МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT601
Багц цаг: 3

Товч агуулга

:Байгууллага дахь стратегийн менежментийн үйл явц, үндсэн алхамууд, стратегийн менежмент дэх уламжлалт болон шинэлэг хандлагууд, глобалчилал ба инновиацийн нөлөө;өрсөлдөөний буюу салбарын орчны шинжилгээ хийх арга зүй; байгууллагын нөөц, нөөцийг ашиглах чадвар, өвөрмөгц бүтээх чадвар, өрсөлдөөний үндсэн элементүүд, өрсөлдөөний давуу тал; өрсөлдөх чадвар ба стратеги, бизнесийн түвшний буюу өрсөлдөөний ерөнхий стратегийн хувилбаруудыг боловсруулах, сонгох, стратегийн төлөвлөгөө боловсруулах арга техникүүд; стратегийн хэрэгжилтийг хангах механизмууд: зохион байгуулалтын бүтцийн дизайн, компанийн засаглалын үүрэг нөлөө, стратегийн манлайлал, байгууллагын соёл, хүний нөөцийн удирдлага;стратегийн хяналт, өөрчлөлт, өөрчлөлтийн хүчин зүйлүүд, байгууллагын инерц, байгууллага дахь улс төржилт, зөрчил, түүнийг шийдвэрлэх болон өөрчлөлт хийх арга замууд зэргийг судлана.

Зорилго

Байгууллагын хөгжлийн стратегийг боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, хянах онол арга зүйн мэдлэг эзэмшин, стратегийн шинжилгээ хийх, стратегийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хянах үйл явцад өөрийн байгууллага дахь үүрэг хариуцлагын хүрээнд бусад оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвар эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT427
Багц цаг: 3

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, хүний нөөцийн менежмент, мэдээллийн систем зэрэг бизнесийн тодорхой нэг чиг үүрэгт чиглэсэн бусад хичээлүүдтэй харьцуулбал Стратегийн удирдлага нь том дүр зураг харуулах хичээл юм.Энэхүү хичээл нь бизнесийн удирдлагын бүхий л хүрээ, асуудлыг хөндөнө. Анхаарлын төвд аж ахуй бүхлээрээ байх бөгөөд түүний үйл ажиллагаа явуулж буй эсвэл явуулах боломжтой салбарууд, салбарын дотоод дахь өрсөлдөөн, байнгын өөрчлөлт, өөрчлөлт, өрсөлдөөний дундах байгууллагын урт болон богино хугацааны чиг баримжаа, өрсөлдөөний давуу чанар, давуу чанарын суурь болсон нөөц боломж гээд байгууллагын ирээдүй, амжилттай холбоотой бүх асуудлыг ярилцана.

Зорилго

Хичээлийн үндсэн зорилго нь яагаад сайн стратегийн удирдлагын тогтолцоо нь бизнесийн шилдэг гүйцэтгэлийг бий болгож байгааг ойлгуулах, улмаар стратегийн шинжилгээний аргачлалуудыг танилцуулж, стратегийн сонголтыг зөв хийн, сонгосон стратегийг системтэй хэрэгжүүлэхэд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT801
Багц цаг: 3

Товч агуулга

Хоёр ба түүнээс дээш бизнес нэгжтэй байгууллага буюу корпорац, түүний онцлог, корпорацийн түвшний стратегийн менежментийн үйл явцыг судална. Корпорацийн стратеги боловсруулалтын үе шаттай холбогдуулан корпорацийн стратегийн шинжилгээний онцлог, арга зүйг судална. Корпораций түвшний стратегийн хүрээнд: салбарын өртгийн гинж ба ухрах, давших интеграц; холбоотой диверсифизаци ба кросс-бизнесийн стратегийн нийцэл, хэмжээний үр ашиг; холбоогүй диверсифакаци ба бизнесийн багцийн эрсдлийн асуудлуудыг холбон авч үзнэ. Мөн нэгэнт үүсэн бий болсон корпорацийн хөгжлийн чиг хандлагууд, энэ чиг хандлагуудаас хамаарсан бизнесийн багцийг удирдах стратегиудыг судална. Корпорацийн стратегийн хэрэгжүүлэлтийн хүрээнд корпорацийн санхүү, корпорацийн зохион байгуулалтын бүтэц, корпорацийн түвшний хяналт, корпорацийн хүний нөөцийн менежмент, стратегийн манлайлал, корпорацийн нийгмийн хариуцлага корпорацийн соёл ба бизнесийн ёс зүйн асуудлуудыг судлана.

Зорилго

Аль ч байгууллага амжилттай оршин тогтнох, хөгжих үндэс болсон хөгжлийн зорилго, стратеги, төлөвлөгөөтэй байхын өөрөөр хэлбэл стратегийн менежментийн тогтолцоотой байхын, байгууллагын бүх фунциональ нэгж хэсгүүд (маркетинг, бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, судалгаа хөгжил, санхүү, бүртгэл, борлуулалт, хүний нөөц, мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээ, хамтын ажиллагаа) хөгжлийн нэгэн зорилгын дор нэгдэн зангидагдаж ажиллахын учир шалтгаан, ач холбогдлыг танин мэдсэн байна. Ингэснээр байгууллагын хөгжлийн асуудлаар олон талыг бодолцсон оновчтой санал санаачлага гарах, өөрийн үүрэгт ажлын хүрээнд байгууллагадаа стратегийн түнш болж ажиллах боломж бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, БС
Индекс: INTD801
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар