Бидний тухай
Багш ажилтан
Засгийн газарт холбоотой нүүрсний АМНАТ-ын асуудлыг шинжилсэн. Монгол улсын Засгийн газар нүүрсний АМНАТ-ыг янз бүрийн байдлаар тодорхойлж ирсэн. Үүний шалтгаалан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нүүрсний АМНАТ-тай холбоотой олон асуудал үүсэх болсон.
Analyzed the problem of coal VAT related to the government. The Government of Mongolia has defined VAT for coal in different ways. Due to this, many problems related to state-owned and private sector coal VAT have arisen.
Түлхүүр үгс:Хүнсний сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 2-оос цөөнгүй кластерын үйл ажиллагаатай танилцах, туршлага, санал солилцох сургалтын аялал зохион байгуулна. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг бизнесийг кластерын хөгжлийн хандлага руу шилжихэд тулгарч буй асуудал, жишээ туршлагыг олон улсын жишээнээс суралцах байдлаар тайлбарлаж, харилцан санал солилцоно. Хөгжлийн шийдэл ТББ-ын орон нутгийн зохицуулагчдад "Хүнсний кластерын засаглал, менежмент" гэсэн сэдвийн дор 3 модульт сургалт орно.
A field trip to the companies will be organized to familiarize participants with the activities of at least 2 clusters active in the food chain and to exchange experiences and opinions. The problems faced by micro and small businesses operating in the food sector in moving to the cluster development approach and examples of experience will be explained by learning from international examples, and mutual opinions will be exchanged. The development solution includes a 3-module training for local NGO coordinators under the theme "Governance and Management of Food Clusters".
Түлхүүр үгс:Энэхүү судалгаа нь Нийслэл, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгын хүрээнд Монгол улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт санал боловсруулах, төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг үр дүнтэй ажиллахад нийслэлийн үр ашиг дээшлүүлэх, урсгал зардлыг бууруулах асуудлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний ажлын зохих хөлсийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм. Судалгааны зорилго нь нийслэлийн төсвийн үр ашигтай байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино. Судалгааны үр дүнг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны үйл ажиллагаанд тусган ажиллана.
This study aims to ensure the economic independence of the capital, Ulaanbaatar, by developing proposals for changes to the relevant provisions of the Budget Law of Mongolia, studying the problems of improving the budget management system and improving the efficiency of the capital in the effective work of the working group with the function of developing proposals and conclusions. It aims to conduct research and manage relations related to paying appropriate fees for professional methodological consulting services within the scope of reducing running costs. The study's purpose is to identify the problems facing the efficiency of the city's budget, determine the reasons, and determine ways to solve them. The research results will be reflected in the activities of the City Council's Economic and Budget Committee.
Түлхүүр үгс:Эрчим хүчний салбарт, дамжуулах сүлжээний стратеги төлөвлөгөөг шинэчлэхтэй холбоотойгоор Эдийн засгийн хүрээлэнгийн төслийн баг нь УБ ЦДС ХХК-ийн удирдах ажилтнуудад эрчим хүчний хөгжлийн хандлага, өрсөлдөх чадвар, кластер сэдвээр шинэ мэдлэг түгээх, дэлгэрүүлэх, хүргэх зорилгоор сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
In the energy industry, particularly, upgrading the strategic plan of the transmission network, project team of EI NUM has organized a training for executives, and given consulting service on capacity building on new knowledge through development trend of electricity industry, cluster development and competitiveness.
Түлхүүр үгс:Судалгаагаар нийслэлийн хэмжээн дэх үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, хөдөлмөрийн оролцооны түвшин, спорт энтертайнмент салбарын өөрчлөлт, хандлагыг шинжилнэ. Спорт энтертайнмент салбар болон салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөгжлийн олон талт оролцогсдод таниулах, нийгэм, эдийн засагт үзүүлэх богино ба урт хугацааны үр нөлөөг: нэгдүгээрт, олон улсын түүхэн туршлагаас суралцах замаар салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ойлгох, хоёрдугаарт, салбарт оролцогч талуудын боломж ба сорилтыг Мөсөн өргөөний спорт энтертайнмент кейст тулгуурлан харуулна. Шинжилгээний үр дүнд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулна.
The study is aimed to analyze the changes and trends of production, investment, employment, labor participation level, sports and entertainment industry in the capital city. Next, to introduce the activities of the private companies in the sports entertainment sector to the development stakeholders, and the short- and long-term effects on the society and economy as well as institutions. Then, to review the economic and social impact of the sector by learning from international history and lessons, and the stakeholders in the sector opportunities and challenges are presented based on the Steppe Arena entertainment case. Conclusions and suggestions will be developed based on the analysis results.
Түлхүүр үгс:Дэлхий даяар Ковид-19 цар тахал үргэлжилж байгаа өнөө үед МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны баг Оюу Толгойн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг макро түвшинд буюу эдийн засгийн өсөлт, экспорт, татварын орлого, гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын үйлдвэрлэгчдийн хооронд үйлдвэрлэлийн холбоос үүсэх талаас харуулж, тус төсөл дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилласнаар тэдгээрийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, ялангуяа хөдөлмөрийн зах зээл, ажиллагсдын чадавхид гарч буй өөрчлөлтүүд, орон нутгийн хөгжил, орон нутгийн төсвийн бүрдэлт, дэлхийн зэсийн зах зээлийн хандлага, Монгол Улсын өөрийн нөөц боломж, цаашдын хандлага гэсэн нилээд өргөн хүрээнд судалгааг хийлээ.
At present, when the COVID-19 pandemic continues spreading around the world, a research team from the Economic Institute at the National University of Mongolia has examined the impact of Oyu Tolgoi on the Mongolian economy at the macro level, including economic growth, exports, tax revenues, emerging industrial links between foreign investors and domestic producers. The scope of research was considerably wide, including the impact of the OT company on local suppliers, the Mongolian economy and society, especially the labor market, changes in the employees’capacity, local development, local budgeting, global copper market trends, Mongolian own resources and future trends.
Түлхүүр үгс:Судалгаанд 2010 оны 12 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хот дахь үхэр, адуу, хонь, ямаа 1кг ястай махны сарын дундаж үнийн нийт 125 сарын өгөгдөл ашиглав. Түүнчлэн цар тахлын нөлөөг шалгахдаа 2018 оны 1 дүгээр сарын эхний долоо хоногоос 2021 оны 5 дугаар сарын 2 дахь долоо хоног хүртэл нийт 175 долоо хоногийн 1 кг ястай махны дундаж үнийн өгөгдөл ашигласан. Улирлын нөлөө, трендийн нөлөө байгаа эсэхийг регрессийн шинжилгээ хийж, t тестээр шалгав. Хавар, зуны улирлуудад бүх төрлийн махны үнэ нь намрын улирлаас өндөр гэсэн үр дүн ажиглагдав. Махны үнийн өөрчлөлтөд трендийн нөлөө байна. Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоох нь үхрийн болон ямааны махны долоо хоногийн дундаж үнэд сөрөг нөлөө үзүүлсэн байна. 300,000₮-ийн мөнгөн дэмжлэгийн хувьд статистикийн хувьд ач холбогдолтойгоор бүх нэр төрлийн махны тухайн долоо хоногийн дундаж үнийг өсгөх нөлөө үзүүлжээ.
The study used a total of 125 monthly data on the average monthly price of per kg of beef, horses, sheep and goats in Ulaanbaatar from December 2010 to March 2021. In addition, the average price of 1 kg of 4 types of meat for 175 weeks from the first week of January 2018 to the second week of May 2021 was used to examine the impact of the pandemic. Regression analysis and t-test were performed to determine seasonality and trend effects. In the spring and summer, the prices of all types of meat were higher than in the autumn. There is a trend effect on all meat prices. Quarantine during the Covid-19 pandemic affected the average weekly prices for beef and goat meat. The government monetary support of MNT 300,000 had a statistically significant effect on the average price of all types of meat during the week.
Түлхүүр үгс:ОТ тѳслийн Ковид 19 цар тахлын ѳмнѳ ба цар тахлын үед Монголын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нѳлѳѳллийг үнэлнэ. Энэ удаагийн судалгаа бол 2018 онд хийгдсэн судалгааны үргэлжлэл. Ѳмнѳх тѳслийн баг ажилласан.
The study is aimed to assess the OT project impacts on the Mongolian society and economy during the pre- and during pandemic COVID 19. This research is a continuation of the 2018 Impact Assessment. Previous project team worked.
Түлхүүр үгс:Тѳслийн хүрээнд: 1. Үндэсний статистикийн газар болон холбогдох байгууллагуудаас тоо мэдээлэл, өгөгдлүүдийг цуглуулан соёлын салбарын макро эдийн засгийн өнөөгийн байдлын шинжилгээ хийнэ. 2. Монгол Улсын соёлын салбарын бодит байдлыг олон улсын ижил төстэй байдалд харьцуулалтыг хийж хөгжлийн хандлагыг гаргана. 3. Соёлын салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тогтоохдоо олон улсын байгууллагуудын санал, зөвлөмжид тулгуурлаж, өөрийн орны өвөрмөц ялгааг илүү харуулж цаашид хөгжүүлэх соёлын салбарын бодлогыг гаргана.
The framework of the project is covered by 1. Description and data on the current macroeconomic situation in the cultural sector will be collected from the National Statistical Office and related organisations. 2. Compare the realities of Mongolia's cultural sector with international similarities and develop trends. 3. In determining the social and economic impact of the cultural sector, it shall base its policy on the cultural sector for further development based on the suggestions and recommendations of international organisations and highlighting the specific differences of the country.
Түлхүүр үгс:Судалгааны баг нь Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого боловсруулах судалгааг долоон сарын хугацаанд гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго бол геологи, уул уурхай, түлш болон газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй үндэсний болон салбарын хэмжээний бодлого, зорилтуудыг нэгтгэн уялдуулах замаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн богино (2019-2020), дунд (2021-2025) болон урт хугацааны (2026-2030) нэгдсэн бодлого, стратегийн баримт бичгийн төслийг боловсруулахад оршино. Судалгааны хүрээнд 6 үндсэн ажлын даалгаврыг гүйцэтгэсэн. Эхний даалгаврын хүрээнд БНХАУ, Казахстан, Канад, Австрали, Өмнөд Африк, БНЭУ, Чили, Норвеги улсын уул уурхайн хөгжлийн чиг хандлагын судалгаа, Канадын “Metal and Mining Plan” баримт бичиг, Квүйнсландын “Resources Q” баримт бичгүүдийг харьцуулан судалж, Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлыг нэгтгэн үзүүлэн салбар хоорондын тэргүүлэх чиглэлийн үзэл баримтлалын санал боловсруулсан. Хоёр дахь даалгаврын дагуу Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон талаас шинжилсэн. Гурав дахь даалгаварт хууль эрх зүйн орчны судалгаа – хууль тогтоомж ба салбарын бодлогын уялдаа, шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэл, холбогдох бодлогын баримт бичиг, үзэл баримтлалын талаарх санал дүгнэлт, зөвлөмж багтсан. Дөрөв дэх ажлын даалгаврын дагуу Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлогын саналыг боловсруулсан. Энэ хүрээнд салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратегийг хэрэгжүүлэх замын зураглалыг гаргаж, зайлшгүй авч үзэх хөгжлийн үзэл баримтлал, тэдгээртэй холбоотойгоор салбарт үүсэж болох эрсдэлийг авч үзсэн. Тав дахь ажлын даалгавар бол баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусган ажиллах үйл ажиллагаа байсан. Сүүлийн даалгавар бол судалгааны тайланг эмхэтгэн эцэслэж, хүлээлгэн өгөхөд чиглэсэн. Судалгааны ажилд бодлогын судалгаа, шинжилгээний аргуудыг ашигласан болно.
The research team has completed a seven-month study on the development of integrated policy on geology, mining, oil and heavy industry in Mongolia. The main objective of this research is to provide Mining and Heavy Industry Sector's short (2019-2020), medium (2021-2025), long-term (2026-2030) integrated policy and strategic documents by integrating geology, mining, fuel and oil, heavy industry's sectoral and national policies and goals. The study completed six tasks. The first task was to compare the study of mining development trends in China, Kazakhstan, Canada, Australia, South Africa, India, Chile, Norway, and reviewed and compared documents of the Canadian "Metal and Mining Plan" and Queensland’s "Resources Q", summarized and drafted cross-sectorial conceptual framework of the present situation of geology, mining, oil and heavy industries. The second assignment was to analyze Mongolia's geology, mining, oil, and heavy industry activities from multiple angles. The third task included the legal environment study: the coherence of legislation and sector policy, the necessary legislative framework reforms, comments and recommendations on relevant policy papers and concepts. The fourth task developed geology, mining, oil, and heavy industry's integrated development policy recommendation. The scope included integrated sectoral development policy, strategic mapping, the concept of indispensable development and sector-related risks. The fifth task was to review the draft document by the public and reflect comments from the discussion. The last task was to finalize the research report and hand it in. Policy research and analysis were used in the study.
Түлхүүр үгс:ҮХГ-ын захиалгаар ОТ ХХК-ийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн ЭЗХ 2018-2019 онд Өмнийн говийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах бодлогын судалгааг хэрэгжүүлж байна. УИХ-аар батлагдсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хугацаа 2021 онд дуусах дахин шинэчлэгдэх шаардлага үүссэн. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч, 2030 оны ТХЗ-ын хэрэгжилтийг хангах, 2050 он хүртэлх хөгжлийн ерөнхий схем, замын зураглалыг бүс нутгийн хөгжилд үндэслэн тодорхойлох ажлыг эхлүүлэх болсон. Үүн дээр нэмээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн дагуу ҮХГ нь бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн арга зүйг глобал өөрчлөлттэй уялдуулан гаргах хэрэгцээ гарч байгаа юм. Эдгээр үндэслэл, хэрэгцээг харгалзан үзсэнээр МУИС-ийн ЭЗХ-гийн хэрэгжүүлж буй “онд Өмнийн говийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах судалгаа”-ны ажилд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнийн говийн дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах судалгаанд нийтдээ 130 гаруй хүн ажилласан нь 2000 оноос хойш Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, тэр дотроос дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах судалгаанд ийм олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаагүй, бас судалгааг ийм урт хугацаанд хийж байгаагүй. Олон талт хамтын ажиллагаа болон олон салбарын эрдэмтэд судлаачдын судалгааны ажлаарх тогтмол харилцааг бататгаж өгч байгаа нь глобал орчин хөгжлийн бодлого төлөвлөлтөд гарч буй шинэ өөрчлөлт хандлага юм. Гэрээний дагуу 17 сэдвийн хүрээнд дөрвөн аймаг, Төвийн бүсийн говийн дэд бүсийн салбаруудын хөгжил, байршлын урьдчилсан судалгааг хийж дуусгасан. Энэ хүрээнд зөвлөхүүд харъяалах салбар тус бүрээр: нэгдүгээрт, аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахад ашиглах хөгжлийн бодлогын баримт бичгийн үнэлгээ, санал зөвлөмж гаргасан; хоёрдугаарт, бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх асуудлаар Засгийн газарт хүргэх саналын төслөө ҮХГ-т гаргаж өгсөн; гуравдугаарт, УИХ-аар хэлэлцүүлэх шинэчилсэн бүсийн хөгжлийн үзэл баримтлалд тусгах саналаа оруулсан. Үүний дараа дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийн замын зураглалыг гаргасан. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2050”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын агуулга бүрэн нийцэж байна. Дороос гарсан санал санаачилга нь дээрээс чиглүүлж буй шинэчилсэн үзэл баримтлалтай холбоотойгоор хийгдэж байгаа юм. Судалгааны баг нь 2020 оны сард багтаан дөрвөн аймгийн хөгжлийн хөтөлбөрийн саналыг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү хөгжлийн хөтөлбөрт бүх ажлын хэсгийн дүгнэлт, санал зөвлөмж багтсан. Мөн Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр болон 4 аймгийн хөгжлийн хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Хамтын ажиллагааны хороонд танилцуулахад бэлтгэж байна. Бүх талын санал дүгнэлтийг нэгтгэн эцсийн хувилбараар ҮХГ-т хүлээлгэн өгөх бөгөөд ҮХГ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах чиг үүрэгтэй.
With the support of the OT LLC under the request of the NDA, the Economic Institute of National University of Mongolia has been implementing a policy study on the South-Gobi Regional Development Program for last two years. The Parliament-approved Regional Development Concept expires in 2021 and needs to be renewed. In addition, the Government of Mongolia has been launched the Comprehensive development strategy and roadmaps up to 2050 based on regional development and this was matched with achievements of SDGs by 2030. In addition, there is a need for the development of a regional development planning methodology in line with the global change in the role of the NDA in terms of ensuring the implementation of the Development Policy Planning Law. Given these considerations and needs, we have amended the trilateral contract of the “South Gobi Regional Development Program”', which is being implemented by the Economic Institute of National University of Mongolia. More than 130 people have been collaborating and co-working for last two years, and many such staff had not been worked in the Regional Development Program since 2000, particularly, in terms of South Gobi Regional Development Program including four aimags. Moreover, altogether have not been spending such long time in this research. This is a sound collaborative action of all stakeholders including academics of various fields, and tremendous changes in global development policy planning environment. In accordance with contract, research team was completed the sectoral development and spatial analysis of the four aimags and the South Gobi sub-region based on the 17 theme. In this context, every consultant in each field were concluded with outcomes as a follows: first, evaluations and recommendation of sectoral development policy documents to be used in the further documents of the aimag development program; second, the integrated proposals have been submitted to the NDA to update the regional development concept with the Government; third, it proposes to incorporate the updated regional development concept into the Parliamentary Discussion. Afterwards, roadmaps for the four provinces' development programs have been drawn up. It fully complies with the contents of the “Mongolia Comprehensive Development Strategy 2050” and “Sustainable Development Vision 2030”, approved by the Government and Parliament of Mongolia. The initiative from bottom-up is in line with the top-down revision concept. The research team is preparing to submit the four aimag’s development programs by 2020. This development program includes summaries and suggestions from all working groups. It is also preparing the presentation of the South Gobi Regional Development Program and the 4 aimags' development programs to the Partnership Committee of the Umnugobi aimag. The research team will submit its final version to the NDA for final approval, which will be discussed and approved by the Cabinet at the Cabinet meeting.
Түлхүүр үгс: