Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн эконометрик гэж юу вэ? Сонгодог шугаман регрессийн загвар (СШРЗ)- ынтойм, санхүүгийн онолуудын хүрээнд; СШРЗ-ын өргөтгөл: Олон хэмжээст регрессийн загвар; СШРЗ-ын нөхцлүүд ба шинжүүр шалгуурууд; Нэг хувьсагчит хугацаан цуваан загварууд бол урьдчилан таамаглал; Олон хувьсагчит загварууд; Санхүүд урт хугацааны, тэнцвэрт хамаарлыг загварчлах нь
Уг хичээлээр Санхүүгийн Эконометрикийн суурь ойлголтууд болон үндсэн зарчмуудтай оюутнуудыг танилцуулна. Оюутнууд ахисан түвшний эконометрикийн техникүүдээс суралцаж тэдгээрийн санхүү дэх эмпирик хэрэглээтэй танилцана.
Хэдийгээр Монгол Улсад санхүүгийн мэдээлэл сүүлийн жилүүдэд асар ихээр хуримтлагдах болсон ч түүн дээр хийгдэх боловсруулалт, судалгаа шинжилгээ маш хангалтгүй байсаар байна. Энэхүү хичээлийн агуулга нь энэхүү шаардлагыг зохих хэмжээнд хангах зорилгоор зохиогдсон болно. Мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудад энэ хичээлээр үздэг сэдвүүдийг оруулахыг зорьсон. Тухайлбал уг хичээлийг ойлгоход зайлшгүй шаардлагатай эконометрик болон статистикийн суурь мэдлэгийг батжуулах хэсгээр уг хичээл эхэлнэ. Мөн эконометрик, ялангуяа санхүүгийн эконометрикийн хэрэглээний салшгүй хэсэг болсон компьютерийн програмчлал хичээлийн нэг суурь хэсэг болно. Үүний дараа бид нэг хувьсагчийн сонгодог загварууд болох АR, MA, ARMA, ARIMA-тай танилцаж тэдгээрийг санхүүд хэрхэн ашигладгийг үзэх болно. Дараах хэсэгт нэгж язгуурын ойлголттой танилцаж яагаад энэ үед ЭХБКА-ыг ашиглах боломжгүй болдгийг үзнэ. Нэгж язгууртай хувьсагчдыг таних Дики-Фуллерын болон бусад аргуудтай танилцана. Үүний дараа олон хувьсагчид загваруудын төлөөлөл болгон санхүүгийн эконометрикт өргөнөөр ашиглагдах болсон VAR загвар, түүний өргөтгөл бүтцэт VAR, хариу үйлдлийн функц, Гранжер нөлөөлөл зэрэг сэвлүүдийг үзнэ. VAR загвар суурин процессууд дээр тулгуурладаг бол нэгж язгуурт процессуудын хувьд ашиглагддаг олон хувьсагчит загвар нь VECM буюу вектор алдаа засах загвар юм. Онолын үүднээс хувьсагчид хооронд олон төрлийн урт хугацааны тэнцвэрт харьцаа үүсдэг бөгөөд үүнийг коинтеграцийн шинжилгээнд тулгуурлан загварчилдаг. Санхүүгийн эконометрикийн үндсэн тулгуур болсон, 2003 оны Нобелийн шагналын шалтгануудын нэг ARCH, GARCH загваруудтай бид үүний дараа танилцана.
Энэхүү хичээл нь Санхүүгийн эконометрикийн үндэс болон зарчмуудыг ойлгуулан батжуулах зорилготой. Санхүүгийн эмпирик шинжилгээнд ашиглах ахисан түвшний эконометрик техникүүдтэй танилцана.
Санхүүгийн онолуудын хүрээнд санхүүгийн эконометрикс гэж юу болох, Сонгодог шугаман регрессийн загвар (СШРЗ) -ын тойм; СШРЗ-ын өргөтгөл: Олон хэмжээст регрессийн загвар; СШРЗ-ын нөхцлүүд ба шинжүүр шалгуурууд; Нэг хувьсагчит хугацаан цуваан загварууд бол урьдчилан таамаглал; Олон хувьсагчит загварууд; Санхүүд урт хугацааны, тэнцвэрт хамаарлыг загварчлах зэрэг сэдвүүдийг хамрахаас гадна семинарийн хичээлээр эдгээр загварын эмпирик хэрэглээтэй танилцах, улмаар санхүүгийн эконометрик загвар ашиглан үнэлэх, симуляци, эмпирик шинжилгээ хийх арга аргачлалуудтай танилцана.
Эконометрикийн суурь ойлголтууд дээр тулгуурлан санхүүгийн үзүүлэлтүүд болон загваруудыг эконометрикийн аргаар нарийвчлан судалж, үнэлгээний үр дүнг тайлбарлах, таамаглалын шалгуурыг явуулах, дүгнэлт гаргах, симуляци хийх, хэтийн төлвийн утга тодорхойлох чадварыг эзэмшинэ. Академик компетенц: Санхүүгийн эконометриксийн үндэс болон зарчмуудын талаар онолын мэдлэг эзэмших, Санхүүгийн эмпирик шинжилгээнд ашиглах ахисан түвшиний эконометрик техникүүдийн талаар онолын мэдлэг эзэмших. Судалгааны компетенц: Экономертик болон статистикийн суурь мэдлэгийг батжуулж, эконометрик ялангуяа санхүүгийн экономертикийн хэрэглээний салшгүй хэсэг болсон компьютерийн программчлалын арга, техникүүдийг санхүүд ашиглах чадвар эзэмшинэ. Санхүүгийн эмпирик шинжилгээнд ашиглах ахисан түвшиний зарим эконометрик техникүүдийг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Сэтгэн бодох, тооцоолол хийх чадвартай, Бие даан ажиллах чадвартай.
Санхүүгийн загварчлал хичээлээр санхүүгийн үндсэн тооцооны загвар зохиох арга, мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг загварчлах арга, санхүүгийн уламжлалт бусад загварыг судлана. Мөн мөнгөн гүйлгээний шинжилгээний загварчлал, зээлийн төлбөр тооцооны хуваарь гаргах аргачлал, өр зээлийн эквивалент чанар, мөнгөн урсгалын дотоод өгөөжийн тооцоог загварчилна. Хөрөнгийн зах зээлд өргөн хэрэглэдэг санхүүгийн загварчлалын тооцоог хэрэглээний программ ашиглан зохиох, опционы үнэлгээ, бином загварыг ашиглах арга эзэмшинэ. Black Scholes үнийн функц, VBA функцийг ашиглан хэлбэлзэл болон вариац тооцох, үнэт цаасны өгөөж болон багцийн даатгал, төслийн үнэлгээ хийх арга эзэмшинэ. Babcock болон Duration-ы загварыг ашиглан бондын жинлэсэн дундаж хугацаа, хүлээж буй өгөөжийг тооцоолох CTD загвар, цэвэр өнөөгийн үнэ цэнэ, дотоод өгөөжийн хувь, индексийг тооцох функцыг судална.
Энэ хичээлийн зорилго нь санхүүгийн загварчлалын онол, арга зүйг судлах, тэдгээрийн санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэх мэдлэг эзэмших, тоон өгөгдөл ашиглан санхүүгийн загвар зохиох чадвар, арга зүйг эзэмшихэд оршино.