Бидний тухай
Багш ажилтан
Нэгдүгээр хэсэг — Түүхэн хүн ам зүйн үндсэн ухагдахуун, онол, судалгааны арга зүйтэй танилцах; Нийгмийн анхдагч ба үүсмэл бүтэц; Хүн амын нас хүйсний бүтэц, хүн амын төрөлт, үхэл, миграци зэрэг хүн ам зүйн үндсэн асуудлууд; Хүн ам зүйн түүхэн хөгжлийн ерөнхий хандлага, үр дагавар; хүн ам зүйн тогтолцоо ба нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн харилцан нөлөөлөл; Хоёрдугаар хэсэг — Монголын түүхэн хүн ам зүйн түүхэн тойм; Монгол нутаг дахь эртний улсуудын хүн ам; Монголын эзэнт гүрний хүн ам зүйн бодлого; Улс төрийн бутрал, Манжийн үеийн хүн ам; XX зууны Монголын хүн ам зүй, Төрийн хүн ам зүйн бодлого, орчин үеийн хүн ам зүйн тулгамдсан асуудлууд;
Түүхийн хавсрага ухаан болох түүхэн хүн ам зүйн үндсэн мэдлэг олгож, эрт, дунд, шинэ үеийн хүн ам зүйн түүхэн хөгжлийн онцлог, ерөнхий хандлага, зүй тогтлыг ойлгон таниулах, хүн ам зүйн онол, судалгааны арга зүйн үндсийг эзэмшүүлэхэд гол зорилго нь оршино. Түүнчлэн нүүдэлчдийн хүн ам зүйн онцлог, Монголын хүн ам зүйн түүхэн хөгжлийг ойлгон, Монгол төрийн хүн ам зүйн бодлого, уламжлалтай танилцуулахад хичээлийн зорилго чиглэгдэнэ.
Нэгдүгээр хэсэг — Монголын өвөг түүх (чулуун зэвсгийн эрин, төмөрлөгийн эрин, монголын археологийн соёлууд); Анхны төр улс ба эртний монголчуудын төр улсууд; Түрэг угсааны овог, аймгууд тэдний байгуулсан улсууд; Төв/Дотоод Ази, Монголын нүүдэлчдийн ертөнцөд монголчуудын манлайлал сэргэсэн нь, Хятан ба Монголын хант улсууд. Хоёрдугаар хэсэг — XII зууны II хагас – XIII зууны эхний Монгол (хант улсуудаас нэгдсэн улс руу); тулгар байгуулагдсан Их Монгол улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцэл буюу Чингис хааны байлдан дагуулал; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны эрин ба Толуй, Дөргэнэ, Огул Хаймишийн зурвас үе; 1260-1310-д оны Монголын эзэнт гүрэн; XIV зууны эхэн хагасын Монголын түүх (Монголын Юань улс, Жүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улс, Ил ханы улс; Монголын байлдан дагууллын онцлог болон тамма цэрэг; Дэлхийг захирах бодлого (Даругачи, захирагчийн тогтолцоо); Монголын энхжин (Pax Mongolica)
Монгол, Төв/Дотоод Азийн нүүдэлчдийн эртний төр улсууд болон X-XII зууны монголын хант улсууд, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхийг судалж, шинэ мэдлэг эзэмших ба үүний тулд монголын эрт, дундад үеийн түүх, холбогдох бичгийн болон эртний судлалын эх хэрэглэгдэхүүнийг шинжилж, нягтлахад суралцаж, баримт мэдээг судалгаанд хэрэглэх нийтлэг арга зүйд суралцаж, шүүмжлэлт сэтгэлгээ эзэмшиж, энэ хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй сорилт, хэрэгцээг тодорхойлж, шийдэл олж чаддаг болно. Ингэснээр эх түүхээ сонирхох, судлах эрмэлзэл улам ахих ба суралцагч нь монголын эрт, дундад үеийн түүхээр дамжуулан хариуцлагатай байхад суралцаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавх сууж, түвшин ахиж дээшлэхэд үүрэг, ач холбогдолтой.
Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.
Тус хичээлийн хүрээнд овог аймгийн нийгэм ба фодализмын талаарх онолын мэдлэг олгож, энэхүү онолын мэдлэг дээрээ суурилан Монголын уламжлалт нийгмийг задлан шинжлэх болно. Нүүдэлчдийн нийгэм, улс төрийн тогтолцоог ураг төрлийн нийгэм, удмын онол, овог аймгийн нийгмээр тайлбарладаг өрнөдийн олон арга зүйн уламжлалт хандлага, нүүдлийн феодализмын онолоор тайлбарладаг Зөвлөлтийн марксист арга зүйн хандлага болон сүүлийн үеийн онол арга зүйн шинэлэг хандлага болох пост үеийн онолын хандлагууд, тухайлбал, язгууртны дэг журам, тэргүүн төрийн тухай ойлголтуудыг харьцуулан судална. Монголчуудын овог, түүний бүтцийг нарийвчлан шинжлэх замаар нүүдэлчдийн нийгмийг овог аймгийн нийгэм хэмээн үздэг онол арга зүйд шүүмжлэлтэй хандаж, монголын кейс дээр хэрхэн таарч байгааг шинжилж үзнэ. Нүүдэлчдийн нийгмийг тайлбарладаг өрнөдийн уламжлалт онолуудад шүүмжлэлтэй хандаж, монголын болон дотоод азийн нийгэмийг тайлбарлахад гардаг учир дутагдалтай болон давуу талыг шүүн хэлэлцэнэ.
Хичээлийн үндсэн зорилго бол Монголын уламжлалт нийгэм дэх овог аймаг ба феодализмын онолын асуудлыг задлан шинжилж, уламжлалт нийгмийн нийгмийн байгууллын талаарх цогц ойлголттой болоход оршино. Нүүдэлчдийн улс төр, нийгмийн байгууллыг тайлбарласан уламжлалт болон сүүлийн үеийн судалгаа, онол арга зүйн шинэлэг хандлагуудыг харьцуулан судлах, онолын мэдлэгийг түүхийн судалгаа, монгол болон дотоод азийн нийгэм, түүхийн үзэгдлийг тайлбарлахад ашиглах чадвар эзэмшихүүлэхэд хичээлийн зорилго оршино. Сургалтын арга зүй: Лекцийн үеэр шаардагдах сургалтын материалыг багш урьдчилан цахим хуудсаар дамжуулан тараана. Лекцийн зорилго нь оюутанд онолын ерөнхий мэдлэг олгох, түүхэн гол үйл явдал, асуудал, сэдвүүдийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг ойлгуулахад орших тул оюутан бүр лекцийн үед хэлэлцэгдэх түүхэн үеийн талаар багшийн заасан уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байхыг шаардана. Оюутны бичгийн ажлыг 2 удаа авна. Бичгийн ажил нь багшийн заасан материалыг задлан шинжилж, харьцуулан судалсны эцэст өөрийн гэсэн шүүмжлэлт гаргалгаа, дүгнэлт хийж илэрхийлэхэд чиглэх ба хэмжээ нь 3-5 хуудас байна.
Тус хичээлийн хүрээнд Монгол ба Дотоод Азийн түүхэнд байсан олон төрлийн нийгэм, улс төрийн харилцааны онцлогийг судалсан түүхч, антропологичдын бүтээлүүдтэй танилцах болно. Нүүдэлчдийн нийгэм, улс төрийн тогтолцоог ураг төрлийн нийгэм, удмын онол, овог аймгийн нийгмээр тайлбарладаг өрнөдийн олон арга зүйн уламжлалт хандлага болон сүүлийн үеийн онол арга зүйн шинэлэг хандлага болох пост үеийн онолын хандлагууд, тухайлбал, язгууртны дэг журам, тэргүүн төрийн тухай ойлголтуудыг харьцуулан судална. Нүүдэлчдийн нийгмийг тайлбарладаг өрнөдийн уламжлалт онолуудад шүүмжлэлтэй хандаж, монголын болон дотоод азийн нийгэмийг тайлбарлахад гардаг учир дутагдалтай болон давуу талыг шүүн хэлэлцэнэ. Монголчуудын нүүдлийн малчин ахуй байдлын онцлогоос болоод тэднийг төрт улс байгуулж байсан байгаагүй гэхчилэн эрдэмтэд талцан маргасаар ирсэн бөгөөд дараахан нь Чин гүрэн болоод Монголчуудын харилцааг ч мөн янз бүрээр тайлбарласан олон судалгааны бүтээл байдагийг энэ хичээлийн агуулгаар мэдлэг болгон олгох болно. Түүний дараа Хятад, Оросын нөлөө Дотоод Азид бэхжин тогтносон бөгөөд мөн л улс төрийн өөрийн гэсэн өвөрмөц бодлого явуулан үндэстэн угсаатнуудыг тодорхойлох бий болгох, угсаажилтын улс төржсөн олон үйл ажиллагаа явуулж байсан тухай судалсан бүтээлүүдийг танилцуулна. Улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол овог, аймаг, үндэстэн, угсаатан, ястан гэхчилэнгийн нийгмийн бүлгүүдийг улс төрийн зорилгоор бий болгож, үгүй хийж, эсвэл харилцааг нь зохицуулж байдаг чухал гэсэн агуулгыг тус хичээлээр үзэх болно.
Монгол угсаатан үндэстэн бүрэлдсэн түүхийн асуудлыг мэргэжлийн түүхч судлаачид зайлшгүй судалж мэдэх шаардлагатай байдаг. Угсаатан үндэстэн хэмээх хүмүүсийн нийтлэгийн түүхэн хэлбэр бүрэлдэх үйл явц нь удаан хугацаанд тасралтгүй үргэлжилдэг үйл явц бөгөөд тухайн үеийн түүхийг судлахдаа зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай хүчин зүйл байдаг билээ. - Монгол угсаатан, үндэстэн бүрэлдсэн түүхэн үйл явцын талаар цогц мэдлэгийг эзэмшиж; угсаатан, үндэстэн судлалын болон нүүдэлчдийн түүх, нийгмийн байгууллыг тайлбарладаг уламжлалт болон орчин үеийн онолын чиг хандлагуудтай танилцсанаар Монголчуудын адилсал, угсаатны ухамсрын мөн чанарыг ойлгож, ард түмэн өөрийгөө хэрхэн ухамсарладаг, хэрхэн "хардаг"-ийг танин мэдсэнээр үндэстэн угсаатны асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, шүүмжлэлт байр сууринаас хандах чадварыг эзэмшинэ. Сургалтын арга зүй: Лекцийн үеэр шаардагдах сургалтын материалыг багш урьдчилан цахим хуудсаар дамжуулан тараана. Лекцийн зорилго нь оюутанд онолын ерөнхий мэдлэг олгох, түүхэн гол үйл явдал, асуудал, сэдвүүдийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг ойлгуулахад орших тул оюутан бүр лекцийн үед хэлэлцэгдэх түүхэн үеийн талаар багшийн заасан уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байхыг шаардана. Монгол угсаатан үндэстэн бүрэлдсэн түүх хичээлийн ìýäëýг, чадварыг 16 öàãèéí ëåêö, 32 öàãèéí ñåìèíàðûí õè÷ýýëээр танхмийн сургалтаар олгоно. Мөн бие даалтын ажил бичгээр 1 удаа хийж, номын шүүмж бичнэ.
Тус хичээлийн хүрээнд Монгол ба Дотоод Азийн түүхэнд байсан олон төрлийн нийгэм, улс төрийн харилцааны онцлогийг судалсан түүхч, антропологичдын бүтээлүүдтэй танилцах болно. Нүүдэлчдийн нийгэм, улс төрийн тогтолцоог ураг төрлийн нийгэм, удмын онол, овог аймгийн нийгмээр тайлбарладаг өрнөдийн олон арга зүйн уламжлалт хандлага болон сүүлийн үеийн онол арга зүйн шинэлэг хандлага болох пост үеийн онолын хандлагууд, тухайлбал, язгууртны дэг журам, тэргүүн төрийн тухай ойлголтуудыг харьцуулан судална. Нүүдэлчдийн нийгмийг тайлбарладаг өрнөдийн уламжлалт онолуудад шүүмжлэлтэй хандаж, монголын болон дотоод азийн нийгэмийг тайлбарлахад гардаг учир дутагдалтай болон давуу талыг шүүн хэлэлцэнэ. Монголчуудын нүүдлийн малчин ахуй байдлын онцлогоос болоод тэднийг төрт улс байгуулж байсан байгаагүй гэхчилэн эрдэмтэд талцан маргасаар ирсэн бөгөөд дараахан нь Чин гүрэн болоод Монголчуудын харилцааг ч мөн янз бүрээр тайлбарласан олон судалгааны бүтээл байдагийг энэ хичээлийн агуулгаар мэдлэг болгон олгох болно. Түүний дараа Хятад, Оросын нөлөө Дотоод Азид бэхжин тогтносон бөгөөд мөн л улс төрийн өөрийн гэсэн өвөрмөц бодлого явуулан үндэстэн угсаатнуудыг тодорхойлох бий болгох, угсаажилтын улс төржсөн олон үйл ажиллагаа явуулж байсан тухай судалсан бүтээлүүдийг танилцуулна. Улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол овог, аймаг, үндэстэн, угсаатан, ястан гэхчилэнгийн нийгмийн бүлгүүдийг улс төрийн зорилгоор бий болгож, үгүй хийж, эсвэл харилцааг нь зохицуулж байдаг чухал гэсэн агуулгыг тус хичээлээр үзэх болно.
Хичээлийн үндсэн зорилго бол Монголын соёлын бүс нутагт болсон улс төрийн харилцаа, нийгмийн байгууллын түүхийг судлан тайлбарласан онолын задлан шинжилгээг мэдлэг болгон хүргэх явдал юм. Дотоод Ази, нүүдэлчдийн улс төр, нийгмийн байгууллыг тайлбарласан уламжлалт болон сүүлийн үеийн судалгаа, онол арга зүйн шинэлэг хандлагуудыг харьцуулан судлах, онолын мэдлэгийг түүхийн судалгаа, монгол болон дотоод азийн нийгэм, түүхийн үзэгдлийг тайлбарлахад ашиглах чадвар эзэмшихүүлэхэд хичээлийн зорилго оршино. Сургалтын арга зүй: Лекцийн үеэр шаардагдах сургалтын материалыг багш урьдчилан цахим хуудсаар дамжуулан тараана. Лекцийн зорилго нь оюутанд онолын ерөнхий мэдлэг олгох, түүхэн гол үйл явдал, асуудал, сэдвүүдийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг ойлгуулахад орших тул оюутан бүр лекцийн үед хэлэлцэгдэх түүхэн үеийн талаар багшийн заасан уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байхыг шаардана. Оюутны бичгийн ажлыг 2 удаа авна. Бичгийн ажил нь багшийн заасан материалыг задлан шинжилж, харьцуулан судалсны эцэст өөрийн гэсэн шүүмжлэлт гаргалгаа, дүгнэлт хийж илэрхийлэхэд чиглэх ба хэмжээ нь 3-5 хуудас байна.