МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Consultancy for developing job analysis method
Бүртгэлийн дугаар: P2024-4736
Санхүүжүүлэгч: Санхүүгийн зохицуулах хороо
Мөнгөн дүн: 18.0 сая ₮
Хугацаа: 2023.12.31 - 2024.06.21
Захиалагч: Санхүүгийн зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, улмаар тус Хорооны чиг үүрэгт шинэ зохицуулалтын салбарууд нэмэгдсэнээр тус байгууллагад ажлын байрны шинжилгээ хийж, байгууллагын чиг үүрэгт тохирсон нэгж, албан тушаалын тодорхойлолт боловсруулж, улмаар өргөн хүрээний ажлыг цомхон чадварлаг бүтцээр гүйцэтгүүлэх шаардлага байгаа билээ. Энэ шаардлагыг хангахын тулд ажлын байрны шинжилгээ хийх нэгдсэн арга болон ажлын байрны тодорхойлолтын жишиг загвар тус байгууллагад хэрэгтэй байна. Захиалагчийн хэрэгцээнд тулгуурлан тус байгууллагад ажлын байрны шинжилгээ хийх аргачлал боловсруулах, ажлын байрны тодорхойлолтын жишиг загвар боловсруулах, боловсруулсан аргачлалаа танилцуулах сургалт зохион байгуулах үндсэн зорилготой зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлж байна. Төрийн байгууллагын онцлогоос шалтгаалан дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын үндсэн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, түүний өөрчлөлтийг яаж судлах; байгууллагын үндсэн зорилго зорилтуудыг хэрхэн үнэлэх; нэгжийн одоогийн чиг үүргүүд зэргийг хэрхэн судлах, чиг үүргийн давхардал ба орхигдлыг хэрхэн илрүүлэх, чиг үүргийн хуваарилалтын уялдааг хэрхэн хангах зэрэг асуудлууд чухлаар тавигдана. Иймд энэхүү судалгааны ажилд баримт бичгийн судалгааны арга томоохон үүрэг гүйцэтгэнэ. Мөн орхигдлын шинжилгээний арга, асуулгын арга, хэлэлцүүлгийн аргуудыг хэрэглэнэ. Судалгааны ажлын үр дүнд санал болгох арга нь ажлын байрны шинжилгээ хийх үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, шаардлагатай тоон мэдээлэл цуглуулах арга загварыг боловсруулах, тоон мэдээг цуглуулах, түүнийг боловсруулах, судалгааны үр дүнг танилцуулах процессыг зураглаж өгөх юм.

Abstract

With the amendment of the Law on the Legal Status of the Financial Regulatory Commission, and the addition of new regulatory branches to the functions of the Commission, there is a need for the organization to conduct a job analysis, develop a job descriptions for units and positions suitable for the organization's functions, and then perform a wide range of tasks with a small and competent structure. To meet this requirement, the organization needs a common job analysis method and a standard job description template. Based on the client's needs, consulting services are provided with the main purpose of developing a methodology for job analysis, developing a standard job description model, and organizing a training course to present the developed methodology. Due to the characteristics of the public organization, in order to realize the above consulting goals the issues such as how to study the legal regulation of the organization's main activities and its changes; how to evaluate the main goals and objectives of the organization; how to study the current functions of the units, how to detect duplication and omission of functions, and how to ensure the coordination of the distribution of functions are important. Therefore, the document research method will play a major role in this research. Gap analysis methods, questionnaire methods, and discussion methods are also used. As a result of the research, the recommended method is to determine the main indicators of the job analysis, to develop a method for collecting the necessary quantitative data, to map the process of collecting quantitative data, processing it, and presenting the research results.

Түлхүүр үгс:
ажлын-байрны-шинжилгээ-хийх-арга
төрийн-байгууллагад-ажлын-байрны-шинжилгээ-хийх-онцлог
Англи нэр: Analytical study and consulting to improve organizational structure
Бүртгэлийн дугаар: P2022-4319
Санхүүжүүлэгч: Санхүүгийн зохицуулах хороо
Мөнгөн дүн: 19.3 сая ₮
Хугацаа: 2022.01.09 - 2022.06.28
Захиалагч: Санхүүгийн зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Санхүүгийн зохицуулах хорооны зохион байгуулалтын бүтэц, албан хаагчдын ажлын ачаалал, газар нэгжүүдийн чиг үүрэгт анализ хийнэ. Судалгаанд Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдаас гадна тус хорооны зохицуулалтын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийг хамруулна. Мөн Санхүүгийн зохицуулах хороотэй ижил төстэй олон улсын байгууллагын туршлагыг судлана. Эдгээр судалгааны үндсэн дээр тус хорооны бүтэц, чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалт, ажлын ачаалал, нэгж хэлтсүүдийн хоорондын хамтын ажиллагаа зэрэгт үнэлгээ өгч, зохион байгуулалтын бүтцийг сайжруулан зохиомжлох хувилбарыг боловсруулж санал болгоно.

Abstract

The project devoted to analyze the organizational structure of the Financial Regulatory Commission, the workload of its staff, and the functions of departments and units. In addition to the officials of the Financial Regulatory Commission, the survey will cover the regulatory bodies, citizens and business entities of the Financial Regulatory Commission. It will also study the experience of international organizations similar to the Financial Regulatory Commission. Based on these studies, the committee's structure, functions, division of powers, workload, and cooperation between departments will be evaluated, and options for improving the organizational structure will be developed and proposed.

Түлхүүр үгс:
Байгууллагын-зохион-байгуулалтын-бүтэц
Англи нэр: Analytical study on regulation and policy for startup financing in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2022-4315
Санхүүжүүлэгч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Мөнгөн дүн: 20.0 сая ₮
Хугацаа: 2021.09.12 - 2021.11.14
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Аль ч улсын хувьд, тэр дундаа хөгжиж буй орнуудын тухайд гарааны компани ба ЖДҮ эрхлэгчдийг дэмжих эрх зүйн тохиромжтой орчин бүрдүүлэх нь чухал асуудал хэвээр байна. Санхүүжилт авах боломжийн хязгаарлагдмал байдал нь гарааны компанийн өсөлтөд учирдаг гол саад бэрхшээлийн нэг болдог. Энэ ажлаар Монгол Улсын гарааны компанийн санхүүжилтийн эрх зүйн орчин, бодлоготой холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлохын тулд хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон гадаад, дотоодын туршлагыг судлахын зэрэгцээ зорилтот гарааны бизнес эрхлэгчдийн дунд тандалтын судалгааг явуулсны үндсэн дээр гарааны компанийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн.

Abstract

Having appropriate regulation and policies for supporting startups and SMEs is a key priority for both developed and developing countries. As a developing country, Mongolia needs to adapt emerging rules to create friendly environment for startup financing. One of the main barriers to startup growth is a restricted access to finance. The focus of this study is to address issues related to startup financing regulation and policy in Mongolia. In order to identify possible challenges in the financing regulation, the study explores financial challenges that startups face, and how regulation and policy designed for startups. We discuss key findings and conclude by suggesting to adopt best practices from selected countries and change the startup financing regulations.

Түлхүүр үгс:
Гарааны-компани,-Эрх-зүй,-Санхүүжилт
Англи нэр: Comprehensive research and development policy recommendations for developing innovation strategies based on new knowledge and intellectual property
Бүртгэлийн дугаар: P2020-3898
Санхүүжүүлэгч: Үндэсний брэндийн бодлогын зөвлөл
Мөнгөн дүн: 6.0 сая ₮
Хугацаа: 2019.10.08 - 2019.12.08
Захиалагч: Үндэсний брэндийн бодлогын зөвлөл
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Инновацийн системийн оролцогч талуудын санаа бодол, тулгамдаж буй асуудал, бодит эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, инновацийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн стратегийн талаар бодлогын зөвлөмж боловсруулахад зөвлөх зорилготой. Судалгаанд In Depth Interview арга хэрэглэн мэдээлэл цуглуулсан. Ярилцлагыг хагас бүтэцчилэгдсэн байдлаар зохион байгуулсан. Инновацийн системийн оролцогч талуудыг 1/ бодлого боловсруулагч тал, 2/ бодлогыг хэрэгжүүлэгч тал, 3/ мэдлэг бүтээгч тал, 4/ мэдлэгийг хэрэглэгч тал гэж ангилан нийт 21 байгууллагын төлөөллүүдийг хамруулсан. Ярилцлагын явцын дуу хоолойг бичиж баримтжуулсан. Ярилцлагын бичлэгүүдийг шивсэн. Ярилцлагын мэдээлэлд боловсруулалт хийхдээ түлхүүр үгээр биш харин нэг бүрчлэн уншиж судлан түлхүүр санаануудыг түүж, тэдгээрийг ололттой талууд, тулгамдсан асуудлууд, санал зөвлөмжүүд гэж ангилсан. Тулгамдсан асуудлуудаа мөн хууль эрх зүй, старт-апын экосистем, санхүүжилт, мэдлэг ба хүний нөөц, өмчлөл, хамтын ажиллагаа, улс төрийн орчин гэж бүлэглэж үзсэн. Оролцогч талууд болон асуудлын бүлэглэлээр кодчилол үүсгэн боловсруулалт хийж дүгнэсэн. Үр дүнд үндэслэн инновацийг хөгжүүлэх стратегийн хувилбаруудыг дэвшүүлсэн. Инновацийн бодлого нь прагматик байх үзэл баримтлалд тулгуурлан 1/ Шинэ санаачлага гаргагчдыг зохих урамшуулал, механизмаар дэмжих чиглэлээр хийх үйл ажиллагаанууд, 2/ Шинэ санаачлагыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгах чиглэлээр хийх үйл ажиллагаанууд, 3/ Судалгаа шинжилгээ хийх дэд бүтцийг байгуулах чиглэлээр хийх үйл ажиллагаанууд, 4/ Боловсролын системээр дамжуулан бүтээлч, хүлээн авагч хүн амыг бий болгох чиглэлээр хийх үйл ажиллагаанууд гэсэн чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болгосон.

Abstract

The purpose is to conduct research to identify the views, challenges, and real needs of the stakeholders of the innovation system, to determine the current status of innovation implementation, and to advise on policy recommendations for future development strategies. Data were collected using the In Depth Interview method. The interview was conducted in a semi-structured manner. The participants of the innovation system were classified as 1 / policy maker, 2 / policy implementer, 3 / knowledge creator, and 4 / knowledge user, and included representatives of 21 organizations. Voices of the interview were recorded and documented. Interview recordings typed. The interview information was processed not by keywords, but by individual reading and key ideas, which were categorized as strengths, challenges, and recommendations. Issues are also grouped into legal, start-up ecosystems, funding, knowledge and human resources, ownership, cooperation, and the political environment. Encoding was developed by stakeholders and problem groups. Based on the results, strategic options for innovation development were proposed. Based on the concept of pragmatic innovation policy, the following policy implementation activities are proposed 1 / Activities to support innovators through appropriate incentives and mechanisms, 2 / activities to address the challenges of implementing the initiative, 3 / Activities to build research infrastructure, 4 / Activities to create a creative and receptive population through the education system.

Түлхүүр үгс:
инноваци
инновацийн-системийн-оролцогч-талууд
инновацийн-хөгжлийн-стратеги




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар