Бидний тухай
Багш ажилтан
This article discusses the significance of the LGBT issue, which encompasses human rights, ethics, society, and existence. Being a sexual minority, this group has historically faced challenges, and their perception throughout history has been influenced by religious and some othetr perspectives. It's important to note that within the scope of this evaluation, we neither seek to endorse nor criticize any specific standpoint. However, it is true that in today's Mongolian society, which upholds the principles of a humane civil democratic society, there is greater openness to the topic of sexual orientation. Nevertheless, this article aims to emphasize the necessity of considering this issue from multiple perspectives and providing a theoretical explanation, as there exist diverse opinions within the public discourse.
Хураангуй: Ёс суртахуун, хууль хоёр хэдий мэдлэгийн ялгаатай төрлүүдэд хамаарах боловч нөхцөл байдлаас хамааран нийгмийн харилцаанд хавсран эсвэл дангаараа хэрэглэгдэх тохиолдлууд бий. Хууль нь нийгмийн хамтын ёс суртахууны тусгал эсэх, эсвэл зөвхөн зохицуулалт, засаглалд зориулагдсан тогтолцоо эсэхийг шинжлэх шаардлагатайн нэгэн адил ёс суртахуун нь нийгмийн зохицуулалтад хамгийн жин дарах зүйл мөн эсэхийг шинжлэх шаардлагатай билээ. Ёс суртахууны шинжтэй хэм хэмжээг хуульчлах, эсвэл хуульчилж зохицуулах шаардлагатай асуудлыг ёс суртахууны хүрээнд авч үзэх нь дахин залруулахад амаргүй, ярвигтай нөхцөлд хүргэх эрсдэлтэй байдаг тул энэ илтгэлд тэдний хэрэглээг холбогдох шалгууруудаар дамжуулан тайлбарлалаа. Үүгээрээ тэднийг дан дангаар нь төдийгүй, хамтад нь хэрэглэвэл зохих тодорхой нөхцөлүүд байдаг гэдгийг харуулсан болно.
Орчин үеийн улс төрийн философи, либерал онолын хөгжилд Ж.Роулс шинэ ойлголт боловсруулан, шинэ зарчим, хандлага гаргаж ирснээрээ өвөрмөц хуудсыг нээсэн юм. Нийгэмд зарим хүмүүс эдийн засаг, улс төрийн хувьд эрх чөлөө, сонголтыг өргөн хүрээнд эдэлж, хэрэгжүүлж байхад зарим нь тийм эрх, боломжийн тухай эргэцүүлэх ч бололцоогүй байдаг. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь хоол хүнсээр хангагдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт үй олон асуудалд илрэх бөгөөд ямар нэгэн байдлаар эл асуудлыг зохистойгоор шийдвэрлэхэд тулгуур болох санааг улс төрийн философичдын эргэцүүллээс хайх нь зүй. Энэхүү судалгаанд Ж.Роулсын философиос гурван чухал сэдвийг онцлон хэрхэн тэрбээр зүй ёсны тухай үзэл баримтлалаа дэвшүүлэхэд эдгээр санаа хэрхэн суурь болсныг авч үзсэн
Нийгэм өөрчлөгдөж, үзэл санаа нээлттэй болохын хэрээр хувь хүний оршихуй, амьдрахуйн олон асуудлууд нүднээ илт, бас анхаарлын төвд орох болсон юм. Үүний нэг илрэл нь ёс зүйн хувьд чухал, тулгамдсан нэгэн сэдэв болох ЛГБТ хүмүүс, тэдний хүйсийн болон бэлгийн чиг баримжааны онцлог, улмаар тэдгээр хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцож буй байдал, нийгмийн статусын тухай болно.
Энэ илтгэлд эрүүдэн шүүх туршлага орчин үед ч нийгмийн таагүй асуудлын нэг хэвээр буйг онцолж ёс зүйн агуулгын хүрээнд шинжилсэн. Хүний бие, сэтгэлд арилашгүй сэвт ул мөр үлдээдэг тамлан зовоох энэ үйлдэл нь утилитарист ёс зүйн үүднээс зөвтгөл хүлээдэг ч зарим философи үзэл баримтлалын хувьд үгүйсгэсэн байр бий. Дээрх үзэл санаануудын үүднээс уг асуудлыг хэрхэн тайлбарласныг авч үзэж угаас хүний эрхэм чанарт халдсан энэ үйлдэл бол ёс суртахууны хувьд зөвтгөх шалтгаан нь хүч багатай хэмээн эргэцүүлснээ тусгасан болно.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, нийгэм, эдийн засгийн харилцааны бараг бүх түвшинд шийдвэрлэвэл зохих олон төрлийн сорилт, тулгамдсан асуудлыг бий болгож байна. Эл асуудлыг илэрхийлэхээр энэхүү илтгэлд Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагын хүний эрхийн тайланг гол эх сурвалжаа болгов. Тус тайланд дурдсанаар иргэний нийгэм болон дэлхий даяарх Засгийн газрууд 2021 оны сорилтуудыг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх орон зайг бий болгох сонирхолгүй байгааг олон баримтаар илэрхийлсэн байна. Үүнийг цар тахлын үеийн нөхцөл байдалд уялдуулан дэд сэдвүүдээр авч үзсэн
The issue of education always plays a significant role in the development policy of any country. Currently, as the world is facing difficulties due to COVID-19, the issue of education has become even more challenging. In this paper, the authors aim to elucidate the challenges and policies related to education in Mongolia. The authors consider that joint initiatives, roles, and participation of universities, public engagement, and collaborative research are significant factors in addressing these problems.
Гоо сайхны үзэл бол оршин буй юмс үзэгдэлтэй хүмүүсийн харилцаж буй харилцаа болон илэрхийлж буй хэлбэр байдаг. Монголчуудын хувьд оршин буй бүхнээ байгаагаар хайрлан хамгаалах уламжлалыг олон арван жилээр тээж ирсэн ба үүнтэйгээ уялдаж байгальд хандах гоо сайхны үзэл нь хайрлан бишрэх, унаган төрхийг алдагдуулахгүй байх, байгаль дэлхийгээ эрдэм дээд үнэт зүйл болгон дээдлэж ирснээр илэрдэг. Энэхүү өгүүлэлд монголчуудын амьдралын онцлог, байгальд хэрхэн хандаж ирсэн уламжлал, ардын мэдлэг ухаанд туссан байгалийн гоо сайхны үзлийн тухай авч үзсэн.
“Практикт хэл үргэлж л тодорхой бус байдаг тул бидний баталж буй зүйл хэзээ ч нарийн чанд байдаггүй.” гэж Рассэл Логик философийн Трактатын удиртгал үгэндээ бичсэн байдаг. Жишээ болгон илтгэлийн гарчийг харваас Рассэл Витгенштейн хоёр өөр хоорондоо санал зөрөлдсөн үү? эс бөгөөс хамтраад “нийтийн” эсрэг гөжүүдэлж зогсоо юу? гэдэг нь лав тодорхойгүй байна. Логик анализад ач холбогдол өгч, уламжлалт философийг шүүмжилсэн шүүмжээрээ тэд “урсгал сөрж”, логик атомизм гэх шинэ чиглэлийг босголцож, аналитик философийн шавийг тавьсныг философийн түүхээс бид мэдэх билээ. Харин уг илтгэлд бид Рассэл болон Витгенштейн нарын хоорондын гөжүүдлийг онцолсон болно.
Өргөж буй тангараг нь хэдий чин эрмэлзэл, зорилго, хүслийн илэрхийлэл боловч эргээд хүнийхээ хувьд сонголт, эрх чөлөө, ёс зүйн хувьд философи эргэцүүлэл дагуулсан сэдэв бол эмчийн тангараг юм. Ялангуяа цар тахал дэгдэж өдөр тутмын эгэл амьдралын хүрээг өөрчилж буй энэ цаг үед эл асуудлыг дахин шинжлэх хэрэгцээ байна. Энэхүү судалгаанд тангараг, амлалт хэмээх ойлголтуудыг хэлний философи, хүний эрх, ёс зүйн үүднээс авч үзэхийг эрмэлзсэн болно.
Цар тахал дэлхий нийтийг хамарч байгаа энэ цагт улс орнууд эдийн засаг, улс төр, нийгмийн олон бэрхшээл сорилтой тулгахын хамт боловсролын салбарт ч тодорхой сургамж авч, цаашдын алсын хараагаа шинээр чиглүүлэх хэрэгтэй болжээ. Энэ илтгэлд бид боловсролын салбарт нэн хэрэгтэй байх “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” (СИИ сургалт2) хөтөлбөрийн ач холбогдол, онцлогийг илэрхийлж буй болно. Нийгэмд үр бүтээлтэй, амжилттай, өөрийн гэсэн байр суурьтай, бусадтай эв нийцтэй амьдарч ая тухыг мэдэрч чадах эсэх нь мэдлэг, боловсролоос гадна тухайн хүний ёс суртахууны ухамсар, төлөвшилтэй шууд холбоотой. Тиймээс өсвөр залуу үеийг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээнд суралцуулах, харилцааны хувьд хүндэтгэлтэй, хариуцлагатай иргэн болгохын тулд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн боловсролд хамгийн их анхаарах ёстойг энд онцоллоо.
Хураангуй: Гэр бүлийн ёс зүй бол үнэлэмжийн онолын мэдлэгийг практикт хөрвүүлэн буулгах нэгэн чухал талбар бөгөөд энэхүү илтгэлд бие хүний үнэлэмж тогтох суурь бүтээгч нь гэр бүл байдгийг илэрхийлсэн. Ингэхдээ гэр бүлийн тухай асуудлыг судлах хамгийн чухал онолын мэдлэг болох ёс зүй, мөн түүний орчин үеийн нэгэн чиглэл болох экзистенциалист ёс зүйн үзэл, улс төрийн философийн үүднээс хүүхдийн төлөвшил, үнэлэмж бий болоход эцэг эх ямар үүрэг, хариуцлага хүлээж байдгийг авч үзсэн юм. Хэдий эцэг эх хүүхдийн өсөлт, бие хүн болж төлөвших, хөгжихөд анхаарах үүргийг хүлээдэг ч хүүхдийн чөлөөт сонголт хийх, шүүмжлэлтэй хандах, өөрийн үнэлэмж бий болгох зэрэгт тодорхой боломж олгох, туслах нь орчин үеийн гэр бүлийн ёс зүйд чухал асуудал гэдгийг тусгасан юм.
Хураангуй: Эл илтгэлд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмээс философи мэргэжлийн оюутанд санал болгож буй Экософи хичээлийн агуулга хөтөлбөрт хамаарах зарим асуудлыг авч үзсэн. Чингэхдээ экософи хичээлийн нэрийг хүрээлэн буй орчны философи нэрээр солих нь зүйтэй болох тухай, мөн хичээлийн агуулгыг гадны зарим улс орны их сургуулиудын ижил төстэй хөтөлбөрт харьцуулсан харьцуулалтыг тусгасан болно. Энэхүү илтгэлийн гол агуулга нь монголд төдийгүй дэлхий нийтийн асуудал болсон хүрээлэн буй орчны асуудлуудад эерэг, зохистой хариу өгөхдөө байгаль ба хүний харилцааны үнэлэмжид нөлөөлөл үзүүлэх, улмаар өөрчлөх нь орчин үеийн философи, ёс зүйн эн тэргүүний зорилго бөгөөд академик ертөнцөд нийтлэг байх сэдвүүдийг оюутнуудад танил болгохын чухлыг онцгойлсон юм.
Энэтхэгийн философи бодит байдлыг, түүнийг танин мэдэх асуудлыг өргөн хүрээтэй авч үзэж, тайлбарладагаараа өөрийн гэсэн онцлогтой билээ. Түүний онцлогийг шингээсэн философийн нэгэн систем болох Жайнизм дахь харьцангуйн тухай онолыг энд авч үзсэн болно. Энэхүү релятивист үзэл үнэний тухай асуудал, ухамсар материйн тухай асуудлыг авч үзэхдээ "харьцангуй" хэмээх ойлголтыг хэрэглэсэн нь бодит байдлыг тайлбарласан өвөрмөу хандлага байсныг эн харуулахыг зорьсон болно.
Энэтхэгийн философи, шашин, соёл бүрэлдэн тогтоход эртний судрууд болох Вед, Упанишад болон туульсын бүтээлүүд, тэдгээрийн агуулга үлэмж нөлөөтэй байсан ажээ. Тэдгээр эртний судрын нэг бол Брахмасутра буюу Ведантасутра юм. Брахмасутра жинхэнэ бодит байдал болох брахман, бодгалийн оршихуйн утга учрын тухай өгүүлэх бөгөөд энэ нь энэтхэгийн сэтгэлгээний цөм юм. Учир нь энэтхэгийн уламжлалт сэтгэлгээнд сүнсний тухай асуудал чухал байдаг бөгөөд амьдралын зорилго нь бодгаль хүн, зовлонгоос ангижирч, бодит байдалд нэгдэх явдал байдаг юм. Энэтхэгийн философи сэтгэлгээ, шашин соёлын гол санаа бол амьдрал зовлонгоор дүүрэн байдаг тухай бөгөөд тэрхүү зовлонгоос ангижрах нь хүний амьдралын зорилго байдаг. Үүнийг тайлбарлахын тулд бодгалийн оршихуй, сүнс, дахин төрөхүй, үйлийн үрийн тухай философи чиглэлүүд өвөрмөц санааг илэрхийлж иржээ.