Бидний тухай
Багш ажилтан
Эрх зүйн социологийн, шинжлэх ухааны статусын талаарх хуульчид, социологичдын үзэл баримтлалуудад харьцуулсан шинжилгээ хийх . Эрх зүйн институцуудыг зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан үзнэ. Ялын бодлогын үзэл баримтлалуудын хувьсалд түүхэн анализ хийх. Эрх зүйн социаль чиг үүргийг тодорхойлохдоо хуулийн хэрэглээ, хууль дүрмүүдэд хандах иргэдийн хандлага, нийгмийн хүлээлт, нийтийн эрх ашигт нийцэх байдал, зэрэг индикаторуудаар баримжаалан судална. Эрх зүйг засаглал, нийгмийн аноми байдал, делинквент үзэгдэл, нийгэм-соёлын хүчин зүйлүүдтэй холбон, эрх зүйн тодорхой зөрчилдөөн дээр жишээлэн тайлбарлана. Эрх зүйн судалгаанд хэрэглэгдэх өвөрмөц аргуудтай танилцан, эрх зүйн харилцаа, зөрчилдөөнт талуудыг судлах, ашиглах арга зүйд сурадцана.
Эрх зүйн социологийг бие даасан салбар социологийн түвшинд авч үзэн, судлах зүйл судалгааны өвөрмөц онцлог шинжүүдийг тодорхойлно. Эрх зүйн хөгжлийн түүхэн эволюци, хувьслыг нийгмийн хяналт, үнэт зүйлсийн баримжаалал, нийгмийн хэм хэмжээ, түүнээс хазайх, гажих үзэгдэлтэй холбон авч үзнэ. Эрх зүйг социологийн ШУ-ны судлагдхуун болохынх нь хувьд түүний генезис, динамик бүтэц, нийгмийн хяналтын тогтолцоонд эзлэх байр суурийг тодруулах, эрх зүйг нийгмийн институтын хүрээнд авч үзэн, нийгмийн чиг үүргүүдийг тодорхойлон, эрх зүйн зөрчилт харилцааг илрүүлэх, шийдвэрлэх арга замын хувилбаруудтай танилцан эзэмшинэ.
Социологийн онолууд нь нийгмийн хөгжлийн хэмнэлтэй салшгүй холбоотой төдийгүй, түүний бодит байдалд шинжилгээ хийн прогнозчилох үүргийг хүлээдэг. Социологийн онолын түүхэн хөгжлийн, арга зүйн чиг хандлагуудаас ч аваад үзсэн орчин үеийн нийгэм нь модернизмоос пост модернизм руу шилжих шилжилт нь соёл иргэншил аж ахуй эрхлэлтийн хувьд нийгмийн хөгжлийн хамтын ухамсар давамгайлсан “индустриаль” нийгмээс “индивидуалист” маягийн мэдээллийн нийгэмтэй шилжих шилжилттэй давхцсанаараа нэн онцлог юм. Үүнтэй холбоотой онолын шинэ шинэ чиг баримжаа, арга зүйн өвөрмөц /Постструктурал/ хандлагууд үүсэн, нийгмийн үйл явцын тайлбарлалд тусгалаа олж байна. Ерөөс “Орчин үе” хэмээх ойлголт нь өөрөө цаг хугацааны хэмжүүрээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг агаад энэ нь нийгмийн харилцааны төлөв байдал, шинж чанарт анализ хийдэг социаль арга зүйн тайлбарлалд ч шууд нөлөөлдөг, эргээд харилцан урвалд орж байдаг гинжин урвалтай. Энэ үүднээс машид түргэн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэлгээ, нийгмийн харилцаа холбоо, сүлбээ зэргүүдийг судлах шинэ хандлага, арга зүйтэй танилцан эзэмших шаардлага тулгарч байгаа юм. Социологийн онолын хөгжлийн дараах үе болох социологийн онол прагматик хандлагуудтай танилцах. Чингэхдээ бүтэц-үүргийн шинжилгээ, зөрчилдөөний онол зэрэг макро загварууд, дунд түвшний онолууд, символик-интеракционизм, феноменологи, этнометодологи арга зүйтэй танилцах. Тодорхой төлөөлөгчдийн үзэл баримтлалыг судлах замаар нийгмийн үзэгдэлд социологийн шинжилгээ хийхэд суралцах.
Орчин үеийн социологийн онол үзэл баримтлалуудыг социологийн онолын түүхтэй ямар залгамж холбоонд оршдог, тэдгээрийн хоорондын нийтлэг болоод онцлог талуудад харьцуулсан анализ хийх. Орчин үеийн онолын үзэл баримтлалууд, орчин үеийн нийгмийн хөгжлийн онцлог хоорондын холбоог шүүмжлэлт болон эрсдэлийн хандлагуудаар судлахын зэрэгцээ, постмодерн, постструктурал хандлагуудтай танилцах олон нийгмийн ажлын чиглэлээр суралцаж буй магистрантуудад, Социологийн орчин үеийн онолууд модернизмоос постмодернизм руу шилжиж байгаа байгаатай холбогдуулан, постмодернист социологийг дотор нь ангилал хийн энэ чиглэлийн үзэл баримтлалуудыг өмнөх үетэй гээ чухам ямархуу сэжүүрээр холбогддог хийгээд энэ чиг хандлагын оцлог өвөрмөц арга зүйн хандлага, онолын хөгжлийн тенденцийг судлахад чиглэгдэнэ. Чингэхдээ,сонгодогууд орчин үеийн нийгмийн тухайд дэвшүүлэн тавьж байсан үндэслэлүүдэд эргэцүүлэл хийх, бүтээлч, шүүмжлэгч хандлагаар шүүн тунгаах арга зүйд суралцах 2/ Орчин үеийн нийгмийн харилцааны шинж чанарыг тодорхойлогч индикаторуудыг тогтоох /Э.Гиддинс, Дж.Ритцер, Ф.Фукуяма, С.Хантингтон, Хабермас, Ж.Бодрияр, М.Фуко, Э.Тоффлер г.м./ замаар хөгжлийн үр дагавар, эрсдэлийн нийгэм, орчин үе ба адилсал, орчин үе ба “Интим” чанар, даяаршил түүний үр нөлөө, нийгмийн капитал буюу сүлжээ, харилцааны капитал зэрэг ойлголтуудаар дамжуулан социаль задлан шинжилгээ хийх арга зүйд суралцах болно.
Нийгмийн ажлыг бие даасан ШУ болохын хувьд түүний онол-арга зүйн үндэслэл, интегратив шинжийг, нийгмийн туслалцааны түүхэн парадигм, тухайн улс орны нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгэм-соёлын онцлог шинжүүдтэй холбон судална. Доорхи нийгмийн ажлын онол-арга зүйн тулгуур үндсүүдтэй танилцана. Үүнд: Нийгмийн туслалцааны түүхэн загварууд Үйл ажиллагаа болон системийн хандлага Клиник буюу оношлогоо-эмчилгээний хандлага Функциональ хандлага Нийгмийн ажилтан үйлчлүүлэгч хоорондын интерактив хандлага Социаль статус ба ролийн хандлагуудыг судлан онол арга зүйн системтэй мэдлэгтэй болох. Дээрх онол арга зүйн моделиудтай танилцахдаа түүнийг нийгмйин туслалцаа, үйлчилгээний практикийн явцад хэрхэн хэрэглэж ирсэн байдалтай нягт уялдуулан онол-практикийн цогц мэдлэгтэй болох.
Энэхүү хичээлийн гол зорилго нь нийгмийн хөгжлийн онолын сонгодог загварчлалаас тодорхой үйл ажиллагаа, нийгмийн туслалцаа дэмжлэг, хамгаалал халамж үзүүлэх прагматик чиг хандлага руу шилжиж буй өнөө үед хувь хүн, нийгмийн бүлэгт дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх нийгмийн оролцоог өндөржүүлэх, түүнд дүйцсэн онол арга зүйд суралцах, үнэлэх чадваруудыг эзэмшихэд чиглэгдэнэ.
Нийгэм-сэтгэл зүйн оношлогоо, Нийгэм-сэтгэл зүйн засал, нөхөн сэргээх үйл ажиллагааны мөн чанар, үе шат, төрөл хэлбэр, аргууд, тэдгээрийн тулгуур үзэл баримтлалуудтай танилцах. Нийгмийн ажлын хөгжлийн түвшингээр тэргүүлэгч орнуудад нийгэм-сэтгэл зүйн зөвлөлгөө өгч, засал хийх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй туршлагуудыг судлах. Нийгэм-сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх, засал хийх алхмууд болон үндсэн зарчмуудтай /Эмпати, Конгруэнц, Эксплораци/ танилцах Үйлчлүүлэгчийн амьдралын даван туулсан замнал, үнэт зүйл, туршлагад баримжаалсан үйлчилгээ үзүүлэх, Когнитив засал, тоглоомын засал, гештальт засал, хөдөлмөрийн засал, ганцаарчилсан ба бүлгийн засал, эмчилгээний-нөхөн сэргээх засал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн засал, өөртөө туслах зэрэг тусгайлсан аргууд, тэдгээрийн ач холбогдол, тухайн зорилтот бүлгүүдэй ажиллахал хэрхэн хэрэглэх технологид суралцана
Энэхүү хичээлийн гол зорилго нь нийгмийн ажлын суурь онолууд ба тэдгээрийн нийгмийн үйлчилгээ хийхэд ашиглагдаж байсан туршлага, арга зүйд үндэслэн тухайн нөхцөл байдлаас хамаарсан нийгмийн засал, зөвлөлгөө, нөхөн сэргээх үйл ажиллагаа хийх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэх болно.
1. ЖСХ-ийг судлах онол арга зүйн үндэслэгээ 2. Жендэрийн тэгш бус байдал ба ЖСХ-ийн төрөл хэлбэрүүд 3. ЖСХ-ийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин 4. ЖСХ-ийн чиглэлээрх НА-ын практик арга зүй
ЖСХ ба нийгмийн ажлын арга зүй, эрх зүйн орчин болон баримтлах ёс суртахууны хэм хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа харгалзах, мэргэжлийн чиг баримжаатай болох · Хувь хүн гэр бүлийн хүрээнд гарах жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хэлбэрүүдийн нийтлэг болон суурь шалтгааныг онолын болон нотолгоонд суурилан тайлбарлах чадварт суралцах. · Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан, түүнтэй холбоотой ойлголтууд, тухайлбал хүний эрх, жендэр, хүйс, хүний эрхэм чанар, эрх мэдлийн тэгш бус байдал зэрэг ойлголтуудыг ялган таних арга барилд суралцах · Орчин үеийн нийгэм дэх жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага институцийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх. · Жендэр ба хүйсийн ялгаатай байдалд суурилсан хүчирхийллийг судлах арга зүйн онцлогийг танин мэдэж, аргуудыг хослуулан хэрэглэх ур чадварт суралцах. · ЖСХ-ийг судлах онолын суурь зарчмуудтай танилцах, анамнез хийх, нэгтгэн дүгнэх, таамнал дэвшүүлэх нөлөөлөх, хэрэгжүүлэх аспектуудыг тодорхойлох · Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг судлах арга зүйн чиг баримжаатай болж, судалгааны арга зүйн төрөл хэлбэрийг тухайлан ашиглахад дадал чадвартай болно.
Энэхүү хичээлээр бие хүн ба нийгмийн харилцааны уялдаа холбоо, бие хүнийг ойлгох социологийн хандлага, бие хүний төлөвшил , нийгэмшлийн үе шатууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг /гэр бүл, хамт олон.../ судална. Уламжлалт ба орчин үеийн нийгэм дэх бие хүний үүрэг, роль, статус, үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлага, тэдгээрийн өөрчлөлтийг судална. Түүнчлэн нийгмийн харилцан үйлдэл, бие хүний үнэт зүйлс, баримжаалал, үнэлэмж зэрэг ойлголтуудаар дамжуулан хүнийг судлах социологийн аспектийг тодорхойлно. Нийгэм-соёл, хүн ам зүй, иргэншлийн нийтлэг хандлагыг Монгол бие хүний нийгэмшил, ахуй сэтгэхүйн онцлогтой харьцуулан үзнэ. Бие хүний нийгэмшилд нөлөөлдөг албан болон албан бус хэм хэмжээ, нийгмийн хяналтын онцлог шинжүүдийг судална. Бие хүний тусгаар байдал, эрх чөлөө, амьдралын зорилгын талаарх эх сурвалжуудтай ажиллах /Э.Фромм, “Эрх чөлөөнөөс дайжихуй”/
Бие хүний талаарх социологийн онол парадигм, үзэл бартимлалуудад харьцуулсан анализ хийх арга зүйг эзэмших, бие хүнийг судалдаг бусад шинжлэх ухаануудаас социологийн ШУ-ны аспектыг ялган авч үзэх, орчин үеийн нийгмийн харилцаа, хөгжилтэй холбоотойгоор бие хүний хүчин зүйл, үйл ажиллагаа, чадварыг таньж мэдэх, нийгмийн удирдагатай уялдуулах арга зүйг эзэмших Монгол бие хүний төлөвшил, нийгэмшлийн онцлогийг судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино