МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Гүнбилэг, Б.Энх-Амгалан
"УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГҮҮДИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БА ИНФЛЯЦИЙН ХЕДЖ" Бизнес ба инноваци, vol. 10, no. 1, pp. 100-115, 2024-5-17

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/issue/archive

Хураангуй

Бид энэхүү судалгааны ажлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон дүүргүүдийн дундаж орон сууцны үнийн индекс (OСҮИ) -ийн урт хугацааны өөрчлөлт нь инфляцийн хедж үүсгэх боломжтой эсэхийг 2007 оны 4 -р улирлаас 2024 оны 1 -р улирал хүртэлх 66 улирлын мэдээллийг ашиглан Pesaran ба бусад (2001) -д тодорхойлсон баунд тестээр шинжиллээ. Үнэлгээний үр дүнгээс ОСҮИ болон хэрэглээний үнийн индекс (ХҮИ) -ийн хооронд урт хугацааны хамаарал байхгүй буюу инфляцийн бүрэн хедж хийх боломж Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн орон сууцуудын хувьд байхгүй гэж гарлаа. Харин хэсэгчилсэн инфляцийн хедж хийх боломжийн хувьд дүүргүүдийн хүрээнд ялгаатай үр дүн гарсан. Тухайлбал Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн хувьд инфляцийн хедж хэсэгчилсэн байдлаар оршихгүй байгаа бол Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн хувьд хэсэгчилсэн инфляцийн хеджийн боломж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн хувьд бусад дүүргүүдээс хэсэгчилсэн инфляцийн хеджийн боломж харьцангуй өндөр байна.

Зохиогч(ид): Г.Гүнбилэг, Б.Энх-Амгалан, T.Mon Soe
"Financial Innovation and Economic Growth in Mongolia", Financial sector in the times of technology innovations and digitalization XVIII International Conference, Mongolia, 2023-12-8, vol. XVIII, pp. 1-9

Хураангуй

This study investigates the effect of financial innovation on economic growth in Mongolia over the period 1994-2022. We defined both long- and short-run effects of financial innovation on economic growth using Autoregressive Distributed Lag (ARDL) bound test and Error Correction (EC) model. In our empirical model, we accounted other growth determinants, including financial development, capital accumulation, labor force, government spending, inflation and trade openness, and the directions of these control variables were consistent with past literature. The empirical result reveals that financial innovation has not a significant long-run impact on economic growth, while it has a negative and statistically significant impact on economic growth in Mongolia. The dark side of financial innovation is more pronounced in Mongolian economy. Our policy recommendation from the empirical result is to regulate financial market and limit proliferations of financial instruments and investment products as they decrease economic growth in short run

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, Э.Төгөлдөр
"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДЫН НЭМЭГДЭЛ ӨРТӨГТ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ" Бизнес ба инноваци, vol. 9, no. 4, pp. 4-18, 2023-12-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

ДНБ нь эдийн засгийн салбаруудын нэмэгдэл өртгийн дүнгээр тодорхойлогддог. Тэгвэл салбаруудын нэмэгдэл өртөгт ямар хүчин зүйл илүү нөлөөлж байгааг тодорхойлсноор цаашид салбаруудын нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Урт хугацаанд манай улсын салбарын бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж үзэхэд ХАА, Боловсруулах үйлдвэрлэл, Худалдааны салбарын нийт эдийн засагт эзлэх хувийн жин буурч, уул уурхайн салбарынх огцом нэмэгдсэн байна. Салбаруудын нэмэгдэл өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлахдаа салбаруудын нэмэгдэл өртгийг ДНБ-нд эзлэх хувиар тодорхойлж, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг 2011-2019 оны өгөгдөл дээр тулгуурлан Панел регрессийн тогтмол нөлөөний загвараар үнэлж үзлээ. Судалгааны үр дүнгээс харвал салбарын нэмэгдэл өртөгт гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, ажиллагсдын дундаж цалин, өмнөх хугацааны салбарын өсөлт эерэг нөлөөтэй байгаа бол, зээлийн өрийн үлдэгдэл, импортын дүн сөрөг нөлөөтэй байна гэсэн үр дүн гарлаа.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан
"БНХАУ-ын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөг "Бүс ба зам" санаачилгатай уялдуулан судлах нь", Шинэ хэвийн байдал дахь Хятад-Монголын харилцаа, БНХАУ, 2023-6-6, vol. 7, pp. 69-70

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар БНХАУ-ын Монгол улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөг үндсэн хоёр хэсгээр тодорхойлон харуулав. Нэгд, БНХАУ-ын Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан харуулсан бөгөөд дэлхийн нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас энэ нөлөөлөл хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлох. Хоёрт, БНХАУ-аас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилт Монгол улсад ямар байгаа, түүний хэрэгжүүлэхтэй холбоотой Монголын талаас хийж гүйцэтгэж буй ажлууд болон санхүүжилттэй холбоотой ажлууд 2021-2025 оны 5 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан байгаа талаар судалж үзлээ. Судалгааны ажлын үр дүнгээс харвал БНХАУ-ын манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр хэвээр боловч КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад суларсан байна. Энэ сулрал нь Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн нь эдийн засаг уналттай гарсан, инфляц нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саарсан зэрэгтэй холбон тайлбарлаж болно. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой бодит хөрөнгө оруулалт одоог хүртэл хийгдээгүй байна. Монголын талаас Төмөр замын төв коридорын болон Өндөр хурдны АН3 автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан хэдий ч КОВИД 19 цар тахлын нөлөө болон ОХУ-Украйны дайны нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны шинэчлэл заргээс шалтгаалан хөрөнгө оруулалт хийгдэх эсэх талаарх эцсийн хэлэлцүүлэг бүрэн хийгдэж, шийдвэр гараагүй байна.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, Б.Болормаа, K.Ankhbileg, E.Tuguldur
"Measuring economic diversification", International conference on value of accounting Information and Sustainability, Монгол, 2023-5-25, vol. 1, pp. 26

Хураангуй

Mongolia is a country with an open economy, with most of its economic growth coming from the mining sector. Despite the growth of Mongolia's economy, macroeconomic fluctuations have increased, and the short-term economic growth and recession cycle has become a major challenge for the country. This study aimed to estimate economic sectors to improve the effect and efficiency of the economic sector of Mongolia and create economic diversification by calculating the economic diversification index using intersectoral balance and other methods. In this research, three methods were used: GDP concentration index considered by economic sector, Econometric method of impact on economic sectors, and Intersectoral balance models of economic sectors. A total of 8 types of indices that can be used for economic diversification have been calculated based on the data sample of 2011-2019. Among these indexes, there are 2 indexes with concentration and 6 indexes with low concentration. Although most of the indices appear to be less concentrated, it can be seen that the characteristics of Mongolia's economy need to be taken into account.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, J.Myadagmaa, D.Oyunbileg, D.Amarsaikhan, K.Nansalmaa, B.Badrangui, B.Anar, A.Enkhdulguun, C.Anuujin, T.Ikuo
"Multiple Sclerosis in Mongolia; the First Study Exploring Predictors of Disability and Depression in Mongolia MS Patients" Pathophysiology, vol. 30, no. 1, pp. 15-26, 2023-5-17

https://www.mdpi.com/1873-149X/30/1/3

Хураангуй

Mongolia is located at 45° north latitude in the center of the Asian continent, and about 80% of the territory is at 1000 m above sea level. Epidemiologically, multiple sclerosis (MS) has not been investigated in Mongolia, although there have been a few MS case reports. We investigated the characteristics of MS in Mongolia for the first time, focusing on the association between MS-related parameters and depression levels. We initiated cross-sectional analyses, using data from 27 MS patients aged 20 to 60 years in Ulaanbaatar, Mongolia. The patients completed a questionnaire on their lifestyles and clinical information. We classified the MS patients on the basis of disability levels using the expanded disability status scale (EDSS) scores: 11.1% mild disability and 88.9% moderate to severe disability (median EDSS score, 5.5). We also classified the patients on the basis of depression levels using the 9-item patient health questionnaire (PHQ-9) scores: 44.4% mild depression, 40.7% moderate depression, and 14.8% severe depression (mean PHQ-9’s score, 9.96 ± 5.05). We used multivariate logistical regression analyses to identify predictors of EDSS or PHQ-9 scores. Disability levels were associated with vision and balance problems. Depression levels were associated with corticosteroid treatment; no patients were treated with disease-modifying drugs (DMDs). The odds ratios for disease onset age and treatment duration were associated with EDSS scores. In conclusion, MS onset age and treatment duration were independent predicting factors influencing the level of disability. Appropriate DMD treatment would lower the disability and depression levels.

Зохиогч(ид): Г.Гүнбилэг, Б.Энх-Амгалан
"Exchange rate overshooting in Mongolian Tugrik", Financial markets :New challenges and opportunities 17th international conference , Ulaanbaatar, Mongolia, Монгол, 2022-12-9, vol. 17, pp. 9

Хураангуй

This paper empirically examines the overshooting behavior in Mongolian Tugrik (MNT) exchange rate movements by estimating structural vector autoregressive (SVAR) model on Mongolian macroeconomic data over the period 2007Q3 – 2022Q3. Identifying structural shocks under the assumption of long-run neutrality of monetary policy on the real exchange rate, we allow the interest rate and the exchange rate to react simultaneously to news. We find that the MNT exchange rate does not show any overshooting behavior, and even the policy rate of the BoM has not any impact on MNT exchange rate movements. In contrast, the BoM reacts significantly to exchange rate shocks by changing its policy rate. Our recommendation is that the BoM should consistently follow inflation targeting framework and avoid reacting to exchange rate shocks using policy instruments, such as policy rate, to maintain time-consistent monetary policy goal.

Зохиогч(ид): О.Алтансүх, Б.Энх-Амгалан
"Recent situation of SDG implementation at the higher education institutions of Mongolia", Meeting of the Asian Network to Promote Teacher Education on Education for Sustainable Development, Монгол, 2022-5-6, vol. 3, pp. 26

Хураангуй

The National University of Mongolia has been approved the strategic plan to develop university between 2016 and 2024 in December 2015 by Board of Trustees. Based on the following goals and objectives which are in the strategic plan, the policy-oriented research has been implemented. ⁓ Priority 3 - To lead the society with knowledge, to become a flagship of social development. Objective 3.1: Implementing strategy 5- To develop sustainable development indicators ⁓ Priority 4 - To introduce the best international management methods, Objective 4.3: Implementing strategy 1- To join the Times Higher Education-the university ranking organization and get the ranking. The objective of the research is to examine an implementation possibility of impact ranking methodology derived from SDGs by Times Higher Education and to access recent situation of Mongolian universities. In total, 8 state universities (6 are in capital and 2 are in the western and the eastern region), and 1 private university have been examined by the questionary that consisted of 7 sections and 159 questions. The 7 sections are i) social responsibility, human resource and health, ii) education, iii) grant, enrollment and graduation, iv) management and leadership, v) finance, vi) international and national cooperation, and vii) research and scholar. Uniqueness of the impact ranking is that overall score is generated from 4 SDGs (1 is compulsory SDG 17 and 3 are chosen by university). Based on the questionary result and face-to-face discussion, Otgontenger private university got highest score 74.8, Mongolian State University of Education got second high score 61.3, and National University of Mongolia got third high score 61.2. These scores calculated on any 3 SDGs that chosen by the university itself and 1 compulsory SDG-17 for partnership.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, D.Oyunbileg
"БНХАУ-ын Монголын эдийн засагт үзүүлж буйг нөлөөг КОВИД 19 цар тахлын нөхцөл байдал болон “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан тодорхойлох нь", SIRPA-FORUM, Mongolia, 2021-12-5, vol. 5, pp. 1-10

Хураангуй

Хураангуй. Энэхүү судалгааны ажлаар БНХАУ-ын Монгол улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөг үндсэн хоёр хэсгээр тодорхойлон харуулав. Нэгд, БНХАУ-ын Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан харуулсан бөгөөд дэлхийн нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас энэ нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлох. Хоёрт, БНХАУ-аас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилт Монгол улсад ямар байгаа, түүний хэрэгжүүлэхтэй холбоотой Монголын талаас хийж гүйцэтгэж буй ажлууд болон санхүүжилттэй холбоотой ажлууд 2021-2025 оны 5 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан байгаа талаар судалж үзлээ. Судалгааны ажлын үр дүнгээс харвал БНХАУ-ын манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр хэвээр боловч КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад суларсан байна. Энэ сулрал нь Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн нь эдийн засаг уналттай гарсан, инфляц нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саарсан зэрэгтэй холбон тайлбарлаж болно. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой бодит хөрөнгө оруулалт одоог хүртэл хийгдээгүй байна. Монголын талаас Төмөр замын төв коридорын болон Өндөр хурдны АН3 автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан хэдий ч КОВИД 19 цар тахлаас шалтгаалан хөрөнгө оруулалт хийгдэх эсэх талаарх эцсийн хэлэлцүүлэг бүрэн хийгдэж, шийдвэр гараагүй байна.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, D.Oyunbileg, O.Chimedsuren, S.Khandmaa, J.Myadagmaa
"Assessment of knowledge and attitudes about responsibility of visitors to health units during a quarantine of COVID 19 in Mongolia" Global Bioethics Enquiry, vol. 9, no. 2, pp. 114-121, 2021-9-30

https://www.researchgate.net/profile/Enkh-Amgalan-Byambajav/publication/356129100_Assessment_of_knowledge_and_attitudes_about_responsibility_of_visitors_to_health_units_during_a_quarantine_of_COVID_19_in_Mongolia/links/618cea2dd7d1af224bd56148/Assessment-of-knowledge-and-attitudes-about-responsibility-of-visitors-to-health-units-during-a-quarantine-of-COVID-19-in-Mongolia.pdf?origin=publication_detail

Хураангуй

Background: Only a few studies have assessed the knowledge and attitudes about responsibility of visitors to health units during COVID-19 quarantine period. This study aimed to examine the knowledge and attitudes of clients and citizens about their role during visits to health units. Methodology: We analyzed cross-sectional data collected from 214 participants from the Bayanzurkh, Khan-Uul, and Chingeltei districts in Ulaanbaatar, Mongolia, using descriptive and multivariate logistic regression analysis methods. Results: Of the total participants, 47.7% (102) of the respondents were men, 52.3% (112) were women, most of them were aged 20-24 (31.3%) and 25-29 (11.7%). The average score was 2.3, the average knowledge level was 39.35%, the average score was 1.85, and the average knowledge level was 19.9%. 54.2% of respondents know, 45.8% did not know and 74.3% did not know the provisions of Article 43.2.3 of the Law on Healthcare "Prevention of the spread of infectious diseases and compliance with the quarantine regime", which is one of the main provisions that must be observed in time of COVID-19 outbreak. Conclusion: During the outbreak of COVID-19, clients of health care organizations do not have a sufficient level of knowledge (39.3%) about their responsibilities under the law and do not follow the rules and regulations for communicable diseases

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, D.Oyunbileg, J.Myadagmaa, I.Bolormaa, L.Munkh-Erdene, P.Batchimeg, O.Chimedsuren
"ASSOCIATION BETWEEN SOME CLIMATE CONDITIONS AND ARTERIAL HYPERTENSION IN MONGOLIA.", Euro-Mediterranean Conference for Environmental integration, Tunisia, 2021-6-13, vol. 3rd, pp. 123

Хураангуй

Abstract. Arterial hypertension can be influenced by some climate factors. Using the descriptive model of the epidemiological survey, the family clinic and outpatients medical records and ambulance call request forms of 4924 patients with arterial hypertension of Gobi region provinces from 2009-2013 were randomly selected to evaluate daily atmosperic pressure, humidity, and compare them to climate indicators and calculate the relationship between climate effects and arterial hypertension using regression analysis. Depending on the specific of the Gobi region, the air temperature fluctuates highly, during our study, the hottest period reached 33 degrees Celsius and the coldest period reached -28 degrees Celsius. During our study, the average air temperature was 5 and the standard deviation was 17.15. Regression result shows that if patients were men with hypertension are commonly risky to have ischemia and stroke. High atmosperic pressure and temperature might increase the risk of ischemia and stroke. The correlation between arterial hypertension and the air temperature was moderate (r=0.33; r=0.48, p=0.0001) and it was fluctuating depending on seasonal temperature changes. Arterial hypertension tends to increase especially in winter and summer. Temperature fluctuation has various effects on arterial hypertension. The correlation between arterial hypertension and atmosperic pressure was moderate (r=0.41 p=0.0001) in the wintertime, (r=0.5 p=0.0001) in the summertime, whereas it was weak (r=0.21 p=0.0001) in the spring and autumn time. Due to the fluctuation of atmosperic pressure and temperature, the population of over 45 is riskier. Although the rising temperature has positive effects on reducing the incidence of cold-related diseases, the global temperature rising has greater negative impacts on human health, especially arterial hypertension.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, D.Oyunbileg, J.Myadagmaa, K.Damdinjav, S.Khandmaa
"Ковид-19 цар тахлын үед иргэдийн үүргийн талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх нь", Эрдмийн чуулган-63, Монгол, 2021-4-16, vol. 63, pp. 171-175

Хураангуй

Covid-19 infection, which is spreading worldwide in the form of a pandemic, has been growing rapidly in Mongolia over past month due to ignorance and non-implementation of Aritcle 43.23 of the Law on Public Health "Preventing the spread of infectious diseases and adhering to quarantine regimes".

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, D.Oyunbileg, J.Myadagmaa
"Assessing of knowledge and practices on mask use during the covid-19 pandemic", Эрдмийн чуулган-63, Монгол, 2021-4-16, vol. 63, pp. 292-293

Хураангуй

Mask is important in limiting the spread of the pandemic coronavirus around the world. The rapid increase in cases of Covid-19 in Mongolia over the past month may be due to the fact that people do not use masks properly and do not follow infection control regimes.

Зохиогч(ид): Б.Энх-Амгалан, Д.Оюунбилэг, Х.Дамдинжав, Ж.Мядагмаа, Д.Баярмаа, М.Серикүл, С.Хандмаа
"Ковид-19 халдварын хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагаар үйлчлуулэгчдийн үүрэг, хариуцлагын талаарх мэдлэг хандлагыг үнэлэх нь", "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага" Эрдэм шинжилгээ, онол практик, 2021-2-26, vol. 15, pp. 151-156

Хураангуй

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага ердийн горимоор ажиллах боломжгүй болсон нь эрүүл мэндийн ажилчдын хувьд ч, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн хувьд ч хүндрэл учирч байна. Үүнээс улбаатайгаар эмнэлгийн мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэхдээ харилцааны алдаа гаргаж байгаа ч нөгөө талаас үйлчлүүлэгч буюу иргэн эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ эмнэлгийн мэргэжилтнийг хүндэтгэн соёлч боловсон харилцах, өөрийн эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, эрүүл аж төрөх үүргээ ухамсарлан, эрүүл мэндийн тухай хуульд заасан иргэний эрх, үүргээ биелүүлэх мэдлэг чадвартай байх нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, эмнэлгийн мэргэжилтнийг ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгийн дарамт, стрессийг үүсгэхгүй байхаас гадна КОВИД-19 халдварыг тархахаас сэргийлэх нөхцөл бүрдэх юм. Үйлчлүүлэгч, иргэдийн эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхэд эрх зүйн хүрээнд баримтлах үүргийн талаарх мэдлэгийн түвшнийг тогтоох, хандлагыг үнэлж байгаа суурь судалгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн үүргийн талаарх мэдлэг, хандлагыг судлахдаа аналитик судалгааны агшны загвар, регрессийн шинжилгээний арга ашиглан тоон болон чанарын судалгааг хийж гүйцэтгэсэн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар