МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Excavation of the Tombs of the Emperors and Nobles of the Xianbei Period
Бүртгэлийн дугаар: P2024-4771
Санхүүжүүлэгч: Дархан Уул аймаг
Мөнгөн дүн: 70.0 сая ₮
Хугацаа: 2023.07.07 - 2023.11.14
Захиалагч: Дархан Уул аймаг
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

2023 оны малтлага судалгаагаар бид Гавилуй уулын дурсгалт газарт 7 болон 9 дугаар бүхий 2 бунхант булшийг малтан судлав. 7 болон 9 дугаартай дурсгал нь Гавилуй уулын дурсгалт газрын бунхант булшнуудаас хамгийн томд тооцогдох буюу томоосоо 2-3 дахь нь болно. 7 дугаартай бунхны үүдэвчийг эгц доош шатлан үйлдсэн бол 9 дугаартай бунхны үүдэвчийг алсаас налуулсан байдалтай байсан нь зан үйлийн болон практик ач холбогдолтой зүйл байсныг харуулна. Түүнчлэн бунхнууд зэрэгцэн бөөр бөөрөөрөө нийлсэн байдалтай байсан бөгөөд 7 дугаартай бунхныг үүдэвчийг баруун хойноос орохоор үйлдсэн бол 9 дугаартай бунхны үүдэвчийг зүүн урдаас нь орохоор эсрэг ялгаатай үйлдсэн явдал ихээхэн сонирхолтой байлаа. Бунхнуудыг бүтэн тойрсон усан татаал шуудуунуудыг маш гүн буюу 2 м орчим үйлдсэн явдал 2023 оны малтлага судалгааны ажлыг удаашруулах маш том шалтгаан болсон юм. Учир нь өмнөх 2021, 2022 онуудад малтан судалсан бунхант булшнуудын үүдэвч 1-1,2 м гүн байсан бөгөөд бид өмнөх судалгаандаа тулгуурлан судалгааны ажлын ачаалал, хоногийг тооцсон хэдий ч энэ жилийн 2 бунханы усан татаал шуудууны гүн 1 дахин гүн, өргөний хэмжээ нь хүртэл том байснаас маш их хэмжээний шороо гарсан билээ. Харин оршуулгын хувьд 7 дугаартай бунхны үүдэвчний шаланд 5 үхэр, 1 адууны зүлд тахилгыг хийсэн байсан бол 9 дугаартай бунханд зүлд тахилганы ул мөр мэдэгдээгүй билээ. 7 дугаартай бунхан бүрэн тоногдсон бол 9 дугаартай бунхан огто тоногдоогүй нь түүхийн шинжлэх ухаанд асар үнэтэй мэдээллийг өгч буйгаараа чухал үр дүнд тооцогдож байна. 7 дугаартай бунхан тоногдсон хэдий ч лабораторийн судалгааны явцад 2 хүнийг оршуулсан болох нь тогтоогдов. 9 дугаартай бунхнаас эзэнгүй 2 авс гарсан бөгөөд эдгээр эзэнгүй авсыг сахиулж 2 хүнээр тахилга хийсэн, энэ 2 тахилын хүний хажууд 20 орчим шавар сав, шавар пийшин, жижиг төмөр тогоо, хазаарын амгай, зуузай, эмээлийн төмөр бүүрэг, оломны гархи, хил гарснаас гадна гахайн тоорой, 3 шувуу, дал, 4 өндөр зэрэг онц сонирхолтой олдворууд гарснаараа маш чухал ач холбогдолтой судалгааны ажил боллоо.

Abstract

In the 2023 excavation study, we excavated 2 shrine tombs numbered 7 and 9 at the Gaviluy mountain monument. Monuments numbered 7 and 9 are considered to be the largest among the tombs of the Gavilui mountain monument, or the 2nd-3rd largest. Tomb No. 7 was placed upright, while Tomb No. 9 was tilted at a distance, indicating ritual and practical significance. Also, the mausoleums were connected side by side, and it was very interesting that the mausoleum number 7 was made to enter from the northwest, while the mausoleum number 9 was made to enter from the south-east. A major reason for the delay in the 2023 excavations was the digging of complex water ditches that surrounded the tombs, which were very deep, about 2 m. Because in 2021 and 2022, the depth of the graves of the tombs excavated was 1-1.2 m, and although we calculated the workload and days of research based on our previous research, the depth of the water complex trenches of the 2 shrines this year is 1 times the depth and the width is bigger. A lot of dirt came out. As for the burial, 5 cows and 1 horse were sacrificed on the floor of the shrine no. Shrine number 7 is fully equipped, while shrine number 9 is not equipped at all, which is considered an important result as it provides valuable information for historical science. Although mausoleum number 7 was identified, it was found that 2 people were buried during laboratory research. 2 unclaimed coffins were taken out of the tomb number 9, and 2 people guarded these unclaimed coffins and performed a sacrifice. Next to these 2 sacrificers, there were about 20 clay pots, clay stoves, small iron pots, bridle shells, zuzai, saddle iron fleas, many buckles, and pigtails. It has become a very important research work due to the discovery of very interesting finds such as a tree, 3 birds, dal, and 4 heights.

Түлхүүр үгс:
Археологийн-малтлага-судалгаа
Сян
бунхант-булш




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар