульд заасан бусад субъект гэрээслэлийг гэрчлэх боломж, нөхцөл, өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтад зайлшгүй байвал зохих, үгүйлэгдэж буй хэм хэмжээ зэрэг асуудлуудаас харагдаж байна. Энэхүү өгүүллээр дээрх бодит байдал, тулгамдаж буй асуудлыг хөндөхийн сацуу дагавар хүүхдийг хууль ёсны өвлөгчид тооцох, өв залгамжлах гэрээ, бэлэглэлийн гэрээ байгуулах замаар өвлөгдөх хөрөнгийг өвлүүлэх нь дээрх асуудлыг шийдвэрлэх арга зам болохыг тухайлан авч үзсэн болно.
Legal reform improves a country's legal system in line with societal changes and reform needs. Reform is defined as 'abolishing the old and creating something new,' and the evolution and development of legislation are shaped by social relationships. From this perspective, although legal reform in our country aimed to transform the 'socialist' legal framework into a 'democratic' one, inheritance regulations in Civil Law remained unaffected by these reforms and amendments. Consequently, the relationship between the inheritance of ownership assets and asset consolidation, resulting from the blending of diverse ownership types and forms, cannot be effectively regulated under current law. Therefore, there is an urgent need to change and develop the laws. This article aims to address the following points: the necessity of reforming and amending the laws governing inheritance relations in our country. Considering the similarities among legal systems, the article will explore the differences and characteristics regarding the purpose and content of regulating fundamental inheritance relations in the civil laws of European countries led by German and French law. It will aim to identify regulations, content, and principles that can be adapted to suit the unique characteristics of Mongolia concerning the inheritance laws of these European countries.
Хууль ёсоор ба гэрээслэлээр өвлөх харилцаа хэрэгжих явцад үүсэх эрх зүйн хийдэл, холбогдох хуулийн зохицуулалтын хоёрдмол утга агуулгыг арилгах, хэм хэмжээний бүрхэг, ойлгомжгүй нөхцөл байдлаас шалтгаалж өвлүүлэгчийн хүсэл зориг биелэгдэхгүй байх тохиолдолд хуульд заасан хэлбэрийн төдий шаардлагыг үл харгалзан өвлүүлэгчийн хүсэл зоригт нийцүүлэх, хуулиар зохицуулагдаагүй харилцааг уламжлалт зан заншилд тулгуурлан шийдвэрлэх боломжтой эсэхэд шинжлэх ухаанч үнэлэлт дүгнэлт өгөх, гадаадын улс, орны хууль тогтоомжоос өөрийн онцлогт тохирох хэм хэмжээг сонгон авч нутагшуулах, дотоодын эрх зүйн тогтолцоон дахь хэм хэмжээний зөрчлийг арилгах зэрэг олон талт асуудал Монголын иргэний эрх зүйчдийн өмнө тулгараад байна
Аливаа улсын өв залгамжлалын эрх зүйн хөгжлийн түвшин нь тухайн оронд хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн эсэх болон хувийн өмчийг хэрхэн ойлгож, хүлээн авдгаас ихээхэн хамааралтай. Учир нь өвлүүлэгч нь зөвхөн хувь хүн байх тул өв залгамжлалын эрх зүй нь хувийн өмчид суурилдагтай холбоотой. Орчин үеийн ихэнх иргэний эрх зүйчид “өв залгамжлал” нь “хувийн өмч”-д суурилна хэмээх үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хувийн өмчийн институт нь өмчлөгч нас барахдаа өөрийн хөрөнгийг холбогдох эрхүүдийн хамт бусдад шилжүүлэхтэй салшгүй холбоотой хэмээн тайлбарлаж үүнийгээ нотлохыг оролддог1 . Манай Улсын хувьд 1920-оод оны дунд үеэс “социалист нийгмийн эдийн засгийн үндэс нь нийгмийн өмч байх ёстой” гэсэн бодлогыг хүчлэн хэрэгжүүлснээр хувийн өмч аажмаар шахагдан 1963 онд хувийн өмчгүй2 социалист орон болж хувирсан бөгөөд “хувийн өмч”-ийг нам, төрийн хатуу хяналт дор орон нутгийн ялгавартайгаар хязгаарлан, ахуйн хэрэглээний шинжтэй “амины өмч3 ” орлох болсон. “БНМАУ-ын АИХ-ын тогтоолоор 1963 оны 2 дугаар сарын 9-нд баталж, мөн оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдсөн “Иргэний хууль”-ийн 2 дугаар хэсэгт“ өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана. Социалист өмч нь улсын өмч (бүх ард түмний хөрөнгө) хоршооллын өмч (хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын өмч) үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ” хэмээн хуульчилснаар 1991 он хүртэл хувийн өмчгүй явж ирсэн түүхтэй. “Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1990 оны12 дугаар сарын 06-ны өдрийн хууль”-аар 1963 оны Иргэний хуулийн “Өмчийн эрх зүй”-н II дахь хэсгийг төрөөс өмчийн бүх төрөл хэлбэр чөлөөтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн өөрчлөн найруулсан бөгөөд уг зарчим нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” хэмээх томьёоллоор тусгагдсан. Анхны иргэний хууль (1926)-ийг баталсан үеэс эхлэн өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтад агуулга хийгээд зарчмын дорвитой өөрчлөлтийг өнөөг хүртэл оруулаагүй нь иргэд амьдарч буй газар, орон сууцаа өмчлөх эрхгүй олон арван жил болсон шалтгаантай шууд холбоотой. Эл шалтгааны улмаас өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд өв залгамжлалын эрх зүйд дорвитой шинэчлэлт хийгдээгүй юм.
This is the first presentation of Mongolian legal scholars in France introducing legal system of Mongolia particularly carriage law.
уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн эрх зүйн зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, тулгамдсан асуудал
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон үеэс эдүгээ хүртэл хорь гаруй жилийн хугацаанд Манай Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд зохих хэмжээгээр хөрөнгөжсөн бөгөөд нэгэнт бий болсон хөрөнгийг иргэд, байгууллагад өвлүүлэх, гэрээслэх сонирхол ихсэж байгаа төдийгүй цаашид ч өсөх хандлагатай байна. Өв залгамжлалын харилцааг 1926, 1952, 1963, 1994, 2002 оны Иргэний хуулиар зохицуулж ирсэн бөгөөд нийгэм, эдийн засаг, өмчийн харилцаа үндсээрээ өөрчлөгдсөн ч түүний эрх зүйн зохицуулалтад дорвитой нэмэлт өөрчлөлт ороогүй тул зайлшгүй боловсронгуй болгох шаардлага үүссэн болно. Гэрээслэлээр өвлөх эрхийн талаарх Европын улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсынхтай харьцуулан судлахыг зорьсоноос гадна практикт зонхилон тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэв. Зан заншил, эрх зүйн соёл, ухамсар өөр Европын улс орнуудын гэрээслэлээр өвлөх эрхийн зохицуулалтыг Монгол Улсынхтай харьцуулсан нь ”харьцуулшгүйг харьцуулах” гэж оролдсон хэрэг бус нэг талаас эрх зүйн тогтолцоо ойр дөтийг бодолцон нөгөө талаас эрх зүй өндөр хөгжсөн улс орны эрх зүйн зохицуулалтын чиг хандлагыг өөрийн оронд буулгах боломж нөхцлийг эрэлхийлсэнд оршино. Гэрээслэлд тавигдах хэлбэр, агуулгын шаардлага, нотариатиар гэрчлэхэд хэрэглэх хууль, Иргэний ба нотариатын хуулийн хэм хэмжээний зөрчил, нотариат байхгүй газарт баг, сумын засаг дарга болон хуульд заасан бусад субьект гэрээслэлийг гэрчлэх боломж, нөхцөл зэрэг асуудлыг цаашид цогцоор нь нарийвчлан судлах шаардлагатай. Гэрээслэлээр өвлөх харилцаа хэрэгжих явцад эрх зүйн хийдэлтэй тулгарах, хуулийн зүйл заалт хоёрдмол утга агуулах, ойлгомжгүйгээс шалтгаалж гэрээслэгчийн хүсэл зориг биелэгдэхгүй байхаас гадна хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулахдаа уламжлалт зан заншилд тулгуурлах, гадаадын улс, орны хууль тогтоомжоос өөрийн онцлогт тохирох хэм хэмжээг сонгон авч нутагшуулах, дотоодын эрх зүйн тогтолцоон дахь хэм хэмжээний зөрчлийг арилгах боломжтой эсэхийг энэхүү илтгэлээр хөндөхийг зорилоо.