МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG331
Багц цаг: 3

Товч агуулга

Ганжуур, Данжуураар уламжлан ирсэн орчуулгын зохиолыг түүх, утга соёл, сэтгэл судлал, гүн ухаан гээд хэд хэдэн шинжлэх ухааны үүднээс судалж болно. Хэл шинжлэлийн үүднээс задлан шинжлэхэд эн тэргүүн эх бичгийн онцлогийг тодорхойлох, үгийн сангийн талаас зээлдсэн үг буй эсэх, үг зүй болон өгүүлбэр зүй, найруулгын онцлогийг авч үзэх шаардлагатай. Орчуулгын хэл шинжлэлийн судалгаа бол бусад судалгааны үндэс суурь нь болж байдаг учир энэ талын судалгааг чухалчилж үзнэ.

Зорилго

Монгол бичгээр уламжлан ирсэн дурсгалуудын дотор төвөд хэлнээс орчуулсан ном судар томоохон байрыг эзэлдэг. Эдгээр орчуулгын гол дурсгал болох Ганжуур, Данжуур олон үеийн эрдэмтэн гүүш нарын хүч чармайлтаар буй болжээ. Данжуур ба төр ёсны шастир, сургаалын зохиолын жишээн дээр уламжлалт орчуулгын арга зарчимтай танилцуулах нь хичээлийн гол зорилго болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG341
Багц цаг: 3

Товч агуулга

Төвөд хэлт утга зохиолыг түүх, уран зохиол, яруу найраг, гүн ухаан, хэл шинжлэл, тэжээхүй ухаан, урлахуй ухааны үүднээс авч үзнэ. Түүхийн сурвалж бичгийг дэр-чой буюу нуусан сангаас олдсон ном, хаад, ноёдын ургийн бичиг, шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн чойн-жүн, он тооллын бичиг; уран зохиолын дурсгалыг намтар, домог, цадиг, сургаалын зохиол, магтаал, ерөөл, сан сэржим гэж ангилж авч үзнэ. Мөн гадаад дотоодын эрдэмтдийн төвөд хэлт утга зохиолын талаар хийсэн судалгаатай танилцаж, төвөд хэлээрх дурсгалыг унших, орчуулах дадлага хийнэ.

Зорилго

Төвөд, Монголын эрдэмтэн лам нар төвөд хэлээр шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлээр олон зуун мянган зохиол бүтээлийг туурвисан нь төвөд хэлт утга соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Эрдэм ухааны олон салбар хүрээг хамарсан эдгээр бүтээл улсын номын сан, орон нутгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулгаар өнөө үед уламжлан ирсэн бөгөөд төвөд хэлт утга зохиолын судлалд чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Төвөд хэлт зохиол бүтээлийн талаар цогц мэдлэг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG321
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын утга соёл энэтхэг, төвдийнутга соёлтой нягт холбоотой, дундад зууны монголын утга зохиолын олон дурсгал төвд бичгээр уламжилсан ирсэн учиртөвд бичгийн хэлийг зайлшгүй мэдэх шаардлагатай.Тус хичээлээр төвд бичгийн цагаан толгойг үзэж, бичмэл болон барын судрыг уншиж сурна, төвд бичгийн хэлний зүй, үгсийн сангийн талаар анхан шатны мэдлэг олгоно. Мөн төвд үсгийн галиглах тогтолцоог үзэж, төвд- монгол толь бичгийн зарчимтай танилцаж, төвд бичгийн хэлнээс монгол хэлнээ орчуулах дадлага хийнэ.

Зорилго

Бичмэл дармал ямар ч төвд эхийг уншиж чаддаг, төвд- монгол толь бичиг чөлөөтэй ашигладаг, төвд-латин, латин- төвд рүү галигладаг, галигласан эхийг уншдаг, төвд-монгол орчуулга хийх мэдлэг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING210
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол бичгийн хулсан үзэг, төмөр үзэг, хорголжин бар, модон бар, таталган хэлбэрээр бичсэн төрөл бүрийн түүхэн сурвалж, бичгийн дурсгалыг унших арга дадлыг олгож, түүхэн болон хуучирсан үг хэллэгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээг тайлбарлана. Мөн харь хэлнээс монгол хэлэнд орсон үгсийн цаг үе, соёлын харилцааны учир холбогдол, дуудлага бичлэгийн хувьслыг таниулна. Суралцагч судалгааны ном зохиол, монгол бичгээр гарсан монгол хэлний тайлбар толь, хэлзүйн бүтээлийг ашиглаж, зөв бичихзүй, үгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээ, бүтээврийн онцлогийг тодруулна.

Зорилго

Монгол бичгийн хэлний хожуу үе буюу 16-17 дугаар зуунаас хойших бичмэл болон олон янзаар барлаж хэвлэсэн бичгийн дурсгалыг унших, сонгодог монгол бичгийн хэлний онцлог, найруулга, үгийн сангийн баялгаас суралцана. Энэ хичээлийг үзсэнээр монгол хэлний үгийн сангаа баяжуулж, монгол бичгийг мэргэжлийн түвшинд судалж, сонгодог монгол бичгийн хэлний дурсгалуудыг уншиж судлах дадал чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG111
Багц цаг: 2

Товч агуулга

Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл тухайн үндэстний өвөрмөц онцлогийг мэдэхгүйгээр хэлийг нь сурна гэж байхгүй. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Зорилго

1.Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2.Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурь тавигдана. 3.Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч, ажиллаж, амьдрах зохих дадлага туршлагатай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG112
Багц цаг: 2

Товч агуулга

Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.

Зорилго

Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING624
Багц цаг: 3

Товч агуулга

Дундад зууны монголын утга зохиолын өвийг судлахад чухал үндэс суурь болох судар номын хэл нь үгсийн сан, хэл найруулга, нэр томъёо, их бага таван ухааныг хамарсан зэргээрээ монгол бичгийн хэлнээс ялгарах бие даасан нэгэн үеийг төлөөлөх онцлогтой. Зөв бичих зүйн хувьд бүрэн төлөвшиж, хэлбэр судлалын хувьд хуучирсан зүйлийг авах гээхийн ёсоор зөв шийдэж чадсан учир судар номын хэлийг сонгодог бичгийн хэл ч гэж нэрлэх ёс бий. Монголын шашин соёл, эрдэм ухааны олон салбарын ном судрыг багтаасан монгол Ганжуур, Данжуур бол судар номын хэлийг судлах үнэтэй чухал хэрэглэгдэхүүн юм. Энэ хөтөлбөр шашин номын хэл төдийгүй дундад зууны монголын түүх бичлэгийн хэл найруулга, бусад утга зохиолын хэл найруулгад ч ул мөрөө үлдээсэн судрын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн судалгааг хамарна.

Зорилго

Монгол бичгээр уламжилж ирсэн олон зуун судар Монголын хот суурин, орон нутгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулга, дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байна. Бар хэвлэл, гар бичмэлээр уламжилж ирсэн эдгээр судар ном монголчуудын хэл соёлын ховор нандин өв юм. Судар бичгийн томоохон цоморлог болох монгол Ганжуур, Данжуур өмнөх үе үеийн эрдэмтэн гүүш нарын хүчин чармайлтаар буй болжээ. Монголын шашин соёл, уран зохиол, урлаг утга зохиолын өв болох монгол бичгээр уламжилж ирсэн ном судрын цөөнгүй хувийг төвөд хэлнээс орчуулсан байдаг учир тэдгээр зохиолын хэл найруулга ихээхэн онцлог шинжтэй болсон билээ. Тиймийн тул судар номын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулгын энэхүү онцлогийг танин мэдүүлж, уламжлалт хэл соёлынхоо өвийг судлах дадал чадварыг суулгахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG703
Багц цаг: 3

Товч агуулга

Дундад зууны монголын утга зохиолын өвийг судлахад чухал үндэс суурь болох судар номын хэл нь үгсийн сан, хэл найруулга, нэр томъёо, их бага таван ухааныг хамарсан зэргээрээ монгол бичгийн хэлнээс ялгарах бие даасан нэгэн үеийг төлөөлөх онцлогтой. Зөв бичих зүйн хувьд бүрэн төлөвшиж, хэлбэр судлалын хувьд хуучирсан зүйлийг авах гээхийн ёсоор зөв шийдэж чадсан учир судар номын хэлийг сонгодог бичгийн хэл ч гэж нэрлэх ёс бий. Монголын шашин соёл, эрдэм ухааны олон салбарын ном судрыг багтаасан монгол Ганжуур, Данжуур бол судар номын хэлийг судлах үнэтэй чухал хэрэглэгдэхүүн юм. Энэ хөтөлбөр шашин номын хэл төдийгүй дундад зууны монголын түүх бичлэгийн хэл найруулга, бусад утга зохиолын хэл найруулгад ч ул мөрөө үлдээсэн судрын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн судалгааг хамарна.

Зорилго

Монгол бичгээр уламжилж ирсэн олон зуун судар манай орны хот хөдөөгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулга, дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байна. Бар хэвлэл, гар бичмэлээр уламжилж ирсэн эдгээр судар манай хэл соёлын ховор нандин өв болно. Судар бичгийн томоохон цуглуулга болох монгол Ганжуур, Данжуур манай олон үеийн эрдэмтэн гүүш нарын хүчин чармайлтаар буй болжээ. Монголын шашин соёл, уран зохиол, урлаг утга зохиолын өв болох монгол бичгээр уламжилж ирсэн ном судрын цөөнгүй хувийг төвд хэлнээс орчуулсан байдаг учир тэдгээр зохиолын хэл найруулга онцлог шинжтэй болсон билээ. Судын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулгын онцлогийг танин мэдүүлж, уламжлалт хэл соёлынхоо өвийг судлах дадлага чадварыг суулгахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар