Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй: Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн байна. /en.unesco.org/ Харин Монгол Улсад 2020 оны 1-р сарын 27-оос эхлэн энэ цаг хугацааг хүртэл хичээлийн жил дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжид суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цахим сургалтыг байгууллага бүр өөр, өөрийн нөхцөл бололцоон дээр тулгуурлан цахим сургалтыг явуулж байна. Боловсролд технологийн үүрэг роль 21-р зууны томоохон өөрчлөлтийг бий болгож байна. Хүн бүрт хаана ч, хэзээ ч технологийн эрс ялгаатай шийдлээр боловсролыг хялбар байдлаар олж авах боломжийг боловсролыг дамжуулах технологиудыг чадварлагаар ашиглаж чадвал багш бүрт боломж байна. Энэ үйл ажиллагаанд бидхамгийн хялбар, хамгийн бага зардлаар цахим сургалтын орчин бүрдүүлж суралцагчид чанартай боловсролыг хүргэхийн тулд Googleclassroom-г ашиглан бусад программ хангамжуудаар өргөтгөн сургалт явуулсан туршлагын талаар энэхүү өгүүлэлд бичлээ.. Түлхүүр үг: цахим сургалтын программ хангамжийн дэд бүтэц, googleclassroom, bookwidget, идэвхтэй сургалт, тестийн олон хэлбэр