Бидний тухай
Багш ажилтан
Японы уран зохиолын түүхийн үечлэлд тулгуурлан лекцээ эртний, дундад эртний, дундад зууны үеийн гэсэн гурван бүлэгт хуваан авч үзэж, сонгодог уран зохиолын төлөөлөл болох зохиолуудыг танилцуулна. “Кожики”(古事記), “Манёошүү” (万葉集), “Гэнжийн туульс” (源氏物語), “Такэтори моногатари” (竹取物語), “Хэикэ моногатари” (平家物語), “Макүрано-сооши” (枕草子), “Цүрэзүрэгүса” (徒然草) зэрэг тодорхой зохиолыг сонгон уншиж, зохиогчийн намтар, түүхэн цаг үеийн онцлогийн талаар эргэцүүлэх болно. Хичээлд лекц голлохын зэрэгцээ, зохиолын талаар харилцан ярилцах хэлбэрийг түлхүү хэрэглэнэ.
Японы сонгодог уран зохиолын төлөөлөх дээж бичгүүдээр дамжуулан, дундад зууны үед зохиогдон өдгөөг хүртэл япончуудын шимтэн уншдаг сонгодог зохиолын онцлог, найруулга, төрөл зүйлийн талаарх мэдлэг эзэмшинэ.
Хэл-соёл судлал, нийгэм, танихуйн хэл шинжлэл зэрэг орчин цагийн хэлшинжлэлийн үүднээс хэл соёлын шүтэлцээний ойлголтыг дараах агуулгаар авч үзэн, тодорхой жишээгээр тайлбарлана. Үүнд: Хэл соёл судлалын тухай ойлголт, тухайн ард түмний амьдрал ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн үгийн сангийн нэгжүүд, тогтвортой хэллэг.
Япон үндэстний хэлийг, аж төрөх ёс, соёлтой нь холбон үзэх үүднээс багш, оюутан хамтран тухайн хэлний үгийн сангийн тодорхой нэгж болсон үндэсний онцлог бүхий үг хэллэгийг ойлгох, өөрийн хэлтэй харьцуулан нийтлэг хийгээд өвөрмөц ялгаатай тал, сэтгэлгээний онцлогийг нь танин мэдэх. Японы уран зохиол, өвөрмөц хэллэг, оньсого таавар зэрэг эхүүдийг ашиглан, тухайн үндэстний соёл хэлэндээ хэрхэн тусгалаа олдгийг танин мэдэх
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хирагана, катакана цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 150 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх арга, япон хэлний хэл зүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг нэр, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална. Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд Can-Do statements-Би чадна илэрхийллийн дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурна.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үзэл баримтлалд тулгуурлан, хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А1 шатны суурь мэдлэг, чадвар олгох зорилготой. Can-Do statements-Би чадна илэрхийллээр томьёолсон хичээлийн зорилтын дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурахад хичээлийн ач холбогдол оршино.
Дунд шатны унших бичих дадал хичээлийг судалснаар оюутан япон хэлээр унших, бичиж найруулахад анхаарах хэлзүйн гол зүй тогтолтой танилцан, зохион бичлэгийн бүтэц, хэлбэрийг мөрдөн, юмс үзэгдлийг хооронд нь харьцуулж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, найруулан бичих арга зүйд суралцана. Мөн тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг бие даан япон хэлээр олж цуглуулах, тухайн мэдээллээ боловсруулан илтгэх, ярилцана.
Япон хэлээр найруулан бичих, уншихад анхаарах гол дүрмүүд, гол зүй тогтолтой танилцаж, зохион бичих, унших дунд шатны дадалтай болно.