Бидний тухай
Багш ажилтан
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн Археологийн судалгааны баг 2021-2023 онуудад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилуй уулын дурсгалт газар Сяньбигийн үед холбогдох хэд хэдэн бунхант булшийг малтан судлаад байна. Энэхүү ажлын үр дүнд илрүүлэн олсон амьтадын яс, тэдгээрийн заримд нь хадгалагдан үлдсэн шавжийн эд эрхтний хэсгүүдийг энэ удаад судалгааны эргэлтэд оруулж байна. Бидний малтан судалсан бунхант булшны тахилын хэсэгт олон төрлийн амьтадыг хойлго болгон тавьсан нь ихээхэн онцлогтой бөгөөд буга, тарвага зэргээс гадна овог, төрөл тодорхойгүй шувуу болон хөхтөн амьтад байгааг тодорхойлох шаардлагатай байгаа билээ. Мөн буга болон хүний тархины хөндий, амны хөндийд олон тооны шавжийн эд эрхтний хэсгүүд хадгалагдан үлдсэн нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Тиймээс бид бунхант булшнаас олдсон хөхтөн амьтад, жигүүртэн амьтадын ясыг орчин үеийн амьтадын ясны эталон цуглуулгатай харьцуулан төрлийг тодорхойлох, шавжийн макро, микро бүтцийг шавжийн цуглуулгатай харьцуулан төрлийг тодорхойлж оршуулгатай холбоотой шинэ мэдээ бий болгохыг зорьж байна.
Ритуальные катакомбы жужаньского времени в кургане Дзуулунгийн ам 1: продолжение многовековой традиции общества ранних кочевников Монголии Page 91 91 Ритуальные катакомбы жужаньского времени в кургане Дзуулунгийн ам 1: продолжение многовековой традиции общества ранних кочевников Монголии Ковалев АА Институт археологии РАН, Москва, chemurchek@ mail. ru Идэрхангай Т.-О. Улан-Баторский колледж Монгольского национального университета, Улан-Батор, iderkhangai2022@ gmail. com1 В 2017 году российско-монгольской экспедицией Санкт- Петербургского государственного музея-института Семьи Рерихов и Улан-Баторского университета под руководством АА Ковалева и Т.-О. Идэрхангая были предприняты раскопки кургана эпохи бронзы (?) Дзуулунгийн ам 1 (Зөөлөнгийн ам 1) в Эрдэнэмандал сомоне Архангайского аймака Монголии [1…
Манай судалгааны баг Монголын археологид төдийлөн судалгаа хийгдээгүй Сяньбигийн үеийн язгууртны оршуулгын дурсгалын судалгааг 2021 оноос эхлүүлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Гавилуй уулын дурсгалт газарт явуулж байгаа бөгөөд энэхүү өгүүлэлдээ өөрсдийн 2018-2019 оны хооронд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаас шинээр илрүүлсэн Сяньбигийн үеийн археологийн оршуулгын дурсгалт газрууд болон Гавилуй уулын дурсгалт газарт явуулсан 2022 оны малтлага судалгааны үр дүнгээс тус өгүүлэлдээ өгүүлнэ.
. В сентябре 2022 г. в рамках совместной монголо-российской экспедиции, организованной сотрудниками Монгольского национального университета и Алтайского государственного университета, проводились археологические исследования у горы Яшил (Орхонтуул сомон Сэлэнгэ аймака Монголии). В результате были раскопаны три захоронения монгольского времени. Курганы № 1 и 3 содержали неограбленные погребения взрослых людей, а скелет ребенка в кургане № 2 оказался нарушенным. В могилах найдены берцовые кости овцы (?), что являлось важной чертой погребального ритуала. Помимо них обнаружены позвонки и лопатка мелкого рогатого скота. На правой части груди человека, погребенного в кургане № 1, зафиксирован фрагмент небольшого железного топора. В кургане № 3 были найдены остатки берестяного колчана, наконечник пальмы, панцирные пластины и другие предметы. Внешний вид и внутреннее устройство курганов у горы Яшил отражают основные черты монгольских погребений. При этом курган № 3 имел отличающиеся особенности. В статье представлены описания результатов раскопок и анализ полученных материалов, что позволяет провести сравнение с другими аналогичными археологическими объектами, исследованными на территории Северной Монголии и ближайших регионов. Отмечено, что предметы вооружения, обнаруженные на памятнике Яшил, упомянуты в известном труде Плано Карпини, который в 1240-е годы посетил Монгольскую империю. Находки у горы Яшил станут дополнительным материалом при соотношении письменных и археологических источников рассматриваемого периода. Кроме результатов раскопок кратко изложена история изучения погребальных памятников в Северной Монголии. К настоящему времени известны скальные захоронения и курганы на 41 археологическом комплексе
Монгол нутгаас руни бичгийн шинэ шинэ дурсгал жил бүр илэрсээр эдүгээ сүүлийн тоо баримтаар нийт 108 газраас 193 дурсгал бүртгэгджээ. Үүнээс зөвхөн 2023 онд гэхэд таван шинэ дурсгал илэрсэн нь бичээс судлалын хувьд маш чухал амжилт юм. Уг өгүүлэлд, 2022 онд бүртгэгдсэн Ногоон уулын I бичээсийн уншлага судалгаа болон 2023 онд илэрсэн Ногоон уулын II ба III бичээсийн талаар авч үзэх болно. Доктор Т.Идэрхангайгийн удирдсан судалгааны баг 2022 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумдын зааг нутаг Ногоон уулаас эртний түрэг бичгийн нэгэн дурсгал илрүүлсэн бөгөөд түүний мэдээллийн дагуу 2023 онд тус дурсгалыг судлах явцдаа манай төслийн багийнхан тус газраас мөн хоёр шинэ дурсгал илрүүлсэн болно.
Монгол-Японы хамтарсан "Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх" төслийн 2023 оны малтлага судалгааны хүрээнд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших хүрэл зэвсгийн үед хамаарах Хиргисүүрийн гүдэн, Хүннү гүрний үед холбогдох Хархираа голын дурсгалд малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Бидний малтлага судалгаа хийсэн Өвөр Асгатын дурсгал газар нь хадтай толгойн энгэрт байрлаж байсан учир дурсгалт газрын булшнууд төдий л гүн бус нүхэнд хүнээ оршуулсан байсан нь мэдэгдсэн юм. Хүнээ оршуулахдаа ихэвчлэн ялимгүй баруун хойд зүгт хандуулан биеийг дээш харуулан тэнэгэр байдлаар оршуулсан байсан нь мэдэгдсэн билээ. Харин дурсгалт газрын нэг онцлог нь хүнээ дагалдуулан ямар нэгэн эд өлгийн зүйлийг тавьдаггүй болох нь мэдэгдсэн билээ. Зөвхөн Булш-1 дугаартай дурсгалын 1-р хүний гавлын ясан дотроос улаан өнгийн чулуун хув илэрсэн билээ. Харин Өвөр Асгатын дурсгалт газрын зүүн урд тэгш дэвсэг дээр нэг жижиг тахилын байгууламжийг сонгон малтаж Өвөр Асгатын булшнуудтай холбоо хамаарал бий эсэхийг тодруулахаар малтан судлахад малын яс илэрсэн билээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ-ын хүсэлтээр, аймгийн ЗДТГ-ын захиалгаар Гурвантэс сумын нутаг дахь археологийн дурсгалын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бий болгох, уул уурхайн үйл ажиллагаа ихэсч буйтай холбогдуулан түүх, соёлын дурсгал устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд МУИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Улаанбаатар Парк болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хоорондын 2023 оны 5 сарын 25-ны өдөр байгуулсан ""Гурвантэс сумын Гоёот багийн археологийн судалгаа" хийх ажлын гэрээ" нэртэй NoӨМАОНӨГ/202312185 дугаар бүхий гэрээний дагуу Технологи, Инновацийн тэнхимийн багш, археологич Т.Идэрхангайгаар удирдуулсан профессорын II баг 2023 оны 10-р сарын 14-нөөс 10-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд тус сумын Гоёот багийн нутгийг бүхэлд нь хамарсан хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Гоёот баг нь Гурвантэс сумын хойд хэсгийг нутгийг хамрах бөгөөд Говь-Алтайн нурууны гурав дахь эгнээний уулст хамаарах Алтан уул, Нэмэгт уул, Гилбэнт уул зэрэг томоохон нуруудтай юм. Бид Гоёот багийн нутагт археологийн хайгуул судалгааг 15 хоногийн туршид 6 баг болон хуваагдаж явуулсан билээ. Нутгийн төв хэсэгт байрлах Алтан уул, Нэмэгт болон Гилбэнтийн нурууны ам салаа, томоохон хөндий болон задгай усны ойр орчим зэрэг газраас түүх, соёлын дурсгалууд ихээр илэрч байсан бол тус багийн хойд ба урд хэсгийн говийн намхан аараг толгодын орчмоос харьцангуй цөөн тоотой илэрч байв. Ийнхүү уулын хөндий, ам салаа бүрийг шалгахад хүрэл зэвсгийн үеэс эхлэн дундад зууны үеийг хүртэлх булш үжүүд, хадны зураг зэрэг түүх, соёлын дурсгалуудыг нэг бүрчлэн бүртгэн баримтжуулсан билээ.
Бид энэ жил өнгөрсөн 2022 онд судалгаа хийсэн дурсгалт газар болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Яшил уулын энгэрт байрлах зүүн хойноос баруун урагш цуварсан байрлалтай 3 монгол булшийг малтсан бол энэ жил уг судалгааг үргэлжлүүлэн уг булштай зэрэгцээ орших Булш-04, Булш-05, Булш-06, Тахилын байгууламж-01, Тахилын байгууламж-02, Тахилын байгууламж-03, Яшил уулын урд бэлийн дэнж дээр орших 2 тахилын онгоныг тус тус сонгон малтлага судалгааны ажилаа хийж гүйцэтгэлээ. Яшил уулын Булш-04, Булш-05, Булш-06 дурсгалууд нь гадаад зохион байгуулалтын хувьд нэлээд таруу хашлагатай, 11 дотоод зохион байгуулалтын хувьд 130-150 см гүнтэй нүхэнд талийгаачдыг толгойгоор нь зүүн хойд зүгт хандуулан хэвтүүлж, шавар ваар, ясан зэв, хүрэл, төмөр зэв, төмөр арал, бог малын нүхтэй шагай, чулуун сувс, хүрэл эдлэл зэрэг сонирхолтой олдворуудыг дагалдуулан тавьжээ. Эдгээрээс Булш-05, Булш-06 хүний яс болон эд олдворын анхны байрлал хөдөлсөн байсан бол Булш-04 тоногдсон ул мөр илрээгүй байна. Харин тахилын байгууламжийн гадаад зохион байгуулалтын хувь Тахилын байгууламж-01, Тахилын байгууламж-02 нь зууван дугуй дараастай, Тахилын байгууламж-03 нь дөрвөлжиндүү хэлбэртэй дотроо чулуун дараасгүй хашлага мэдэгдэж байсан бөгөөд эдгээрээс ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй байна. Яшил уулын урд бэлийн дэнж дээр орших 2 Түрэгийн тахилын онгоны гадаад зохион байгуулалтын хувьд дугуй хэлбэрийн битүү чулуун дараастай, дотоод зохион байгуулалтын хувьд Тахилын онгон-01 голдоо 5 модны нүхтэй, тойроод усан татаал шуудуутай, хос төмөр дөрөө, жадны гилбэр зэрэг олон сонирхолтой олдворууд илрэн олдсон болно. Тахилын онгон-02 хувьд мөн адил дугуй битүү чулуун дараастай, дотоод зохион байгуулалтын хувьд ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй болно
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхим (МУИС-ийн захирлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/371 тоот тушаалаар МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Парк болсон), ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын Их Сургуулийн Монгол-Оросын хамтарсан судалгааны баг 2007 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж олон үеийн түүхэнд холбогдох дурсгалуудыг малтан судалсаар иржээ. Энэ судалгааны ажлын хүрээнд 2023 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт орших Хөшөөн дэнжийн дурсгалт малтлага судалгааны ажлыг явууллаа. Хөшөөн дэнжийн дурсгалт газарт Хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, буган хөшөөний цогцолбор байгууламж, дөрвөлжин булш, Түрэгийн үеийн тахилын онгон зэрэг түүхийн 3 өөр он үед хамаарах дурсгалууд байрлах бөгөөд энэ дурсгалт газар анх 2014 онд манай судалгааны баг дурсгалт газрын баруун хэсэгт байрлах Түрэгийн үеийн хойноос урагш цуварсан 4 тахилын онгоноос хойд талаас 2 дахь онгоныг, эдгээр 4 тахилын онгонд ашигласан 7 буган хөшөө зэргийг тус тус малтан судалж байв. Түүнчлэн манай хамтарсан судалгааны баг 2019 оноос Монгол орны буган хөшөөдийн 3D баримтжуулалтын ажлыг Ховд аймгийн Мөст сумын нутгаас хийж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд Хөшөөн дэнжийн дурсгалт газарт байрлах буган хөшөөдийн 3D баримтжуулалтыг хийх, дурсгалт газарт буй хиргисүүрийн дагуул байгууламжийг малтаж он цагийг тодорхойлох, энд орших буган хөшөөдийн анхны байршлыг тогтоох гэсэн зорилгуудыг тавин ажилав. Бид тахилын онгонд ашигласан буган хөшөөдийн 3D баримтжуулалтыг гүйцэтгэхийн зэрэгцээгээр дурсгалт газрын зүүн урд хэсэгт орших голын овгор дараас нь тоногдсон дугуй хүрээтэй нэгэн хиргисүүрийн зүүн урд талын урдаас хойш чиглэн цуварсан 3 тахилын байгууламжийг малтан судлав.
Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нар анх 2007 оноос ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын Их Сургуулийн Археологи, Угсаатан, Музей судлалын тэнхимтэй хамтран Монгол орны баруун бүс нутагт хүрэл зэвсэг болон Түрэгийн үеийн тахилын байгууламжийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байсан бол тус судалгааны ажлын цар хүрээг тэлэх зорилгоор 2014 оноос Монгол орны төвийн бүс нутаг, тэр дундаа Архангай аймгийн нутагт ажиллах болсон билээ. Энэ судалгааны ажлын явцад 2014 оны 8 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дахь Хөшөөн дэнж-04 хэмээх дурсгалт газарт Түрэгийн үеийн тахилын онгоны малтлага судалгааг явуулахын зэрэгцээгээр тухайн тахилын онгоны цогцолборт ашигласан буган хөшөөдийг дахин баримтжуулах ажлыг гүйцэтгэж үр дүнг нийтэлж байсан бол 2023 онд тус дурсгалт газарт дахин ажиллаж буган хөшөөдийг 3D баримтжуулалтыг хийсан ба 1 буган хөшөөг шинээр илрүүлэн малтан судлахад ёроолоос буган хөшөөг үйлдсэн байх боломжтой 31 чулуун багажийг илрүүлсэн нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байлаа.
Stone mounds, or khirigsuurs, have been the focus of archaeological research in Mongolia for many years. However, their contents are poorly studied. Horse remains preserved in khirigsuurs provide valuable information on husbandry and animal breeding in nomadic societies. The article presents the results of archaeological (Fig. 1), osteological and radiocarbon study of the horse remains from the Monostoyn Nuga site located in the Northern Mongolia. Sex and individual age were determined for the horses whose bones were extracted from the altars located by the khirigsuurs (Fig. 3). Three AMS dates are given and discussed (Fig. 2). The probable date of one khirigsuur was determined to be the second-fourth quarters of the 11th cen. BC. The further prospects of animal remains from khirigsuurs for paleogenetic research are considered. The mounds of the Monostoyn Nuga monument studied can be attributed to the khirigsuurs and “deer” stone culture, which has been identified conventionally, but to a certain extent reflects the existence of a large community in Inner Asia in the form of an archaic nomadic empire.
This study focuses on expanding knowledge about the genetic diversity of the Altai horse native to Siberia. While studying modern horses from two Altai regions, where horses were subjected to less crossbreeding, we tested the hypothesis, formulated on the basis of morphological data, that the Altai horse is represented by two populations (Eastern and Southern) and that the Mongolian horse has a greater genetic proximity to Eastern Altai horses. Bone samples of ancient horses from different cultures of Altai were investigated to clarify the genetic history of this horse breed. As a genetic marker, we chose hypervariable region I of mitochondrial DNA. The results of the performed phylogenetic and population genetic analyses of our and previously published data confirmed the hypothesis stated above. As we found out, almost all the haplotypes of the ancient domesticated horses of Altai are widespread among modern Altai horses. The differences between the mitochondrial gene pools of the ancient horses of Altai and Mongolia are more significant than between those of modern horses of the respective regions, which is most likely due to an increase in migration processes between these regions after the Early Iron Age.
Дэлхий нийтийн өөр өөр соёл болон гарал угсаатай ард түмний харилцан биенээ ойлгох хамгийн чухал ухагдахуун бол хэл, бичиг үсэг болох бөгөөд нөгөө талаар тэдний удаан хугацааны турших аж төрөл, түүх соёлыг өгүүлэх нэгэн баримт болдог. Мөн аливаа улс үндэстний бахархал болон үндсэн элементүүдийн нэг билээ. Одоогийн байдлаар хамгийн эртний бичиг үсгийн дурсгалыг НТӨ 4000 жилийн тэртээх Шумерчууд ашиглаж байжээ. Шумерчуудын боловсруулсан “шаантаг бичиг” нь дүрс үсэг бөгөөд тухайн үедээ хамгийн боломжтой, хамгийн үр дүнтэй бичиг байжээ. Монгол хэмээх угсаатны хувьд үүсэл хөгжил болон нэг үндэстний арвин их түүх, соёлтой бөгөөд тэднийг мөшгөн судлахад хамгийн чухал хэрэглэгдэхүүн болдог зүйл нь сурвалжийн мэдээ, археологийн олдворууд болдог. Харин археологийн олдвор нь нэгэн түүхийг тодруулан бичихэд хангалтгүй байх бөгөөд магадгүй археологийн бүтэн арван жил судлагдсан судалгааны зарим зангилаатай асуудлуудыг нэг жилд илрүүлэн олж судалсан бичгийн сурвалж тайлах нь бий.
В ходе раскопок в долине реки Эгийн-Гол (Северная Монголия) трех археологических памятников исследовались херексуры, рядом с которыми традиционно располагались жертвенники. Под небольшими выкладками обнаружены кости древних домашних лошадей. В данной публикации кратко представлены результаты археологического изучения объектов и выполненных археозоологических определений. Сохранность остеологического материала не позволила получить обширные сведения для комплексного анализа необходимых показателей при реконструкции особенностей коневодства. Однако для многих жертвенных животных удалось установить возраст и пол, а также описать состав найденных костей. Эти данные существенным образом дополняют ранее сделанные наблюдения при изучении культуры херексуров и «оленных» камней. Публикуемые материалы требуют дальнейших исследований. Необходимо получение данных радиоуглеродного датирования, палеогенетических и других современных научных заключений.
Although approximately 140 years have passed since the development of archaeological research in Mongolia, the research on historic monuments of certain periods is still inadequate. One of these periods is the Xianbei period, who established their own state on their foundation after the Xiongnu State, which established the first state in the history of Central Asia. The entire Xianbei historical period is recorded in the Mongolian historical chronology, but until 2014, any archaeological monuments related to them were not recorded. This caused great confusion among historians and archaeologists. In some cases, issues are raised such that "Xianbei dynasty was really in history?", "Who were they?". Mongolian archaeologists have gradually found the answers to these questions, and nowadays they have confirmed that Xianbei State was located in the territory of present-day Mongolia. Part of it is the result of the 5-year research conducted by the 2nd professor team of the Department of History and Archaeology of Ulaanbaatar School of NUM between 2018 to 2022. In this article, we aimed to introduce the results of the aforementioned team’s initial research work related to the Xianbei period, a new cemetery of the Xianbei period discovered in 2019, and the excavation of the Gavilui Mountain barrow tombs, which was first excavated in 2021.
There are ancient city remains dating back to the Xiongnu Empire located in the Bodont bag territory of Ulziit sum of Arkhangai aimag, 10 km southwest of the center of the sum, in the southeast side of the Khoid Zuukh ravine, in the area called Khargan Valley. City remains were discovered for the first time in 2017 by Iderkhangai Tumur-Ochir, a lecturer of the Department of Archaeology of Ulaanbaatar State University, as a result of the registration and investigation of Xiongnu period burials in the Orkhon, Tamir, Khanui, Khunui river basins for more than 10 years. In 2019, during the investigation and aerial photographic documentation work, a large number of the roof tile sherds were collected, including front decoration sherd of the roof tile with an ancient inscription means “Chan Yu”. As a result, the city was considered the ruins of the Xiongnu Chan Yu’s palace. During exploration work in April 2020, 2 sherds of the front decoration of the roof tile with inscription “Son of Heaven Chan Yu” were found, which further confirmed the above hypothesis. When the first archaeological excavations were carried out in July 2020 and announced to the public, the city’s excavation became the focus of the world’s
Летом 2018 г. в рамках совместной монголо-российской экспедиции, организованной сотрудниками Улан-Баторского и Алтайского университетов, проводились археологические исследования в долине Эгийн-гола (Хутаг-Ундур сомон Булганского аймака Монголии). В ходе плановых работ осуществлялись раскопки четырех погребений монгольского времени в местностях Их хутул и Элст хутул. В данной статье детально представлены результаты такой деятельности. Особое внимание уделено зафиксированным надмогильным и внутримогильным сооружениям, а также положению и ориентации погребенных людей. Эти данные отражают специфические моменты реализованного обряда при сравнительном анализе с материалами других средневековых могил, обнаруженных и раскопанных в долине Эгийн-гола. Имеется хорошая перспектива изучения и обобщения сведений об археологических объектах монгольского времени на территории, которая планировалась как зона затопления водохранилища при строительстве гидроэлектростанции.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг энэ жилийн оюутны ээлжит дадлага ажлыг 2022 оны 06-р сарын 06-ны өдрөөс 06-р сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулж, энэ хугацаанд Туул голын сав болон Төв аймгийн Өндөр ширээ, Угтаал цайдам, Цээл сумдын нутаг дахь олон үеийн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээгээр Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилуй уул хэмээх газарт Сяньбигийн үеийн 2 бунхант булшийг тус тус малтан судаллаа.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг 2019 оноос хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Их нөөлөгтийн хүннүгийн оршуулгын цогцолбор газарт археологийн малтлага судалгааг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. 2022 оны хувьд бид судалгааны цар хүрээг тэлж, Их нөөлөгт ба түүний ойр орчмын дурсгалт газруудад байрлах дундад зууны үеийн оршуулгын дурсгалыг малтан судлах төлөвлөгөөтэй ажилласан юм. Хээрийн шижилгээний ажлын хүрээнд 2022 оны 8-р сарын 29-нөөс 9-р сарын 14-ний өдрийн өдрийг хүртэл 15 хонөгийн хугацааанд Их нөөлөгтөд 7 хүннү булг, Яшил ууланд 3 монгол булш малтан судаллаа. Судалгааны явцад өмнөх жилүүдэд явуулж байсан хүрээлэн буй орчны судалгааг Их нөөлөгт, Өгөөмөр уулын арын энгэр билээр үргэлжлүүлэн хийсний үр дүнд хиргисүүр, дөрвөлжин булш, дугуй булш, монгол булш зэрэг нийт 17 дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэсэн юм. Түүнчлэн Орхонтуул сумын Баянцогт багийн иргэн П.Очир-Уянга хувийн эзэмшлийн хашаандаа газар ухаж байх үед хүний гавлын яс олдсон гэх мэдээллийг шалгах зорилгоор тэдний хашаанд сорилын малтлага явуулж эртний оршуулга байсныг илрүүлсэн болно.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин дэх Хүннүгийн хааны зуны ордон болох Луут хотын малтлага судалгааг 2020 оноос хойш жил бүр явуулж байгаа билээ. Харин 2020 оны ээлжит хээрийн судалгааг БШУЯ-ны санхүүжилтээр “Хүннүгийн лут хот” төслийн хүрээнд 07-р сарын 31-нээс 09-р сарын 14-нийг хүртэлх 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Бил энэ удаагийн судалгаагаар Харганын дөрвөлжин дэх хотын төв ордны урд хаалгын зохион байгуулалтыг тодруулах зорилгоор өмнөх жилүүдээс илүү том талбайг хамруулан малтан судалсан болно. Түүнчлэн Өлзийн сумын хойно байрлах Жаргалантын хөндийн орчмоор археологийн хүрээлэн буй орчны хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Монгол улсын засгийн газраас “Чулуун соёлын өвийн дурсгалуудыг бүртгэн, баримтжуулах тал дээр анхааран ажиллаж 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр болсон байна. “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын соёлын яам, Улаанбаатар их сургуулийн 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн СоЯ-21/406 тоот дугаар бүхий гэрээг байгуулж, Улаанбаатар их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлөбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.2.4-т заасны дагуу Монгол орны Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн бүсийн 3 аймгийн Чулуун соёлын өвийн дурсгалыг шинэчлэн бүртгэн баримтжуулах ажлыг гүйцэтгэхээр болсон болно.
В урочище Их нуулэгт, которое находится на правом берегу р. Орхон, в 18 км к западу от пос. Орхонтуул Сэлэнгэского аймака Монголии, Т.-О. Идэрхангаем в 2017 г. обнаружен археологический комплекс из нескольких погребальных памятников (см. рисунок, 1). Их обследование и фиксация осуществлялись в следующем полевом сезоне. Ранее такая возможность была ограничена наличием военного городка, построенного в советский период. В настоящее время от него остались лишь отдельные руины и место свалки, частично располагавшееся на одном из древних некрополей. Основной массив курганов находится у южного склона горы өгөөмөр уул. Скопления таких объектов получили соответствующие обозначения (см. рисунок, 2). Координаты одного из них уточнены с помощью GPS-приемника: N 48°56'52.75'', E 104°53'17.99'' (высота над ур.м. ок. 830 м).
This study was designed to study the effect of social stratification on human diet in the Xiongnu society. Human remains unearthed from three different sites in western and northern Mongolia were analyzed for stable carbon and nitrogen isotope values. The results demonstrate that a certain amount of C4 component was consumed by people of different social levels. The three noble individuals from terrace tombs at the Gol Mod 2 site ate a similar diet to most of the burial followers buried in satellite tombs, indicating similar lifestyle or a close relationship between them. Commoners from the Ereen Hailaas were very close to the nobles in isotopic features; this might indicate dietary similarity or could be related to the environment factors. The Salkhitiin Am commoners were lower in both carbon and nitrogen isotope values compared with other Xiongnu people analyzed before; it is likely that they had a quite different diet featuring less C4 plant and animal protein. If such dietary variation was not related to social stratification, possible differences in subsistence strategies or dietary traditions should be considered. These results provide an important window into the social structure and subsistence strategies of the Xiongnu people and will facilitate future study on cultural communication and material exchange across the Eurasian continent.
Статья посвящена публикации материалов раскопок пяти оградок, обнаруженных в составе археологического комплекса Устийн ам. Данный памятник, расположенный в Архангайском аймаке Монголии, был частично исследован археологической экспедицией Улан-Баторского университета в 2012 г. Изученные объекты представляют собой подквадратные конструкции, стенки которых сооружены из вертикально установленных плит, а внутренняя площадь заполнена камнями разных размеров. Анализ полученных материалов с учетом накопленного опыта культурно-хронологической интерпретации тюркских «поминальных» комплексов позволил установить, что раскопанные объекты памятника Устийн ам сооружены в разное время. По совокупности признаков (основа в виде многоплитового ящика, стела без следов обработки и др.) самой ранней является оградка № 1, относящаяся к эпохе Первого каганата. Объекты № 5-6 и 9-10, различающиеся по ряду характеристик, возведены в период Второго Восточно-Тюркского каганата или в более позднее время. Возможности уточнения датировки оградок связаны с дальнейшими раскопками данного памятника, а также других «поминальных» комплексов Монголии.
В 2021 г. были продолжены раскопки на археологическом комплексе Их нуулэгт, состоящем из нескольких могильников хуннуского времени и расположенном в Орхонтуул сомоне Сэлэнгэ аймака Монголии. В результате проведенных работ исследованы четыре погребения на памятниках Их нуулэгт-I и Их нуулэгт-III. Все курганы имели следы грабительских проникновений. Данное обстоятельство отразилось на сохранности надмогильных и внутримогильных сооружений. Зачистка на разных уровнях и детальная фиксация позволили восстановить особенности погребальной практики древнего кочевого населения, входившего в состав империи Хунну. Кроме человеческих костей удалось обнаружить остеологические остатки от животных, а также оставшиеся предметы погребального инвентаря.