МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Assessment of the socio-economic vulnerability of nomadic pastoralists to the changing climate
Бүртгэлийн дугаар: P2024-4849
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 26.5 сая ₮
Хугацаа: 2025.02.01 - 2026.03.31
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дэлхийн хойд болон өмнөд туйлын дараа гуравт ордог усны асар их нөөцтэй "Гурав дахь туйл" гэж нэрлэгддэг Азийн өндөр уулс нь дэлхийн чухал ландшафт юм. Монгол орны баруун хэсгийн өндөр уулс нь 3 дахь туйлыг бүрдүүлдэг бүс нутгуудын нэг юм. Монголын баруун хэсгийн өндөр уулс, түүний экосистем, тэр дундаа тэнд амьдардаг нүүдэлчин малчид хүрээлэн буй орчны өчүүхэн өөрчлөлтөд эмзэг байдаг. Цамбагарав, Мөнххайрхан нурууны малчидтай хийх өрхийн ярилцлагад үндэслэн малчдын амьжиргааны эмзэг байдлын индексийг (LVI) үнэлэхийн тулд тогтвортой амьжиргааны аргыг ашиглана. Амьжиргааны эмзэг байдлын индексийг тооцох олон аргууд дотроос Hahn (2009) аргыг ашиглана. Үүнд 1. Нийгэм-хүн ам зүй, 2. Нийгмийн сүлжээ, 3. Эрүүл мэнд, 4. Хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, 5. Амьжиргааны стратеги, 6. Хүн ба зэрлэг амьтдын зөрчил, 7. Санхүү (орлого, зарлага), 8. Дэд бүтэц, 9. Орон сууцны төрөл, 10. Байгалийн нөөц, 11. Эрчим хүч, 12. Газар, 13. Ус, ариун цэврийн байгууламж, 14. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг 14 үндсэн бүрэлдэхүүн хэсгийн 57 шалгуурын жигнэсэн дундаж аргыг хэрэглэнэ. Судалгааны үр дүнд үндэслэн шийдвэр гаргагчдад нэг өрхийн өмчлөх боломжтой малын зохистой тоо толгойг бий болгох, малчин өрхийн санхүүгийн (орлого, зарлага) тогтвортой байдал, малын зүй зохистой бүтэц, бэлчээрийн менежментийг оновчтой болгох, малын даатгалд суурилсан нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах зөвлөмж боловсруулна. Түүнчлэн хөдөлгөөнт, эдийн засгийн мэдээлэл бүхий эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх шинэлэг санаа байж болох юм. Эдгээр арга хэмжээ нь хурдан өөрчлөгдөж буй уур амьсгалд урт хугацааны тогтвортой амьжиргааг бий болгоход хувь нэмрээ оруулж чадна.

Abstract

The High Mountains of Asia, called the "Third Pole" because they have the third largest reserve of water after the North and South poles, are an important landscape around the world. Western Mongolia is one of the regions that make up the Third Pole. The high mountains in western Mongolia and its ecosystems, including the nomads that live there, are fragile and vulnerable to the slightest change in the environment. Based on the household interviews with nomads in the Tsambagarav and the Munkhkhairkhan Mountains, we will use a sustainable livelihood approach to assess the livelihood vulnerability index (LVI) of the nomads. The Hahn et al (2009) method will be used to calculate the livelihood vulnerability index. In this study the LVI included 14 major components, namely: 1. Socio-demography, 2. Social networks, 3. Health, 4. Agriculture and food security, 5. Livelihood strategy, 6. Human and wildlife conflict, 7. Finance (income and expenditure), 8. Infrastructure, 9. Housing type, 10. Natural resources, 11. Energy, 12. Land, 13. Water and Sanitation and 14. Climate change and natural disaster. The LVI uses a balanced weighted average approach (Hahn et al., 2009), where each of the 57 sub-components contributes equally to the overall index of the 14 major components. Based on the findings, we will recommend that decision-makers focus on setting up an appropriate number of livestock that can be owned by one household, the proper structure of livestock, effective management of pasture land, household financial stability, well-being and an insurance-based compensation system for livestock. Moreover, to develop a mobile-economy informative early warning system this can be a new innovative idea to prevent climate change disasters. These actions can contribute to a long-term sustainable livelihood in the fast-changing climate.

Түлхүүр үгс:
Монгол
Уур-амьсгалын-өөрчлөлт
малчин-өрх
Эмзэг-байдал
Англи нэр: Conducting research and analysis on the pressing issues of Ulaanbaatar, the capital of Mongolia, to inform and engage citizens and the public, and organizing training sessions.
Бүртгэлийн дугаар: P2024-4697
Санхүүжүүлэгч: Нийслэлийн бодлогын судалгааны төв
Мөнгөн дүн: 7.0 сая ₮
Хугацаа: 2022.08.09 - 2022.12.30
Захиалагч: Нийслэлийн бодлогын судалгааны төв
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудад иргэдийн санал авах тэдгээрийг тусгах, оролцоо идэвхийг нэмэгдүүлэх, контент анализ хийх замаар сургалт, семинар зохион байгуулж олон нийт сурталчлан таниулах, мөн судлаач, шинжээч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх замаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч судалгаа, шинжилгээний ажлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох. 1. Нийслэлийн төсвийн нөхцөл байдалд үндэслэн төсвийн зарлагын оновчтой байдлыг тодорхойлох шинжилгээ хийн тодорхой хэд хэдэн загваруудыг боловсруулахад хамтран ажиллах; 2. Нийслэлийн төсвийн нөхцөл байдалд үндэслэн төсвийн таамаглалыг гаргах загварыг гарган тооцоолол хийх; 3. Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хэмжээнд хийх загварчлал, тооцооллын ажилд оролцох, зөвлөх чиглэлээр сургалт явуулах

Abstract

In the research and analysis conducted on the issues faced by Ulaanbaatar, the capital city of Mongolia, our goals are to reflect the views of citizens, increase public participation, organize trainings and seminars using content analysis, and publicize the findings. Additionally, we aim to empower researchers and experts through specialized training and methodological advice, and to assess the current state of research and analysis. 1. Collaborate in developing specific models to analyze and determine the optimality of budget expenditures based on the capital city's budget situation. 2. Conduct calculations based on the budget forecasting model considering the budget situation of the capital city. 3. Participate in modeling and calculation work at the policy research and analysis center, providing consulting and training.

Англи нэр: City development index (investment freedom, fiscal ratio of public investment, tax burden and rate)
Бүртгэлийн дугаар: P2024-4677
Санхүүжүүлэгч: Нийслэлийн бодлогын судалгааны төв
Мөнгөн дүн: 20.0 сая ₮
Хугацаа: 2023.09.10 - 2023.11.14
Захиалагч: Нийслэлийн бодлогын судалгааны төв
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Уг гэрээт ажлын зорилго нь "Хотын хөгжлийн индекс"-ийн судалгааны хүрээнд хамтран ажиллаж, Улаанбаатар хотын хөгжлийн индексийн үзүүлэлтүүдээс хөрөнгө оруулалтын эрх чөлөө, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүгийн зохистой харьцаа, татварын ачаалал, хувь хэмжээ гэсэн индексийн хүрээнд судалгааг хийж гүйцэтгэнэ.

Abstract

The purpose of the contract work is to collaborate within the framework of the "Urban Development Index" research and carry out the research within the framework of the Ulaanbaatar City Development Index indicators such as investment freedom, fiscal balance of public investment, tax burden and rate.

Англи нэр: Adapting and assessment of higher education Impact ranking methodology based on SDGs: the case of the National University of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2021-4149
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 19.7 сая ₮
Хугацаа: 2021.09.30 - 2022.02.27
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Төслийн чиглэл: МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний Тэргүүлэх чиглэл 3 – Нийгмийн түүчээ болох, Зорилт 3.1: Хэрэгжүүлэх стратеги 5 – Тогтвортой хөгжлийн үзүүлэлт боловсруулах, Тэргүүлэх чиглэл 4 – Менежментийн олон улсын арга барил нэвтрүүлэх, Зорилт 4.3: Хэрэгжүүлэх стратеги 1 – Times higher education байгууллагаар зэрэглэл тогтоолгох гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Зорилго: Энэхүү захиалгат төслийн хүрээнд Times higher education байгууллагын боловсруулсан их, дээд сургуулийн олон улсын зэрэглэлийг тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр үнэлэх Impact ranking – 2021 арга зүйг Монгол улсад нутагшуулж, уг арга зүйгээр МУИС-ийн олон улсын зэрэглэлийг тогтоолгоно.

Abstract

Priority directions of the project: Strategic goal 3 of the National University of Mongolia- To lead the society with knowledge, to become a flagship of social development. Objective 3.1: Implementing strategy 5- To develop sustainable development indicators Strategic goal 4 of the National University of Mongolia- To introduce the best international management methods, Objective 4.3: Implementing strategy 1- To join the Times Higher Education-the university ranking organization- and get the ranking Objective: The main objective of the ordered project is to adapt and assess Times Higher Education Impact ranking methodology derived from SDGs at the National University of Mongolia.

Түлхүүр үгс:
SDG
ТХЗ
Impact-ranking
Их-дээд-сургуулийн-зэрэглэл




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар