Бидний тухай
Багш ажилтан
Эдийн засгийн сэтгэлгээний түүхийг зургаан үечлэлийн дагуу гүнзгийрүүлэн судлана. Эхний үе нь Сонгодог сургуулиас эхэлж, А.Смит, Д.Рикардо, Ж.С.Милл, Ж.Б.Сей болон бусад эдийн засагчдын үзэл бодол, улс төрийн эдийн засгийн ухааныг тайлбарлана. II үед К.Маркс, Австри ба Германы түүхийн сургуулийн үзэл бодол, улс төрийн эдийн засгийн ухааны тайлбартай танилцана. III үед Маржиналист хувьсгал, түүнийг залгамжлагч – А.Маршалл, Л.Вальрас, Шинэ сонгодог экономиксийг авч үзэж, эдийн засгийн шинжлэх ухааны хувьсал, өөрчлөлтийг холбогдох онол, сэтгэлгээг харьцуулан дүгнэнэ. IV үед буюу XX зууны эхэн үеийн эдийн засгийн сэтгэлгээнд У.Викселл, В.Шумпетер, И.Фишер болон бусад эдийн засагчдын эдийн засгийн шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан онол, аргуудыг тайлбарлана. Мөн Кейнсийн онолоос хөрөнгө оруулалт, зээлийн хүү, мөнгөний эрэлтийн онолыг авч үзнэ. Үүний зэрэгцээ Дэлхийн II дайнаас хойшхи үеийн кейнсийн ба сонгодог онолуудыг IS/LM шинжилгээнд тулгуурлан тайлбарлахаас гадна М.Фридман, А.Лукас, нео Вальрас, Вальрасын бус эдийн засагчид, пост кейнсийн эдийн засгийн сэтгэлгээ, орчин үеийн шинэ сонгодог макроэкономиксийн онолуудыг авч үзнэ. V үе буюу 1990-ээд оноос хойшхи үеийн эдийн засгийн глобал асуудлыг оролцуулан онол, арга, бодлогын олон талт ялгаатай байдлыг шинжилнэ.
Эдийн засгийн сэтгэлгээний хөгжлийг эдийн засагчдын үзэл бодол, эдийн засгийн шинжлэх ухаан, эдийн засгийн сэтгэлгээний түүхийн түүх байдлаар судалж, эдийн засгийн онолын логик сэтгэлгээ, эдийн засгийн шинжлэх ухааны аргын хөгжлийн шалтгаант холбоог тайлбарлах чадвартай болно.
Эдийн засгийн сэтгэлгээний түүх болон хөгжилд нөлөөлсөн гол сургуулийг, Сонгодог сургууль, К.Маркс, Австри ба Германы түүхийн сургууль, Маржиналист хувьсгал, түүнийг залгамжлагч – А.Маршалл, Л.Вальрас, Шинэ сонгодог экономиксийг тайлбарлана. XX зууны эхэн үеийн эдийн засгийн сэтгэлгээнд У.Викселл, В.Шумпетер, И.Фишер болон бусад эдийн засагчид нөлөөтэй байсныг тайлбарлана. Кейнсийн онолоос хөрөнгө оруулалт, зээлийн хүү, мөнгөний эрэлтийн онолыг авч үзнэ. Дэлхийн II дайнаас хойшхи үеийн кейнсийн ба сонгодог онолуудыг IS/LM шинжилгээнд тулгуулан тайлбарлахаас гадна М.Фридман, А.Лукас, нео Вальрас, Вальрасын бус эдийн засагчид, пост кейнсийн эдийн засгийн сэтгэлгээ, орчин үеийн шинэ сонгодог макроэкономиксийн онолуудыг авч үзнэ. 1990-ээд оноос хойшхи үеийн глобал асуудлыг оролцуулан онол, бодлого, нөхцөл байдлыг шинжилнэ.
Эдийн засгийн сэтгэлгээний хөгжлийг эдийн засагчдын үзэл бодол, эдийн засгийн онол, эдийн засгийн сэтгэлгээний түүхийн түүхийг судалж, онолын логик сэтгэлгээ, шалтгаант холбоог тайлбарлах чадварыг олж авах явдал юм.
Энэ хичээлээр үйлдвэрлэгч, кластер, үндэсний, бүс нутгийн, орон нутгийн, хөрш зэргэлдээ улсуудын талаас өрсөлдөх чадварыг тодорхойлох асуудлыг авч үзнэ. Энэ хичээл үндэсний ба бүс нутгийн бүтээмжийг голлон судална. Улмаар орон нутгийн түвшин дэх стратеги, үйл ажиллагааг тэдгээрийн үйлдвэрлэгчдийн туршлагад тулгуурлан шинжилж, кластераар хөгжих, өрсөлдөөний зарчимд үндэслэн бизнесийн орчныг сайжруулах нөхцөлийг тодорхойлно. Энэ хичээлээр аж үйлдвэр өндөр хөгжсөн болон хөгжиж буй орнуудын аль алиныг судална. Эдгээр улсуудыг судлахдаа өрсөлдөх чадварын түвшинг онцолно. Энд сум дүүрэг, аймаг нийслэл буюу орон нутгийн түвшин дэх өрсөлдөх чадвар, бүс нутгийн хэмжээний өрсөлдөх чадвар, үндэсний хэмжээний өрсөлдөх чадвар, тухайн нэг кластерийн өрсөлдөх чадвар, хөрш зэргэлдээ орнуудын өрсөлдөх чадварыг шинжилнэ. Энэ хичээл зөвхөн засгийн газрын бодлого биш, мөн үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн холбоод, их сургуулиуд, бусад институциуд өрсөлдөх чадварт чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулна. Орчин үеийн өрсөлдөөнд эдгээр институц бүхэн чухал бөгөөд эдийн засгийн хөгжилд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог болохыг харуулна. Цаашилбал, улс үндэстэн, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн стратегийг бий болгох, процессийг тогтвортой хөгжүүлэх сорилтууд тулгарч байгааг харуулна. Тиймээс энэ хичээлийн агуулга нь зөвхөн онол, бодлого биш, бас байгууллагын бүтэц, институцийн бүтэц, өрсөлдөх чадвараа байнга дээшлүүлж байхад шаардлагатай процессийн өөрчлөлтийг авч үздэг. Энэ хичээл дэлхийн гол гол бүсүүдээс олж авсан кейст суурилна. Мөн унших материал, лекц, зочны яриа гэх зэргийг ашиглана. Энэхүү хичээлийг сонгосон оюутнууд Харвардын бизнесийн сургуулийн Sharepoint сүлжээнд бүртгүүлж, хичээлд хэрэглэгдэх кейсүүд, засгийн газрын тэргүүн болон эдийн засгийн бодлогод нөлөө бүхий хүмүүсийн ярилцлагын бичлэгүүдийг татан авч ашиглах боломжтой. Мөн тэрхүү сүлжээний оюутнуудтай холбогдох бүрэн бололцоотой. Харвардын бизнесийн сургууль “Өрсөлдөх чадварын эдийн засаг” хичээлээ Жон Кеннидигийн засаглалын сургууль, Харвардын бусад сургууль, Массачусетсийн технологийн сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн оюутнуудад санал болгодог, үнэндээ их сургуулиуд хооронд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй оюутгуудад зориулсан хичээл. Энэхүү хичээлд бизнесийн салбарын стратеги боловсруулагчид, бодлого боловсруулагчид, удирдах ажилтны сургалтанд хамрагдахыг хүсэж буй хэн бүхэн хамрагдах боломжтой, олон шинжлэх ухааныг хослуулсан хичээл гэдгээрээ онцлог.
Уг хичээлээр үйлдвэрлэгч, кластер, эдийн засгийн хөгжлийн асуудлыг гүнзгийрүүлэн судална. Энэхүү хичээл бизнес, экономикс, засаглал, бусад холбогдох салбарт суралцаж буй оюутнуудад зориулагдсан. Эдийн засгийн бодлого ба бизнесийн хөгжлийг уялдуулан шинжлэх зорилготой.
Хичээлээр янз бүрийн ялгаатай зах зээлийн нөхцөлд үнэ-тоо хэмжээг тодорхойлох суурь ойлголтыг хэрэглэх ур чадвараа дээшлүүлэх зорилготой. Менежментийн эдийн засгийн аргуудыг мэдэж авна. ААНБ-ын зорилго, зорилгодоо хүрэх дотоод ба гадаад хязгаарлалтуудыг гүнзгийрүүлэн тайлбарлана. Менежерүүд янз бүрийн зах зээлийн төрлүүдэд үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргахдаа микро эдийн засгийн онол, түүний аргуудыг хэрхэн хэрэглэж болох боломжийг судлахдаа тоо баримт, жишээн дээр суралцах тохиолдлыг авч үзэх юм. Үндсэн сэдвүүд нь: хэрэглэгчийн үйл хөдлөл ба эрэлт, эрэлтийн үнэлгээ, үйлдвэрлэл ба зардал, янз бүрийн зах зээлийн төрлүүд дээр үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт, асимметрик мэдээлэлтэй болон муу сонголттой зах зээл, урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудал байна.
Ашгийн ба ашгийн бус, олон улсын байгууллагын шийдвэр гаргалтанд, тэр дотроос ашгийн төлөө байгууллагын шийдвэр гаргалтанд микро эдийн засгийн онолын ойлголтуудыг тоо баримт, жишээ, кейс, асуудалд тулгуурлан хэрэглэх талаар гүнзгий ойлголттой болно.