МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Энхтуул, Б.Ганчимэг
"Green facility of the Khovd city" Future is Urban II: Urban Resilience, Capacity Building, Nature Based Solutions, vol. 1, no. 463-469, pp. 463-469, 2025-5-16

https://www.taylorfrancis.com/

Хураангуй

Abstract Khovd city has a dry climate, so trees and shrubs adapted to dry conditions are cultivated, as well as those imported from Russia and China, the neighboring countries. There are total of 4123 trees and bushes including 47 larixes, 2 Abies, 201 Yellow Acacias, 11 Rosas, 3421 Ulmuses, 262 Populuses, 1 Syringa, 25 Acers, 14 Salixes, 22 Amygdaluses, 50 Prunus Padus, and 65 Sorbarias, are growing in 250 flower beds and gardens of 19213.76 square meter public area in Khovd City. There are also 2,051 populuses, salixes, and ulmuses in public streets, except for flower beds and gardens. In addition to the above-mentioned organizations, government agencies also participate in the work of green facilities building in Khovd city. 76 government organizations operating in the city are responsible for green facilities on an area of 13384.84 square meter, while the City Development Department alone is responsible for 1193.38 square meter, 27 private sector enterprise area of 3007.54 square meter, and 1627.5 square meter of contracted flowering area. National Tree Planting Day has become a traditional event in which people actively participate, but the growth of trees and shrubs is insufficient due to lack of regular maintenance and protection. Therefore, we intend to cooperate with the responsible organizations to implement the need for registration, care and protection of planted trees and shrubs on a regular basis. Special attention should be paid to the improvement of the quality of tree seeds, seedlings, and plants. Moreover the government should support the activities of tree nurseries, provide concessional loans, carry out afforestation and forest restoration activities with hidden root seedlings, and reduce seasonal dependence.

Зохиогч(ид): Д.Энхтуул
"Жаргалант хайрхан уулын ургамлын аймгийн судалгаа", ХАМТЫН АЖИЛЛАГАА БА СУДАЛГАА СЭДЭВТ ДОКТОРАНТ, ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ, Монгол, МУИС-ийн ББС, 2023-12-19, vol. 16, pp. 2

Хураангуй

Жаргалантын нуруу нь Их нууруудын хотгорын төв хэсэгт баруун хойноос зүүн урагшаа суналтайгаар 140-өөд км үргэлжлэн далайн төвшнөөс дээш дунджаар 2500-3000 метрт өргөгдөн тогтсон. Хамгийн өндөр цэг нь 3696 м өндөр бүхий мөнх цаст Дүмбүү оргил юм. Бидний судалгаанд хамаарагдсан нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Энэ нутгийн уур амьсгалын бас нэг онцлог нь хавар намрын улирлууд богинотой, халуун хүйтний солилцоо маш их байдгийн дээр температурын хаврын өсөлт нилээд түргэн, намрын бууралт харьцангуй аажим байна. Хар-Ус нуурын хотгорын тэгш тал, нам дор газруудаар Монгол орны байгалийн бүсүүд ээлжлэн солигдох зүй тогтлын дагуу байрласан хээр, цөлжүү хээр, цөлийн ургамалжилтын хэв шинж, хэвшлүүд тархахын зэрэгцээ нам дор газрын дундаас огцом өргөгдөж байрласан Жаргалант Хайрханы нурууны бэл хормойгоос орой хүртэл уулын босоо бүслүүрийн дагуу эрэмбэтэйгээр солигдон тархсан ургамжилтын хэв шинж, хэвшлүүдийн зүй тогтол илэрдэг(Буян-Орших 1993,1995).

Зохиогч(ид): Д.Энхтуул
"Хөшөөтийн уурхай орчмын ургамлын судалгаа.", Алтай судлал: Бүс нутгийн ба олон улсын хамтын ажиллагаа, боломж, Монгол, ОХУ, 2023-9-30, vol. 16, pp. 10

Хураангуй

Цэцэг сум нь Монгол алтайн нурууны салбар уулсын дунд өндөр уулын бүс нутагт оршдог. Зүүн захын цэг нь х.ө 46о0.4’, з.у 93о0.9’, баруун захын цэг нь х.ө 46о0.8’, з.у 92о50’-ын солбицолд оршдог Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн Дарви сумын нутагт Ховд хотоос зүүн урагш 210 км, Зэрэг сумаас баруун урагш 60 км, Цэцэг сумаас зүүн хойш 29 км, Монгол Алтайн нурууны зүүн урд төгсгөлийн хойд хэсэгт далайн түвшнээс дээш 1900-2250 метр өндөрт оршдог.

Зохиогч(ид): Д.Энхтуул
"ХОВД АЙМГИЙН ЗАРИМ ТООСТ УРГАМЛЫН ТООСНЫ ХЭЛБЭР, НӨӨЦ", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол, ОХУ, 2023-9-29, vol. 16, pp. 10

Хураангуй

Хураангуй. Балт тоост ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг судалснаар цаашид тэдгээрийн бал, тоосны нөөц, тархац, арви зэрэг зөгийн аж ахуйн бэлчээрийн нөөцтэй холбогдолтой судалгааг хийх боломжтой юм.Түүгээр ч зогсохгүй энэ нь хадлан бэлчээрийн чухам ямар ургамлыг зөгийгөөр тоос хүртээж, үрийн гарц, ургацыг нь дээшлүүлэхэд бололцоотой болохыг илрүүлэхэд ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): Д.Энхтуул
"Pollen types and sources of some pollen plants in Khovd provence", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол, Орос, 2023-9-29, vol. 0, pp. 89

Хураангуй

Abstract. By studying the composition of honey-bearing pollen plant species, it is possible to further study the resources of beekeeping pastures such as their honey and pollen resources, as well as distribution and abundance. Moreover, it is important to find out which plants of the hay pasture can be pollinated by bees and have the potential to improve seed yield and harvest.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар