Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлээр эртний хот суурин, хэрэм бэхлэлтийн төрлүүд, хотын археологийн судалгааны аргазүй ба түүний боломж ба хязгаар, хотын археологиор эртний нийгмийн бүтэц ба угсаатан, тэдний хязгаарыг шинжлэх, хүний үйл ажиллагаагаар байгалийн орчинг соёлын орчин болгож хувиргасан зүй тогтолыг судална.
Археологийн эх сурвалжийн үндсэн төрлийн нэг болох хот суурины дурсгалыг судлах онол арга зүйн үндсийг эзэмшүүлэх, цэгцтэй мэдлэг өгөхөд оршино.
Тус хичээлээр археологийн дурсгал, олдвор, хэлбэр ба археологийн соёл, Монгол улсад археологийн малталт, хайгуул судалгаа явуулах хууль эрхзүйн орчин, хайгуулын төрөл, зохион байгуулалт, хайгуулын бэлтгэл, агаарын тандалт ба аеро-зургийн судалгаа, археометр, геофизикийн тандалт, археоландшафт, сансарын тандалт, фосфат, микроморфологийн судалгаа, малтлага: практик ба онол, малтлагын бэлтгэл, зохион байгуулалт, малтлагын стратеги, хот суурин, булш оршуулга, түүвэр олдвор ба дарш, малтлагын техникийн асуудал, баримтжуулалт, 3 хэмжээст Laser-Scan, Соёлт давхарга, Harris Matrix-ын загвар, Он тогтоох арга зүй: Харьцангуй он цаг, Типологийн арга, Үнэмлэхүй он цаг: Дендрохронологи, С14, Термолюминесценц, спектроанализ, газхроматографийн арга, Өнгө будгийн судалгаа, UV нил ягаан туяа, Яс ба анатомийн эд эсийг судлах нь археозоологи ба археоботаник, компьютер, археологийн онолын чиг хандлагууд: Түүхэн болон археологийн эх сурвалжийн уялдаа холбооны асуудал, археологийн олдворын боловсруулалт, материалын анализ, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын асуудал, археологийн фото ба график зураглал, чулуу, шавар материал, төмөр, мод, яс, археологийн олдвор ба олдворын цогцыг тайлбарлах нь, эрдэм шинжилгээний хэвлэлтэй танилцана.
“Археологийн судалгааны аргазүй” хичээлийг судалснаар археологи дахь нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэлийн хамтын ажиллагааны олон талт боломжуудаас танилцуулах, археологийн шинжлэх ухааны судлагдахуун, хамрах хүрээ, асуудал ба агуулгын өөрчлөлт, судалгааны гол аргуудыг эзэмшүүлж, орчин үеийн археологийн хээрийн шинжилгээний хайгуул, малтлага судалгаа явуулах онол, арга зүйн үндсэн мэдлэг олгоно. Археологийн олдворыг боловсруулах, судалж тайлбар өгөх, он цаг тогтоох, соёлын өвийг хадгалж хамгаалах, бэхжүүлэх, сэргээн засварлах үндсэн мэдлэг эзэмшинэ.