Бидний тухай
Багш ажилтан
Монгол улсын хувьд залуучууд нь нийгмийн томоохон хэсгийг эзэлдэг бүлэг бөгөөд 15-34 насны хүмүүсийг залуучууд хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль (2017)-д заажээ. ҮСХ-ны 2019 оны тоо баримтаар нийт хүн амын 31.7 хувийг залуучууд эзэлж социал бүлгийн хувьд бусад бүлгээс ялгарах өвөрмөц онцлогтой байдаг. Энэ талаар ШУА-ФСЭЗХ-ийн Социологийн сектороос гаргасан Монголын залуучуудын нийгмийн дүр төрх (ХХХХI зууны зааг үе) судалгааны эмхтгэлд “залуучууд өөрийн улс орны эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай шинэ мэдлэг мэргэжлийг нийгмийн бусад бүлгээс илүү хурдан эзэмших чадвартайн дээр нийгмийн материаллаг ба оюуны соёлыг идэвхтэй субъект, өвлөгч төдийгүй илүү ардчилсан шинэ нийгмийн харилцааг цогцлоон байгуулагчид мөн” (ШУА, 2012, p. 6) гэж үзжээ. Төрөөс залуучуудыг нийгмийн бүлэг болох хувьд нь 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, 2019 онд Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг тус тус батлан гаргажээ. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт залуучуудын нийгмийн оролцоог дэмжихэд соёлын өв хөшөө дурсгал, театр, кино, бүтээл туурвил, ном, хөшөө дурсгал зэрэг соёлын өв, бүтээгдэхүүнд хандах залуусын хандлага ба хэрэглээг судлах асуудал чухал байгаа юм. 20-р зууны дунд үеэс нийгэм, хүмүүнлэгийн салбарт өрнөж буй өөрчлөлтүүд нь нийгмийн хөгжлийн бүх салбарт гүнзгий нөлөөлж, оюун санаа, нийгэм-хүмүүнлэгийн (соёлын) сорилтуудыг бий болгож байна. Нэн ялангуяа залуу үеийн төлөөлөгчид онлайн - орон зай: соёлыг китч, массын хэрэглээгээр солих; бодит амьд харилцааг виртуалаар нүүлгэн шилжүүлэх; харилцаа холбоо, чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэрүүдийн хэв гажилт, хуваагдал, зэрэг олон зөрчилт асуудлыг дагуулсаар байгаа билээ. Энэ утгаараа бидний дэвшүүлж байгаа төслийн асуудал нь Беларусь, Монголын залуучуудын нийгэм-соёлын өвд хандах хандлагыг үнэт зүйлийн аспектаар судлах,нийгэм-хүмүүнлэг, философийн үзэл баримтлал арга зүйд суурилан судалгааны үр дүнг харьцуулсан шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага үндэслэгдэж байгаа юм.
In Mongolia, young people make up a large part of society, and the Law on Youth Development (2017) states that people aged 15-34 are young people. Young people are active and creative participants in social relations. As a social group, the government approved the Law on Youth Development in 2017 and the National Youth Development Program in 2019. In the National Youth Development Program, it is important to study the attitudes and uses of young people towards cultural heritage products, such as cultural monuments, theater, movies, works, books, and monuments, to support youth social participation. In this sense, our project is based on the need to study the attitudes of Belarusian and Mongolian youth to the socio-cultural heritage in terms of values and to conduct a comparative analysis of the results of the study. The transformations taking place in the social and humanitarian sphere since the middle of the twentieth century have an impact on all spheres of social development, affecting primarily the spiritual side, giving rise to serious socio-anthropological (cultural) challenges, including: the departure of a person (especially representatives of the younger generation) online -space; replacement of culture with kitsch and mass consumption; displacement of real live communication by virtual; deformation of forms of communication and leisure, their orientation towards monotony, fragmentation, exclusively entertainment.
Түлхүүр үгс:Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны үр өгөөжийг сайжруулах, хүний нөөцийн болон техникийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой эрх зүйн орчныг бий болгох талаарх оролцогч талуудын ойлголт, төсөөллийг тоон болон чанарын судалгаа явуулж, холбогдох санал зөвлөмжийг боловсруулахад судалгааны гол зорилго оршино. Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. • Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явц, шүүн таслах үйл ажиллагааны эрх зүйн орчин, иргэдэд нээллттэй ил тод, түргэн шуурхай байх чанар, шүүгчдийн хүний нөөцийн чадавхид нөлөөлж буй хүчин зүйл, нөхцөл байдлуудыг судлах. Үүнд: шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал, хүний нөөцийн асуудал, цахимжуулалт буюу E-Justice-системийн хэрэглээ, үр нөлөө г.м • Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх үр дүнтэй тогтолцоог хэрхэн бий болгох, сургалт, давтан сургалтын явц болон авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, жендерийн асуудалыг хэрхэн зохистойгоор уялдуулах, энэ талаарх санал бодол, статистик тоо, мэдээллүүдийг шинжлэх • Бизнес эрхлэгчдээс (жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүд) өнөөгийн эрх зүйн орчинтой болон иргэдээс шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн асуулга авч зохих дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулна. 1.2. Судалгааны хамрах хүрээ Судалгаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудын шүүх болон бизнесийн салбар, иргэдийг төлөөлөх хэмжээний түүврийг хамруулна. Шүүх системийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, шүүхийн ил тод нээлттэй байдлын талаарх иргэдийн санаа бодол болон бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулж, төлөв байдлыг тодорхойлох, асуулгын дүнд анализ хийх, эрх зүйн орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой зөвлөмжүүдийг боловсруулна. 1.3. Судалгааны арга зүй, аргачлал. Судалгаанд тоон ба чанарын судалгааны аргуудыг хэрэглэнэ. Үүнд: • Асуумж судалгааны арга (цаасан болон цахим хэлбэрээр) • Ярилцлагын арга (бүлгийн болон ганцаарчилсан) • Ажиглалтын арга • Статистик ба баримт бичиг судлах аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ.
The main purpose of the study is to conduct a quantitative and qualitative study of stakeholders' perceptions and perceptions on improving the efficiency of the judiciary, human resource and technical capacity, and creating a stable legal environment, and to develop relevant recommendations. In order to achieve the above goal, the following objectives are set. Investigate the judicial reform process, the legal environment for the judiciary, the quality of openness and transparency, and the factors and circumstances that affect the human resources capacity of judges. These include: the workload of court proceedings, human resource issues, the use of digitalization or E-Justice system, effectiveness, etc. How to create an effective system for training court administrators in the context of judicial reform, the process and implementation of training and retraining, training programs for court administrators, how to properly integrate gender issues, opinions, statistics and information on this issue. analyze Questionnaires from businesses (small, medium and large enterprises) on the current legal environment and citizens' satisfaction with the work of the judiciary will be developed and appropriate conclusions and recommendations will be developed. The survey will cover a sample of Ulaanbaatar, Darkhan-Uul, Uvurkhangai and Selenge aimags, representing the judiciary, the business sector and citizens. Conduct a public opinion poll on the functioning of the judiciary, the legal environment, judicial transparency, and the business community to determine the situation, analyze the results of the questionnaires, and make recommendations for further action to improve the legal environment and legislation. develop. Research methodology and methodology. Quantitative and qualitative research methods will be used in the study. These include: • Questionnaire method (paper and electronic) • Interview methods (group and individual) • Observation method • Data will be collected and analyzed using statistical and documentary research methods.
Түлхүүр үгс: