Бидний тухай
Багш ажилтан
Материйн долгионыг илэрхийлэх Диракийн тэгшитгэлд Диракийн спинор нь ерөнхий фазын нарийвчлалтайгаар тодорхойлогддог буюу U(1) тэгш хэмтэй байдаг. Эндээс цахилгаан орон нь цахилгаан цэнэгтэй харилцан үйлчлэлцэх ёстой гэж мөрдөн гардаг. Мөн Диракийн тэгшитгэлд спинор SU(2) тэгш хэмтэй байх тул спиний момент соронзон оронтой харилцан үйлчлэлцэх ёстой гэж мөрдөн гарна. Тэгвэл нэг спинтэй квадруполь момент бүхий нийлмэл бөөм буюу жишээлбэл рубидийн атом хэрхэн цахилгаан соронзон оронтой харилцан үйлчлэлцэх вэ гэсэн асуулт нээлттэй байна. Энэ төслийн зорилго нь дээрх асуултын хариуг онолын үндэслэлтэй гаргаж тавих явдал юм.
The Dirac spinors have two symmetry properties namely U(1) and SU(2) symmetries. These two symmetries lead us to explain how an electric charge interacts with an electric field and how spin-moment interacts with a magnetic field. However, a similar theoretical explanation for the quadrupolar moments that are intrinsic for the spin-1 particles such as the 87Rb atom is still not known. This research aims to explore this question and find an answer based on the gauge theory.
Материйн шинэ төрөл гэж нэрлэгдэх Бозе-Эйнштейний конденсаци нь атом молекулын хэмжээтэй харьцуулахад үлэмж хэмжээтэй квант механикийн систем гэдэг утгаараа мөн спин гэх хийсвэр огторгуйд орших физик хэмжигдэхүүний динамиктай холбогддогоороо шинжлэх ухаанд маш их ач холбогдолтой ба эрдэмтэдийн сонирхлыг зүй ёсоор татаж байна. 1/2 спинтэй бөөмс нь SU(3) тэгш хэмийн бүлэгт харьяалагддаг бол 1 спинтэй бөөмс нь SU(3) тэгш хэмийн бүлэгт харьяалагддаг. Энэхүү тэгш хэмийн ялгаанаас үүдэн нэг спинтэй бөөм нь спины соронзон диполийн моментоос гадна соронзон квадруполь моменттой байдаг. Бид 1 спиний хувьд квадруполь моментийг чөлөөний зэрэг хэлбэрээр тооцож, соронзон орон дахь Бозе-Эйнштейний конденсацийн динамик тооцоог хийхээр төлөвлөж байна. Нэгэн төрлийн бус соронзон оронд конденсацийг оруулж, соронзон орон ба квадруполь соронзон моментийн харилцан үйлчлэлээр уг конденсацийг удирдах боломж буйг бид урьдчилан таамаглаж байна.
Bose-Einstein condensate called a new type of matter takes much attention due to its theoretical importance in pure quantum physics and as well as its relevance to the dynamics of physical observables in the abstract spin space. Particles with half-spin have SU(2) symmetry whereas one-spin systems have SU(3) symmetry. Due to this difference between spin-half and spin-one, the spin-1 systems have an additional momentum called the spin-quadrupole moment which does not exist for spin-1/2. We study the time dynamics of the spin-1 Bose-Einstein condensate with additional freedom of motion which is quadrupole momentum and that could allow us to control spinor condensate with a spatially varying magnetic field.
Түлхүүр үгс: