МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The regulatory framework pertaining to health-related news or broadcasting
Бүртгэлийн дугаар: P2023-4565
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Мөнгөн дүн: 61.0 сая ₮
Хугацаа: 2023.11.16 - 2024.04.12
Захиалагч: Эрүүл монгол хүн төсөл, хөтөлбөрийн ажлын алба
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Радио, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүмүүсийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах мэдээ, нэвтрүүлгийг хүргэж чадахаас гадна нийтийн болон хувийн эрүүл мэндийн асуудлаар тэдний түгээсэн мэдээ мэдээлэл, мэдээний аян нь шийдвэр гаргагч нарт ч нөлөөлж чадна. Эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар үнэн бодит түүхийг сонирхолтой хүргэх, эрүүл мэндийн асуудлаар мэтгэлцэх, ярилцах боломжийг олон нийтэд олгох, эрүүл мэндийн онцгой байдлын үед мэдээллийг хариуцлагатай, зөвөөр мэдээлэх, шийдвэр гаргагч, засгийн газрын хариуцлагыг мэдрүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эрүүл мэндийг дэмжих боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсөн олширсон нь эрүүл мэндийн боловсрол, нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр, мэргэжлийн сүлжээг тэлэн сайжруулах өргөн боломжийг нээж байгаа ч чанар муутай мэдээллийг түгээх, мэргэжлийн нэр хүндийг унагах, эмчлүүлэгчийн хувийн нууцыг задлах, хувийн болон мэргэжлийн хил хязгаарыг зөрчих, эрх зүйн асуудлыг хөндөх эрсдэлийг ч дагуулж байна. Иймээс мэдээллийн технологийн давуу талыг ашиглахын хамт болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс эрүүл мэндийн мэдээ, нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлан буй бодлогыг эрх зүйн баримт бичигт тулгуурлан судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд эрүүл мэндийн агуулгыг хэрхэн тусгаж буй нөхцөл байдлыг үнэлэн, бусад орны сайн туршлагаас суралцах ажил тулгамдаж байна. Энэхүү төслөөр харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийх, шинэчлэх үндэслэл, хэрэгцээг тодорхойлох, гадаад орнуудын сайн туршлага, эрх зүйн зохицуулалтыг судлах, эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн медиа контент бүтээх, хэвлэл мэдээллийн хөтөлбөр дэх эрүүл мэндийн нэвтрүүлгийн эзлэх хувийг тодорхойлох ажлыг гүйцэтгэнэ.

Abstract

Media platforms, such as radio and television, are pivotal in enhancing public health conditions by delivering informative news and programs. The information disseminated through these channels, particularly during public health campaigns, holds the potential to influence decision-makers. Media outlets contribute to health promotion by narrating compelling stories about health factors, fostering public discourse on health matters, ensuring responsible reporting during emergencies, and holding governments accountable. While the proliferation of mass media presents significant opportunities for expanding health education, public health programs, and professional networks, it also poses risks. The abundance of information may lead to the spread of low-quality content, potentially undermining the credibility of the healthcare profession, breaching physicians' privacy, violating personal and professional boundaries, and raising legal concerns. To leverage the benefits of information technology while mitigating risks, it is imperative to scrutinize government policies on health news and programs as outlined in legal documents. Evaluating how health content is portrayed in the media and incorporating best practices from other nations are essential steps. This project aims to analyze communication and media legal frameworks, identify grounds and requirements for potential updates, examine foreign countries' effective practices and legal regulations, generate media content aligning with the Healthy Mongol Human National Program, and define health programs' shares featured in various media formats.

Түлхүүр үгс:
эрүүл-мэндийн-өргөн-нэвтрүүлэг
эрүүл-мэндийн-харилцаа-холбоо,-зохицуулалт,-бодлого
эрүүл-мэндийн-мэдээ,-мессеж
теле,-онлайн-эрүүл-мэндийн-талбар
нотолгоонд-суурилсан-эрүүл-мэндийн-харилцаа-холбоо




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар