МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Н.Сонинтамир
"Стратегийн боловсруулалт ба хэрэгжүүлэлт: Өрсөлдөх давуу талын эрэл хайгуул", 2024-5-15
Зохиогч(ид): Г.Уянга, Н.Сонинтамир
"1.The relationship between self-esteem and Subjective well-being (In case of NUM students))" Бизнес ба инноваци, vol. 10, no. 02, pp. 1-8, 2024-5-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation

Хураангуй

Хураангуй Тус судалгаагаар бид, “Сайн сайхан байдал болон өөртөө итгэл итгэлийн хамаарлыг” МУИС-ийн нэгдүгээр курсын нийт 237 оюутны хувьд судалж үзлээ. 18-19 нас бол, бие бололд сэтгэл зүйн хувьд олон сорилтыг давдаг гэх утгаараа хүний амьдралын маш чухал үе байдаг. Бид энэхүү судалгаандаа, судлаач Rosenberg-ийн “өсвөр насныхны өөртөө итгэх итгэл”-ийн асуулгыг ашиглан, судалгааны үр дүнг шинжилж үзлээ. Судалгааны үр дүнгээс үзвэл оюутнуудын өөртөө итгэх итгэл болон сайн сайхан байдлын “эерэг нөлөө” гэсэн үзүүүлэлтүүд хүчтэй эерэг хамааралтай (.689**) гарч байна. Харин өөртөө итгэх итгэл буурах тусам “эерэг нөлөө” буурч байна. Өөртөө итгэдэг оюутнууд амьдралыг “аз жаргалтай гэж үздэг бөгөөд, итгэх итгэл нь бага байсан ч тэдний хувьд “аз жаргалтай” л байдаг гэх сонирхолтой үр дүн гарлаа.

Зохиогч(ид): С.Санасэр, Н.Сонинтамир, Ч.Анхбаяр
"Relationship between good corporate governance and financial performance" JOURNAL OF ACCOUNTING theory and practice, vol. 7, pp. 47-52, 2023-12-1

https://journal.num.edu.mn/accounting/article/view/7431

Хураангуй

Good corporate governance has multiple impacts on stakeholders, the environment, and society. There are many ways to define good corporate governance. In this study, we try to define good corporate governance in Mongolian listed companies and find that companies with good governance led to good financial performance. An empirical analysis is made based on the 2016-2020 audited reports regarding some of the corporate governance and financial performance indicators of the first and second classification joint stock companies of the Mongolian Stock Exchange. The result of this study concludes that good corporate governance has a positive effect on financial performance.

Зохиогч(ид): С.Санасэр, Н.Сонинтамир, Ч.Анхбаяр
"Relationship between good corporate governance and financial performance", International conference on value of accounting Information and Sustainability, , 2023-9-6, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Good corporate governance has multiple impacts on stakeholders, the environment, and society. There are many ways to define good corporate governance. In this study, we try to define good corporate governance in Mongolian listed companies and find that companies with good governance led to good financial performance. An empirical analysis is made based on the 2016-2020 audited reports regarding some of the corporate governance and financial performance indicators of the first and second classification joint stock companies of the Mongolian Stock Exchange. The result of this study concludes that good corporate governance has a positive effect on financial performance.

Зохиогч(ид): Д.Энх-Отгон, Н.Сонинтамир, Г.Уянга
"A Survey of the Job Satisfaction of Employees Who Work from Home" JOURNAL OF ACCOUNTING theory and practice, vol. June 2023 Vol 7, no. ISSN 2522-106X, pp. 43-46, 2023-6-1

https://journal.num.edu.mn/accounting/issue/view/432

Хураангуй

In modern times, companies use the advantages of technology to improve their competitiveness and increase their efficiency, create completely new business models, and make radical changes and innovations. This digital evolution is bringing about changes in all industries, including the media, banking, telecommunications and commerce industries. Due to this, there is a need to study the satisfaction of employees who are affected by the digital transition. Researching the job satisfaction of employees who work from home is of great importance nowadays, when business organizations are starting to take measures such as working remotely or working from home, or working shorter hours.

Зохиогч(ид): Д.Энх-Отгон, Н.Сонинтамир, T.Munkhjin
"A survey of the job satisfaction of employees who work from home", International conference on value of accounting Information and Sustainability, Монгол, 2023-5-30, vol. 1, pp. 1-5

Хураангуй

ABSTRACT In modern times, companies use the advantages of technology to improve their competitiveness and increase their efficiency, create entirely new business models, and make radical changes and innovations. This digital evolution is changing all industries, including the media, banking, telecommunications, and commerce industries. Due to this, there is a need to study the satisfaction of employees affected by the digital transition. Researching the job satisfaction of employees who work from home is of great importance nowadays, when business organizations are starting to take measures such as working remotely or working from home, or working shorter hours. Keywords: Herzberg's 2 factors, working from home, job satisfaction

Зохиогч(ид): Н.Сонинтамир, Б.Баярболд, Д.Энх-Отгон
"Үйлдвэрлэлийн процесс өөрчлөлтийн үр дүнгийн үнэлгээ, сайжруулах арга зам" Хүний нөөцийн удирдлага, vol. 058, no. 01, pp. 79-90, 2023-5-25

https://www.esan.mn/o/mongolin-hunii-nootsiin-mergeshsen-menejeruudiin-holboo-318

Хураангуй

Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэж, уурхайнуудад өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг компаниудгүйгээр Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагааг төсөөлөх боломжгүй юм. Эдгээр тэсрэх бодис үйлдвэрлэлийн компаниудад үйлдвэрлэлийн процессын өөрчлөлт хийх шаардлага ихээхэн үүсдэг. Энэхүү судалгааны ажлаар сүүлийн жилүүдэд олон удаагийн үйлдвэрлэлийн процесс өөрчлөлтийг хэрэгжүүлсэн компани дахь өөрчлөлтийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлж, өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлэх аргачлалыг санал болгосон.

Зохиогч(ид): Ш.Энхтуул, Н.Батдэлгэр, Б.Долгормаа, Н.Сонинтамир, Б.Буд-Амгалан, Э.Мөнхсаруул
"Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд төрөөс баримтлах хууль, бодлогын баримт бичгийн нөлөөллийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 9, no. 2, pp. xxx, 2023-5-25

https://bs.num.edu.mn/%d0%b1%d0%b8%d0%b7%d0%bd%d0%b5%d1%81-%d0%b1%d0%b0-%d0%b8%d0%bd%d0%bd%d0%be%d0%b2%d0%b0%d1%86%d0%b8/

Хураангуй

Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн төрөлжилт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөөлөл үзүүлэх юм. Дотоодын зах зээл хязгаарлагдмал байдал, дотоодын нөөцийн хэмжээ болон гадаад зах зээлийн тээвэрлэлтийн өртгийг харгалзан үзэхэд ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийг экспортлох нь манай улсын өрсөлдөх чадвар, салбарын төрөлжилт, ДНБ өсгөхөд эерэг нөлөөтэйгөөс гадна, ноолуураар дамжуулан малчдаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сэргээхэд ихээхэн ач холбогдолтой юм. Манай улсын ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт, эргэлтийн хөрөнгө, дэмжих салбарын хөгжил, гадаад худалдааны гэрээ хэлэлцээр гэсэн олон асуудал байгаагаас энэхүү судалгаагаар төрөөс хэрэгжүүлж буй хууль эрх зүйн актууд, бодлогын баримт бичгүүдийн харилцан хамаарал, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээг түлхүүр үгийг тусламжтайгаар тодорхойлохыг зорив. Түлхүүр үг: ноолуурын кластер, бодлогын баримт бичиг, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ

Зохиогч(ид): Н.Сонинтамир, Д.Батхуяг, П.Баянсан, Ч.Энхбаяр, Д.Энх-Отгон
"Монгол улсын гарааны компанийн санхүүжилтийн эрх зүйн орчны судалгаа, шийдвэрлэх асуудал" Бизнес ба инноваци, vol. 8, no. 2, pp. 15-35, 2023-2-7

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation

Хураангуй

Олон улсад, ялангуяа хөгжиж буй улсад гарааны компани ба гарааны бизнес өрхлэгчдийг дэмжих эрх зүйн тохиромжтой орёин бүрдүүлэх нь чухал асуудал хэвээр байна. Хөгжиж буй орны хувьд Монгол улс гарааны санхүүжилтэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн орчин үеийн эрх зүйн чиг хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Санхүүжилт авах боломж хязгаарлагдмал байдаг нь гарааны бизнесийн өсөлтөд учирдаг гол маадын нэг болдог. Энэ ажлын зорилго нь Монгол улсын гарааны санхүүжилтийн эрх зүйн орчин, бодлоготой холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлохын тулд холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг судалж, грааны бизнест тулгамдсан санхүүжилтийн асуудлыг судлахад чиглэгдсэн. Мөн дотоодын нөхцөл болон сонгон судалсан зарим улс орнуудын байдлыг харьцуулан дүгнэж, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, гарааны санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн.

Зохиогч(ид): Д.Энх-Отгон, Н.Сонинтамир
"Монгол улсад Төлөвлөгч-Эдийн Засагч, Менежмент мэргэжлээр дээд мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд МУИС-ийн оруулсан хувь нэмэр", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 1-7

Хураангуй

Abstract/Хураангуй Орчин үеийн улс оны хөгжил нь тухайн улсын мэргэшсэн дээд боловсролтой мэргэжилтнүүдийн улсдаа оруулж буй хувь нэмрээс ихээхэн шалтгаалдаг. 1959 онд МУИС-ийн Эдийн Засгийн Факультетийн бүрэлдэхүүнд Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн тэнхим байгуулагдсанаар менежментийн мэргэжлийн түүх эхэлж, энэ үеэс өнөөг хүртэл тус тэнхим доктор 52, магистр 391, бакалавр 2162, оройн сургалтаар 42 нийт 2647 төгсөгчдийг бэлтгэн гаргаж улс орныхоо өнцөг булан бүрт илгээжээ. Тус тэнхимийн төгсөгчид нь эзэмшсэн мэргэжлээрээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагын бүх шатанд хамт олноо манлайлан ажиллаж ирсэн. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Монгол улсад Төлөвлөгч-Эдийн Засагч, Менежмент мэргэжлээр дээд мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд МУИС-ийн оруулсан хувь нэмэрийг тус тэнхимийн түүхэн хөгжилтэй уялдуулан тодорхойлоход оршино.

Зохиогч(ид): Н.Сонинтамир
"Менежментийн үндэс", 2022-5-17
Зохиогч(ид): Н.Сонинтамир, П.Баянсан, Д.Энх-Отгон
"Analytical study on regulation and policy for startup financing in Mongolia", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Mongolia, 2021-12-17, vol. 2021, pp. 42

Хураангуй

Having appropriate regulation and policies for supporting startups and SMEs is a key priority for both developed and developing countries. As a developing country, Mongolia needs to adapt emerging rules to create friendly environment for startup financing. One of the main barriers to startup growth is a restricted access to finance. The focus of this study is to address issues related to startup financing regulation and policy in Mongolia. In order to identify possible challenges in the financing regulation, the study explores financial challenges that startups face, and how regulation and policy designed for startups. We discuss key findings and conclude by suggesting to adopt best practices from selected countries and change the startup financing regulations.

Зохиогч(ид): Н.Сонинтамир, D.Khongorzul, Ө.Зулбаяр
"Analyzing competitors competitive profile using CPM: On the case of banking industry in Mongolia", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Mongolia, 2021-12-17, vol. 2021, pp. 46

Хураангуй

Хураангуй: Entrepreneurs need to evaluate the competitive strengths of competitors in the industry in which they operate and take the results into account in their strategy development. The use of methods such as Strategic group mapping, Industry key success factors, and Competitive profile matrix is recommended, theoretically and methodologically. Instead, it is important to know how to bring these methods to life and apply them in your own industry. Within the scope of this research, the competitive strengths of competitors in the Mongolian commercial banking sector was studied by following steps: describing the strategic groups of commercial banks, determining the key success factors in the commercial banking sector by questionnaire, assessing the competitive profile of Golomt Bank and its main competitors. Then the recommendations are made on how to use the results of the study in the development of strategic alternatives.

Зохиогч(ид): Н.Сонинтамир
"Management: The Strategy executing mechanisms ", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Mongolia, 2021-12-17, vol. 2021, pp. 7

Хураангуй

The planning function drags most of attention, rather than the implementing the plan in the most of the organizations, industries even in national level. The issues regarding the resources, moreover how to generate or allocate them still hot topic in the management level. But we still need to design an organizational structure and control system that supports the execution of the formulated strategy, and develop an organizational culture and strategic leadership. Also, we need to recognize that existing rules and procedures, information and operating systems, incentive policies and methods as well as adoption of the best practices depends on the nature of strategy. In other words, all of the mechanisms mentioned above need to be adjusted and designed according to the strategy we follow. The paper discusses about the design of some implementation mechanisms in accordance to the strategy.

Зохиогч(ид): Н.Сонинтамир
"Өрсөлдөгчдийн өрсөлдөөний байр суурийг СРМ ашиглан шинжлэх нь" Хүний нөөцийн удирдлага, vol. 055, no. 2021.12. №02, pp. 77-93, 2021-12-1

www.monhrm.mn

Хураангуй

Бизнес эрхлэгчид нь өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар дахь өрсөлдөгчдийн өрсөлдөөний байр суурийг үнэлэн үр дүнг нь стратеги боловсруулалтдаа харгалзаж үздэг байх нь зүйтэй билээ. Үүнд Стратегийн бүлгийн карт (Strategic group mapping), Салбарын амжилтын түлхүүр хүчин зүйлс (Industry key success factors), Өрсөлдөөний байр суурийн матриц (Competitive profile matrix) гэсэн арга загваруудыг ашиглахыг онол арга зүй талаас санал болгож байдаг. Харин эдгээр арга загваруудыг өөрийн бодит салбартаа хэрхэн амилуулж хэрэглэн үр дүнг нь хүртэх вэ гэдэг нь нэн чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын арилжааны банкны салбар дахь өрсөлдөгчдийн өрсөлдөөний байр суурийг -арилжааны банкнуудын стратегийн бүлгүүдийг тодорхойлох, -арилжааны банкны салбар дахь амжилтын түлхүүр хүчин зүйлсийг асуулгын аргаар тодорхойлох, -Голомт банк ба түүнтэй стратегийн нэг бүлэгт байрших гол өрсөлдөгчдийн өрсөлдөөний байр суурийг үнэлэх гэсэн алхмуудаар судалж, судалгааны үр дүнг стратегийн хувилбар боловсруулалтад хэрхэн ашиглах талаар санал зөвлөмж дэвшүүллээ.

Зохиогч(ид): П.Анар, Н.Сонинтамир
"A need for gaining knowledge and skills of change management", International conference MIYR - 2021, Seoul, South Korea, 2021-9-1, vol. 2021, pp. 1-6

Хураангуй

In today's evolving society, the ability to adapt to any changes in the external environment is one of the key leadership skills of an organization. In this global pandemic time, real-life examples show that knowledge and skills of organizational change management serve as a guarantee of their survival and beome a key factor in their future development and success. Change management is not a short-term process of improving something, but a process of long-term planning, management and leadership for continuous development of an organization. An organization with knowledge of change management is always ready for any risks and opportunities, and continues to provide its members (employees) with the skills to adapt to any changes, innovations and developments. Organizations that implement change management are constantly improving and changing their activities in order to achieve their vision and goals. In this regard, this article discusses some aspects of theoretical issues of change management and leadership and their potential results to organizations. Therefore, this article contributes to the process of raising public awareness of the need for organizations to be prepared for any future change, which is to have knowledge and skills of change management.

Зохиогч(ид): Н.Сонинтамир, Д.Батхуяг
"Инновацын орчны судалгаа ба хөгжлийн стратеги", 2021-6-15
Зохиогч(ид): Н.Сонинтамир
"Инновацийн системийн оролцогч талуудтай хийсэн ярилцлагын судалгааны үр дүн" Бизнес ба инноваци, vol. 7, no. 2, pp. 14 хуудас, 2021-6-1

bs.num.edu.mn/сэтгүүлийн-дугаарууд/

Хураангуй

Ииновацийн системийн төлөв байдлыг системийн гол оролцогч талуудын төлөөлөл хэрхэн үнэлж байгааг, системээ цаашид хөгжүүлэхийн тулд тэд ямар арга замуудыг эрэлхийлж байгааг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийсэн. Судалгаанд инновацийн бодлогыг боловсруулагч, бодлогыг хэрэгжүүлэгч, мэдлэгийг бүтээгч, мэдлэгийг хэрэглэгч гэсэн дөрвөн бүлгийг төлөөлүүлэн 19 байгууллагын инновацийн асуудал эрхэлсэн, эрхэлж байсан туршлагатай 20 албан тушаалтыг хамруулсан. Судалгаанд ганцаарчилсан ярилцлагын арга (IDI-In Depth Interview) ашигласан. Ярилцлагыг хагас бүтэцчилэгдсэн хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлийг гол түлхүүр утга санаагаар түүж; оролцогч талууд, ярилцлагын асуулт, ярилцлагын агуулга бүрийг ангилан кодчилж; Microsoft excel программаар боловсруулж, дүгнэв.

Зохиогч(ид): З.Алтанчимэг, Н.Сонинтамир, Ө.Пагмадулам
"Цалин урамшуулал ажилтны тогтвор суурьшилын харилцан хамааралд ажилтны идэвх-оролцоо нөлөөлөх нь" Хүний нөөцийн удирдлага, vol. 052, no. 01, pp. 12-23, 2020-6-30

http://monhrm.mn/

Хураангуй

Сэтгэлтэй, оролцоотой ажилтанг бий болгох нь байгууллагуудын анхаарал асуудал болж байгаа бөгөөд ажилтны оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, тэдгээрийн харилцан хамаарал шүтэлцээг олж нээх хэрэгцээ ч нэмэгдсээр байна. Оновчтой цалин, урамшуулал, тэтгэмжийн бодлого нь ажилтны хичээл зүтгэл, идэвх-оролцоог нэмэгдүүлж улмаар хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж, байгууллага зорилгодоо хүрэхэд түлхэц болдог төдийгүй авьяасыг хадгалан үлдэх, хөгжүүлэх, тогтвортой ажиллахад нөлөөлдөг (Davies , Taylor, & Savery, 2001). Байгууллагын цалин урамшууллын бодлого үйл ажиллагаа ажилтны идэвх-оролцоо болон тогтвор суурьшилтай ажиллахад хэрхэн нөлөөлдөг, цалин урамшуулал ажилтны тогтвор суурьшилын харилцан хамааралд ажилтны идэвх-оролцоо дэмжлэг болдог эсэхийг судлах зорилгоор банкны салбарын томоохон төлөөлөл болох хоёр банкы ажиллагчдаас санамсаргүй түүврийн аргыг сонгон судалгааг явуулсан. Цалин урамшууллаар дамжуулан ажиллагчдаас хүсч буй үнэнч байдал, идэвх-оролцоог бий болгон тэднийг удаан хугацаанд тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах боломж нэмгддэг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Зохиогч(ид): З.Алтанчимэг, Н.Сонинтамир, Ц.Болортуяа
"Оюутны энтрепренёр болох зорилгод нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 2019.09 (17), pp. 189-205, 2019-9-17

https://bs.num.edu.mn

Хураангуй

Энтрепренёр чиг баримжаатай жижиг, дунд бизнесүүд улс орны баялаг, ажиллах хүчний дийлэнхийг бүтээж, хурдан өсөн дэвжиж, дэлхийн хэмжээний том бизнесүүдийг бий болгож, эсвэл тэдний гол түншүүдийн нэг болж байгаа учраас дэлхий даяар өсвөр үеийн залуусын энтрепренёрын зорилго, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, энтрепренёр боловсрол, хандлагын талаарх судалгаа нилээдгүй хийгдэж байна. Иймд оюутан залуус өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлэх хүсэл сонирхол байгаа эсэх, их сургуулийн зүгээс энтрепренёрт хандах хандлага, мэдлэгт нөлөөлж байгаа эсэх болон тэднийг ирээдүйд өөрсдийн бизнестэй болох хүсэл зорилготой болгож байгаа эсэхийг тодорхойлох нь зайлшгүй хийгдэх ёстой судалгаануудын нэг болоод байна. Оюутны энтрепренёр болох зорилгод хандлага, субьектив хэм хэмжээ, төсөөллийн зан төлөвийн хяналт, энтрепренёр боловсрол зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг судлах зорилгоор А сургуулийн 336 оютнуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон санал асуулга явуулсан. Судалгааны үр дүнгээс харахад энтрепренёрт хандаж буй хувийн хандлага нь энтрепренёр болох зорилгод мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг бөгөөд оюутан залуус бизнес эрхлэх боломж л гарвал өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн бизнестэй байх нь олон давуу талуудыг өөртөө бий болгодог хэмээн үзсэн. Субьектив хэм хэмжээ болон төсөөллийн зан төлөвийн хяналт энтрепренёр болох зорилгод эерэг, ижил төвшний нөлөө үзүүлсэн бол энтрепренёр боловсролын энтрепренёр болох зорилгод үзүүлж байгаа нөлөө бусад хүчин зүйлсээс статистик ач холбогдол бага гарсан.

Зохиогч(ид): Н.Батдэлгэр, Н.Сонинтамир, Б.Мягмарсүрэн, Н.Батсүх, Ж.Сарантуяа
"The effect of airline service quality of passenger's behavioral intentions: a Mongolian case study", The fourth industrial revolution: Challenges for developing countries, Монгол, 2019-6-12, vol. 1, pp. 7

Хураангуй

Abstract: Aviation industry’s competition is intensifying every year, by the appearance of the low-cost carriers (LCC). We have conducted the questionnaire survey to reveal the satisfactory level of aviation company and concluded the results in this paper. As result of the factor analysis, 6 components had chosen as customer satisfaction such as “In-flight service”, “In flight comfort”, “Reliability”, “Number of flights and waiting time”, “Cost of flight” and “Safety”. As for the domestic aviation company, to compete in the era of high competition, they have to choose whether to compete in the full-service carrier (differentiation strategy), nor the low-cost carrier (cost leadership strategy). Keywords: Generic strategy, competition factor, customer behavior

Зохиогч(ид): З.Алтанчимэг, Н.Сонинтамир, Ц.Болортуяа
"A study on factors affecting students entrepreneurial intention", The fourth industrial revolution: Challenges for developing countries, Монгол, 2019-6-12, vol. Vol 1, pp. 32

Хураангуй

Small and medium sized businesses with entrepreneur orientation have been developing rapidly creating wealth of the nations and often become larger global enterprises. The growing trend boosts researches on the entrepreneur intention, entrepreneur education, attitude as well as the factors affecting to the them. Considering the circumstances, the study on whether the university is nurturing the entrepreneur intention, attitude and willingness to start their own businesses is getting essential. The current study aimed at researching numerous factors affecting entrepreneur intention and attitude of the students, subjective norms, entrepreneur education, perceived behavior control using sample survey involving 336 university students. The survey results showed that the personal attitude had a slight influence on entrepreneur intention and the students expressed that they had an intention starting their own business immediately if they have an opportunity and they were pretty aware about the benefits of owning their own businesses. Subjective norms and perceived behavior control demonstrated both positive influences to becoming an entrepreneur, but an entrepreneur education presented low statistical significance in the study.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар