Бидний тухай
Багш ажилтан
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, шалтгаан, өмнөх жилүүд, одоогийн байдал, цаашдын хандлага. Глобал, бүс нутгийн, үндэсний түвшний уур амьсгал, төлөв байдал, хөдлөлзүй. Нийгэм-эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх бодлого, технологи. Уур амьсгалын өөрчлөлтөд хамааралтай салбарууд зохицуулах, бууруулах технологи
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь ойлголт, оронзай- цаг хугацааны зүй тогтол, шинжлэх ухааны үндэс, уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засаг, экологийн аюулгүй байдлын нөлөөний асуудлыг олон улсын болон улс үндэстний түвшинд авч буй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, арилгах болон үүссэн нөхцөл байдалд дасан зохицох технологийн талаар суралцагчдад танилцуулж, хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн өөрчлөлтөд задлан шинжилгээ хийх чадвар, практик дадал төлөвшүүлэх зорилготой.
Уг хичээлээр агаар мандал, түүнийн найрлага, агаарын бохирдлын хэлбэрүүд, эр үүсвэр, ялгарлын хэмжээг тооцох болох хянах аргуудыг авч үзнэ. Хичээлийн 2 дахь хэсэгт Гауссын плюм, химийн масс баланс, химийн урвал, торон ба траекторийн загваруудыг судална. Мөн загварын үнэлгээ, агаарын чанарын менежментийн оновчтой стратеги боловсруулах талаар авч үзнэ. Агаарын чанарын зарим түгээмэл загваруудыг ашиглах дадлага хийнэ.
Хүрээлэн буй орчны инженерчлэл болон бусад мэргэжлийн ангийн оюутнуудад агаарын бохирдол, загварчлал, үүнд бохирдуулагчийн тархалт, химийн хувиралт, алдагдлын ойлголтуудаас бүрдсэн шилжилт, хүрээлэн буй орчин дахь өөрчлөлтийн талаархи практик, дэвшилтэт арга барилуудыг сургах зорилготой.